/“Ална хядна гэж шүд зуусан зэрлэгүүдээс ардчиллыг хэн хамгаалах вэ” нийтлэлийг уншаад төрсөн сэтгэгдэл/
Эрийн цээнд хүрлээ хэмээн хөөрөлхөх
Эрхэм ардчилал Та хаана байна
Эрэмдэг санаалсан зэрлэгүүдээс төөрүүлье гэтэл
Эхлээд би таныг эрээд эрээд олдоггүй ээ
Хамгаалах гээд байгаа тэр ардчиллаа
Хаанаас ер нь хайх вэ?
Цалингаас цалинг хүлээх дундаж айлын тогооноос уу?
Цаг хормоор тэлэх баян хоосны ялгаанаас уу?
Хүндрүүлэхгүй л бол хөдөлдөггүй төрийн түшмэлийн гараас уу?
Хүн чанараа гээчихсэн албан тушаалын донтнуудаас уу?
Мөнгө амалж насаараа тухалсан эрхэм түшээдийн ширээнээс уу?
Мөрөөдлийнхээ оронд нүүрс үүрэх нусгай жаалын шуудайнаас уу?
Өсөөд байгаа эдийн засгийн өгөөжгүй хүснэгт, тооноос уу?
Өргөн хэрэглээний үнийн өсөх заалттай инфляциас уу?
Амлаад амлаад ахидаггүй үсрэнгүй хөгжлийг яах вэ
Ажиллаад ажиллаад дээрддэггүй борог амьжиргааг хэрхэх вэ?
Аваад аваад цаддаггүй авлигач түшмэдүүдийг яалтай вэ
Амьдралаас тасарч хийрхэх “америк” сайдуудыг яах юм бэ?
Хаана байна тэр,
Хамгаалах гээд байгаа ардчилал чинь?
Чөлөөт сэтгүүл зүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөний
Чөдөртэй далбааны дор шургалчихсан юм уу?
Үнэнч хөдөлмөрөөр бус үнэгэн залиар хөлжигчдийн
Үнэтэй жийпний азын дугаарт зүүгдээ юү?
Шударга ёсны хоосон тунхаг дор
Шунал нь асах олигархийн халаасанд үүрлээ юү?
Талын монголчуудыг ходоодоор нь дөрөөлөх
Тавхан өрхийн хур хөрөнгөнд дарагдаа юу?
Доодчууддаа халтай монголын хуулийн
Дотор нь нуугдсан хавтаст хэргээс
Доголон нулимстай гуйранч охины
Дороо дэвссэн нимгэн хулдааснаас
Өрөнд баригдсан малчин ардын
Өвөлд харласан хоосон хотноос
Тендэр шалгаруулсан яамны багийн
Тэвэр дүүрэн дэвсгэртийн боодлоос
Амаржихаар ирээд ор хүлээх
Анхны төрөгчийн зутранги царайнаас
Агаараас эхлээд бүгдэд хордсон
Ангаахай үрсийн шаналалт уйлаанаас
Ардчилал чамайг би
Арга тасран хайнам...
ТЭНГРИ ЛЭНД
3 years ago
11 Сэтгэгдэл:
chi ch xarin barag ardchilaliig oltson xun yum bish uu
Нээрээ хаана бна даа энэ ардчилал нь. Энэ гэнэ тэр гэмээр юм бна.
Үнэнч хөдөлмөрөөр бус үнэгэн залиар хөлжигчдийн
Үнэтэй жийпний азын дугаарт зүүгдээ юү?
sain helj
Ардчилал чамайг би
Арга тасран хайнам
Алт нэгтэйгээс олдвол
Алгаа тосоод авнам...
*аль шүү, алт болчиж
Хувцас хайж байгаатай адил юм даа Улс орон гэдэг чинь бие цогцос, харин нийгмийн тогтолцоо гэдэг нь тэр биенд углах хувцас. Хувцас сонгохоосоо урьтаж биендээ таарах уу үгүй юу гэдгээ шийдэх ёстой
хайсны эцэст олох нь үнэн болой
нээрээ монголын эдийн засгийн таван гэр бүл атгадаг гэлцэх юм үнэн үү, хэрэв үнэн бол нэрлэх боломж бий юү, та нар илүү мэдээлэлтэй байдаг болохоор асуулаа.
Mongolchuud namaig duudaad suid bolood baisan, ochison chini huuguud l yavuulsanshd
wow lag helsen bnshde
yaruu nairach idea. haanaas olnom dee ter ard+chi+lal iig.
Post a Comment