2011/07/13

Нэрмэлтэй нэг сар

Үүрийн 04.30
-Идеаа босоорой миний хүү, нар мандах нь...
-Мандвал мандана л биз дээ, надаа ямар хамаатай ийн.
-Гү чи өвсний сорон дээр хөл нүцгэн гишгэнэ, хоолойн ангинад сайн, сэрээгээрэй энээ тэрээ гээдээсэн биз дээ...Нар мандахаар шүүдэр хөөрчихнө шдээ.
-Аа бүлтэрч л байхгүй юу, хэн тэгцэн сүнс сүүдэр шиг солиорцон явжээдгийн.... яршиг та надыг үнээгээ саах болохоор л дуудчих.

Өглөөний 05.30
-Идеааа, эгч нь саалиндаа гарлаа шүү...
-Нмммм... гар гар, ингэхэд та нар намайг ирэхээс өмнө яаж болжээсийн бэ...
-Чи өөрөө үнээ сааж сурмаар байна, дууд гээд байгаа биз дээ, тэрнээс чамтай чамгүй бололгүй яахуу.
-Би тэрийг сурлаа гээд сангийн аж ахуйд саальчин болох биш, лай зүгэр...

Өглөөний 8.00

-Хүүхээ босч цайгаа уу...
-Аан за, будаатай цай чанаа юу хэхэ, цаг хэд болцийнннн /суниангаа арай уриалгахан дуугарна/
-8 болж байна..
-Пэээ хар үүрээр тахиа шиг донгодоод та чинь ямар тамтайм бэ..
/буцаад хөнжилдөө шургална/

Өдрийн 11 цаг
-Ёоох... шөнөжин сэрвэгнээд олигтой унтсангүй, дээрээс нь та орилоод. Гэхдээ ч агаар нээрээ тасархай байна шүү.
-Өдрийн хагаст унтчихаад ид халуунаар өндийхөөр яаж амарсан болохов дээ, өглөө эрт босч байж л агаарын цэнгэг, ногооны униарыг мэдэрдэг юм даа.
-Ялгаа юу байсын, хөдөө л бол хөдөө. За би төв рүү явчаад ирье. Хүн хартай уулзана, утсаа цэнэглэнэ, нэт-д сууна, амжвал хальт блог бичнэ.. гээд бөөн ажил. Танд захих юм байна уу?
-Хэхэ өчигдөр уржигдар явахад чинь захицан болохоор авчруулах юм алгөө...

Оройн 18 цаг
-Хээээ та үнээгээ саачаа юу, надыг хүлээж байхгүй ццццц /шогширно/.
-Ишш охин минь, хөдөөний ажил чинь цаг нартай, сүү саалиа эрхтэн авч нарны голтойд боловсруулахгүй бол амжихгүй. Хотын таанууд шиг хойшлуулж болох биш ямар.
-Сүртэйшд. За та нааг маргааш өглөө үүрээр сэрээгээрэй, босч өвсний шүүдэр дээр алхчихаад үнээ саана, тэгээд наад ажлуудыг чинь умалзуулчина, юухан байх уу.
-Хэхэ, тэгээрэй л дээ. Чи маргааш төв орохгүймуу?
-Аа бас бус ажил гарвал орноо.

Энэ бол амраад очсон айлын маань эзэгтэй бидоёрын хооронд өрнөдөг өдөр тутмын ярианы нэг хэсэг. Эндээс харахад та нар намайг хэрхэн хөдөө хөхөрч гадаа гандан, гэрт орж эм болж, гадаа гарч эр... хаха энэ нээрээ тэнэг үг шүү тээ, нээх сонин чиг хандлагатай. Ер нь бол гандаж хөхөрсөн нь үнэн, гэхдээ сурсан ажил, бүтээсэн бөртийх ч гавъяагүйгээр нэгэн сарыг нэрмэлдэж өнгөрүүлээд одоо ингээд буцах болчоод дэнгийн гэрэлд дэн дун сүүмийгээд сууж байгаа харагдахым даа.

