Саяын хэд хоног салж унатлаа ёолкдов, сарвайж ядартлаа ёолов. Уул нь өвлийн өвөөг бодвол цөөхөн ёолконд орсон л доо, гэхдээ хоёр үдэшлэг, нэг төрсөн өдөр нийлээд наддаа л найр наадмын наймдугаар сар дайны юм болов. Албан газрын ёолк 26-нд нэгэн аятайхан диско клубт тохиож, ажлынхаа арзгар хэдэн танил царайнуудтай алийгаа алдтал бут авав. Дарга нээж үг хэлж, дараа нь өргөмжлөл шагналууд цуварч, улмаар сандаалаа салтал бүжиглэж, шавиагаа ханатал шампаньскдав. Бүлт мулталсан бөглөө миний урд унасныг эс тооцвол болдог юм болдгоороо болж, улигт цэнгүүн уламжлалын дагуу өндөрлөв өө.
Дараа нь залуучууд нь мэдээж Метрополис руу марш, үүр цайтал дискодов, үсээ халцартал дэвхцэв, нэг сэрсэн, нар мандаж, хамаг бие нэл хөндүүр, шагнуулсан хэдэн төгрөгний сураг ч байхгүй /хахаха тоглосийшүү. Idea нь арай ч тийм хүнд гар биш/
Мэдээж маргааш нь зуун Зараа зулзагатайгаа, зулзаганууд нь блогтойгоо урилгагүй зочилж, зайлуулж хөөгөөд ч явахгүй яршиг удав. Арай гэж Микад хэлж линкийг нь устгуулав гсн кккк. Үүний дараа нэгэн найзын төрсөн өдөрт уригдаж, урьд огт уулзаж байгаагүй мэт уухайлан тэврэлдэж, уух идэх юмны бараа харалгүй удсан мэт улангасан дайрав. "Найр хайхан болсоон, намайг булаалдаж нанчилдаад л. Хүргэн үхээ хихи". /Хорь буриадаас гаралтай хонгор найздаа дахин баяр хүргээд Шинэ оны мэнд, шижгэр амжилтыг энд хамтатгав./
Хоёр дахь шинэ жилийн үдэшлэг бол 29-нд болсон Шилдэг сэтгүүлчдийн “Мөнгөн угалз” наадам байлаа. Их дэлгүүрийн таван давхрын “Номин кабаре”-д шилдгүүд дунд шившигтэй нэг нөхөр цохиж явна гэсэн, тэр бол Idea байсийн шүү гэж.
Зиак энд их сонинтой. Юуны өмнө DZ man-тай хоёр цаг орчим чалчиж, хорвоогийн сонин хачин, хол ойрын хов жив хуваалцав. Нэг мэдсэн Пакистанд, сэхээ авангуут Сингапурт сэрж байхын. Дараа “Би асууя, Та хариул” буландаа сонирхолтой хэсгээс нь сийрүүлнэ ээ. Ер нь ойрд уулзаагүй, огт танихгүй, олж харж байгаагүй, ойртож дотносоогүй олон сайхан хүнтэй энэ үеэр уулзаж, элдвийг ярилцаж хөөрөлдсөн сайхан үдэшлэг байлаа.
Тарахын алдад тэрхүү рестораныг нэгэн бука гартай нийлж золтой л нурааж, он дамжсан өрөнд унасангүй. Намайг баярлуулж, нар мэт мишээлгэсэн тэр нөхөр бол Архаг блогчин, адтай шогчин, авьяаслаг зураач Амарсайхан ах байлаа. Хоёул мэнд усаа мэдэлцээд ойр зуурын яриа өрнүүлж байснаа би гэж биеэ барьж чаддагүй амьтан “Та Idea гэж таних уу” хэмээн нэг их алдартай од асууж байгаа мэт додигор царайлж, мань билэг танхай сэтгүүлчийг бийртэй нь чад хийлгэчих шахав. Ахын нүд орой дээрээ үсэрч гарангуутаа “Аан чи байсан юмуу, нэг солиотой нөхөр нэвт шувт далийгаад байдгийн, нээрээ чамархуу хог байна лээ шүү” гэв. Ц.Дамдинсүрэнгийн “Солийг сольсон нь” өгүүллэг дээр “Голсон Соль чинь ч би байна, дурласан Хишигт чинь ч би байна” гэж гардаг шиг “Тэр бүтэхгүй нөхөр чинь бас би байгаамаа” хэмээснээр хоёр блогчин танилцаж, хорвоогийн нэгэн агшинг патиарын хальснаа буулгав. Зураг жоохон фоксгүй л гарсан байна лээ, гэхдээ яахав. Амраа ахдаа үг үнэн, нүд хурц, бийр баян, билэг авъяас асгарч явахыг ерөөв.
