Шинэхэн кадилакт суугаад гурван сар орчим хөгжилтэй аяллаа. Хурдны замаар, юу ч бодохгүй, юуг ч хүсэхгүй, жигүүртэй юм шиг жингүйрэн давхих сайхан байв. Хүрэх газар хаана ч юм бүү мэд, хүлээх үр дүн гээд байх ч юмгүй, зөвхөн тэр л цаг хугацаагаар амьдарч, амьсгалж чадсан өдрүүдийг эргээд дурсахад эгэлгүй сонихон...
Харамсалтай нь, /золоор ч гэх юм уу/ аялал минь гэнэтхэн таслагдсан. Ерөөс гэнэ сэнэгүй байхад минь, ер нь юу ч бодож амжаагүй байхад, оргилсон их хурдан дунд огцом тоормоз авсан, нөгөө кадилак.... Яг тэр үед нь замын эргүүлэг таарч, ямар ч бэлтгэлгүй явсан би эгээтэй л годроотож унаагүй. Хамгаалалтын бүс, хийн дэр, аваарын дохио... аль аль нь байгаагүй, хамгийн гол нь, сэтгэл минь түрүүлээд нисч явсан болохоор хэсэгтээ захирагдахгүй хэцүү л байсан...
Төгсгөлийг нь төлөвлөө ч үгүй байж намайг аялалд урьсан төмөр хүлгэнд буруу өгөхгүй ээ. Тэр их хурдан, гоёмсог, сүүлийн үеийн эд байлаа. Харин хэр найдвартайг нь би мэдэж чадаагүй, угаасаа надад амь даатгал ч байгаагүй.
Гэхдээ..., машинаасаа би айх байтал машин минь надаас гэнэтхэн жийрхсэн нь жаахан хачирхалтай. Бүх насаараа туулайчлах бүтэлгүй зорчигч гэж үзсэн үү, эсвэл биедээ бөмбөг нуусан амиа золиослогч гэж санасан уу... Айсуй өдрүүдийг хэт хүндрүүлж төсөөлсөн ч юм уу, амласнаа огоороод аяллын дунд гэнэт зогссон. Тэгээд буухыг хүсээд аяллаа өндөрлөсөн. Анхнаасаа гарах ёсгүй замд гарлаа гээд ангалд унахаас аварч байгаа нь тэр юм байх.
Зуу хол давсан милийн хурдан дунд зугуухан эрчээ сааруулж болох л байсан. Эсвэл, зорчигч өөрөө зориг гаргаж ослын буулт хийхийг нь хүлээх ёстой байсан байх... За ер нь тэгээд, заавал миний санаагаар загварчлагдах албагүй л дээ. Ямартаа ч, гэнэтийн тэр аялал гэрэл гэгээ, эрч хүчээр дүүрэн байсан болохоор өнгөрсөн цаг хугацаанд өнгө нэмж үлдсэн.
Илүү найдвартай машин зогсоолдоо түүнийг хүлээнэ, ирэх өдрүүдийн уртад түүн шиг түшиг үгүй. Багадаа сонгосон болохоор дассан гэдэг тоймгүй, бартаат хол замыг цугтаа туулахдаа ажрахгүй.
Зорчигчоо зовоохгүй гэсэн замын ганц дүрэмтэй, зоргоор нь биш гэхэд хүслээр нь маршрутаа товлодог. Хальж халтирах бүрийд нь чимээгүйхэн чиглүүлж, хамтын урт аяллаа итгэлтэйхэн үргэлжлүүлдэг. Тэнэглэж дуусахыг нь тэвчээртэй хүлээнэ, тэглээ гээд замын дунд явгалахгүй. Тэнгийн ачааг тэнцүүлж үүрэх гэж хүлэг минь болсон ч тэнхээндээ найдаад бараг ганцаар үүрнэ.
Хараа булаахаар дэгжин загварлаг биш ч ханилж явахад цаанаа нэг тухтай. Заримдаа, замын уртад аяншиж түүртэхэд залуураа огцом эргүүлж салхи сөрөн давхина. Аадар бороо, цасан шуурга юу ч тохиолоо гэсэн аль чадлаараа нөмөрлөж, аяллаа үл сааруулна. Анхнаасаа над шиг хайнга хүнд зориулагдсан гэлтэй аливаад ажрахгүй, барагтайд барьц алдахааргүй бат бөх...
