2010/08/25

Гитар үүрсэн залуу

Гитар үүрсэн үл таних залуу эрхгүй хараа булаана. Гаднах төрхөөс нь түүнд онцлох юм байхгүй ч, мөр давсан өтгөн гэзэг нь дэндүү зохиж, өлөн хир суусан өргөн жийнс нь үнэндээ чимж.

Булчин шөрмөс нь зангирсан булиа эрчүүдээс бядгүй харагдах ч бурхан ч атаархам тэнэмэл авьяас түүнд заяаж. Зургаан чавхдасны аялгуугаар зуны үдшийг амилуулж, зуурхан бүрхэх ганцаардлыг зүрхэнд тултал хөглөнө.

Өвөрмөц сөөнгө хоолойгоор хайнгахан дуулах нь өнө урдын дурсамжийг сэтгэл сэмэртэл хүүрнэх шиг. Өөрийн мэдэлгүй урсах этгээд тэр аяз нь өрцөн дотор гунигийн гал өрдөх мэт.

Юуг ч үл сониучирхах тоомжиргүй харцанд нь юуных ч юм далдхан уйтгар шингээстэй. Хэнээс ч үл хамаарах хэрмэл тэр тавилан нь хүсээд үл олдох эрх чөлөөний хэлтэрхийтэй.

Зорилгогүй амьдралыг зовлонгүй туулах зоргоороо тэр залуу, авах хийгээд олохын адын хүслийн хажуугаар амирлангүй алхалж өнгөрнө, гитартайгаа...

27 Сэтгэгдэл:

uka said...

goe ym oo, yund ch sanaa zovohgui ingej amidrahsan, yag ene guiterchin shig...

A.Амарсайхан said...

Гитар үүрсэн бус чирсэн залуугийн алхаа болмой

Anonymous said...

Зорилгогүй амьдралыг зовлонгүй туулах зоргоороо тэр залуу, авах хийгээд олохын адын хүслийн хажуугаар амирлангүй алхалж өнгөрнө, гитартайгаа...

laitai... nevt erh chuluu unertjiine

artgaa said...

ongiroo bichleg bn. aviyas ch undarjiine daa. terend orohnoo haaya arhi piav undarjaah saihan shd.

transit said...

_____8888888888____________________
____888888888888888_________________
__888888822222228888________________
_888888222I2222288888_______________
888888222222222228888822228888______
888882222222222222288222222222888___
88888222222222LUV22222222222222288__
_8888822222222222222222222222222_88_
__88888222222222222222U22222222__888
___888822222222222222222222222___888
____8888222222222222222222222____888
_____8888222222222222222222_____888_
______8882222222222222222_____8888__
_______888822222222222______888888__
________8888882222______88888888____
_________888888_____888888888_______
__________88888888888888____________
___________888888888________________
____________888888__________________
_____________8888___________________
______________88____________________
______________8_____________________
______________1_____________________
_______________1____________________
________________1___________________
_________________1__________________
__________________1_________________
__________________1_________________
_________________1__________________
________________1___________________
_______________1____________________
______________1_____________________
______________1_____________________
_______________1____________________
________________1___________________
_________________1__________________
__________________1_________________
___________________1__________

showtimer said...

Nadaa bol gitarnaas busad shinj temdeg ni baij l bna

ЗОРИГТ8 said...

гитаргүйсэн бол тэр залуу юун энэ блогт бичигдэх

Amgaa said...

Лайтай бичиж

Anonymous said...

Идейяа, чи бол сод биш байдаг л бичигч. Алмайрч ангайтал өвөрмөц санаа багатай ч бичлэгийн чинь хэлбэр харин үргэлж сонирхол татдаг. Энд жишээ нь гитараар гарчиглаад, гитараар эхлээд, гитараар дуусгаж. Дунд нь өөр нэг ч гитар байхгүй, дүрсэлсэн үгнүүд нь хоорондоо давтагдахгүй, сонголт, дараалал, тавилт, мөр холболт нь зөв, найруулга нь алдаагүй. Орчуулга юм уу эсвэл шүүмжээр хөөцөлдвөл материал байна даа уг нь. Нийтлэл энэ тэр гэснээс.

Single_Leaf said...

Гитарандаа гол учир нь байна уу... Хийл бариулчихвал бүх л зүйл нь өөлчлөгдөх хэрэг гарах байх даа...

go go bichleg baina said...

showtimer gitarchnaas ch lakkkkk,kkkk

Болорхон said...

Түүнийг дагаад хамт явахсан.... зорилгогүй энэ амьдралыг зовлонгүй туулахсан гитартай, түүнтэй.
Nothing else matters...

Бум said...

