2010/07/15

Зүйр үгсийн зүйдэлгүй тайлбар

Зүгээр суухаар зүйр үгэнд ганц нэг тайлбар шахчаад гарнаа.

Орой унтвал нэгийг сонсоно
Эрт босвол нэгийг үзнэ.
Зиа энэ бол гэрт амьдардаг айлын ахуйн проблемыг харуулсан зүйр үг гэдгийг бүгд мэдэх буй заа. Оройтож унтсан хүүхэд аав ээжийнхээ орны зүгээс нэг эвгүй чимээ сонсох бөгөөд, өглөө босмогцоо тэр сонин чимээ юунаас болж гарсныг хараад ойлгоно гэсэн үг юм аа.

Үхсэн буурын толгойноос амьд ат айна.
Малын сэг зэм устгах ажил хөдөөгүүр олигтой хийгдэхгүй байгаагийн жишээ. Засгийн газар зуднаар хорогдсон малд зориулж таван тэрбумыг гаргаад байхад шүү.

Мянга сонсохоор нэг үз
Сайхан хүүхнийг битүүхэн харж шүлэнгэтэж явдаг залууг зоригжуулсан үг гэж боджийнуу? Үгүй, харин эсрэгээрээ загвар өмсдөг хүүхнүүдэд хандаж, тэр алдар цуутай магнат Мянгаа гээчийг зүгээр сонсож явахаар нэг удаа нүдэнд нь өртөж, үзээд алд аа гэж байгаан.

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ.
Энэ нь сонгуулийн дараа шинээр бүрэлддэг Засгийн газрын танхимд хамаатай үг бөгөөд сайд нэмэгдэхийн хэрээр төсвийн зардал өсч, зардал өссөнөөр татвар нэмэгдэн ард түмний нуруун дээр ачаа болж, өргөн хэрэглээний бараа, хоол хүнсний үнэ тэнгэрт хадна гэсэн үг болой.

Ажил хийвэл ам тосдоно.
Гэр хорооллын өвөл. Оройн хоолоо хийгээд, гэтрүүлэн идэж нойл гүйх явдал хүний амьдралд нэг бус удаа тохиолддог бөгөөд энэ үед хааяа уруул дээр нэг тослог юм гарчихдаг таагүй процессыг өгүүлжээ.

Ам нээвэл уушиг нээ.
Ажил мэргэжлийн холбогдолтой заавар. Цогцост задлан шинжилгээ хийдэг эмнэлгийн өрөөний ханан дээрээс харж болно.

Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана.
Хадмуудыг хошгируулсан төдийд хамаагүй хөөрч, хуриман дээрээ учир зүггүй идэж уун гэдсээ хямруулавзай хэмээн сануулсан үг. Аа гэхдээ унгахаасаа айгаад юу ч идэхгүй суух нь ярвагар зантай юм шиг харагдуулах буюу эсвэл хуримнаасаа өмнө жирэмсэн болчихсон юм уу, энэ ер нь хэний хүүхдэв хэмээн хардагдана гэдгийг анхаар!

Их идсэн ч өмхий
Бага идсэн ч өмхий
За энэ ч сармис идсэн хүмүүсийг л хэлээд байх шиг байна.

Биеэ засаад гэрээ зас
Гэрээ засаад төрөө зас
Олны танил нэг дуучин хүүхэнд зориулсан үг юм болов уу даа. Түүнийг гоо сайхны хагалгаанд орж уруул, хамар бас бус зүйлээ зассан гэж сонссон бөгөөд дараахан нь нэг шар сонин дээр гэртээ маш өндөр үнээр иж бүрэн засвар хийлгэсэн тухай бичсэн харагдсан. Аа харин төрөө засах тухайд, нөхөртөө даатгасан гэсээн.

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал
Цагаан сараар навс согтож айлын ширээ хөмөртөл агсан тавьсан залуугийн өөрийгөө цагаатгахад нь туслах үг.

Муу хүнийг зар, зарсан хойноо өр.
За энэ ч хүний наймаачдад хандсан үг юм уу даа. Хүнээ сайн харж сонгохгүй бол дараа нь царай муутай энээ тэрээ гээд зарагдсан бараа нь буцаад, бөөн үнэ өртгөөр янзлуулах болох вий л гэж.

Хүн ахтай
Дээл захтэй.
Айлын том, эсвэл дээрээ ахгүй, эгчтэй хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн үг. Эдгээр хүмүүс эвсэл байгуулж бослого гаргавал энэ үгийг зохиосон хүн шууд унана. За дээр нь захгүй дээл өмсдөг лам нар нэгдвэл ч.

Төр түмэн нүдтэй
Төрсөн бие хоёр нүдтэй.
Яг яагаад ийм үг гарсныг ойлгохгүй байгаа юм. Дува сохор л уурандаа хэлсэн юм болуу даа.

