2010/06/12

Хөгшчүүл хүүрнэх инү...

Багшаархан байхад гучтай хүн гэдэг чинь базарваань, хаанаас нь ч харсан хайнагийн шар шиг ханагар, хангайн согоо шиг сунагар, халдахын аргагүй эрхэмсэг, чухам л бие ухаан тэгширсэн том том агаа эгээ нар санагддаг байвшд. Гэтэл ингээд өөрт ирэх дөхсөн чинь хорин хэдэн насандаа хорогдоод байгаа ч юм шиг, хол ойрын багачуул басамжлаад байгаа ч юм шиг, бушуухан зугтмаар, бултаад гүймээр сонин оргидог байна шд, та нар тэгжийнүү?

Одоо тэгээд яахав дээ, орчлонгийн жам хойно гуйж биш гуядаж ирсэн гучин насыг хүлээж авахгүй ч гээд хаачихав. Асуудлын гол нь байгуулсан гавьяа, бүтээсэн зүйлгүй жарын тал руу цүл пал гээл орж явчиж байгаа нь жоохон тиймхэн, гэвч оройхон гараад ширүүхэн дайрна гэж нэг юм бий хэхэ.

Анх хүмүүс “эгч-ээ” гэж дуудахад эвгүй харж энтэр тэнэгтдэг байсан, одоо ч дассоон. Арай л автобусанд суудал тавьж өгөхгүй байна, тавиад өгвөл суугаад авна даа, сайхан. Дээр нэг гоо сайханд орсон чинь “Таны насны хүмүүсийн арьс хуурайших хандлагатай байдгын. Сайн чийгшүүлж байгаарай” гэж мэгж зөвлөсөн шд. Өөрийгөө хөгширч байна гэж бодож амжаагүй байхад л эргэн тойрныхон алхам тутам сануулаад байх юм аа.

Тэгэнгүүтээ ер нь хориос гуч руу шилжих энэхүү үйл явцад чацуутнууд маань хэрхэн хандаж байгааг тандах санаатай үе тэнгийн үхэр хонин жилтнүүдийн блогоор хальт шагайлаа. Тэгсэн тэд бас иймэрхүү юм бичиж байнаа.

Манай манлай блогчдын нэг, гахай хочит Гаамп гэхэд л:
“Би одоо нас хорь холоо гараад Үүлэн сүүдэр дайрхад даардаг болж, Үдийн цай холдход өлсдөг болж, Үдшийн пиав цөөдхөд уйлдаг болж, Үүрээр сэрээд шээдэг болж, Хоёр пиаванд толгой өвддөг болж, Холын хүүхэн танькуу болж, нас явах тэгжаагаад лүд ч юмаа даа” хэмээн ноднинхон бичиж байсан байхын.

Тэгвэл буриад-ахай Клаус маань:
"Цагийн сайханд шүү дээ... шүдлэн нохой ч дийлэхгүй булууны ясыг бул мэт гучин цагаанаараа бяц бяц няцалж гурил болтол нь тээрэмдээд банхардаа өгдөг байлаа гэчүүл худлаа залсан болох байх даа. Мэдэх нэг нь мэднээ намайг. Харин одоо яаж байна. Зөөлхөн юм, зажлах нь хүртэл цөөхөн юм гээд цагаан будаа агшаагаад таван ширхэгийг үмхэлээ гэхэд талыг нь залгиад талыг нь буруу хоолойруугаа оруулаад буцаагаад гаргаад ирж байна. Идэш яльгүй ихдээд ирвэл гэдэс гэж тогоо шиг болтолоо цэрдийгээд өдөр шөнөгүй биохий ялгаруулах нь тасалгааны амьтадад таагүй санагдана. Шимтэй юм гээд сүүлний өөх хэдийг огтолоод сүүтэй цайндаа хийгээд дөнгөж ойчиж сортол онгорхой байсан цонх саваад огли үсэрч би цочоод аягатай цайгаа чулуудчиж байна.

Сархад чи савнаасаа бусдыг дийлдэг гэлүү сачий чинь хүрвэл намайг унагаадах гээд шанага шанагаар залгилдаг саваагүй нас ард хоцорчээ. Үхрийн нүд шиг юмаар нэг л тонгойлгоол хэл ээдрээд хөл орооцолдоод өнхөрөөд өгдөг болсон байна лээ. Өглөө сэрээд хаагуур явж юү хийж, юү ярьсанаа санахгүй нөхдийн баалсан бачим үгэнд баахан ичиж улайсаж байх жишээтэй. Нэг сайхан морь харъя гэтэл өмдний түрий гутлын хоншоороо норгоод дуусаж байна. Залуу ч байж цус ч шингэн байж нүүрээ угаачидаг байсаншд"
хэмээн тун саятавхан “Дугуй хээтэй булан”-даа тухалж суугаад хууч хөөрч. /Хэхэ тэр сүүлийн өгүүлбэр үү, бас л ноцтой асуудал хөндсөн байгааз/