Сар болсым гэсэндээ будаатай цай, өрөмтэй талх, хоёр усны хорз, айл хэсч даалуу эргүүлдэг ажлаа хэсэгтээ үгүйлж эзгүйрэх байхдаа. Болоогүй ээ, өчдөр орой нэрмэл фракцийнхнаа цуглуулж үдэлтийн паарий хийгээд байгаамаа, галын наадмархуу юм зохиож нтр. Амралтаараа гэртээ ай-пи-өү хийж байгаа айл айлын оюутнуудаас бүрдсэн манай фракц үдэш орой үхэр мал үргээж, шимийн архи хулгайлсан хэрэгт үе үе орооцолддогийг эс тооцвол тун чиг ажилсаг, туйлын цоглог залуус бий. Айлын хүүхдүүдийн ажлыг алдууллаа гэж ахлагч би бээр мөнчиг их загнуулж, даанчиг их зэмлүүлсэн дээ. Гэхдээ гомдох юм алгөө. Ер нь вол улстөрийн хэрүүл, улангасан буцлах хотын амьдрал, машины түгжрээ, зам засварын шороо, зарим нэг хүмүүсийн инээд, эгдүү хүргэсэн үйлдэл... гээд өдөр тутмын өөдгөө сөөргөө бүхнээс сар тайм аут авснаараа нүд чихээ амрааж, тархи зүрхээ тайвшруулсан олзтой л явна.

Хүн ер нь хаана төрсөн, хаана амьдарч байгаа нь хамаагүй, хаана ч амьдрах бэлтгэлтэй, дасан зохицох чадвартай байвал зүгээр гэж боддын. Ямар ч нөхцөлд, аль ч орчинд амиа тээгээд явчих мэдлэг, туршлага олж авах хэрэгтэй гэсэн үг л дээ. Жишээ нь элдэв араншинтай хүмүүстэй нэг өрөөнд ажиллаж байгаагаа өөдрөгөөр харвал цаашдаа баргийн чимээ шуугиан, элдэвлэл хийрхэлийг тоолгүй төвлөрч чадах дадал сууж байна гээд бодохоор наяулаа шаагилддаг навсгар өрөөндөө хайр ч хүрэх шиг. Эрүүл агаар, үзэсгэлэнт байгаль, хэнээс ч үл хамаарах буйд ахуй, амгалан тайван хэвшлийн дэргэд өнөө маргаашийн бухимдал, өрц өвтгөж байсан шаналан зэрэг юу ч биш санагдаж, уруулын амтанд хорогдон уйлж дуулж явсныг бодохоор элэг хөшиж, эвкэрч унамаар ч болж байна.

Аа тий, дээрх харилцан ярианд хальт дурдагдсан болоод өөр бусад хөдөөний ажлыг сурч, хийж гийгүүлсэн юм байхгүй тул хойтон зун хүртэл хойшлуулахаар шийдлээ. Найр их, наадам олон, нас ч залуу байна дөө ккк.

17 Сэтгэгдэл:

муур багш said...

санаа нь зөв юм байна. санаж явна гэдэг чинь тавин хувь шүү дээ. юмыг яаж мэдэх вэ дараа жилийн зун аягүй л бол өглөө үүрээр босож шүүдэр өшгичиж явна даа

uka said...

Идеа ч сайхан амарчээ. Гэснээс нэрмэл чинь аарцны уур билүү? Амсалгүй уджээ.

artg said...

Jishee n bi ajliin daraa duugaa sonsood tamhia ungatgaad suuhdaa avdag kaifiihaa hucheer l ter muuhai uur savssan gal togoond shanaga ugaagaad baijiishd.

Anonymous said...

" уруулын амтанд хорогдон уйлж дуулж явсныг бодохоор элэг хөшиж, эвкэрч унамаар ч болж байна." ..........................................................................энэ хэсэгт тодруулга авий болох уу хэхэхэхэ

www.1000zahia.com said...

Za minii unshsan/unshdag blog-uudaas hamgiin sain bichlegtei n chiniih (yu helj baigaa daa bish, yaj helj baigaa n).

erdee said...

Нэглих ажилтай хүн өглөө 11-с орой 6 хүртэл төвөөр тэнэхдээ блог лав бичээгүйз дээ. Хамгийн сүүлийн бчлэг нь 6 сарын 7-нд орсон байсан, хаагуур юу хийж явсанаа нэгбүрчлэн тайлагна хэхэ

yousucks said...

