2008/01/25

Эрээвэр хураавар


Улс төрөөр хэл хальтирахуй - 2

ХХААЯ-Хүнсээ Хордуулж Ардыг Айлгадаг Яам
ҮХЯ-Үлгэр Хайлдаг Яам
УИХ-Улсаас Идсэнийгээ Хуульчлъя
МАХН-Миний Аавыг Хэлмэгдүүлсэн Нам
АТН-Амаараа Тэмцэгч Нам
УМХГ-Уландаа Монголын Хуулийг Гишгэгчид
ХЗДХЯ-Хуулийг Завхруулж Дураараа Хошгируулдаг Яам

* * *
Зүүлэг цэцэн үг -2
Хэмнэхийн донтой Л.Гантөмөр
Хэрэлдэхийн донтой Д.Арвин
Хэсэхийн донтой Н.Энхбаяр
Хэвлэлийн донтой Л.Гүндалай

* * *
Сийлбэр тос нүүрэнд халтай
Симба Батаа төрд халтай
* * *
Эсгий хийхэд нохой хэрэггүй
Их хуралд аварга хэрэггүй
* * *
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй
Янтгар Ганди төр барихгүй
* * *
Эмэгтэй хүний ус урт, ухаан богино, квот өндөр, хүсэл хязгааргүй…
* * *
Саун массажны охидод хандаж
“Зүгээр суухаар зүлгэж суу”
Үйлчлүүлэгч эрчүүдэд нь зориулж:
"Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал"
* * *

Холионтой дуу
Далан зургаан гишүүн зургийн хичээл хийж байна
Далан зургаан хуудас чуулганы ширээнд хөглөрч байна:

Дарга Лүндээгийн гарт хөөрөг бариулж зурсан байна
Даалин руугаа оронд нь алх шургуулаад сууж байна

Хөөрүү Гүндалайн "өнөөх"-т нь бэлгэвч углаж зурсан байна
Хөөрхөн хүүхэн хажууд нь чагнуур бариад зогсож байна

"Үнэг" Батаагийн гарт нь буу атгуулж зурсан байна
Үүлэн дундуур ангуучлахдаа онгоц андуурч унагасан байна

Аварга Бат-Эрдэнийг харин купальник өмсүүлж зурсан байна
Алдарт зодог шуудгийг нь Арвин гишүүнд зээлдүүлсэн байна

Залуу гишүүдэд өмдөн дотор нь памперс давхарлаж өмсүүлжээ
Занданшатарыг дунд нь хөзөр эргүүлээд суулгажээ

"Ажнай" Бат-Эрдэнэ ганцаараа адууны жүчээнд янцгааж байна
Алдарт уяач Улаан амгай цулбуураас нь зулгааж байна

Сансрын нисгэгч Гүррагчаад саалийн хувин бариулжээ
Саваагүй Жагаа хажууд нь савга ноолууртай зууралдаж байна...

Хоржоонтой зар
- Төсвийн мөнгийг 76 хулгана мэрж, цоорхой гаргасан тул мэргэжлийн өндөр ур чадвартай оёдолчин хайж байна.
Сангийн яам

- “Дорны луу” ресторан хорт хавдараар үйлчилж байна. Өргөнөөр ирнэ үү.
Рестораны захиргаа
- Хот, хог, нохой гурав нь хуучин даргаа үгүйлж байна. Улаан хацартай, унхиа муутай дарга яаралтай холбоо барина уу.
Нийслэлийн ЗДТГ
- Хадам ээжийн жилийн заслыг 100 хувь найдвартай хийнэ. Заслыг хийлгэхээр ирэхдээ Багануурын архи, Хонгорын ногоо авчирна уу.
Зурхайч, засалчдын холбоо
- Өндөр цалинтай сайд ажил хайж байна. Өгч авахаа харилцан тохирно.
ЗГХЭГ
- Өнөөдрөөс эхлэн өргөн хэрэглээний барааны үнийг Засгийн газар биш захын ченжүүд зохицуулдаг болсныг анхаарна уу.
Монголын ченжүүдийн холбоо

Маапаантай заллага

...Манайд ирээрэй, манайд ирээрэй
Хонгороос авчирсан ногооны салатаар
Сюрприз барин угтъя
Хор нь буцалсан Багануурын архиар
Дээж сөгнөн өргөе
Эрээнээс авчирсан хачигтай алимаар
Өнгө чимэн дайлъя
Элдэж хэрчсэн цианиттай гурилаар
Эрхэм таныг хооллоё.
Манайд ирээрэй манайд ирээрэй
Маргаашийг үзнэ гэж битгий горьдоорой...

Жич: Өмнө нь оруулж байсан Улс төрөөр хэл хальтирхуй-1, Зүүлэг цэцэн үгс-1-ийг миний блогын "Уран бүлтрээ" ангилалаас олж уншина уу. Дээрх бичлэгүүд түүний үргэлжлэл болой.
"Маапаантай заллага", "Холионтой дуу" зэргийг нэлээд хэд хоногийн өмнө Зараа, Амраа ах нарын бичлэгт сэтгэгдэл маягаар зохиож оруулж байсан бөгөөд энэ удаа нэхэж хавсаргасан болно.
Idea иймэрхүү егөө цуглуулгыг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой тул та бүхэнд санаа өгөх, нэмж хэлэх юм байвал ихэд баярлана.