Гэтэл хөгшин ахайн хүүрнэн өгүүлэхийг аяга ёроолдонгоо чих тавин сонсож суусан Баяраа блогч:
“- Хаа сайгүй л тийм байгаан бна даа хө! Аятайхан хөл дагуулж хараад урдаа байгаа шонг ч анзаарахгүй мөргөөд унах бол энүүхэнд, архийг бол үнэрлээд л унаад өгнө яана даа тэтгэвэрийн бяднуус” гээд л шүүрс алдсан байх юм.

“Энэ яадаг зусав” гээд блогт нь ороод үзтэл хангүг хүүхнийг магтсан сүүлийн бичлэг дээрээ хүртэл “Мөсөн дээр уран гулгаж чадахгүй ч гэсэн гулгаж байгаа нөхдүүдийг харах их дуртай, уг нь багадаа эсгий гутлан дээр канки хүлчээд гулгадаг л байсан юм одоо бол өнгөрөө биздээ. Дагзаараа савж унана эсвэл шбагат сууж аарцагаа дэлгэнэ.” гэсэн байхыг бодоход яалт ч үгүй л зовлон нэгт маань болж таарлаа.

Би хүртэл яаж дутахав гэсэн шиг хоёр жилийн өмнө блогтоо ингэж бичиж байж.
“Арван санжмээтэр өсгийт дээр донжигнож чадахаа байчихаж, аятайхан харагдсан залуугаа панаалдаж дийлэхээ больчиж, үдшийн болзоонд жоохон зогсохоор өвдөгний нүдээр гатгуулаад, үүр цайтал дискодсоны маргааш өндийж чадахаа болиод хэрэг алгоо. Шилэн тиркотой явбал шээс гоожоод эхэлнэ, давхар хувцас өмсөхгүй л бол давсаг нуруугаар шархирна. Хүнтэй хэрэлдэхдээ хоолой зангирдаг болчиж, хугасхан боргионд хуга согтдог болчиж, эвгүй үгэнд жигтэйхэн гомддог болчиж, ээ дээ эрт хөгшрөх ч лүд юмаа. Нас явж байгаатайгаа үл эвлэрэх хандлагатай, эгч ээ гэж дуудсан нэгэн рүү эвгүй харж ширэв татах магадлалтай, сав л хийвэл өвчин хэлчих гээд, зав л гарвал залхуурч хэвтчих гээд. Энийг ингээд хийчих юмсан гэх ирмүүн хүсэл хаашаа ч юм бэ одчихож, идэх, унтах, эргүүтэх гурваас илүү гарч чадахаа больчиж. Ичихгүй харин эрээн мяраан хип хоп хөвгүүд рүү эрээ цээргүй ирмэдэг нь хэвээрээ байгаам” гэж хээвнэг туусан байхын.

Хүүе тэгсэн чинь манай PUZL бүр:
“Өтөлж байна даа” гарчигтай бүхэл бүтэн бичлэг хийсэн байна. Ишлэвэл: “Ер нь эр хүн нас ахиад ирэхээр зэрэг зовлон, зовлого хоёр давхар нэмэгдээд байдаг бололтой юм. Хоёр дахь нь ч зайлуул холуур л өнгөрөөд байна. Харин нэг дэх нь ч ёстой хэцүүхэн учраа даа. Адаглаад л хараа, сонсгол энэ тэр хачин болоод ирж байна” гэх буюу “Хөгширнө гэдэг ч хүсэх юм биш байна хүүхдүүд минь. Мартаж санахын хувьд бол бүр мастер болсоон, буянаа бар гэж. Халуун залуу насанд бяр чадлаас их юмгүй, Хайдав гуай шиг галзуу барын аманд гараа хийхээс сийхгүй байсан бол одоо яаж байна? "Очир ах аа, миний бяр дуусчжээ”…!” хэмээн амьдралаас урган гарсан агуу уулга алдалтаар төгсгөжээ.

За бас нэг блогчин Сайнаа насны доройтлын тухайд ингэж өгүүлжээ.
“Нэг гартаа хаях гэж байсан хог, нөгөө гартаа хөргөгчинд хийх луувангаа бариад явж байгаа юм. Хогийн саваа онгойлгоод луувангаа, хөргөгчөө онгойлгоод хогоо тавьчихаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ ч мэдэхгүй том өрөө орчоод хөргөгчнөөс дахиад юм авахдаа гайхаад хараад зогсож зогсож ойлгожаан. Зурагт үзэхдээ шил зүүнээ тэгэхгүй бол харахгүй шд. Толгой дээрээ шилээ тохчоод л тэрүүгээр нэг хайна шүү дээ. “хааччдаг байнаа, энд л байх шиг байсийм даа ” гээ л амандаа үглээд явж өгийшд.” хэмээн өөрт тохиолдсон явдлаас өгүүлсэн байна.

