2010/07/02

Хөдөөгийн сайхан талын дэргэд...

Сүүлийн хагас сар гаруйн хугацаанд бүгчим халуун агаар, бүрээ бишгүүрийн ёнгиноон хоёрт ядаргаанд ортлоо балбуулж, пиавнаас пиавны хооронд, паабнаас паабын дунд шар нар, бор хоногийг өнгөрүүлж асан Idea амралтаа авав уу үгүй юу Арсун ахынхаа төхөөрч өгсөн гэрийг үүрч, жаал зугаа дүүфл, шилэн хумс, наадаг сормуус, усны хувцас, гоёлын даашинзаа базаан алс хөдөөг зорив.

Малчин айлын ажилд туслангаа үнээ сааж сурах, цаашлаад ааруул ээзгий боловсруулж чаддаг болох асар том зорилго тээн очсон тэрбээр эхний өдрөөсөө л буцалж үмхийртлээ унтаж, будаатай цайны үнэрээр сэрэх байдлаар талын малчны хотонд таатайяа амьдарсаар.

Айлын хүмүүсээс санаа зовмор аядахаараа агаарын цохилт хүнийг хэрхэн нам унагадаг талаар онолдож, хот суурин газар нойр дутал, хоол илүүдлийн хам шинж өвчин тахал мэт тархаж байгаа, тэр нь өөр шиг нь ажилсаг шаавай хүнийг ч өнгөрүүлэхгүй байгаа талаар ам хуурайгүй бурж, аяга салгалгүй чихнэ. Хамар нь таг битүү, харааны тусгал нь шал хазгай байгаагийнхаа бурууг ч тэрхүү халдварт өвчин рүү чихэж, зав л гарвал хажуулж, сав л хийвэл иднэ.

Үе үе гэнэт юманд хатгуулсан юм шиг саалийн хувин шүүрч аваад, дөрвөн литр гардаг үнээнээс дөнгөж таван зуун грамм саах жишээтэй. Сүү чанавал дэвэргэж, сүүл шаргаавал түлж, бяслаг шахвал усыг нь ихдүүлж, тараг бүрвэл шар сүүг нь тунаруулж, дээл хавбал дотрыг нь хөөж, гэдэс цэвэрлэвэл баастай нь холих мэтээр явсан газар бүртээ балаг тарьж, барьсан болгоноо баллаж хаяна.

Эзэгтэйн эгдүүцэх, гэрийн хүмүүсийн дургүйлхэхийг анзаарах ч үгүй, бөглөөний жийрэг шиг бүлт үсэрч, бүгдийг мэддэг царайлж цээж хөдөлгөхөө харин ч нэг болихгүй. Гал ч олигтойхон асаачиж чадахгүй энэ хүүхний ганц дуртай ажил нь тогоо нэрэх. Гараар хийсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг өөрөө шалгаж, хоёр усаар авсан хорзондоо хөлчүүрхэн сүүмийж суух нь чухам жаргал мэт.

Ингээд ирэхээрээ нэг их сөөнгө цахир хоолой гаргаж ирээд “Хөд-өө-гийн сай-айхан таа-лынн дээргэд” гээл дуулах буюу даалинд ороогоод авдарт хийсэн муу хар лаптопоо гаргаж ирээд “Би-би бол болооогчин, мэдүү. Та нар муусайн юмнууд үнээ сааж чаддаг чинь тэндээ л байдын байгааз. Би тэгжяруул цагтаа...” гээл агсамнана. Дэлхий ертөнц гэдэг дээврийн чинээ жижиг болчихсон юм шиг, дөчийн бидооны жинтэй биенд минь дөрвөн атын дайны бяд суучихсан юм шиг дарцаг шиг намирч, дарвуул шиг далчигнана.

Харин маргааш өглөө нь уусан нэрмэл толгойд гарч, урьд өдрийн өвчигнөл бүүр түүр санагдах үед ичнэ гэж юүхэв. “Хөвчийн модонд хөхөө шувуу донгодноо, хөдөөний хүмүүс хөөрхөн сайхан харагднаа” гэдэг дууг амандаа гүвтнэнгээ хүний нүүр харж чадахгүй гөлөлзөж, юухан хээхнийг хийчих санаатай бусдын урдуур орж, буруудаж зэмлүүлнэ.

За нэг иймэрхүү л паянтай хөдөө хөхөрч, гадаа гандан, хар дээрээ халтар, бор дээрээ борц болж байна даа. Ямар ч байсан “Зүлгэн дээр гэрээ бариад, Зүгээр л нэг амьдрахсан...” гэдэг шүлгийг урьд нь татвараас зайлсхийх гэсэн хүний үг гэж боддог байсан минь өөрчлөгдсөнөөс үзэхэд хөдөө нутаг хүний сэтгэлгээнд яаж нөлөөлдөг нь тод харагдаж байгааз.

15 Сэтгэгдэл:

serenity said...

