2011/09/01

Есдүгээр сарын 1 ба ЦЦГ

Бодоод байсан чинь есдүгээр сарын нэгэнтэй холбоотой сэтгэлд тод үлдсэн дурсамж ховор байх юм. Шинэхэн будагны үнэр, тэгээд холгогдсон хөл... гэсхийгээд болоо. Жил болгоны 9 сарын нэгэнд шинэ гутал өмсөнө, тэр нь ёс юм шиг хөл барина. Аав маань ажлаар Алтанбулаг руу их явдаг байв, ганц охиндоо хэрэг болгож орос бажийнк авчирна, аминдаа хөлийн тавхайг кардон дээр зурж аваад явдаг мөртлөө гайтай юм шиг дандаа багадуулна. Тэр үед гутал хувцас одоогийнх шиг элбэг биш, солино барина гэсэн юм байхгүй, сонин монин чихсэн болж хоёр гурав хонуулаал өмсдөг байлаа, яваандаа тэгсгээл суначихдаг байсан юм байлгүй. Будаг бол мэдээж анги засварын үнэр... Зарим паарт нь сайн хатаагүй тохойнд нялгадаж нтр, заваарч өгнө дөө.

Харин анх нэгдүгээр ангид орж байсан маань их хөгжилтэй. Толгойноосоо том цэцгэн тууз үсэндээ зангидаж, хэрэндээ догдолсон охин аавдаа хөтлүүлээд сургуулийн босго алхаж байлаа. Жижигхэн биетэй болохоор таарах паарчик олдохгүй нагац эгч нөхөртөө авсан шинэ цагаан цамцаа хайчилж оёод, ханцуйгаар нь мөр хийж, торон цацгаар эмжиж өгч байв. Бөөн цацаг, цэцгэн дундах хоёр том нүд л явж байсан байдгын, зураг харжээхнээ. Нээрээ би багадаа овоо бүлтгэр охин байсышд, одоо байхгүй ээ, хацрандаа шахагдаад жижгэрциймүү хаачсын бүү мэд, дундажаас доош хэмжээтэй юм л сүүмийж харагдахын.

Тэгээд, “Багшийн асуултанд хариулахдаа гараа өргөж байгаарай” гэж эгч баймгай сайн захисныг хэлэх үү “уншиж чаддаг хүүхэд байна уу” гэнгүүт хагас дутуу үсэг холбодогоо мэдэхгүй шууд гараа өргөөд самбарын өмнө гарч явцан. Нэг номноос шүлэг унш гээд, ганц нэг мэдэхгүй үсгийг эс тооцвол санаанд багтаж нтр. “За байз дээрээ зураас шиг юмтай чинь ямар үсэг билээ, аа тий хагас и” гэж бодонгуутаа:
Тугал хоёр нүдтэ “хагас и”
Туг ширээ бөхтө “хагас и”
гээл дуржигнуулсан чинь ангиар нэг инээдэм. Багш баахан хөхөрч байснаа “чамд хэн үсэг заасын” гэхээр нь өөрөө үсэгтэй шоо өрж тоглосоор байгаад сурцын гээд л үнэнээ хэлсэн.

Дараахан нь юм бичүүлсэн чинь би үсэг, тоонуудаа буруу талаас нь бичээд зөндөө загнуулсан. Шууд уншихад уншигдахгүй, толинд харахаар зөв уншигддаг хэлбэрээр би одоо ч хааяа бичдэг. Тэр үед солгой хүүхдүүдийг баруунаар бичүүлж сургана гэж ёстой үйл там үздэг байлаа шд, хичээлийн дараа авч үлдээд хуудас хуудас юм хуулуулж нтр, иймэрхүү залхаан цээрлүүлэлтээс болоод муухай бичигтэй болсон байх өө. Тэгсээр байгаад манай ангийн нэг солгойг лав баруун болгоод авсан. Харин би байхгүй ээ, чернилэндээ халтардтал уйлсаар байгаад солгойгоороо үлдсэн. Тэгээд сав л хийвэл буруу талаас нь биччих гээд гүй мөн олон укасагдуулсан даа. Том ангид орсон хойноо харин тэр чадвараа ёстой ашиглах шиг болсон, шипи бичээд жижиг толинд тусгаж хуулна, өдрийн тэмдэглэл, шүлэг гээд нууцлах гэснээ сарайлгана, араб бичиг шиг хачин арзайсан юмыг хэн ч тоож уншихгүй амар байдгийн. Одоо ч заримдаа энд тэнд юм тэмдэглэхдээ өөрийн мэдэлгүй буруу талаас нь биччихсэн сууж байдаг л юм.

