2010/09/28

Сүүмгэр

Саяхан даа, саваагүй увайгүй сараачмалуудыг санаан зоргоор шидэлж, сардаа хоёр удаа Шарын гол руу жирийж, хажуудах залууг зохиомол хэргээр эрүүдэж, хатсан чавгыг дэвтээгээд тоортой нухаад хөлдөөж идэн зугаацах цаг зав байсан л юм даа надад. Эдүгээ үлгэр домог болон үлджээ хөөрхий.

Нас явж ухаан суухын хэрээр надаас бусад хүний хүсэл мөрөөдлийн цар хүрээ тэлж, цэвэр усны шинэ нөөц нээчих юмсан, баялгийн хараалаас улс орноо аварчих юмсан гэх мэтийн юм бодож явахад би гэдэг хүн “Унтахынсааа..нн, хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй унтахынсан, нойроо ханатал дугжирч үзэхийнсэн” гэсэн цор ганц мөрөөдөлтэйгээр өдөр хоногийг сүг сүүдэр шиг сүүмгэр царайлж, сүүтэн нүдэлж өнгөрөөдөг болов.

Даахгүй нохой булуу хураана гэгчээр өмнөх ажлаа дийлэхгүйм байж нэг сургуульд орчихсон чинь ёстой хөгөө хөлдөө чирж, хүзүүгээ шалан дээр дэвсэж байна даа харинчиг. Орсон л бол төгсөнө хэмээн огоорч явсан гар юу юуны туханд хүрэлгүй баахан f өрүүлж, кредитийн төлбөрт унан байж сурна гэдэг чинь алимнаас арай өөрийг төсөөлж байх жишээтэй.

Гүй тэгээд гийгүүлж байгаа ч юм алга, шөнө хагасалж хариад ум хумгүй идэхээс өөр өөрчлөлт шинэчлэлт үзэгдэхгүй л байна. Өөрөө ч цухуйхааргүй өндөрлөж овоолсон ном цаасыг минь хаягдалд тушаавал лавтай долооног өлсөж цангахын зовлонгоос гэтэлгэх. Ахиж л сурахгүйм шүү гэсэн асар чанд бодол байнга дотор эзэмдэх.


Үй түмэн бие даалт, гэрийн даалгаврыг нь хийхгүйм байж хий шаналаастай, нойр хулжаастай. Тарчилж хэвтэхээр босоод хийчихье гэхээр бас юу юугүй унтчих ч юм шиг санагдаад горьдон тэлчилсээр ядаргаанд орох нь. Сүүлдээ бүр самбарын өмнө гарсан чинь кармааны цоорхойгоор бэлдсэн шипи сугаран унажийна гэж мэгж зүүдэлжийншд. Яаж нэг ажлаасаа хусагдчилгүй, сургуулиасаа жийгдчилгүй, гэрээсээ хөөгдчилгүй, блогтоо боомилуулчихгүй хоёр жилийг авдым байгаан.

Тархи гээч эрхтнийг байнга дасгалжуулж байхгүй бол атираа нь тэнийж гөлийдөг юм гэсэн, минийх ч төрөлхийн мөлийсөн, гөлчийсөн, гөлгөр төмөр шиг гялайсан эд болтой. Жилээс жилд тархи толийх тусам зовхи үрчийгээд байгаа нь даанчиг сонин.

Яджахад лагууд дунд лаг шавар царайлан цохиж явах гэцүүм, багш нарын арга тасарсан харц өөр дээр тусахыг мэдрэх бүр ч ядаргаатайм. Дүрс ойлгодог, бууралттай, томхон шиг хамелион шил олж зүүе л гэсэн цор ганц гарц олдоод байгаа, одоогоор. Цаашид ямархан мэргэн санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлэн түүхэнд нэрээ үлдээхийг би таашгүй ээ.
Амралтын өдрүүд ээ чи, амьдралын минь альхан буланд нуугдана вэ, ай хө зэ хө, арслантай эрээн авдар юу даа хөөө.... үүрэглэн дохилзсоор өмнөх ширээгээ дэрлэн уналаа.

17 Сэтгэгдэл:

Оогий said...

hehe halitxan unshaad garaw. Ergej ireed nuxatstai unshnaaa

Segsger said...

10 жилд байхад ангийн багш биднийг "Та нарын тархи энэ абжур шиг юм" гэж загнадаг сан. Хөөрхий муу атираат тархитай буурал багшийгаа дурсчихлаа байна

uka said...

Унтахынсаа... хаа ч хамаагүй, хэзээ ч хамаагүй, хэнтэй ч хамаагүй унтахынсаа..н гээдийнуу гүй юу? гэснээс ямар сургуульд сурчаагаан?

А said...

Ука юугнүү?

Нойрыг унтаж биш сэрж бардын гэж нэг багш чэн хэлсэн байхчүүлээ

amor said...

тархийг байнга дасгалжуулна гэдэг бол бас л нүсэр ажилтай хүний ажил юм шигээ..
ихийг сураарай.
ахиухан унтаад авбал зүгээрсэн.

Pearle Deppsu said...

Хүүхэдтэй болвол унтах талын асуудал бүр тун хүнд болно шүү дээ.

Idea said...

Оогий: Хальтхан бичсөөн, угаасаа. тасан нойр хүрээд.хальт уншихад яг таарна.

Сэгсээк: Авжууран толгой явсаар байгаад сэгсгэр болсын байна шд.

Ука: Яагаад ярианы хүч нэмэгдүүлээд байна аа, сулруулдаг байтал...