14 Сэтгэгдэл:

gump said...

яаж хаагуур явхаараа ийм юм бөөнөөр нь цуглуулчихдаг байнаа.

Сийлбэр тос нүүрэнд халтай
Симба Батаа төрд халтай
Үүнийг нээхсайн таньдаг хүн маань нийтлэл болгоцон байна гэж дуулдсан. Аль сонин гэчив дээ одоо

ZAYA said...

Юу вэ энэ чинь. Шинэ жилээр Амараа ахтай ёолкдоод бүр ч хэлэмгий болжээ.
Элгээ хөштөл инээлээ.

xvv said...

Пээ хүний санаанд яахаараа ийм муухай юм орж ирж ингэж гоёор гаргадаг байнаа :p
Алчих шахдаг юм байна.. арай л элэгний цочмог дутагдлаар эрлэгийн үүдэнд оччихсонгүй :))

uka said...

Mani Idea ugeer togloh durtai hun yumaa daa.

Anonymous said...

Goyo bichsen bna. Uneheer Mundag. Keep doing, IDEA

peakfinder said...

Ugui mon ugend cecen busgui shuu.

Арсун said...

Гантөмөр донтчих шиг боллоо. Өөр чухал ажил их бий дээ.

Jusmin said...

aihtar aihtar, kue mon gyarhai xunee...

ganga said...

Arvin shig heruulch, Simbaa Bataa shig hogiin yumiig deeree zalchihaar bid yaj o'odloh ve dee.

byambaa said...

yaay. ene onigoo, shulgiig ter ner ni durdagdaad bgaa humuust ni unshuulbal taarah yum daa. yaaj unshuulah uu hehe.

mami said...

wooww laitai laitai helehiimaa neeree... /bishrev/

Idea said...

Гамп: Аан тийн Дашрэнцэн ах Өдрийн сонин дээр бичсэн байх шиг байсан. Эрдэнэбат нь ч билүү.
Заяа: Хэхэ харин тийн халдвартай юм байна лээ.Одоо зурдагийг халдчихвал ч.
Хүү: Муухай юмыг гоёоор илэрхийлэхдээ мэргэшээд байгаа.
Инээд чинь элэгний эм шдээ. Эрлэг чамайг тоож авахгүй байхоо. Антибиотекний хордлоготой гээд хихи.
Ука: Үгээр тоглох гээд өөрөө ороогдчихдог тал бас бий хө.
Үлмэдэх: Баярлалаа.
Пийки: Үгэнд цэцэн, үйлст залхуу хүн дээ.
Арсун: Харин тий. Сонгуулиас өмнө жоохон оноо авчих санаатай ганцаарчилсан тоглолт хийгээд байна.
Жасмин: Гярхай юу байхав дээ, урт чихтэй гэвэл илүү онох юм болов уу хэхэ.
Ганга: Хэлээд юухэв. Сонголтыг бодож хийхгүй бол ч.
Бямбаа: мэр сэр энд тэнд өгдөг л юм. Цаадуул чинь бүр дөжирчихсөн байна лээ.
Мами: Баярлалаа. хэхэ. Хүн бишрүүлцэн гэж бодсон чинь шөнө унталгүй шомбойж суумаар байх чинь хэхэ.

Жадамбаа said...

Энэ миний зохиосон шүүмжилэл мөнүү?

Idea said...

Жадамбаа: Уучлаарай. Дээрх бичлэгүүдийг би өөрөө бүгдийг нь зохиосон юм аа. Чухал алийг нь чамаас "хуулсан"-аа мэдэх гэж өөрийн чинь блогт орж үзлээ.

Манайд ирээрэй
Манайд ирээрэй, Манайд ирээрэй
Манайд ирээрэй, монголд ирээрэй
Хонгороос авчирсан ногооны салатаар
бэлэг барин угтъя
Хор нь буцалсан Багануурын архиар
Дээж сөгнөн өргөе
Эрээнээс ирсэн хачигт алимаар
Өнгө чимэн дайлъя
Элдэж хэрчсэн цианиттай гурилаар
Эрхэм таныг хооллоё.
Манайд ирээрэй, Манайд ирээрэй
Манайд ирээрэй, монголд ирээрэй
Маргаашийг үзнэ гэж
битгий горьдоорой.

Энэ бичлэг өөрийн чинь блогт 2008 оны 1-р сарын 9-нд орсон байна. Үүнийг хэлж байгаа бол, би энэ шүүмжийг хүний бичлэгийн доор сэтгэгдэл болгон зохиож 2008 оны 1-р сарын 7-нд хүний блогт оруулж байсан юм.

Эндээс үзээрэй.
http://3apaa.blogspot.com/2008/01/blog-post_07.html#comments

Дараахнаас нь мессенжерээр баахан авторгүй тарсныг дээрх блогийн эзэн Зараа блогчин гэрчлэх байх. Чи намайг бичсэнээс хойш хоёр хоногийн дараа блогтоо оруулжээ. Тэгэхээр чи андуурсан бололтой. Би дараа нь энд тэнд оруулсан сэтгэгдлүүдээ нэгтгээд 1-р сарын 25-нд өөрийнхөө блогт оруулсан юм.

Гэхдээ зүгээр ээ, зочилсонд баярлалаа.