Гитар үүрсэн үл таних залуу эрхгүй хараа булаана
Гаднах төрхөөс нь түүнд онцлох юм байхгүй ч
Мөр давсан өтгөн гэзэг нь дэндүү зохиж
Өлөн хир суусан өргөн жийнс нь үнэндээ чимж
Булчин шөрмөс нь зангирсан
Булиа эрчүүдээс бядгүй харагдах ч
Бурхан ч атаархам тэнэмэл авьяас түүнд заяаж.
Зургаан чавхдасны аялгуугаар
Зуны үдшийг амилуулж,
Зуурхан бүрхэх ганцаардлыг
Зүрхэнд тултал хөглөнө.
Өвөрмөц сөөнгө хоолойгоор хайнгахан дуулах нь
Өнө урдын дурсамжийг сэтгэл сэмэртэл хүүрнэх шиг
Өөрийн мэдэлгүй урсах этгээд тэр аяз нь
Өрцөн дотор гунигийн гал өрдөх мэт.
Юуг ч үл сониучирхах тоомжиргүй харцанд нь
Юуных ч юм далдхан уйтгар шингээстэй
Хэнээс ч үл хамаарах хэрмэл тэр тавилан нь
Хүсээд үл олдох эрх чөлөөний хэлтэрхийтэй
Зорилгогүй амьдралыг зовлонгүй туулах
Зоргоороо тэр залуу
Авах хийгээд олохын
Адын хүслийн хажуугаар
Амирлангүй,
Алхалж өнгөрнө
Гитартайгаа...

Яаааг шүлэг шиг. . .

Anonymous said...

Нэг банзан гитар олж бариад Идяагийн урдуур жаал алхдымлуу, хайхрамжгүй царай марай нүүрэндээ шахцан энтэр. аа бас нэг парик олж тавьхым байна, тэгээл "мөнгө надад еер сонин биш, өнгө ч гэсэн үнэндээ юу ч биш" гэж мэгж дуулаал. Мэдээж хоолойгоо сөөнгө дээр нь тавийшдээ,хэхэ

ZAYA said...

Содон бичлэг болжээ.
Нэгэнт эрээн цаас, цоохорлож байгаа юм чинь найруулга зүй энэ тэр гээд сурч мэдэх зүйл надад их байх юм.
Чиний бичлэгийг уншаад заримдаа би хэрэггүй юм хийгээд байна даа гэж өөртөө санаа зовдог юм.
Найруулга зүйн талын тухай бичлэг оруувал дуртайя уншина шүү.

sanakae said...

Гоё бичиж.

vlmedeh.com said...

Нэн кяну байдаг даа. Антонио банбаресийн золиг гэж нэрий нь мартчиж. Тэр залууг санагдуулж байна шд хэхэ. Сайхан бичжээ

Galavsai said...

Gitar uursen ..gheer n uraldah gj bui mori shig uurseh .. uhaanii yum bodlooshd hehhee

Алтанхүү said...

Гэнэт тэнгэрт хурц гэрэл гарч орчныг гялбуулсны дараа нисдэг таваг үзэгдэв Тэрэн дотор Тэнгэрийн заадсын тэддүгээр одны энэдүгээр гаригийн тэнэмэл сансарчид сууж явна Гитар үүрсэн залууг хараад телепортацийн аргаар мань нөхрийн биеийг атом атомоор нь таваг руугаа урсган оруулав Супермупер хүчин чадалтай интеграцлагч төхөөрөмж нь гитарчны биеийг буцаан угсарч эхэллээ Гэтэл 100-р төвшний хиймэл оюунтай програмд Адагчуулганы мананцраас халдварласан нэн шинэ Нээнтэг хэмээх вирусээс болж нэг атомын холбоос буруу сэргээгджээ Ингээд толгойтой гартай хөлтэй гитар гарч ирэв Ямар ч хийх юмгүй хээр талаар алхлан хорвоогийн тоосыг зорилгогүйгээр хөдөлгөн байсан гитар үүрэгч залуу жинхэнэ төрхөө олж авсан нь энэ байлаа...
Яагаад бурхан биш харийнхан гитаран биетэй залууг бүтээв? Учир нь бурхан санамсаргүй үзэгдэлд дургүй гэж Эйнштейн агаа хэлсэн

Anonymous said...

Адьяа, морин хуур үүрээд хөдөөгүүр айл айлын найр хурим хэсээд бас хажуугаар нь аргал түлээгий нь базаалцан аяганы хийц ам даавуугаар тасрахгүй амьдралыг жинхэнэ оршихуй утгаар нь үрж явдаг бадарчин маягийн эр байвал энэ гитартай залуугаас өөр учиртай болоод явчих болов уу? БМ

санаа said...

үг хэллэг хурц дүрслэл оновчтой мцундаг ааа...

өөрийнхөө хүнийг чамд харуулж байгаад дүрслүүлмэээр ч юм шиг...

dream said...

<3

Arsun said...

Пөөх, тийм байншдээ, Бумаа.

Idea said...

Ука: Хүн болгонд нэг иймэрхүү далд хүсэл байдаг байх шүү.

Амраа ах: Яаж дандаа үүрч явахав гээд ядраад ганц удаа чирснийг нь олоод харчиж, өлөн нүдэт чинь.

Үлмэдэх: Үнэрлэж суухаар үйлдлээрээ туршаад нэг үзчихээч.

