Нам унтчихаж, сэрүүлгээ ч сонссонгүй, баларсаан. Эрт явах ёстойгоо санаад ухасхийн бостол дотор муухайраад нүд харанхуйлаад явчихлаа. Шөнийн 3 хүртэл шоудсанаас л хамаг юм боллоо. Ёстой л нар навсгар, сар сарзгар, би өөрөө арзгар байх чинь. Яджаахад хамаг бие хүндүүр. Уул нь нэг их уугаагүй юмсан, найзыгаа үдэж байна гээд бүжиг танцаа л хэтрүүлснээс зайлахгүй.
Орноосоо үсэрч босонгуутаа юманд тээглээд унах ямар байдгийг үзсэн хүмүүс л мэдэх байх. 9 цагаас захирлын зөвлөлийн хуралд сууна, 8.30-д ажил дээрээ очоод хуралд жаал жуул юм бэлдсэн байх ёстой, гэтэл 8.5 болж байдаг. Хагас хугас нүүр амаа халтайлгаад, үс гэзэг, хувцас хунараа халтуурдаад гарах гэтэл утсаа олдоггүй. Намайг сэрээх гэж тахиа донгодуулсаар байгаад юмны араар уначихсан байсныг шүүрч аваад гарлаа.
Гараашнаас машинаа авах гэтэл урд нь нэг машин таглачихжээ. Би эрт явна гэж хэлээ биздээ энээ тэрээ гэсэн чинь наад чинь жүжигчин Золбоотын машин, энэ 7а-д гэр нь байдийн чамаас эрт явна гэхээр нь тавиулсийн, миний найз жоохон хүлээчих гэдэг байгаа. Таван минут зогсоол тэвчээр барагдаж золбоот нь ч байнуу, солиот нь ч байнуу дууд, би яараад байна гээл тараа таниулж эхэллээ. Гарашийн залуу гайхжайгаа бололтой, аргагүй ш д, нээх инээсэн амьтны цаана ийм уур ааш байна гэж бодоогүй байх л даа.
Цаг яваад байдаг, зам нэл түгжээ, хуралд бэлдэх ч өнгөрсөөн, хоцрохгүй л очих юмсан гэхээс уртын урт цуваа улам удаан урагшилж байх шиг. Зүтгэсээр явтал улаан гэрлээр орчихжээ, шүгэл тас, 2000 төгрөг мулт, настрен навс. яачихсан өдөр вэ.
Бэлтгэлгүй, бүтэлгүйгээсээ бантаад урд хойно нь оруулж яриад, ээрч муурч асуултанд хариулж байтал хурал нь ашгүй нэг юм 12 болж байхад дуусав. Овоорсон ажил, өлсгөлөн ходоод хоёртоо дөрлүүлсээр доорхи цайны газартаа орж гол зогоолоо. Шатаар өрөө рүүгээ өгсөж явахдаа 2 цагт хоолонд уригдсанаа гэнэт санаж мэдрэлтдэг хүн ер нь байдаг болуу. Уул нь таалагддаг хүн урьсиймсан, оччих юмсан гэж бодсоноо гүрийхээр шийдлээ. Цатгалан хүн дайлснаас цангасан тэмээ усалсан нь дээр гэдэг дээ, аягүй бол юм идэхгүй суугаад онцгүй сэтгэгдэл төрүүлчихнэ, тэгээд ч бөөн ажил, царай зүс ч гэж авах юм алга. Дахиж урихгүй л байхаа да, за яахав.
Ухнатсаар суутал орой 7 болчихож, нэг найз ярьж байнаа, чи арай төрсөн өдөрт минь ирэхгүй новшрох гэж байгаан биш биз дээ гээл. Ёооё дуусдаггүй шоу юмаа, одоо яахав очихоос /хэхэ бас дуртай/. Жолоо барьж яваа энээ тэрээ гээд ч нэмэргүй үгээр идүүлж, үнэрхүүлж тунирхуулж байгаад жоохон юм уучлаа, бас оройтлоо, гараад иртэл машины минь толь, дохио хоёрыг эзэн нь өөд татчихжээ. Дохиолол тавиулья гээд амжихгүй өдий хүрсний гай. Их монгол чинь одоо ийм хулгайчтай болцийму гайгүй л байдагсан. Улаа бутарсан царайтай амьтан, дээрээс нь тахир дутуу машинтай салгалж явтал цагдаа зогсоолоо. Өдөртөө хоёр удаа болзчих болтойма. Гуйж гувшиж байж гурван мянган төгрөг золигт гаргаад саллаа. Энэ өдрийг хурдан дуусгахгүй бол энэ янзаараа өөрийгөө ч алдаж мэдэх нь.Гэрийхнээс эрүүний шөл уусныг эс тооцвол ингэж нэг баартай өдөр дуусдаг юм байжээ.
Ингэхэд ер нь яагаад баартай гэсийн бол? барцадтай, факттай гээл зөндөө үг байхад. Магадгүй баараар эхлээд бааранд орсноор дуусдаг болохоор тэр юм уу.
Ямартаа ч амьдрана гэдэг үхэхээс арай сонирхолтой юмаа.
7 Сэтгэгдэл:
уншигдахгүй байнаа яахууууууу.... :((
За надад бол уншигдаж байна. Дажгүй бичдэг хүн байна. Игаад уншигдахгүй шалтгаан нь Monkey ашиглаж бичиж байгаатай чинь холбоотой болвуу. Монкеу-г интернэтэд бичлэг тавихад хэрэглэж болдоггүй. Character encoding чинь unicode UTF-8 байх хэрэгтэй. Виндовсийн өөрийнх нь гарын хөтлүүрээр бичих хэрэгтэй. Одоо өөрөө бичихдээ ctrl товчин дээр дарж энг/мон-гоо сольж байгаа байх. Тэр буруу. alt+shift гэж солигдох ёстой.
Цахим ертөмцөд цахиур хагалах гэсэн чинь хутга мутга нь байхгүй байна яахуу? Кххх... Бүх бичлэгүүдийг чинь уншив. Таалагдав. Таалагдаалайгаарай зао!
умшлаа шүү. хэхэ, тэгээл Баардаал байгаарай. улс орноо хөгжүүлээчээ хихи
yamartaa ch amidrna gedeg uhehees arai sonirholtoi yumaa. xixi- saikhan heljee
Бааааахан үг хулга хийцийшүү за. Идеа сан гэцэн нэртэй 96 хуудастай дэвтэр нээчлэээ. Тэгэээл үүүнэн лайтай лайтай хэлц үгүүдийг чинь хулга хийцэн. Юууу орой гадгаад үг цэээжилж суухаар эх хэлээр бичсэн цэцэн мэргэн үгүүдийг чинь цээжлэээл кэвтжийх нь жаргал санагджээээн
Күмсүүд бяднуусыг эх хэл булингартууллаа, бузартууллаа гэээл дэлхий дамнан хэлэлцээл, сэтгүүл этрэээр бичэээдайсан. Би өнөөдрөөс эхлээээл чинийхээн заасан эх хэлээээр яринааа. Амлажэээн.
Post a Comment