Өө шулмын сургууль өө, яаж илбэ жатга хийх үү, шүүрээр нисэх үү гэх мэт хичээл ордын. Даалгавар гэж аймаар... нис мис гээл. Хийхгүй бол шууд хөөнө, найраа байхгүй... хайран төлбөр

Юки: Сэрсэн ч унтсан ч барж идкүүм байна лээ, тэр муу нойрыг. Гэснээс хичээлээ амьдралд ойртуулаач ээ, жишээ нь хэрхэн яаж материал гололгүй нойр авах вэ гэх мэт асуудлаар.

Амор: Хэлээд яахуу, тархийг байтугай харвингаа дасгалжуулж чадкү явахад. Гүй тэгээд унтаад л байгаа, гол сэтгэл цадахгүйм.

Пээрл: Пээ тэгдиймүү, мань чинь гурван хүүхдээ унтаагаараа олоод, тэжээгээд, өсгөөд тавцан шдээ хихи. Дөрөв дэх нь харин нойр хумсалж магадгүй байх нь, энэ 4-ийн тоо юу, дандаа уур хүргэнээ.

Anonymous said...

hey don't worry, every thing is going to better.
Ehnii semester ongorohod ene bdal dursamj l bolno uldene gedegt itgej bna shuu. ta uhaantai sh dee, molgor golgor geed doosh ni hiij ogson bnash dee, nemj helehed i like that so much

anjigai said...

ёстой гоё айн. Зовхи унжихдаа тархийг татаад гөлийлөгчихдөг гэсэн шүү.

Тиймээс Зовхи нь өөдөө яваарай ч гэх шиг. ха ха ха

Anonymous said...

сайн уу. нэт-р хэсч байгаад санаандгүй таны сайтанд ороод ирчихэж.
уран цэцэн үгтэй юмаа уншаад л баймаар...тантай танилцаж болох уу. болно гэвэл хариу заавал бичээрэй. намайг номин гэдэг.

Бум said...

Нойр хоолондоо сайн бол ажил аандаа бүтнээ гэж... Зүгээрээ хө унтах хэрэгтэй. Унтаж буй хүнд би хичнээн хайртай гээ

Болорхон said...

Энэ дээр Бумаа ах унтуулж байгаад яаж ч магадгүй байна шүү /битгий унтаарай хө ккк/

Чамаар үргэлж бахархдаг шүү, "даахгүй хирнээ булуу хураагаад явдаг"-т чинь бүр илүү...
Өөрөө унтах завгүй байгаа хирнээ гэр орноор минь ирээд хэвтэж байгаа хүнийг босоод иртэл чин сэтгэлээ үлдээгээд явдагт чинь дандаа баярладаг шүү.

Ажил сургууль хоёрт чинь хоёуланд нь амжилт шүү хө. /унтаж амарч бай/

peakfinder said...

Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж, зөв бодоод зүтгээд байвал тэгээд болчихно доо. Нойр муугийн гай их шүү, эрүүл мэндэд ч тааруу, тийм болохоор ажил амралтаа сайн зохицуулж мань хэдээ удаан баярлуулж явах үүргээ биелүүлээрэй дээ хө.

Idea said...

Үлмэдэх:хэхэ баярлалаа. Тэр ундараад байдаг ухаан чинь уух, идэх, маазрах гуравт л үйлчилдэгийншдээ.

Анжигай: Аан тэгээл "зовхи нь өөдөө монголчууд" гэсэн хэллэг гарсым байна шд, айхтар муу хог шүү энэ, толигор толгойлчоод.

Номин: Үнэлсэнд талархлаа. Танилцаж болноо болно. ideasrn@gmail.com руу бичээрэй.

Бум: Уруудахад унтах идэх гэдэг байхад ах бол өөгшүүлээл ай. Унтуулж байгаад яах гэжугаа болдоо, аягүй бол хамаг зүүдийг минь яриулж, блогтоо өгүүллэг болгож бичих гэж байгаа даа.

Болорхон: Гэрийнхэн энэ бичлэгийг уншвал яасан их уурлах болоо, ногоортол унтаж байж нойроор дутсанаа гайхлаа гээд. Гол нь яаж ч дугжираад оогт унтаагүйм шиг өлөнтөж сэрээд байгаамаа.

Пийки: хихи та нарыгаа баярлуулахын тулд үд хүртэл унтаад, өдрийн тав хооллоод, баар алгасалгүй алжаал тайлж, бакал тавилгүй пиав ууж байхаар шийдсээн.

Anonymous said...

addidea chi eniig goyo nairuulaad bicheed uguuch thanks.

Хэрвээ бараагаа захиалж авахаар бол 88019520 луу залгаад $10-ийн урьдчилгаа өгөөд 14 хоногийн дотор бараагаа хүлээж авна. Хэрвээ таны авахыг хүссэн бараа Монголд бэлэн байгаа бол мөн дээрх утас уруу залгаад очоод үзээд авж болно.

Хэрвээ манай вэб сайт дээр байгаа бараа өөр дэлгүүрт арай хямд байвал бидэнд мэдэгднэ үү. Бид үнээ бууруулна!

Мөн утасдах боломжгүй байвал коммэнт үлдээж болноо. Бид аль болох хурдан хариу өгнө.

Хамгийн Чанартай Барааг
Хамгийн Хямд Үнээр...

www.1000zahia.com

Баярлалаа.

Anonymous said...

Hi Idea,
Banjig hezee ajild oroh yum bol, surag baina uu?

Anonymous said...

Ene odoo minii oroonii torhtei yamar iher oroo ve?! Yurtunts deer iim iher oroo harsandaa setgel uujirlaa he he!!