Харьцуулах гээгүй ээ, угаасаа л үйлдвэрлэсэн он, бүтээгдсэн газар нь ондоо, өөр өөрийн орон зай, цаг хугацаандаа эзэн болсон өөлөхийн аргагүй өвөрмөц хүлгүүд. Аль нэг цагийн соёрхлоор аян замд надтай таарах л байсан адармаатай учрал...
Цаг зуурын болгон дурсамжийн мананд замхарсан. Цаашлах алс минь тодоос тод дурайна. Улирч одсон өдрүүдэд аяны ерөөл үлдээгээд урагшлах харгуйдаа мөрөөдөл дүүрэн тэмүүлнэ.
Амьдрал тэр чигээрээ аялал. Гэхдээ аялалд ч бас апдэйт хэрэгтэй...
Харамсалтай нь, /золоор ч гэх юм уу/ аялал минь гэнэтхэн таслагдсан. Ерөөс гэнэ сэнэгүй байхад минь, ер нь юу ч бодож амжаагүй байхад, оргилсон их хурдан дунд огцом тоормоз авсан, нөгөө кадилак.... Яг тэр үед нь замын эргүүлэг таарч, ямар ч бэлтгэлгүй явсан би эгээтэй л годроотож унаагүй. Хамгаалалтын бүс, хийн дэр, аваарын дохио... аль аль нь байгаагүй, хамгийн гол нь, сэтгэл минь түрүүлээд нисч явсан болохоор хэсэгтээ захирагдахгүй хэцүү л байсан...
Төгсгөлийг нь төлөвлөө ч үгүй байж намайг аялалд урьсан төмөр хүлгэнд буруу өгөхгүй ээ. Тэр их хурдан, гоёмсог, сүүлийн үеийн эд байлаа. Харин хэр найдвартайг нь би мэдэж чадаагүй, угаасаа надад амь даатгал ч байгаагүй.
Гэхдээ..., машинаасаа би айх байтал машин минь надаас гэнэтхэн жийрхсэн нь жаахан хачирхалтай. Бүх насаараа туулайчлах бүтэлгүй зорчигч гэж үзсэн үү, эсвэл биедээ бөмбөг нуусан амиа золиослогч гэж санасан уу... Айсуй өдрүүдийг хэт хүндрүүлж төсөөлсөн ч юм уу, амласнаа огоороод аяллын дунд гэнэт зогссон. Тэгээд буухыг хүсээд аяллаа өндөрлөсөн. Анхнаасаа гарах ёсгүй замд гарлаа гээд ангалд унахаас аварч байгаа нь тэр юм байх.
Зуу хол давсан милийн хурдан дунд зугуухан эрчээ сааруулж болох л байсан. Эсвэл, зорчигч өөрөө зориг гаргаж ослын буулт хийхийг нь хүлээх ёстой байсан байх... За ер нь тэгээд, заавал миний санаагаар загварчлагдах албагүй л дээ. Ямартаа ч, гэнэтийн тэр аялал гэрэл гэгээ, эрч хүчээр дүүрэн байсан болохоор өнгөрсөн цаг хугацаанд өнгө нэмж үлдсэн.
***
Алжааж ядарсан аянчин холын замаас ирэв. Аяны тоосоо гөвөөд хорвоог өөрөөр харав. Зузаан линзээ аваад эргэн тойрноо ажиглалаа, зулзган ногоо цухуйж урь ирсэн байлаа. Анхны бороо аль хэдийнэ орчихжээ, амьдрал яг л урдынхаараа өрнөнө. Орхиод гарсан бүхэн нь өнөөх л янзаараа, оршихуйн тэр ертөнц нь үнэ цэнэтэй хэвээрээ.Илүү найдвартай машин зогсоолдоо түүнийг хүлээнэ, ирэх өдрүүдийн уртад түүн шиг түшиг үгүй. Багадаа сонгосон болохоор дассан гэдэг тоймгүй, бартаат хол замыг цугтаа туулахдаа ажрахгүй.
Зорчигчоо зовоохгүй гэсэн замын ганц дүрэмтэй, зоргоор нь биш гэхэд хүслээр нь маршрутаа товлодог. Хальж халтирах бүрийд нь чимээгүйхэн чиглүүлж, хамтын урт аяллаа итгэлтэйхэн үргэлжлүүлдэг. Тэнэглэж дуусахыг нь тэвчээртэй хүлээнэ, тэглээ гээд замын дунд явгалахгүй. Тэнгийн ачааг тэнцүүлж үүрэх гэж хүлэг минь болсон ч тэнхээндээ найдаад бараг ганцаар үүрнэ.