Бас нэг удаа хичээлийн шинэ жилийн нээлт дээр үг хэлэх болоод хөгөө чирсиймдаг, уг нь урд өдөр нь багштайгаа баахан бэлдсэн, яг индэрт гарсан чинь өөдөөс өч төчнөөн таньдаг таньдаггүй нүднүүд дүрлийгээд, амьсгаа авахаар микрофоноор нэг муур шиг юм хэржигнэж сонсогдоод, ёстой онигоо... дурсах ч юм биш.

Наймдугаар ангид билүү дээ, 31-ний орой формондоо монжаатиг хадаад сууж байсан чинь тог тасарчихдагийн. Лаа асаагаад, дээрээс нь тонгойгоод л оёод байсан гэнэт хиншүү үнэртээд явчихсан. Тэгсэн чинь чёлкоо хуйхлаад. Уг нь моодорхоод урдуураа үс тайрцан байсын, өглөө нь харсан чинь хачин өрвийсөн юм. Хичээлдээ явахгүй гэж уурлаад, юмыг дандаа цагт нь тулгадаг чиний л хохь гээд ээжээс банга хүртэж байж дуртай дургүй сажилж билээ. Нэг иймэрхүү яль шаль дурсамжууд санаанд үлдэж дээ.

Одоо гэтэл охиноо тав дахь удаагаа хичээлийн шинэ жилийн нээлтэд үдэж байдаг. Өчигдөр орой хичээлийнх нь ширээг янзалж, илүү дутуу дэвтэр цаас шургуулганаас гаргаж хаяад сууж байхдаа нэг инээдтэй зураг олов.

“Цуутын цагаагч гүү” үлгэрээр цуврал зураг зурсан бололтойм. Манай хүн ч гичээлийг бол ёстой туушиндаал өнгөрч. Үйл явдлынх нь дараалал энд тэндээ орчихсон, унаганых нь толбонууд биенээсээ илүү гарчихсан, бас нар нь баруунаас мандаад, шувуунууд нь мориноосоо том гэх мэт дефектийг эс тооцлоо гэхэд үлгэрийн гол баатар амиа алдсан хэсгийг дүрсэлсэн нь элэг аваад хаячих дөхлөө. Морийг хүн шиг оршуулж, хөшөө босгоод, дээр нь ЦЦГ /цуутын цагаагч гүү/ гээд нэрийг нь онтой бичдэг гэнээ хаха үнэн тэнэг, он нь яджаахад 2011, энэ үлгэр хэзээ гарсан болоод гүү нь одоо үхдийн бол... Хөөрхий цагаагч гүү цолмон цоохор унагаа орхиод өөд болсныг өөрөөр харуулах боломжгүй байсын байх өө. Яагаад ч юм, миний хялбарчлах дуртай, залхуу занг дууриасан юм шиг санагдаад үхтлээ инээв. Өөрийнхөө дутагдлыг хүүхдээсээ олж харах бас тийм ч таатай биш юм. Дэргэд нь шоолбол гөжүүдлээд дахиж зурахгүй байх гэж бодоод сэмхэн блогтоо оруулчихлаа яадын. Энэ нээрээ яахаараа ийм сонин сэтгэдэг хүүхэд вэ, иж нь уг нь аягүй дажгүй хүүхэн байдышд... ккк.


Зургийн тайлбар:
1. Цуутын цагаагч гүү цолмон цоохор унагатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө бэлчиж байгаа нь
2. Голын хөвөөнд байсан долоон цагаан өндөгийг мэдэхгүй гишгэчижээ /нүдлээд шарчихсан юм шиг урсдаггүй гэнээ/
3. Шувуун сүрэг гүү рүү дайрч байгаа нь
4. Цолмон цоохор унага ганцаараа үлдэв
5. Цуутын цагаагч гүү нас нөгцчихсөн, унага өөд болсон газар нь ирэхэд бал бурам ургасан байв
6. Цоохор унага нутагтаа очоод эзэнтэй болсон нь

Үлгэрийг бүрэн эхээр нь эндээс уншаарай. Эцэг эхийн сургааль ямар үнэтэй болохыг харуулсан хөөрхөн үлгэр шүү.

За тэгээд, нөхдөд шинэ хичээлийн жилийн мэнд хүргээд шинэ эрч хүч, шинэ урам зориг илгээе.

24 Сэтгэгдэл:

biyelsenmuruudul said...