Хүлгийн сайныг унан байж мэднэ.
Нөхрийн сайныг ханилан байж мэднэ.
Олон нөхрөөс салсан хүүхний яриа. Сайнтай нь таартлаа суугаад л салаад л явж байхаас, өөр яахав.

Дассан газрын даавуу зөөлөн.
Сайн мэдэхгүй буудалд хамаагүй орвол ямар ч ор хөнжилтэй таараа билээ, гайгүй зэрэглэлийнх бол бүүр краахмал энтэр хэрэглэдэг сурагтай. Ер нь тэгээд, хөнжлийнх нь хэрээр л хөлөө жийх хэрэгтэй дээ, хамаагүй илүү гаргаж жийж байж даавууны өрөнд орчив.

Эцэггүй хүүхдийн толгой том
Эхгүй хүүхдийн бөгс том
Эцэг нь эзгүй хүүхдийн толгой том байх нь аргагүй шд. Агаар салхинд аваад гарчихгүй байсаар хүүхдийг ракеттай болгоо хаячиж байгаа байхгүй юу. Ээж нь нялх биетэй гэж ямбалаад зүгэр. Аа харин эх нь байхгүй гээд бөгс томордог нь ямар учиртай юм бол. Аав нь гэж нэг гоо сайхны мэдрэмжгүй гар томдсон горшоок аваад өгчиж дээ янз нь.

Усыг нь уувал ёсыг нь дага
Илт хүчирхийллийн чанартай үг байна. Ганц сав менраал ус өгчөөд элдэв ёс мос тулгаад байх магадлалтай тул энд тэнд явахдаа нээх ус уух гэсний хэрэггүй биз. Тэрний оронд жүүс мүүсхэн эргүүлсэн нь аминд өлзийтэй.

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй.
Ээ дээ, энэ үгэнд л үнэмшив хүүхнүүд минь. Цаадуул чинь бэлгэвчээ мартчихаад л балайрч байгаан. “Би ёс мэднээ” л гээд гүрийгээд байх хэрэгтэй, юу ч халдаачих юм билээ.

Дуугүй хүний доодох нойтон.
Энэ ч одоо памперс гараагүй байхад л үүссэн үг юм байх даа. Гүй тэгээд өмдөндөө юу яасан хүн юу гээд л гавьяа байгуулчихсан юм шиг дуу шуу болоод зарлаад явав гэж.

Муу амьдрахаар сайн үх.
Амиа хорлогчдыг өдөөн турхирсан гэдэг утгаараа үгсийн сангаас удахгүй хасагдах болов уу гэхээр байгаад л байх болтоймаа.

/өөрснөө үргэлжлүүлээрэй/

26 Сэтгэгдэл:

artgaa said...

Их идсэн ч өмхий
Бага идсэн ч өмхий
eniig bi batgana-d zoriulsan gej bodjeesiishd. Gui yum bn,

Anonymous said...

Bie-ee zasaad umduu zas gej baidag gesen. Humuus umduu zasalgui l shuud geree zasaad baih shig baina daa.

Sol@ce said...

xэxэ хөгжилтэйн. Дува сохор, Би ёс мэднэ ээ эдр татаалгаа хаячлаа

uka said...

Ам нээвэл уушиг нээ.
Ажил мэргэжлийн холбогдолтой заавар. Цогцост задлан шинжилгээ хийдэг эмнэлгийн өрөөний ханан дээрээс харж болно.
Aimar ym bilcheel...

sanakae said...

ХҮмүүст ёс мэдэх талаар аймар ойлголт өгчлөө шд kk

БОРОО said...

"Хүний нохой идэхээр... " энэ бодвол Со талын нохой иддэг улс орноос гарсан зүйр үг болтой юмуу даа гэж би ойлгоод байдгийн. Тэгээд энэ талыг арай зөөлрүүлж Монголчилвол " Хүний нохой идэхээр
Өөрийнхөө хонийг ид" гэжугам

"Эр хүн эр хүндээ хайртай" нэг тийм цэнхэртээд явчихсан үг.

"Эр хүний жаргал эзгүй хээр" бас нэг тийм гаж донгийн тухай л юм шиг байгаан.

Төгөлдөр said...

Õàõàõà

ENZO and FREEDOM said...

Зүйр цэцэн үгс ч бас цаг үеээ дагаад утга жанцан нь өөрчлөгдөж байдийн байшүү тамин минь хэхэ. Их орчин үежжээ зүйтэй зүйтэй. Одоо тэгээд 100 жилийн дараа баахан Робот, төмөр, давалвч энтр болох юм байна дөө энэ цэцэн цэлмэг үгс.

Blog.Цэг.mn said...

