2011/11/09

"Халбага" бичлэг...

Хаагуур, юу гийгүүлж яваагаа халбага бичлэгээр дуулгахгүй бол хавийн амьтад хашгичиж гуугачин, хаа таарсан талбартаа харааж зүхэн, хаа гуя ханзлангаа алдаж хага татаж хаяхнээ намайг... гэсэн сүрийг бадруулж, хүчийг нэмэгдүүлсэн өгүүлбэрээс харахад энэ удаад ха-гаар эхэлсэн үгнүүд түлхүү хэрэглэгдэх төлөвтэй болоо явцышүү. Гарчиг нь хүртэл халбага бичлэг... Халбага пийв гэдэг шиг тээ?

Гэснээс пийвийг халбагадаж уугаад, самрыг ширхэглэж аваад аягүй хэмнэлттэй аж төрж байгаа би. Одоо хоолыг капсулаар идээд, архийг пепиткээр уугаад кофег дуслаар хэрэглэдэг болчуул болчих гээд байна. Алийн болгон аливаа хэмжигдэхүүний максимум нэгжээр амьдрахав.

Сонин сайхан гэвэл... анх удаа блогоо хоёр сар гаруй хөсөр хаяв. Сэрүү орсон тулдаа хэдэн бээгий сээгийнүүд өмхийрчилгүй, өтчилгүй, хатчилгүй, шарлачилгүй, шамбийчилгүй... тэсч байж хөөрхий. Нэгэн сайхан утаатай өдөр зүс царайгаа тордоод, зүүсгэл гоёлоо өлгөөд, хаалгаа цэлийтэл нээгээд хавиар өнгөрснийг дайлдаггүй юм гэхэд далласан шиг сууна даа гэсээр явтал нэвтэрч ордог нууц үгээ мартах шахаж. Алдаагаа засах уламжлалт амлалтаа авдагаараа авна даа сайхан...

Өөр чинь... өө тий, ажлаа сольж нүүдэл суудал хийлээ. Хаашаа гэж үү, хажуу өрөө рүүгээ ккк. Хананы наана цаана боловч чиг үүрэг нь арай л ондоо газар амьдралынхаа аравны нэгийг /үхдэггүй ээ/ өнгөрөөсийм болохоор одоохондоо чихний бөглөө, нүдний таглаа гараагүй, хагас ангайсан амаа хамхиж амжаагүй л явна.

Зарим нэг хүмүүс загнаад л байгаа, бичдэг хүн тв маягийн юманд ороод, дүрсний планд хавчигдан, сэтгэлгээ чинь хумигдан зэвэрч дуусна даа гээд... Надад бол одоохондоо тэгж санагдахгүй л байна. Өмнө нь үйл явдлыг өөрийн өнцгөөс харж, өөлж гоочлохоо олж яддаг байсан бол одоо өлгөөд авчих өөдрөг гэгээлэг юм юу байна, улс орныхоо талаар гадагшаа гайгүй юм цацчих юмсан, алийн болгон аль нэг орны дагавар мэтээр ойлгогдож явахав хэмээсэн нэг муу төрийн төлөөх оготны амбицархуу юмтай минь таараад байгаамаа бас. Яваандаа ярих бичихийн дундах Берлиний ханыг нураачихвал ч...

Бас, богино өгүүллэгээр блог ертөнцөд тэсрэлт хийсэн нэгэн эрхмийн дөрөв дэх номыг редакторлав. Хянаж засахаа ч алд, даган баясч, далдганан хөөрсөн гэвэл илүү ононо. Шинэ ном тун удахгүй хэвлэлтээс гарах тэр мөчид хэн гэдэг нь тодорхой болох тул олныг нурших илүүц байх.

За иймэрхүү л гялтайх гавьяа, бүртийх бүтээлгүй хоёр сар хойно хоцорч яваа харагдахым даа...

10 Сэтгэгдэл:

amor said...

халбага бичлэгэнд цадлаа ч гэх хаашаамбэ, амны биш хоолны халбагаар үе үехэн цадаавал сайхан даа мммм..

завгүй болох тусам халбагаа жижигрүүлж болохгүй шүү гэж гуйх захих хоёрын дундуур гүслээ гавчуулы да гэж...

ЗОРИГТ8 said...

сонин сонсоод гарав

Anonymous said...

Бээгий бичиж байгаа нь ч, сээгий үлдээж байгаа нь ч шүлэглээд байхаар сэтгэгдэл үлдээх кэцүү байдгийн байна гэсэн.

erdee said...

Нээрээ тэгээд нийтлэл бичхээ больж байгаамуу? уг нь уншдаг цөөхөн монгол сэтгүүлчийн нэг юмсан6

amor said...

4 дэх ном гэвүүл Бум-Эрдэнэ ахын номыг редакторласан юмуу? асуухаа мартаад гараад явчихсан бх юм.

uka said...

Нээх уучихдаг ч юм шиг пепитка ярьж гэнэ... Гэснээс хана хэрэм нураагаад зугаатай л яваан байнашд. Одоо бичнэ гэдэг чиний хувьд ажил биш хобби болж байгаам байна гэж ойлголоо. Тийм болохоор илүү идэвхтэй бичээрэй анд аа.

Idea said...

Амор: Халбаганы хэмжээг бодолцож болгооё оо кк

8-р Богд Зоригт: Сонин байж чадвуу даа, тэгээд...

Төгөлдөр: Хаана тийм их халгиж цалгисан шүлэг дуу байгаам бол, харагдахгүй л байхын...

Эрдээ: Албан шахалтаар биш ая тааваараа хаа нэг бичмэр аядах байх өө, яаж зүгээр байхав

Амор: Бум ах ч үнэхээр од юм аа. Дараад байхад далдайгаад байхын.

Ука:бас байнаа байна. Захиасыг хүлээж авлаа. Хэрэгжүүлэхгүй ч харжээ сууя дөө.

Энзо ба Эрх чөлөө said...

За идия эгч минь нүдний минь өмнө сүүмийж л байвал 2 сардаа ч байна уу, 2 хоногтоо ч бээгийднүү хамаа юун. ижил олон уншигчиддаа олон удаа л бээгийдэж хайрла хэхэ.
Аа тийн гоё бээгий шахдаг сайн эгч шүү хэхэ.

Enkhbayasgalan said...

Beegii gej yu yum:D

Idea said...

Энзо: Пээ энэ блог гээчийг чинь мартахаа дөхөж. Одоо агаар салхи оруулку бол арай дэндлээ, тэ..

Энхбаясгалан: /ма дүүтэй юун адилхан нэртэй ийн/ Бээгий гэж үү, бэлгэвчийг хэлжаган... гссс :))