Хэхэ.Үнэн хөөрхөн. Сайхан инээж авлаа. Хөгжилтэй юм.

PUZL said...

"Тэгээд сав л хийвэл буруу талаас нь биччих гээд... араб бичиг шиг хачин арзайсан юмыг хэн ч тоож уншихгүй амар байдгийн" - БУРУУ НОМТОН бацкаан байсан байна ш дээ :)

erdee said...

хахаха аргагүй л Айдаагийн охин байна даа. Гэснээс тэр гайхуулаад байгаа буруу номын бичгээрээ нэг бичээд үзүүлчихээч.

ЗОРИГТ8 said...

хаанахын Алтанбулаг вэ

uka said...

Өөрөөсөө том охинтой хүн гээд байгаа хүн дээ. Хэзээдээ ч, хаагуураа ч гаргачихдагын.
Нээрээ тэгээд гүү үхээд, унага нь газар дээр нь мэдэж очсоныг өөрөөр яаж харуулах юм. харин ч сайн сэтгэж...

Юки said...

хэхэхэхэ, хөөөрхийнбэээ яааасан

Arsun said...

hehe, huurhun yum.

chuups said...

manai angiin neg zaluu bas solgoi baijiigaad baruun boltson shde sonin sanagdaad baidgiin

Anonymous said...

Ohin chini bas solgoi yu? tegj sanagdlaa.

peakfinder said...

Ээжийн охин гэж харагдаад л байна даа...
Хөгжилтэй сайхан түүх байна.

Энзо ба Эрх чөлөө said...

Хөөрхөн юм бэ? Хурдан хүүхэдтэй болоод Цуутын цагаагч гүү эгчийг хүүхдээрээ зуруулахынсан. Тэгээд нууцаар блог бичлэг бичихийнсан хэхэ.

Idea said...

Биелсэн мөрөөдөл: Хэхэ харин тэхх. Бодохоор мангар ч юм шиг.

Паазл: Угаасаа буруугаараа өтөлж байгаа шдээ.

Эрдээ: Төлбөртэй...ккк. За дараа нь нэг бичиж блогт оруулахаас даа, аягүй бол амьтан хүнүүс итгэхгүй байх шиг байна.

Зоригт: Сэлэнгийн...

Ука: Олон жилийн өмнө олсон газраараа гаргасын яасан?

Юки, Арсун: Хэн? би биз дээ тэ?

Чуупс: Уг нь тэгж болдоггүй гэсэн шд, хувь тавилан нь өөрчлөгддөг гэсэн хэхэ

Үлмэдэх: таг солгой шд. удам дамжихын байна л дөө.

Пийки: Заримдаа ч хэн нь ээж, хэн нь охин гэдгээ ойлгохоо байчдын. Намайг загнаж магнаад онгирноо.

Энзо: Тэгээч, юухан байсын. Хэдхэн минутын л ажил шд кк.

ZAYA said...

Ахиад жаахан том болохоороо "Миний тухай бичиж болохгүй" гэх эсэргүүцэлтэй тулгардаг юм аа. ккк

Anonymous said...

Хөөрхөн ээжтэй охин бэ... кк

Galavsai said...

Gutalnii talaar adil problemtei yavj...gsnees tegsh bich tegsh bich ...gdgiig mdne bzdee hehehe

Энзо ба Эрх чөлөө said...

Хэхэ яммммар эвгүй юм бэ ккк.

Anonymous said...

"Энэ нээрээ яахаараа ийм сонин сэтгэдэг хүүхэд вэ, иж нь уг нь аягүй дажгүй хүүхэн байдышд... ккк"

Tegvel aaviigaa duuraisiim bgaz hehe

uka said...

бичдэгүүдийн идэвх буурчэээ.... би яагаад гуниглаад байгаагаа одоо л ойлголоо...

Anonymous said...

Сар гаран хугацаа өнгөрчлөө. Бичлэг оруулаачээ. Өдөр бүр эзэнгүй айл эргээд залхах нь байна шүү

Anonymous said...

amid uuuuuuuuuuuuuuuuuuuuuuu?

Anonymous said...

huue 2 sar ungurluu. Bichleg oruulaachee.

erdee said...

"Бичихээс залхах тэр мөч ирэхэд
Би утаа мэт замхарна...."

гэж хэн, хэзээ хэллээ, Идейа?

Enkhbayasgalan said...

Goy goy yum bichhiima unshad l baimar yum b.

Enkhbayasgalan said...

Goy goy yum bichhiima unshad l baimar yum b.