2008/03/07

Алаг хорвоо бидэнгүй бол аяа юутай харанхуй...

Би эмэгтэй хүн... Бийрээр зураагүй үзэсгэлэнг байгаль надад хайрласан. Биелэшгүй мөрөөдлийн охин тэнгэр бүсгүй намайг ивээдэг. Билэг хурц ухаан бүсгүй намайг чимэглэдэг.

Хорвоогийн эрээн өдрүүд надгүй бол утгагүй, хонгор гэнэн ааль хүүхэн надаас л урсдаг. Орчлонгийн хатуу болгоныг торгон мэдрэмжээрээ зөөллөж, очиж ирэхийн тавиландаа бүсгүй би элгэмсдэг.

Сая сая эрчүүд бүсгүй надад дурлаж, сарнайн дэлбээ мэт зүрхээ зүсэн энэлдэг. Минж булга хүртэл мөрөн дээр минь сугсрах гэж миний л төлөө халуун амиа өргөдөг.

Амьдралын эрээн бараан, айдас хүйдсийг алслах гэж аз жаргалын билэгдлийг бүсгүй надаар төсөөлдөг. Алаг цэцэгс хүртэл бүсгүй намайг мишээлгэх гэж агшин зуур дэлбээлээд халуун намраар хагдардаг.

Загвар гоёлын ертөнц бүсгүй намайг гоёх гэж завсарлагагүйгээр эдийн дээдийн урладаг. Тансаг үнэртэн чамин гоёл зүүлт танхилхан бүсгүй надгүйгээр зүгээр л нэг хог.

Би яг л зуны цэцэгс шиг, зулзган хус шиг, нарны цацраг шиг, навчны судал шиг, найгаж ганхах нарийн улиас шиг, намар намрын намираа хур шиг, насаараа үл гандах цагаан уул цэцэг шиг. Эмзэг турьхан биед минь энэ ертөнц хайлахдаа энхрийхнээр надад “бүсгүй” нэр шивнэсэн. Энэ орчлонгийн хамгийн сайхан эгшгийг эргэлзэлзүйгээр “бүүвэй” хэмээн нэрийдсэн.

Хад шиг хатуу эрс бүсгүй надаас халширдаг, хавсарга шиг салхи хайрлахдаа зүгээр л илбэдэг, хайрнаас урсах бал бүсгүй надад зориулагдсан, хавар хаврын яргуй надад насаа өргөхдөө эгшин зуур амьдардаг.

Энэ орчлон амар амгалан байхад, эгэлгүй сайхан нь элэг бүтэн байхад, энэрэлгүй хорвоо уян хатан байхад эрхэмсэг бүсгүй би бүхнээс илүү үүрэгтэй.

Турьхан нуруундаа хүндхэн ачаа үүрч тунгалаг оюунаар улсаа залж явсан түүхэн гавьяаг бүсгүй хүн л бүтээсэн, түүний араас бүх дэлхий замнасан. Өргөсөн тангарагаа эвдэхгүй гэж эгц хаднаас халих, өвөг дээдсээ хайрлахдаа өөрөө өмнөөс нь золих, өвдсөн нэгнээ өрөвдөхдөө өрцөө урж эмтрэх өндөр хатан зориг бүсгүй хүнээс л гардаг.

Тиймээ, би бүсгүй хүн, тэсэхийн аргагүй шаналанг даагаад гардаг мөртлөө тэрхэн зуурын гоморхолд шалдаа буун сөхөрдөг тэнэгхэн мөртлөө ухаалаг, тэнхээтэй атлаа эмзэгхэн тийм л нэгэн бүсгүй хүн.

Дуудах нэрнээс минь хүртэл гайхамшиг цацардаг, дуулах хоолойноос минь эгшиг уянгалдаг, үгийн сайхнаар би өрөөлийн гэмийг уучилдаг, үйлсийн сайхнаар би өнгөт орчлонг сүүлдэг.

Тиймээ би бүсгүй хүн…

Энэ орчлонгийн нар болсон ээжүүддээ, эмээ нартаа, эгч нартаа, охин дүү нартаа, хөөрхөн бяцхан охин үрсдээ, эмэгтэй найзууддаа, блогчиддоо, хорвоогийн бүх бүсгүйчүүлдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын гал халуун мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Алаг хорвоо бидэнгүй бол аяа юутай харанхуй вэ?

24 Сэтгэгдэл:

Mika said...

Сайхан бичжээ..
Хөөрхөн блогчин найздаа олооон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргий.

Oogii said...
This comment has been removed by the author.
Oogii said...

Wow unexeer saixan bichjee. Tiim ee bi emegtei xun, tegej baigaad saixan eej bolno :-)
Tanid ch gesen Emegteichuudiin bayariin xaluun mendchilgeeg xurgiye

uka said...

Ene Idea neeree galzuu bichih yumaa. Emegtei gedgeeree baharhtal avchee. Shuud garch guigeed gudamjind taarsan ehnii zaluug degeedej unagaamaar bolj baih chini hehehe.
Chamd ch bas bayriin mend hurgey.

ZAYA said...

Дүүдээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

3apaa said...

Би хүүхэнд нугасгүй. Та наргүй бол би яахын?

erhtsas said...