Артгаа: Тэгүүл чи мэт нь салахгүй гай болниз.

Трансит: "Мая любимая" маруужинтай адилхан харагджийна /шүлсээ залгив/

Шоовой: Гэхдээ хамгийн гол таних тэмдэг нь алгаа хэхэ.

Зоригт8: Залуугүйсэн бол бас тэр гитар бичигдэхгүй байсан байх даа.

Амгаа: Лайтай уншиж.

Үлмэдэх: Үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа. Би хэзээ ч өөрийгөө сод гэж бодож байгаагүй, бас зохиол бичгийн ч хүн биш гэж боддогын. Зүгээр л өөрийгөө баясгадаг гэхүү дээ. Шүүмж бич гэж дарга маань нэг удаа үүрэгдсэн удаатай, даанч би авсан даалгавраа ойлгоогүй л явна.

Сингл Лийф: Тэгнэ шдээ хө, хийл бол нэг тийм... сонгодог, эрхэмсэг зэмсэг учир театрын таазан дээр илүү сэтгэгдэл төрүүлэх байх. Тэгээд ч сөөнгө хоолойтой зохицохгүй.

Үлмэдэх2: Харин тиймээ, Шоовойд нэг гитар бариулчуул миний дүр амилаад ирэх юм шиг байна.

Болорхон: би бас тэгж бодож үзсэн чинь хоёр алхаад ходоод хонхолзоод, хөл өвдөөд мөр чилээд болих дүр зураг төсөөлөгдөж байна лээ хихи.

Бум: Хэхэ тийм ч юм уу, гэхдээ шүлэг өгүүлэг бичдэг улсууд чинь төрцөн байдымдөө, тан шиг. Аа мань бол... нэг тийм... үл таних залууг нууцхан ширтэхийн төлөө л төрсийм шиг байгаан.

Үлмэдэх3: хэхэ тэгээд үз л дээ, орлон тоглочийн дүрд таарах нь уу гүй юу үзье, гол нь тонгойхдоо парикаа унагачихваа, тэгээд сандарсандаа охин шиг шингэн хоолойгоор "яанаа" гэж орилоол...

Заяа: Би харин заримдаа бичсэнээсээ ичээд нэг гараараа нүүрээ дараад, нөгөө гараараа дэлгэцээ баллуурддаг шдээ кк. Найруулгазүйн талаар нарийн мэдлэг хомс доо, хар бараашиг л бна. Аяар хувааж ууж болох биз.

Санаахай: гялайв.

Ориг Үлмэдэх: Тийншдээ нээрээ, би бас нэрийг нь санадаггүй ээ, Айн Рашш гэдэг билүү дээ. Дахиж нэг олж үзмээр санагдчихлаа.

Галавсай: Наадмын морь, намрын найр 2-оосоо салаагүй нэг хүн явжийнуу гүй юу энд.

Алтанхүү: оддын дайн болоо явчив уу яав, одооны хүүхдүүдийн сэтгэлгээг ойлгохоо байчижээ. /... гээл эхлэхээрээ хөгширч бна гсн үг гэсэн кк/ Гэснээс Голденбой, чи физикч үү гүй юу?

Үлмэдэх БМ: Тэр арай л өөр байх. Морин хуур монголчуудын хувьд хамгийн хүндтэй хөгжим болохоор хуур татдаг хүнд Хуучин хүү шиг өл залгаж өнөө маргаашийг өнгөрөөдөг тэнэмэл ахуй тохирохгүй болвуу. Аа харин гитар бол... хэн ч бариад хаа ч явж болдог эд мөн ч яг амьдрал болгоно гэхээр, нэг л тийм хоосон оргихгү байна уу.

Санаа: хаха тэгээч хө, юу гэж бурахнав харий.

Дрийм: 3-аас бага гэхээр 2 авчээ би. Одоогийнхоор бол F, асуугдаж дүнгээ засуулах шаанс байдым болуу?

Арсун: Харин тэгээд байна хүмүүс... жэхшиг олон тоон дээр ярихгүй юу хихи, гэхдээ нэг Бумаа нэлээд хэдэн Идеатай тэнцэнэ дөө, биеэрээ ч, билэг авьяасаараа ч.

Төгөлдөр said...

Хэрвээ Голденбой физикч бол
Хэл утга зохиолын сургуулийн дэргэдэх физикын ангийг төгсчээ. Хэхэ тийм анги байдаг юм боловуу даа. Сүрхий уялдуулж бичсэн байна шүү.

uka said...

Хариултууд бас даж юм. Гэхдээ асуух 2 юм байна.
1. заяа тар 2-ын бараашигнаас хувааж ууж болох уу?
2. Бумаа ахын биеийн хүнд хөнгөнийг идеа яаж, ямар шалгуураар мэдсэн байхав? кк

khaschuluu said...

Wow its me \m/ Хэрвээ тэр залууг Монголд харсан бол би, хэрвээ надаас өөр залуу бол заавал хэлээрэй, Gtree клубтээ урих гэсэн юм ;)

Сайхан нийтлэл байна