Тэгвэл манай Блогчон Муур өчихдөө:
“Хар залуугаараа ингээл насны доройтолд орчихдгийн байхдаа.. сонин юм шүү хүн амьтантай юм ярих гэж нээрээ холион бантан хутгаж байгаам чинь нөгөө юу, яагаавдээ нөгөө нэг... гэсээр байтал хамаг ярианы эрч хүч буураал шал сонирхолгүй болчжааган.. тээд бас нэг аюул нь худлаа ярьж огтхон ч болку аягүй бол нөгөөх чинь ярьснаа мартааал тэс хөндлөн юм ярьжийж мэдэх л хүн” гэсэн байх юм. Хэхэ муур хүртэл хөгширч байгаатайгаа эвлэрэх янзгүй байхад хүн ч аргагүй юм уу.

Манай Хундага ахайтан хүртэл бичлэг дотроо үг шидэлсэн байх нь:
“Эмгэн маний дөрвөн мөчний захын судаснуудад цус хүрэлцэхгүй байсны улмаас ихэд даарав” гээд л эхлэнэ. Золигнууд чинь зөнж үхэх гэж байж бас уран үгтэй.

Ингээл хэсээд байвал хаа сайгүй зовлон жаргалаа ярьж, гучин насыг гуниглаж нэг, зөнөглөж нэг угтаж байгаа нөхдүүд дүүрэн байна, цаагуур чинь. Гэвч гайлвайна, нас гэдэг зөвхөн цаасан дээр бичигддэг л тоо, намбархаж бүү сүйд бол гэдэг шиг сэтгэлээрээ залуу байхад л бүх юм ок шдээ тэ. Хийж бүтээх ид үе эхэлж байхад бид ингэж бодвол 70, 80-тай хүнүүсийг яа гэж байгаа юм.

Ай даа сайхан нас, армаантагладаг ч нас, хип хоптдог ч нас. Ахиад хэд бол хэдэн хүүхэнд дурлаж, хэд бол хэдэн залууг хаяж, хэд болон хэдэн хүүхэд хийж, хэд бол хэдэн сонгуульд үзнэ шүү дээ хихи. Мөнгийг олж нэг, үрж нэг цацаал, мөрөөдлийг биелүүлж нэг, бусниулж нэг хаяаал, арван санжмээтр өсгийт дээрээ үүр цайтал бүжиж, аятайхан харагдсан баагийг тонгорч нэг, дугтарч нэг унагаал, арван жилийн бацаануудыг эгнүүлж нэг, тойруулж нэг суулгачаал, амьдралыг бол өнгөтөөр хүүрнэн өгүүлнэ дээ, нээрээ.

16 Сэтгэгдэл:

Umi said...

Хэхэхэ.

Хар залуугаараа юун нас нэмэх дуртай хүмүүсэв. Одоо тээд жинкэн дөч тавь хүрүүл өтлөх ину бус хадан гэртээ харих ину гэгээл бичих нь байшд. Мөнүү?

uka said...

Чухам аа чухам. Өвдөг бондойгоод, өгзөг сулбайгаад, арьс сулраад, жавьж унжаад, цээж гавтайгаад, целлуит дээрэлхээд ямар сайндаа оготор жинсэн шоорт, нуруу ил гарсан майк, бээнз гага эднүүсээ тэтгэвэрт гаргалаа шд хихи. Гүй тэгээд залуу байна л гэх юм, монгол хүний дундаж наслалтаар бодоод үзвэл хүний амьдралын тал нь явчаад байгааз дээ. Үлдсэн талаа үр бүтээлтэйхэн шиг өнгөрөөж, үр ачдаа адлагдахгүй нүд аних юмсан гэж... /хөгшчүүлийн хүүрнэлд хачир нэмэнгээ дэвтээсэн ааруулыг шүдгүй буйлаараа мэрж сууна/

ЗОРИГТ8 said...

кэ энэ блогчид бөгдөөрөө насны доройтолд орж дээ хөөрхийс

PUZL said...

Аахаха, "Ахмадын золбоо хамтлаг"-т орчихсон тууж явнашд.

Anonymous said...

Ахмадын золбоо хамтлагын араас ид хавтай нь аргагүй хөөж яваа күмсүүд бас байгаа л байх юм.

Сэгсгэр said...