Дараа нь мэдээж ойлгомжтой баярын пян даадаггүй Idea үл ялиг тавгүйрхэж, өөрөө Зарааг залах шахуу юм болж байж хэвэндээ оров. Доргитлоо цэнгэх сайхан, дотор эвгүйрхэх бүүр сайхан. Баярлах сайхан, бантан идэх бүүр саак ляа ляа ляа. /гажигтав/
Бэлэгээ бэлэгшээсэн нь
Энэ жилийн шинэ жилээр авсан хамгийн гоё бэлэгнийхээ дээжээс гайхуулмаар санагдаад байхын. Муу хүн идсэнээ, мундаг хүн явснаа, мунхаг хүн авснаа гэж. Гэхдээ бүгдийг нь биш блог хэмээх бодлын тэнгистэй холбоотой, түүгээр зорчигчтой уялдаатай хоёрхон жишээ авъя.
За тэгээд гайхуулсан шиг гайхуулъя хэмээн өмнөх үгийг нь хамт оруулав. Ганц өгүүлбэрийг онилж иш татав. “Монгол хүний оюун ухаан, мэдээллийн технологийн ололтонд суурилсан хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэхэд төр засгийн байгууллагын удирдлага дэмжлэг, идэвхи санаачлагаас гадна хэвлэл мэдээлэл ихээхэн ач холбогдолтой билээ. Эрхэм сэтгүүлч таны мэдлэгт нэмэр болгох үүднээс дэлхий дахины бестселлер болсон АНУ-ын зохиолч Томас Фридманы бүтээл “Дэлхий бөөрөнхий биш” номыг өргөн барьж байна” гээд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болдбаатар нар гарын үсэг зуржээ. Найзынхаа орчуулсан номыг эдгээр албаны хүмүүсээс авна чинээ санаагүй явсан Idea ихэд бэлэгшээж, ихэр татан уйлав. /хэтрүүлэв/ Төрийн түшээдийн хүртэл ширээний ном болоход үнэтэй хувь нэмэр оруулж, үүнийг эх хэлнээ буулгасан эрхэм хоёр анддаа уран бүтээлийн амжилт хүсье, улам ихийг хийж бүтээж уймраа найзыгаа уйлуулж яваарай гэж ерөөе.
Удаах бэлэг. Цаасан мэндчилгээ, хөөрсөн дарс, хоосон амттан, хөөсөн бялууг бодвол манайхан оюунлаг зүйл бие биедээ өгч авдаг болжээ. Авлига гэдэгтээ биш, анд нөхдийн, ажил хэргийн холбоогоо бататгаж, сэтгэлийн илэрхийлэл болгон хэрэгтэй зүйл солилцоход буруу юу байхав. Их хурлын эрхэм гишүүн З.Энхболдоос ийм флаш бэлгэнд авлаа. Төр түшилцэж, хууль батлалцдаг энэ хүн манай блог хэмээх ертөнцөд данстай, даамай мөртэй байдаг болохоор нь онцолж буйг минь та нар мэдэж байгаа байх. Мэдээд зогсохгүй зочилдог байх. Микагийн шалгаруулалтад нэг удаа “Хэд хэдэн Эрдэнэтээс олох ашгийг аутсорсингоос олж болно” хэмээх ярилцлага нь орчихсон тууж явсан. Үнэхээр цахим ертөнцийг хүндэлдэг, цар хүрээг нь ойлгодог хүн болох нь дээрх ярилцлаганаас харагдах байх. http://enkhbold.blogspot.com/ Сайн харвал бэлгэн дээр нь www. enkhbold.mn гэсэн бичиг байгаа. Ихэрхэж, цэцэрхэлгүй бидэн шиг блог хөтөлж, энэхүү web тэмдэглэл гээчийн нэр хүндийг өргөж яваад нь баярлаж буйгаа энэ дашрамд өгүүлж, Үйлсийн сайныг бүтээж, үнэлэлтийн дээдийг хүртэж яваарай хэмээн ерөөе.
