2007/10/10

“Хэрвээ чи ирмэг дээр зогсч байвал үсэр”

Саяхан дуулсан сонин гэвэл дунд сургуульд хамт сурч байсан нэг найз маань арилжааны банкны гүйцэтгэх захирал болжээ. Болж байнаа, найзууд дээшилнээ гэдэг чинь намайгаа өөд татнаа гэсэн үг. ккк
Өөд татна гэснээс тэр найз маань дунд сургуульд байхад надад ганц ухаантай үг хэлсийн. “Хэрвээ чи ирмэг дээр зогсож байвал үсэр” гэж. Жон Ленноны хэлсэн үг л дээ уул нь, Гэхдээ тэр надад зориулж хэлж байсныг мартдаггүй юм.
Үнэндээ бид хоёр нээх ч дотно байгаагүй л дээ. Тооны ангийн том толгойтой худлаа гар байхад тэр надаас үргэлж хуулдаг байсан. /ооё онгирох гээд байна уу/ Байсгээл хэл ам таталж, хэрүүл шуугианд холбогдоход тэр найз минь аврал эрсэн ноомой царайгаа багш нарт харуулж байгаад л намайг салгаж авна. Хоёрын хооронд юман дээр татганасан зантай гээд би тэрнийг үе үе жийхийг яана. Ямар боловч тэр надад ихийг ойлгуулсан. Үеийнхэн дотроо багагүй нөлөөтэй, юм юманд элдэвтэй гэх хоосон магтаалд хөөрч явахдаа сэтгэхүйн баригдмал цар хүрээнд орж, өөрийгөө уналтын ирмэгт байгаагаа огтхон ч мэдэрдэггүй байв. Арфиметикийн ухааны мөн чанарыг ойлголгүй, зөвхөн үйлдлийн хэмжээнд сэтгэж, хариу нь л таарч байвал энэ хэдэн тоо амьдралд ямар хэрэгтэйг ч ухаж ойлгохыг хүсдэггүй байлаа.
Нэг мэдэхэд төгсөх болж математикийн хичээлээр элсэтийн шалгалт өглөө. Гэтэл хэний ч санаанд оромгүй юм болж, нөгөө надаас үргэлж асууж шалгааж ядаргаа болдог байсан баагий манийгаа хол хаядаг байгаа. Тэр шалгалт дээр бие биенээсээ хуулах нь бүү хэл эвгүйхэн хөдөлвөл хөөгдөж гарахаар байсан хэрнээ миний оноо тэрний авсан онооны дөнгөж талд л арай гэж хүрч байв. Тухайн үедээ хүссэн сургуульдаа орсон ч яагаад ч зунжингаа сэтгэл хөндүүрлэж төдийлөн ойшоож үздэггүй байсан нөгөө найз дээрээ өөрийн эрхгүй очлоо. Хамгийн гол нь хүн өнөөдрийн хэрэгцээгээ хангахдаа гол нь биш ямар ч юмыг амьдралд яаж хэрэглэж болох өнцгөөс нь олж атгах чухал юм шиг байгаан. Ямар нэг юманд бүтээлчээр биш зүгээр л хэлбэр талаас нь ханддагаа гэнэт мэдээд санаа зовмор аядаж билээ. Тэр үед ойлгож авсан жоохон юм одоо ч надад хэрэг болдог.
Мөн чанарын тухай ойлголтын дэргэд гадаад хэл мэддэггүй байх, царай зүс муутайгаасаа ичих, хүний хэлснийг ойлгохгүй байх эдэр юу ч биш гэж тэгэхэд бодогдсон. Үнэхээр хүн сэтгэлгээгээ хөгжүүлж, аливааг олон талаас харж сураагүй цагт ангалын ирмэг дээр зогсож байгаагаас ялгаагүй. Нэгэнт ирмэг дээр ирсэн хойно үсрэхээс өөр яах билээ. Эдгээрийг үл өгүүлэн эрхэм найздаа амжилт хүсье. “А зангаараа байгаарай” гэсэн хэхэ.

6 Сэтгэгдэл:

ganga said...

Бөн бөн, дон дон хоёр нийтллээс бусдыг уншаагүй байгаад, сая блогийг бүхэлд нь уншлаа. Их сайхан бичлэгүүд байна. Бага залуудаа тоондоо сайн, ганц охин улсын даваанд гээд хөөрч л явлаа. Хамт олимпиадад орж байсан хөвгүүд сайн яваа, чиний хэлснээр бүтээлчээр тооны толгойгоо ашигласан даг. Амжилт хүсье.

ganga said...

Бөн бөн, дон дон хоёр нийтллээс бусдыг уншаагүй байгаад, сая блогийг бүхэлд нь уншлаа. Их сайхан бичлэгүүд байна. Бага залуудаа тоондоо сайн, ганц охин улсын даваанд гээд хөөрч л явлаа. Хамт олимпиадад орж байсан хөвгүүд сайн яваа, чиний хэлснээр бүтээлчээр тооны толгойгоо ашигласан даг. Амжилт хүсье.

эртний андаас said...

хоох танай ангийнханаас хэн захирал болоо вэ. бур банкных шүү. маньдаа хэлээрэй зээл авч юу магад

mind said...

kirilldsen cini busad blogoos hamaagui deer boljee. Yaj ingeev?

Idea said...

Mind: Криллдэнэ гэж крилл үсгээр бичихийг хэлээд байгаа юмуу, сайн ойлгодоггүй ээ, sorry. Зүгээр л бусад блогчид шиг Мongolian Cyrillic-ээр л бичээд оруулаад байгаа шд. Энэ тийм хэцүү гэж үү?

Ганга, Эртний анд нарт: Цаг заваа зориулан бичлэгүүдийг минь уншдаг, үргэлж халуун дулаан үгээр тэтгэж урам зориг хайрлаж явдаг Гангаа эгч, Отгоо анд нартаа баярлалаа.

Манай ангийн нэг банди байдаг шдээ, чи танина даа, нэрийг нь бичээд яахав, тэр чинь нэг арилжааны банкны томоохон салбарын захирал болсон шд.

Сэгсгэр said...

Таньдаг үгнүүд байх чинь. "Хэрвээ чи ирмэг дээр зогсож байгаа бол үсэр", "А зангаараа байгаарай...".