2011/01/18

Түүхийг эргүүлэгч

Насны хань гэж бодож явсан нарийхан саарал диктафон минь замын дундаас зангаа хувиргаж жагсаалаас гарав. Чамгүй хугацаанд ханьсаж, цөөнгүй хүний амыг чангаалцаж явсын болохоор засч тордоод авчих санаатай жаал гүйсэн ч “найдваргүй” оношоор нам тавиулж намайгаа өнчрүүллээ.

Одоо яая гэхэв орчлонгийн жам хойно, дахиад нэгийг олж аваад дасалцаж дотносох гэж наян жилийн найр болохоос доо. Уул нь жоохон гүрийцэн бол зунаас Тулгар төр байгуулагдсаны 2220, Тусгаар тогтносны 100, Ардын хувьсгалын 90, ачтай диктофоны минь 10 жилийн өндөр ойнуудыг нохой гурав харж, ноён гурав халтиртал сүртэй тэмдэглэх байвш.

Тэгээд боджээ суухнаа толгойд хөгийн хөгийн юм орж ирхийн. Ер нь дандаа л хөгийн юм ордог л доо, хүн шиг юм хүлээж авах бөндгөр ч биш. Аан... ЭЛБА гэдэг чинь электрон бараа гэжугам байшд... гэдэг ч юм уу, мэдээжийн юмыг гэнэт мэдэж энтэр. Ухаан нь одоо, диктафон гэгч алгын чинээ биетэй ч амнаас гарахыг алдалгүй бичдэг дуу хураагуур арай жаахан эрт гарсан бол түүхийг хэрхэн эргүүлэх байсан болоо.

За лав л, Гөлөгдэй баатрын захиа задарч цорос омгийн үр удам таслагдах дээрээ тулахгүй байсан байх. Элчийн толгой өнхөрч, эрээн цаас олзлогдохын цагт энэ муу дуу хураагуурыг сэмхэн атгуулчихсан байхад хуруу зай хийж асаагаад, гурван оронтой коод оруулаад л ок шүү дээ. Тэгсэн бол Манжийн ноён сурах бичгээс арчигдаж, манай 17-р зууны түүх орвонгоороо эргэх байсан байнашд.

Тэрнээс ч эрт, жишээ нь 15-р зууны үед байсан бол яахуу. Мандухай сэцэн Алтаншагай охиныхоо манцуйнд диктафон шургуулж орхиод, Юнгэн хатны муу санааг дор нь илрүүлж, хаан нөхөртөө сонсгоод л. Тэгвэл Мандуул хаан Смелийн хүмүүст алуулахгүй, Баянмөнх жонон ахынхаа гарт үхэхгүй, Батмөнх агийн хувь заяа арай л өөрөөр замнах байсымдаг уу.

Бүүр эрт, тухайлбал 13-р зуунд “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараа халдлагад өртөн хэдэн хуудас нь тасарч алга болсон гэх яриа байдаг. Тэр нь дандаа алтан ургийн охид хатадтай холбоотой эзэмшил газрын хуваарилалт байсым санж. Хаан эцгийнхээ ханцуйд мик тогтоочихсон бол өдийд охидын гавьяа сударт үлдэж, хөвүүд давамгайлсан түрэмгий түүх эмэгтэйлэг үйл явдлаар баяжих байсан ч юм уу. Үгүй, ядаж л хууль цаазаа үйс мүйсэн дээр бичиж зутрахгүй, бүтэн гурван зууны түүхийг тодорхойлж асан өвөг дээдэс маань бөөн войс файл үлдээсэн байхгүй юу.

Түүхэн кинонууд хүртэл “Аа муу боол... хэн чамайг диктафон эвд гэсийн. Үеийн үед уламжилж ирсэн хураагуур чиний гарт амьсгал хураалаа. Юү-эс-би холбогч, цэнэглэдэг хэдэн зайгаа гаргаж өгөөд там руугаа тонил” гээл цаазлах нь байшд...сүртэй ай?

Гэснээс, Дэй Сэцэнээс сүйн инжид ирсэн хар булган дахаа Тэмүүжин Ван хан Тоорилд барьсныг хүмүүс хамгийн анхны авлигын хэрэг гэж хардаад байхын. Уул нь бол үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөөнд оруулж байгаа хэлбэр юм байналээшд. Одоогоор бол орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хэрэг юм уу даа. Булган дах авдрынхаа ёроолд хэвтэж байсан бол мань ван бутраад байсан бултаар улсыг бөөгнүүлэхэд тусламжийн гараа сунгаа ч уу, гүй ч үү. Тэгвэл Бөөгий аниа Мэргэдийн бэрээр бандан тас үлдээд нөгөө Цагаадай магаадай сураггүй байхгүй юу. За нэг иймэрхүү.

Түүхийн багш байсан бол алж өгөх хүн байна даа би, худлаа бүлтэрч хүүхдүүдийн толгой мулт мулт эргүүлээд, юун ойд төөрсөн сармагчин хажууд нь хамаагүй чиг баримжаатай байх биз.