За Idea-гийн ёолкдоод дараа нь ёолсон тухай сонин сайхан нэг иймэрхүү. Өнөөдөр 2007 оны сүүлийн өдөр. Хэдхэн цагийн дараа он солигдож, хуанлийн хуудас хуучирч, шинэ цагийн товчоон эхэлнэ. Бүх блогчиддоо, цахим ерөнцөд орон зайгаа эзэлсэн эчнээ танил найзууддаа:
Ажил төрөл тань амжилтаар бялхаж
Авьяас билэг тань бүтээлээр ундарч
Амьдрал ахуй тань хайраар гийж
Аз жаргал, ялалт амжилтыг ямагт атгаж яваарай хэмээн ерөөе.
16 Сэтгэгдэл:
За намайг юунд ингэдиймдээ чиодоо! Архи уусны маргааш хүн болгон л намайг хөөдийн...
hehe, manai 2 gar neeree haa yavsan gazar heruul uruul, hel am tasraltgui tatlj yyavhiim tooer odoo.
ziak, nana ni aedaadaa shine jiliin mand hurgeh geel, hehe neeh ikh yum ohchoogoo ayatai haa bsan gazraas zorin irlee gsn, Ubaa unsie munsii, zunsii. draa jil bas shildeg bolooroi, za heluuleh yu bhav, iluu yum l heleed bh shig bna, hun zonunu gej huuhed nohoin doog bolchxiimaa gej... Idea neeree hoorhon ohiimaa...genguutee shuud mori zav hoyor haigaad naasssss..hehe... amraa ah ta 2 ataarhmaariimaaaaa, za dahiad shine jiliin mend hurgej az jargalaa ogii doo, atgaad avdiim shuu.
Хамгаас хайрт блогчин найз Идеаадаа шинэ оны мэнд хүргий. Тун удахгүй айлчилан ирэх шинэ ондоо блогтоо бичлэгээр дүүрэн, бичлэгтээ комментоор дүүрэн, ажилдаа амжилтаар дүүрэн, амьдралдаа аз жаргалаар дүүрэн 2008 н оныг үдээрэй.
Happy New Year! I wish you all the best coming 2008!
Shine onii mend, ireh jil ulam ihiig bichij olnii setgeliig bayasgaarai.
Юу бэ шинэ он гарцан юм уу? хэхэ за шинэ оны мэнд хүргье! Дашрамд хэлэхэд энэ дазаан мазаан сайтай аятайхан блогоор сүүлийн үед үе үе эргэлддэг болоод байгаа шүү. Амжилт хүсье!!!
Идеадаа болон гэр бүлийнхэнд чинь шинэ оны мэнд хүргэе.
Шинэ ондоо олон сайхан бичлэг, нийтлэл оруулж манийг баясгаарай.
Sine ondoo az jargalaar duuren amjilt buteeleer arwin baih boltugai gej yero'oye.
зиак, юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Бас гоё гоё бэлгээр шагнуулсанд баяр хүргэе, харин хавдаасан бол уучлаарай, арилгаж өгнөө.
