Өчигдөр их сайхан өдөр байлаа, миний хувьд. Блог анд Оогийтой нүүр тулан уулзаж, өөрсдөдөө тулгараад байгаа асуудлаар санал солилцон ижил салбарт зүтгэж яваагийнх бие биедээ юугаар тусалж, чадах чинээгээрээ яаж хамтарч болох тухай ярилцлаа. Нас бага ч намайг бодвол хийж бүтээсэн юмтай, ядаж л менежмент, сэтгэлгээний чиг хандлагын чиглэлээр хэд хэдэн ном орчуулсан тэр охиноос сурах, сонсох юм их байсан юм.
Үнэндээ блог гэгчийн ачаар ижил төстэй хүсэл сонирхол, бодол эрмэлзэлтэй явдаг олон сайхан найзуудаар хүрээгээ тэлж яваадаа баярлаад ханашгүй.
Гэхдээ зарим нэг хүн намайг залуустай чаатлаж танилцаад, учир жиг ургуулах гэж байна, айж ичихгүй энийгээ бас “Ажил хэргийн уулзалт” гэчихжээ гэж ирээд хардаж бухимдасныг эс тооцвол шүү дээ.
Аливааг олон талаас нь харж асуудлыг хөндөн тавих дуртай хэмээн өөрийгөө тодорхойлогч тэр эрхмийг ийн өрөөсгөл таамаг дүгнэлт гаргасныг ихэд гайхавч тоглосон байх, төгсгөлд нь хэхэ гэж инээхээ мартчихаж гэж бодоод тоохгүй өнгөрсөн шүү, тийм үү Дээпсүү?
Их хөлгөний уламжлалыг хадгалах төв хэмээх бясалгал, бодролын өргөөний “Stupa” гэх жижигхэн кафенд өрнөсөн халуун яриа надад олон зүйл үлдээв.
Боломж хийгээд сонголтын тухай, хүн өөрийгөө хэрхэн нээж, хөгжүүлж, сайн дадал зуршил хэвшүүлж болохоос эхэлсэн бидний яриа сэдвээс хальж сэтгэлгээний зөв хандлага, зорилгынхоо төлөө зовлонг хэрхэн туулах гээд хамраагүй сэдэв байхгүй.
Хэн хэн нь одоохондоо хоёр өөр талд хүч сорьж байгаа ч хэсэг хугацааны дараа мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч гар нийлэн зүтгэнэ гэсэн өөдрөг бодолтойгоор бидний уулзалт өндөрлөлөө.
Хүрч чадах үгүй нь хамаагүй хүн тэмүүлэлтэй байх сайхан. Ямар ч гэсэн Оогийгоос салж явахад сэтгэлд минь оюунлаг, гэгээлэг дүр зураг үлдэж өмнөх зорилгынхоо төлөө өнөөдрийн саадыг таягдан хаямаар эрч хүч амтлах шиг болсон. Орчуулсан номуудыг нь уншаад амьдралдаа ч хэрэгжүүлнэ, блогтоо ч оруулна гэсэн балчир хүүхэд шиг оргилуун бодол тээсээр эрхэм дүүд амжилт хүсэн энэ бичлэгийг орууллаа.
13 Сэтгэгдэл:
Хэхэ, гэхээ мартчихсан байна уу? Би уул нь бичсэн байх гэж бодоод л байсын. Тэгсэн харин ойсон байна шд. Монголчууд маань буруу ярьж зөв ойлгодог лаааг IQ-тай улсууд шүү.
Хэххэ
түүхий гурил зуураал идээл байлаа үхэх нь байтугай цадаал таргалж энтэр мэдрэлтдийн гоо сайхнаа бодоод болилоошд.
Ингэхэд оогийноо нь аль нь вэ
Bolj dee naiz mini Naiz ni bayrtai ba.