Каартын барааны үеийн хармын сэтгэл хэвээрээ ч
Караантны ус залгилахаар хоолой сөөдөг болж
Бөөрөнхий орчлон бөндгөрт минь багтдаг хэвээрээ ч
Бөөрөнд нь ойртох үед л таварцаглаад унадаг болж... Ай ер нь зовлон ч их л байна даа /санаа алдаад гарч одов/

Pearle Deppsu said...

Хөгшин морь жороо сурав гэдэг шиг бас нас намбандаа байвал гоёоо

Чепак said...

хөгширөөд ирэхээр дандаа харуусал бүхий дурсамж нь хөвөрдөг болчдын юм шиг ээ

Барбагш нар нь said...

би ч тэхдээ эднүүсээс хамаагүй залуухаан

Болорхон said...

Хангүгт хүнтэй суугаагүй залуухан бүсгүйг "агаши" харин айлын авгайг "ажүма" гэж дууддагийн анх 3 жилийн өмнө энд ирэхэд таних танихгүй бүгд л агаши гэдэг байсан чинь одоо бол хэнтэй ч таарсан ажүма гээд байх юм... уур хүрч үхэхнээ. Авгай л гэсэн үг л дээ.
Ямартаа ч 30 насруу орохгүй гээд тормозлоод л байгаа хоёр гурван жилийн дараа 30 хүрчээд эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг юм аа гээд явж байж мэдэх л байх.
Гэхдээ л нас бол тоо... түүнээс өмнө бид сэтгэлээрээ л хөгширчихгүй байх юмсан.

Idea said...

Улаан малгайт: Мөн дөө бараг, "Дараа төрлөө захиалах ину" ч гэж магад хэхэ.

Ука: Гүй тэр бээнз гага ямар гай болсын бэ, байлгажил байна биз.

Зоригт8: Аа чиний ч ээлж ирнэ зүгээр...

Паазл: Ахлагчаар нь сонгоё гэж бодоод байгаа шд чамайг, нээх оруулчиж гэж мэгээд гайхаад байх юмгүй.

Төгөлдөр: "Дундчуудын дур" гэж нэр өгнөө тэгүүл, танай хамтлагт.

Сээгс-гэр: Чи ч бас залуу бна өө, карантны ус залгилахтайгаа, бяд бол сүүтэй цай холдохоор сүүж янгинаад, цээж гатаад байдаг болсон.

Пийрл: "Хөгшин азарга жороо сурна" гээч ээ. Гүй тэгээд "Сурах хэзээ ч оройтдоггүй" гэдэг биз дээ, жороо байтугай ороо сураг л дээ, тэр хөөрхий азарга.

Чепак: Дурсамж гэдэг чинь өөрөө "Дутуудуулснаа санаж амаа барих" гэсэн үгнээс гаралтай шүү дээ.

Барбагш: Тэхх, тархины хөгжил тал дээрээ бол яах аргагүй залуурхана шүү, бядан дотроо.

Болорхон: Сэтгэлдээ үрчлээ суулгахгүй байна гэдэг гүй мөн их чимхлүүр ажиллагаа шиг. Гэснээс ажүма гэснийг нь амбаардаад яваад байвал яадаг бол.

Anonymous said...

savj untlaa uneej, nas hasagdagguim gehed unjiigaad suujiisnaa uhasgeed l bosloo hehe, chi shuuuu

www.gegeen.com said...

balai avsan baishd. baliashiglalaa shoo.

unendee l ahmadiin zolboo boloh gejiina doo

pbolor said...

Үнэншдээ нээрээ, балай авышдээ нээрээ, гуниглах завгүй гучин нас... Сайхан нас, аливааг шүүж тунгаалгүй байдгаар нь хүлээж авдаг болсон, өнгө зүснээс илүү өвөр агуулгыг нь аждаг болсон гээд л ГУЧИН НАС танд талархах юм зөндөө байна. Аав ээжийнхээ хаяанд зөнөтлөө байдаг манайх шиг нийгэмд гучин насыг би залуу насны эхлэл гэж бодоод байгаам. Сайхан байна шүү манайхаан.

anchi said...

yoooy yun sonin yum be bi lav 20 hureel nasaa martsaaan gaiol bn tegjaagaal 40 hureel genet serj ntr tenegtnee ayguol....soninoos neeree byadnuusiin dotor neg jaahan huuhed baidag gene teriig l alchuul hogshrolt chin asr turrgen yavdag gene.teheer namba ntr gejaagaad ter huuhed alchiv nohduud mini (duugaa ondorsgov)aytaihan avaad yavchaarai gsn

Lke said...

Hezee ingej ineesnee sanadagguiee, bodvol bas l bolohoo baij baigaam bailgui. Amjilt husie!