хэ хэ хөгтэй хөгжөөнтэй л байгаа юм байна даа

Энзо ба Эрх чөлөө said...

Хөөрхий дөө хөдөө гэдэг чинь байнашдээ тэ гээл яриул яринал даа даанч хөдөөний хөөрхөн бацаан гэдэг хоч авчина 60 талыг насалсан IDEA эгч маань (ingeed helchuul uurlahgui beez) бичих гэж уйлуулах юм даа та ч аа яа яа

Galzuudleo said...

ямарч байсан уйдахгүй л байгаам байна

uka said...

хаха тэгээд авч явсан юмнуудынхаа хэргийг хэзээ гаргах гэж байна даа? тэр сормуус мормуус

Oogiinoo said...

yamar goyo yum weee

Мөнхбаатар said...

Хаха.
Аа бас тэр их ажлын хажуугаар бас хар лаптопоо өрлөж нээж байгаад л блог млогоо бичээд л би блогчин хүн шүү "хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гээд л коммэнтчин нөхөддөө сураг дуулгахтайгаа айн.
Халж дарвисан үедээ хар лаптопноосоо хол байхыг л бодоорой эгч минь. Хамаагүй хөлчүү бичлэг үйлдэхвий :P

Болорхон said...

Ямар сайхан байгаа юм бэ...
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр нэг амьдарчиж чадахгүй өөрөө өөрийгөө зүдрээж явахад чиний түлэнхий сүү, түүхий бяслаг, шар устай тараг, шарсан сүүлний үнэр үнэртэж нулимс гарахнээ...
Хотод ирээд ямар тэгж чадах юм биш сайн идэж сайн унтаж ав хө... /чи ч хотод ч ялгаагүй дээ ккк/

Нээрээ дээр "...муухан сэтгүүлчээс ч илүү..." гэж ирээд баахан магтсан комментод чинь нулимс гаргах шахаад хэдэн өдөртөө дэгэж дэрвэж өнжсөн шүү. Таанкс

nbmbdrj said...

хаха, сайхан л амарч байгаан бна. Арсун ахын гэрээс бусад нь буруу зэвсэгнүүд юм бусуу? гүйээ тэгээд нэг бодохоор ээмэгтэй күмүний чухал зэмсгүүд юм даа. Сайхан амарч сайхан бичлэгүүд тууриваарай хө

sanakae said...

хэл ам нь дийлдэхгүй хүн шүү.

Anonymous said...

Гэртээ ирлээ. Таны амралтын зөвлөгөөг даганаа. Маш сайн хэрэгжүүлнэ гэж боджийга

Idea said...

Serenity: Чухмаа чухам. Хөгжихөөсөө илүү хөглөөд л таарч байна.

Энхзориг: Яриад өгчөөчээ хөдөөний хөөрхөн бацаанаа.

Лео: Уйдах байтугай унтах ч зав алга. аая худлаа сүржигнэсссс

Ука:Сумын наадмаар л тэд нарын чинь хэргийг гаргана гээд л хадгалаад байгаа.

Оогийноо: Атаархжийнуу, хихи 14 хоног байраа солих уу

Мөнхбаатар: Халамцуу бичлэг үйлдэхээсээ өмнө хага шидэх магадлалтай тул харин ч нэг хол байгаа.

Болорхон: Гүй мөн сул нулимстай охин шүү. Коммент уншсан ч, түлэнхий сүүл, түүхий бяслаг, устай тараг, уух аргагүй сүү харсан ч урсаж байдаг яадаг нулимс вэ хэхэ. Өө унтаж идэх ажлыг бол хаана ч, хэдийд ч, ямар ч үед алдалгүй авч яюаа.

НБмбдрж: Н.Бямбадорж л гэж таагад байгаа, чиний нэрийг. Гэрээс бусад нь харин ч чухал зэмсгүүд шүү дээ. Сумын улаан буланд суналзахад хаха.

Санаахай: Бяд муутай ч амьтан бол доо. Ганц хэл ам даадаггүй. Турник өргө миндоо.

Төгөлдөр: Нэрмэлтэй хэсгийг нь нээх сайн ойлгосон доо, та нар л болсон хойно.

Anonymous said...

Хахах. Бидний юуг сайн ойлгохыг мөн ч андахгүй байна шүү. Та хөдөө гарахдаа юуг сайн ойлгохоо бас мэддэг байжээ дээ?

nbmbdrj said...

hehe oor yamarch khuvilbar alga uu?
Zevsegee agsaad U buland orj yavchih yum biz dee. U bulangiin usergee ch khaaya zugeer shuu... amjilt...
Saikhan bayarlaarai kho

Anonymous said...

Bi huduu yavaiinsan, salhi neg unerlehiinsen hehe onki

сайхан санаа said...

хахаха... над мадын байдлыг үнэн цагаанаар бичжээ...

гэхдээ хөдөө хонь хариулна гэж гараад л модны сүүдэрт өдөржин унтах ч бас лайтай ажил ш дэээ