2010/02/08

Дүлий аав ба 70 мянга

Хүү хойд ааваасаа ээжтэй нь суухдаа амласан 100 мянган төгрөгөө өгөхийг хүсэв. Гэвч аав нь элдэв шалтаг тоочин, цааргалсаар эцэс сүүлд нь 10 төгрөг өгвөл өгч болох юм гэв. Хүү түүнийг нь их л удаан хүлээлээ. Арга буюу нэг өдөр арван төгрөгөө гуйлаа.

-Аав аа надад арван төгрөг өгөөч?

- "Есөн төгрөг өө? Ингэхэд чи найман төгрөгөөр юу хийх нь вэ? Тэгээд ч надад чамд өгдөг илүүдээ гарсан долоон төгрөг алга. Ердөө зургаан төгрөг л байна. Гэтэл байгаа таван төгрөгөө чамд өгчихвөл би юутай үлдэх юм. За яахав дөрвөн төгрөг өгье. Гурван төгрөгөө гамтайхан хэрэглэнэ шүү нөхөр минь, дахиж өгч чадахгүй! Май, энэ хоёр төгрөг!" гээд нэг төгрөг сарвайжээ.

17 Сэтгэгдэл:

GansukhB said...

Хөгжилтэй айн, хэхэ, манай улстөрийн намуудын амлалт мөн дөө

A.Амарсайхан said...

Элбэг ах, Энхбаяр ах хоёр чинь уралдаад, нэг 1,5, нөгөө нь 2 саяыг амлаад байлуу? Мартчихаж ээ. Тэгтэл 0,007 сая болж хувирдаг гэжаагаа

Anonymous said...

Aavdaa ehleed apparat zuulgeh heregtei ym bna da. Teriig ni gadnaas oruulj ireh company-g tendereer shalgaruulaad tusul heregjuulj ulsiin tusvuus buun mungu huvaarilah heregtei.

Н.Ганчимэг said...

Улс төрийн намуудын амлалт ч мөнөөсөө мөн дөө.

Anonymous said...

Монголхатан: тэгээд тэр нэг төгрөгийг нь авах гэж өвлийн хүйтэнд үүр шөнийн заагаас үдэш орой болтол оочерлож байна даа хөөрхий хүү нь

Төгөлдөр said...

Ерөнхийлөгчид өрсөлдсөн 2 хүнийг гайхаад байгаан. Эсвэл үнэхээр ерөнхийлөгч мөнгө өгөх, сургалтын төлбөрийг тэглэх эрх мэдэлтэй байдаг юм уу

Soronzon said...

Бичгийн ширээ тань цэгцтэй, цэвэрхэн юмаа.
Тэнд тань зурвас бичиж орхих гээд чадсангүй тул энд үлдээлээ.

sukhbat's blog world said...

Ineedtei ch mongold maani estoi iim yum bolj bain daa.

Anonymous said...

Ene buhniig ter huu uuruu songoson. Ter huugiin chadal chadvar ni ter shuu dee

Arsun said...

50 мөнгө өгөөгүй нь их юм.

Arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан болтугай.

Oogii said...

Sar shinedee saihan shineleerei

ZAYA said...

хэлээд байгаа нэгийг нь ч аваагүй байнаа.
Оргүй үлдихвий дээ.

Anonymous said...

Хонгорхон бүсгүй блогоо тоохоо болио юу даа. Шагайх бүрд л хуучнаараа, урам хугарч байна шүү.

Anonymous said...

huue ta neeree neleen udaan TOORMOZ avch bnaa? Odoo kardanaa taviach ee.

Жаргал said...

Сайн байна уу?

Өөр рүү чинь хэрхэн мэйл бичих вэ?

Idea said...

ideasrn@gmail.com

Энэ рүү мэйл бичихгүй юу дөө.