Шинэ ондоо ая жаргал, амжилт бүтээл, ариун хайр дурлалаар дүүрэн бялхаж халгиж цалгиж буцалж дэвэрч яваарай
Айдаа ахын дуу, сэтгүүлч хүн байж, баримт гуйвуулжээ. Амарсайхан: "Хүүе, Айдаа гэдэг чинь чи байсан юм уу? Ах нь дүүгээ гэж мэдэхгүй, Хиагтын гудамжинд хамаагүй бурах шахсан байна ш дээ" хэмээн дуу алдаад, ажил төрөл сайн уу, амжилт бүтээл арвин уу гэх мэтээр цааш дуржигнуулсан. /Би цоо эрүүл, хоёрхон шил хар Чингисээс өөр юу ч амсаагүй байсан болой/
Мессенжердэхдээ "ү"-г "у"-гаар бичсээр байгаад, нөхцөлт рефлекс бүрэлдүүлчих юм аа. Өршөөгөөрэй. "Дуу" гэж ташаарсныг "дүү" гэж залруулна уу?
Хэхэ, муу Зараа ахыг маань ...
За за, их сүрхий үгс холбон байж бичиж, их таалагдав.
Шинэ оны мэнд
Pearle Deppsu
Зараад: Архи биш шампаньск гээч. Уусны дараа хөөгддөг ч гэсэн зарааны үс зарганд сайн гэдэг байна лээ. ккк
Нана: Аймаар том бэлгийг арай ядан атгаж авав. Цагаан морь хөлөглөсөн царайлаг "хархүү" Нана-даа бас амжилт бүтээл, аз жаргалыг дээдийг бэлэглье. Алгаа тосч авна уу.
Хуруу: Энхрий хайрт найз Эрхий хуруундаа энэ жил Эрхий, дараа жил Дунд хуруу болоорой гэж ерөөе.
Дашрамд дурдахад: Эр хүнд итгэхээр
Эрхий хуруундаа итгэ гэдийм байна лээ. ккк
Zaya,Peaky: Та хоёртоо ч бас шинэ оны мэнд. Сэтгэл баясгаж, тархи сэргэмээр гоё бичлэг оруулаад л байгаарай.
Жавлхан: Шинэ оны гарцийншдээ. Сэр л дээ, тэгээд унтаад байхын.
Тэгүүл блогныхоо дазааныг улам хөөрхөн болгоноо.
Арсун: Баярлалаа. Танд ч бас амжилт бүтээл, арвин баялаг хүсье. Дүүдээ бас талыг нь өгөөрэй гсн.
Билгээ: Баярлалаа. Хавдаад л, хүлээгээд л байгаа шүү Үнэн нэхэл хатуутай нэг хүн байнаа ккк.
Амарсайхан: Баримт гуйвуулаагүй, уран сайхны дүрслэл, үргэлжилсэн үгийн хэтрүүлэг ашигласийн.
Харин сүүлд сураад байхнаа тэндхийн ширээн дээр тавьсан хар Чингисүүдийг Багануураас захиулж авчирсийн байна лээ кккк
Pearle: Баярлалаа. Блогонцороор минь зочлоход чинь үргэлж таатай байдаг шүү.
yg hel hurts shigeee omsson zyysen gyalgar ongo budag solongorson saihan bysgyi IDEA bnaa geely..shine ondoo amjilt shyy hoorhon ohin IDEA
харин тийн энэ ном чинь их дажгүй шүү.би ганцыг олж аваад. ямар ном ушиж явсан биш. ширээн дээрээ дэлгээд тавьчихвал харж магадгүй гээд тавьсан байсан чинь нэг хэнхэгтэй баагий дэлсчихсэн байна лээ. би чонын судас шатаагаад олоогүй. одоо ч уншихаасаа өнгөрсөн. чи нэг товчилж мовчилж сийрүүлээд блогтоо тавивал мань мэт нь гол утгыг нь ойлгож болох л юм
idea naiz ch gants ug gazar unahaas ni omno shuurch avaad gartsaagui urgeljluulj hariu baridag galzuu gar shig bainaa, yasan ch saihan belen tsetsen, urssan, asgarsan ch ugtei yum. hehe. ih yum unshdag nohor bololtoi. blog-r chini taniltsahad taatai bailaa
Post a Comment