Сайн байна уу. Бидний сайтаар зочлоорой.
http://blog.tseg.mn - Шинэ, шилдэг блог нийтлэлүүд

1000 захиа said...

Goyo baraanuudiig hamgiin hyamdaar zarj baigaa shuu. Orood uzeerei. www.1000zahia.com

ENZO and FREEDOM said...

Энэ рекламан Комментуудыг ээ чөтгөр гэж. IDEA эгчээ энэ бичлэгүүдээ яаж категори болгодгийг өөрийн алтан цагаасаа 30 хормыг зарцуулаад мсжлээд өг тэх үү? Уран бүлтрээ, Нийтлэлийн оронд, зүрхний бичээс энтр гээд.

Idea said...

Амархан шдээ. Шинээр пост оруулдаг цонхны доод талд labels гээд байгаа. Тэнд нь ангилах үгээ бичээд бай. Жишээ нь: хоёр бичлэг нэмж оруулаад доор нь адилхан "Тэмдэглэл" гэсэн катергори өгчихвөл "тэмдэглэл-2" гээд гараад ирнэ.
Ойв уу? За би ч хүнд юм заахдаа бүр толгойг нь эргүүлээд тавьчдаг дамшиг даа, Санаахай эднүүс татаж унана яг.

sukhbat's blog world said...

""Нохой хамартаа хvрэхээр усч" vvний утгыг тайлна уу? "

Idea said...

Ямар хэцүү үгэв дээ, ийм хэцүү үг өгдөг яасан хэцүү хүүхдэв, хэний хүүхэдб чи...

Зиа тэгэхээр "Нохой хамартаа хүрэхээр усч" гэдэг нь ханиад хүрсэн нохойны зовиурыг илэрхийлсэн ба төгсгөлийн "ч" үсэг нь нутгийн аялга учир илүүдсэн байна. /чамд өөр хувилбар байна уу, байгаа болоол асуусан байх/

Ганзо нь said...

Cэгсгэр ч гэсэн ээж минь
Сиймхий ч гэсэн гэр минь...гэж нэг муу арчаагүй новшийн үг байнаа. За уранхай цоорхой гэр нь ч дүүрч, муу ижийнхээ үсийг худгийн усаар ч болтухнай норгоод самначихгүй, иймэрхүү муу новшнууд л өөрийгөө өмөөрч элдэв янзаар цэцэрхэж есөн шидийн хэрэгтэй хэрэггүй үг зохиодог шиг байгаан.

Юки said...

Долоо хэмжиж нэг огтол гэдгийг тайлбарлаад алиэ

leo said...

хэ хэ

Алтанхүү said...

"Айлын авгай амттай".

-Галилейн харьцангуйн зарчмыг мэддэг хүн ингэж хамаагүй ярихгүй. Учир нь тэр бас авгайтай хүн.

Алтанхүү said...

"Эхийн санаа үрд. Үрийн санаа ууланд".

-Ууланд тариа тарихын тулд хүүхэд гаргасан эмэгтэй хүнээр газар хагалуулж үр цацуулах хэрэгтэй. Энэ бол монголчуудын суу билгийн нэг арга гэж физикч Бат-Отгон хэлэв.

Алтанхүү said...

Сүүлийнх нь жаахан хувийн шинжтэй болчихов уу яав?

Anonymous said...

Ene niitlel bol oyunii suirel, oor yu ch helehev dee, end yamar ch hund uguh sain zuils alga, yadaj nuurend ineemseglel todruulah zuil ch alga.

Zuir ugnuudee yadaj mongoliin niigemd baigaa muu muuhai 1, 2 asuudal der tuvlurulj bichsen bol arai der bh bsan biz.


Tehdee uuchlaarai, ene bol oyunii suirel shu.

Bayarhuu said...

Ивий муу Баясгалан. Энд ингэж шороотойгоо хутгалдах ч гэж дээ. ккк

Anonymous said...

Za zuir ugiig oor untsguur harlaa geed oyun uhaan suireed bhdaa yahav de hehe

www.gegeen.com said...

haha, yostoi hogjiltei tailbar baina. chi zov oilgojee zuir ugnuudiig

Idea said...

"өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана" гэдгийг мартаагүй дээрээ нэмчье. Орой унтах гэжухад нуль холестрон, цул целлиуз үүсгэх юм өгч хорлохоор чинь хэн ч уурлышд. Тэгээд ходоод амарку шөнөжин хар дарсан хүн бол өглөө босоод заргалдах нь битий хэл заамдах энүүхэнд г.т.б.э.ч?

lke said...

Муу нуухаар сайн илчил гэж зөнч мэргэн нэг монгол чамд зориулж аль эртнээс л хэлээд байхад Баярхүүд баригдчихсан байна ш дээ чи, дэмжээд байхад тэрэн дээр нь дөрөөлөөд явалдаа хонгио толгойтоо