Naad ih hulgunii tuvd Boloroo geed orchuulagch baigaa ih sain ohin taniltsaval bas zugeer. Amjilt Tom Naraa ni
Зөв Idea, та нар нэг доор нутагтаа байгаа хүмүүс уулзаж учирч, санал бодлоо авч өгөлцөж бүүр цаашилбал хамтран амьдарч ч /ккк хэл хальтрав хамтран ажиллаж/ ч болно шүү дээ. Блог гэдэг өөрийгөө нээх, өөрийгөө таних, "БИ"-гээ мэдрэх, түүнийг олох бас мэдрүүлэх сайхан ертөнц... Амжилт. Сайхан хүнд юм өгдөг хүнтэй сайхан ярилцах ч зүгээр шүү. Эрч хүч, энерги урсаж ирдэг.
Айдаа Оогийноо хоёр зүгээр булагнаж ирээл уулзацгааж гэнэ! Дундаа том савтай элсэн чихэр тавьчихсан тансаглаж байх шивдээ. Ширээний чинь хөлд ганц шил юм хальт харагдаадийнуу гүй юу? Эсхүл хавар намайг ийм болгож байна уу?
ktms -d surchiisan huuhed shig bhiin. he he. ingeed l mongol jijig ni medegdeed bdii sh d.
Мундаг бүсгүйчүүд юмооо
Пейрле: Харин санаатай мартчихсан юм болов уу л гэж бодож байлаа.
Гамп: Энэ янзаараа метилтэй архи уугаад ч ходорхгүй юм байна л даа. Яаж өөртөө ингэж дархлаа тогтоож чадав аа. Бодоод бодоод чиний гоо сайхан ч дээ, юу л бол.
Арай царайлаг нь Оогийноо бишээ гэхгүй юу хахахаха.
Том Нараадаа: Баярлалаа найз минь, тэр орчуулагчтай заавал танилцана аа. Чамд бас амжилт!
Болорхон: Харин тиймээ үг яриа, үзэл бодол нийлдэг хүнтэй уулзаж ярилцахад дараа нь хэзээ ч харамсдаггүй шүү. Чи ч гэсэн Монголд ирэхээрээ бидэнтэй уулзаарай.
Зараа: Сахар биш давс гээд мөрийцөөд мөрийгөө алдсанаа санаж байгаа биз.
Барьсанаа өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ шүү!!!
Шил юм энэ тэр байхгүй ээ, чи хэрэгцээгээрээ хараад байна.
Үлмэдэх: Оогий Хүмүүнлэг төгссөн юм байна лээ. Гэхдээ КТМИС-ээр их очдог байсан гэсэн. Монголын маань жижигхэн нь юм болгон дээр мэдэгддэг шүү хэхэ.
Амгаа: Баярлалаа. Гэхдээ ярьснаа хэрэгжүүлэх л хэрэгтэй байна л даа, ялангуяа үүнийг бичигч нөхөрт.
Блогчид идэвхтэй байх юмаа. Сайн байна ш дээ.
Оогий бас блогтой уулзсан тухай тэмдэглэл хөтөлсөн байна лээ.
Заяад: Харин тиймээ, зүгээр нэг блог хөтлөх биш танилын хүрээгээ нэмэх, уулзаад өнгөрөх биш үр дүн гаргах гэдэг уул нь бодууштай л байгаа биз.
blogoor damjuulj hamtragchaa olj bga n goyo yum a. ta 2 ingehed yamr zuil deer sanaa niildiin, esvel zorilgo niilj bgan be?
ta 2-n negii n bi tanih yum baina. Ali n oogii bolohiig helj uguuch.
Оюунбодол: Бид хоёрын мэргэжил нэг юм байна лээ. Тэгээд салбартаа яаж хамтарч болох тухайд их санал нийлсэн юм.
Өөр бас хоёулаа хүүхдийн төлөө юм хийе гэсэн бодолтой явдаг маань сайхан санагдсан. Оогий намайг бодвол энэ чиглэлээр холбоо харилцаа сайтай, нэг ТББ-ын гишүүн, ойрын хугацаанд төлөвлөсөн ажлууд байгаа юм байна лээ. Би түүнд нь чадах зүйлээрээ нэгдэхээр болоод байгаа.
Артагнан: Хэхэ чи алийг нь таньдаг юм бэ? Улбар шар цамцтайг нь уу, саарлыг нь уу? Саарал цамцтай нь Оогий байгаамаа.
Post a Comment