Тоогоо алдсан үг үсгийн алдаа байна.

Idea said...

Муур багш: Ерөөлөөр болог кк

Ука: Тийншдээ, аарц буцалгаад дээр нь устай тогоо тавиад уурыг нь авдым байна лээ, сүүний шим юм уу даа.

Артаг: Цаг хугацааны хэсэгхэн кайфын төлөө амьдрал хэмээх театрт хүссэн хүсээгүй дүрдээ жүжиглээд л явдаг... хүн ч инээдтэй амьтан юм аа

Үлмэдэх: Тодруулга алгаа соорий, өөр авчих юм байвал ав.

100 захиа: Үнэлсэнд, бас зочилдогт их баярлалаа.

Эрдээ: гярхай хогов яасан... блог манатай байсышд би, үнээ мүнээ саагаал завгүй...ккк

Yousucks: Тийм байна уу, мундаг юм анзаарч, мундаг хүн бололтой, адис авнаа.

Энзо ба Эрх чөлөө said...

Таныг одоо хайцым бол гээд толгой өндийлгүй, өдөр шөнө, өглөө оройгүй бодоод байтал, мань хүн мал дээр хэдэ хоног маш завгүй байсым байшд. бичлэгий уншаад баярлаж байгааг бодуул та ч од юмаа идиа эгч минь хэхэ

puuj said...

Neg l ih nermel uusan huuhen.Egch gants togoo tavichih l daa gej guigaad uruulaa shilemdeed suuj baisan uu ain.

Idea said...

Энзо: Намайг од гэвэл жинхэнэ од нь гутарсандаа гурван шилийг ганцаараа уугаад гудамжинд тасарч унаад эрүүлжүүлэхэд хүргэгдэх байлгүй кк

Пүүж: өө би өөрөө өөртөө үйлчлээл нэрээл уугаал шартаал гараа тайлаал явлаа сайхан... атаархжийнуу чи америхийн шонхор оо

puuj said...

Нэрмэл гэснээс нээрээ нэрмэлтэй нээх сайхан дурсамж ярьсуу.Нэг намар үеэл ахынхаа хуримнаас үлдсэн 40 литр нэрмэлийг хулгайгаар уугаад дуусгаж билээ.Өглөө хичээлдээ явахдаа шанагаар хутгаад хоёр татчихна.Эхний цаг дээр ходоод халуу оргиж улаа бутарсан амьтан сууж байх.Харин цагаан сар болж нэрмэлээ үгүйлэхийн цагт баригдаж банга хүртэж билээ хэ хэ.

Юки said...

хахахаха, амралтаараа гэртээ IPO хийгээд байхдаа яахуд.

Сайхан амарчэээ хө, атаархав :P

Мишаа said...

Хүн ер нь хаана төрсөн, хаана амьдарч байгаа нь хамаагүй, хаана ч амьдрах бэлтгэлтэй, дасан зохицох чадвартай байвал зүгээр гэж боддын. Ямар ч нөхцөлд, аль ч орчинд амиа тээгээд явчих мэдлэг, туршлага олж авах хэрэгтэй гэсэн үг л дээ.

zov bn

Idea said...

Пүүж: Нэрмэл хулгайлж ууж үзээгүй хүүхэд ховор байх өө, гоё үнэр, зөөлөн амт нь архи гэхээсээ айраг цагааг санагдуулдаг болохоор тэриз. Гэхдээ чам шиг 40 литр, ёоо багааса буруу эрхтэнээрээ тоглосон байшд.

Юки: Тэд нар чинь намар буцахдаа бөөн хувьцаа, ногдол ашиг, татвар түрээс авдын байлаашд, гуяа ганзаглаад буцдаг манийг бодуул. Тэгээд би атаархсандаа тэд нарыг орон нутгийн бирж дээр IPO хийгсэд гэж шоолдын.

Мишаа: Жинхэнэ од гэдэг чинь энд явжийна даа. Гэснээс саяхнаас блогийг чинь мэддэг болоод хоёр шөнө нойргүй уншсан шд. Унших тусам миний сонсох дуртай "Between the bars" гэдэг дуу санаанд ороод л...

Anonymous said...

jargatsan huuhen be

uka said...

idea yagaad idea uildverlehgui bnaa?