Хараа булаахаар дэгжин загварлаг биш ч ханилж явахад цаанаа нэг тухтай. Заримдаа, замын уртад аяншиж түүртэхэд залуураа огцом эргүүлж салхи сөрөн давхина. Аадар бороо, цасан шуурга юу ч тохиолоо гэсэн аль чадлаараа нөмөрлөж, аяллаа үл сааруулна. Анхнаасаа над шиг хайнга хүнд зориулагдсан гэлтэй аливаад ажрахгүй, барагтайд барьц алдахааргүй бат бөх...
Харьцуулах гээгүй ээ, угаасаа л үйлдвэрлэсэн он, бүтээгдсэн газар нь ондоо, өөр өөрийн орон зай, цаг хугацаандаа эзэн болсон өөлөхийн аргагүй өвөрмөц хүлгүүд. Аль нэг цагийн соёрхлоор аян замд надтай таарах л байсан адармаатай учрал...
Цаг зуурын болгон дурсамжийн мананд замхарсан. Цаашлах алс минь тодоос тод дурайна. Улирч одсон өдрүүдэд аяны ерөөл үлдээгээд урагшлах харгуйдаа мөрөөдөл дүүрэн тэмүүлнэ.
Амьдрал тэр чигээрээ аялал. Гэхдээ аялалд ч бас апдэйт хэрэгтэй...
13 Сэтгэгдэл:
апдэйт юм юманд хэрэгтэй
Hooh, Adtai Idea ergeed irchij. Alga boltson bsiin, aylald yavsiim baij l dee. Udahgui zun boloh gej bhad havriin havsarganaar ayldag hachin adguu hun shuu. Yamar ch gsn ayn zamiin soninoos huvaaltssand talarhav.
urra urgun chuluugiin boss erged irlee. internet modemq ymar gazarar tenej tenej irewee ta chine odoo. ymartai ch tawtai moril blog ertuntsud
Аялал гэдэг нь машин тэргээр аялсан хэрэг биш ээ. Cadillac гэдэг нь залуу...Хэзээ ч өөрлөгдөхгүй гэж бодсон зүйл өөрчлөгдөх аймар :-( Be optimistic Idea...Keep trying
Тухайн цаг хугацаандаа сайхныг нь мэдэрсэн бол тэгээд л болоо. аян замд үүнээс өөр апдэйт хэрэггүй анд минь.
Aztai l Cadillac ym, end bichigddeg. Aaviinhaa Range Rover-iig hulgailaad Idea-g aylald urival yavah boluu. kkkk
Aa tii ami daatgal, aynii huns, aylliin marshrut geed bugdiig hariutsna kkkkk
BM
Цаснаар блогч болсон(өвлийн шөнөөр гэдэг шиг ккк) Айдаа цастайгаа цуг хайлжээ гэсэн нээлт хийгээд нээх сайхан гашуудалын үгс зориулах гэж байхад гараад ирхийм балай юм шиг.Сэгсгэр та хоёрыг коллэгөөр ороод Тугалхүү даргаасаа чавтий хүртжээ л гэж бодлоо ш дээ.Давхих сайхан ч машинаас буумаар санагдах үе зөндөө байдийн.Бибол 3 сар давхиад л нөгөө арслан шиг
-Хөөе наад онгоцоо зогсоо би бууяааа гэж орилмоор санагдаад байгаа кккк.Anyways
Өөрийнхөө блогт эргээд тавтай морил хүүхээ
Зорчигчоо зовоохгүй гэсэн замын ганц дүрэмтэй, зоргоор нь биш гэхэд хүслээр нь маршрутаа товлодог. Хальж халтирах бүрийд нь чимээгүйхэн чиглүүлж, хамтын урт аяллаа итгэлтэйхэн үргэлжлүүлдэг. Тэнэглэж дуусахыг нь тэвчээртэй хүлээнэ, тэглээ гээд замын дунд явгалахгүй.
Амьдрал тэр чигээрээ аялал. Гэхдээ аялалд ч бас апдэйт хэрэгтэй...
Saihan ug baina. Angli ugiin donjiig ni olj helj chaddag doriun l blogch ym. Ankh udaa unshij bn, taalagdlaa. Keep going... gedeg biluu.
Аялал сайхан болжээ...
Cadillac-aar aylsan tur zuuriin aylal chamd ooriin Ferrari-giin une tseniig dahin medreh bolomj olgoson ch ym bishuu. Ungursun bolgonoos ur dun zaaval ulddeg....
emiat ej
Post a Comment