Ер нь бол мэдэхгүй юмаа эрээчиж суухаар мэддэгээрээ архийг пиаваар даруулаад, амьдралыг Үйлдвэрчний Гамбаагийн нүдээр харж, Ардын намын бат илэрхийллийг гардаад, алий шүү гэж Хүрэлсүх шиг орилсон шигээ явжээсэн нь дээр юм дөө. Ай хөөрхий, сааралхан минь...

14 Сэтгэгдэл:

ZAYA said...

Хэ хэ, нээрээ тэр балар үеэс байсан бол их л юм тодорхой байх байждээ.
Гайтай нь эвдэрсэн гээд дундаа тасалдалтай, тэрнийг нь засаж залруулах гэжийна гээд бөөн шог түүх гаргасан байх байсан биз дээ.

Amgaa said...

Хангалттай насалж хөөрхий

Anonymous said...

“Аа муу боол... хэн чамайг диктафон эвд гэсийн. Үеийн үед уламжилж ирсэн хураагуур чиний гарт амьсгал хураалаа. Юү-эс-би холбогч, цэнэглэдэг хэдэн зайгаа гаргаж өгөөд там руугаа тонил”

geel dargaaraa tsaazluulah bolj dee,Idea mini

Anonymous said...

диктафоныхаа араар нь тавьж өөр өөр диктафонтай явалдчаад хэхэ....

Badman said...

Үгүй тээд Хулан хатныхаа дотоожинд бичил диктафон суулгацан бол Чингис хаан Наяаг хардахгүй л байх байжээ ингэж.

Arsun said...

Еэвэн мээвэн хэрэглэхгүй нь байна шдээ, хужаа нар.

uka said...

хэхэ гэвч түүхэнд хэрвээ гэдэг хувилбар байдаггүй гэдэг.

Чепак said...

Tsagiin yum tsagtaa saihan gej

hairan diktafon yajgaan evddeg ni ntr hehe

Anonymous said...

Sain bna uu, bi USA-s bichij bnaa. Ooriin chini blogiig bainga unshij, dagaj ineej uurlaj yavdag jiriin 1 gadaadad ajillaj bga zaluu. Chamd iimerhuu voice recorder uneheer heregtei bdag bol bi negiig avaad yavuulay. Zugeer l blogt chini durtai hunii huviar belegleh gesen ym. Husvel shuudangiin haygaa chibalo@hotmail.com haygaar yavuulnuu. Chinbold-s

puuj said...

Ideagiin adtai bichleguudiig unshih tusam ene buhnii ard yamarhan busgui baigaa bol gesen aazgaitai bodol torood baih ym.Bi chamtai taniltsahiig hediinees husev gedeg shig he he. Ym saraachdag ereechdeg hunii huviar taniltsii l gesiin.Bas blog mlogiin talaar asuuh,zovloh hereg bainoo. puujeeruu@yahoo.com ruu esvel facebook.com puujig ruu holbogdvol magnai teniine shuu

Idea said...

Заяа: Харин тэгэх байх даа, дундуур нь өөр орны файл оруулж ирж холбож энтэр.

Амгаа: Удах тусам үнэ орж явсан эд дээ, уул нь.

Үлмэдэх: Чишш... чимээгүй. дарга нар сонсчихно.

Үлмэдэх: Хардаад байна уу гүй юу, хэхэ.

Бадмэн: Хэлээд юүхэв ээ, нэг гүйлгэж сонсоод тас онгонд нь шууд итгэнэ тэ?

Арсун: Харин тэхх, саран боовны зөвлөлдөөнд шургуулж орхиод, монголчууд бултаараа еэвэндэхгүй юу.

Ука: Яагаад гэж асуулт байсан цагт, хэрвээ гэх хувилбар явж л байдаг...

Чепак: Цаг нь болоогүй юм ч бас хааяа сайхан шд. Би эвдээгүй ээ, өөрөө л моралийн элэгдэлд орчихсон юм байгаа биз.

Үлмэдэх: Саатан уншдагт, бас сайхан сэтгэл гарган санаа тавьсанд баярлалаа. Холбогдноо.

Пүүж: Зав зайгаар жаахан хомс л болохоос танилын хүрээ тэлэхдээ дуртайяа. Мессенжертээ нэмчихсэн шүү.

Anonymous said...

Jaalxan bolovch egchmed busgui...

Anonymous said...

Энэ Хасар одоо хаа байнаа?2008оноос хойш ердоо оорийнхоо тухай бичихээ больцон байхын!Эсвэл би олж харахгуй байгаамуу?

agaar said...

НАДАД БАЙГАА ЭНЭ ДИКТАФОН ЦҮНХЭНД БСААР БГАААД ХУУЧИРЦАН ЭТР.... БИ ЕР НЬ ЭНЭ ДИКТЭЙ НАСЫГ БАРХ БАЙХАА ГЭЖ МЭГЭЭЭДД. сүхбаатар энэ тэр орос руу явахдаа хулсан ташуурандаа бичгэээ хийхгүй диктафоноо хийчээл явжийсан чинь яагаад ч юм диктафон нь дарагдаад асчихсан.... хамаг юмыг нь бариад өгчихдөг бол яахууу