Баярын мэнд хүргэе!!!
Сайхан бичлэг зориулсанд баярлалаа.

Б.Єсєннэмэх said...

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэндийг Хүргэе!

Ганаа_бж said...

Bayariin mend, saihan bichleg oruuljee.
Saihan bayarlaarai.

саарал said...

Emegteichuudiin bayariin mend hurgej sain saihniig husen eorooyoo.

misty said...

бахархтал, баярлатал бичсэн байна шүү. :) Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргий ;)

саарал said...

Tsergiin bayaraar "horvoo erchuudgui bol yah boloo" gej bicheerei.

Хөхтолбот said...

Бичлэгүүдийг чинь завтай үедээ их уншдаг даа.
Чи миний хувьд танихгүй, тааралдахгүй сахйан Монгол эмэгтэй байгаан, баярын мэнд хүргэе.

Клаус said...

Бүх хайрыг бүсгүйчүүдийнхээ төлөө...........за уг нь амжиж мэнд хүргэе гэсэн болов ч ажил ихтэй болоод цагаасаа хоцорчилоо....нээрээ ганц юм ууя, эм хүн шиг маяглаад байхгүй юм байгааз дээ гээд байсаныг чинь гэнэт санан ганц шил ганзай аваад ирсэн шүү.

Konchala said...

Moskva tsetsgend umbaj ba. Gudamj humuus bie biedee bayr hurgeed l, hajuugaar tever duuren tsteg barisan huuhnuudgui ziruud l. End tendgui unseldej bui hosuud taaraad l. Goy bayr yum aa. Byariin mend naiz mini.

болжгоно said...

ene bichlegiig haa negtee unshij baisan shig sanagdchihlaa. herev uuruu zohioson bol mash goy bolj. yutai ch ungursun ch gesen martyn 8ny bayryn mend hurgey.

Idea said...

Мика: Баярлалаа. Цоглог найздаа ч бас баярын мэнд хүргэе. Өнгөрсөн ч гэсэн.
Оогий: Баярлалаа чамд ч бас. Хөөрхөн ээж болох байх даа хэхэ.
Ука: За яасан гүйж гараад гудамжинд явж байсан эхний залууг дэгээдэж унагаад, дээрээс нь дэвсэв үү? Амжилттай биз дээ хэхэ.
Заяа: Баярлалаа. Танд ч бас
Зараа: Үхэхгүй юу. хэхэ
Эрхтас: Урам хайрласанд, зочилсонд баярлалаа. Чамд ч бас баярын мэнд хүргэе.
Өсөхөө: Маш их баярлалаа. Чамд ч бас баярын мэнд хүргэе.
Ганаа: Баярлалаа. Баяраа сайхан үргэлжлүүлээрэй. /Тухайн үед нь мэнд хүргэж чадаагүй болохоор бантав/
Миста: Бид л өөрөө өөрөөрөө бахархахгүй бол өөр хэн биднээр бахархах билээ дээ хэхэ.
Саарал: Хэхэ захиалгыг хүлээн авлаа. Гэхдээ би нэлээн дээр "Сайхан монгол эр хүнд" бичлэг оруулж байсан. "Зүрхний бичээс" ангилалаас олж уншаарай. Баяр хүргэсэнд баярлалаа. Хариу баяр хүргэе.
Хөхтолбот: Блогоор минь зочилдогийг сонсоход үнэхээр сайхан байна. Би бас чинийхийг уншдагийн шд. Таньдаггүй эмэгтэй хэвээр байгаад байх уу, санаандгүй тааралдах уу эсвэл хэхэ.
Клаус: Байхгүй араар баяр хүргээд, бас ганц юм ганзаглаад ирсэн байхийн. Ашгүй алга байна гээд аягүй бол ганцаараа ууцан даа яг. /шогшров/
Кончала: Москва цэцгэнд умбаад, Улаанбаатар шороонд дарагдаад таарлаа гээлүү. Гэхдээ тоостой ч гэсэн хот маань цаанаа өнгөлөг, охид бүсгүйчүүд нь цэцэг шиг алаглаад л, олон тоглолт зэрэг болоод л үзэх харах юмтай баяр сайхан болсоон. Найздаа ч бас өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе. Найз Кончалагаас нь.
Болжгоно: Энэ бичлэгийг би өөрөө зохиосон юмаа, гэхдээ 2 жилийн өмнө миний нэг найз /блогчин ЭА/ иймэрхүү бичлэг Асуултнэтийн аквариумдаа оруулж байсан. Тэрүүнээс санаа авсан тал байгаа байх оо. Чамд ч бас өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе.

gump said...

Бөөлжихөд дараад өгдөг
Бөөстөхөд алаад өгдөг /Клаус андын шүлэг

Хүүхнүүд минь байхгүй бол бид яанам бэ нээрэ

Idea said...

Гамп: Бүсгүйчүүд бид байхгүй байсан бол та нар:
Бөөсөндөө баригдаад
Бөөлжсөндөө хутгалдаад
Баасандаа барьцалдаад
Бараашигандаа живээд
сууж байх байсныг муу Гамп, Клаус хоёр минь гадарлаж л явдаг юм байна. Овоо шд.

Болорхон said...

kkk Идеа-ийн сайхан мэндчилгээнээс анааштаж яваад хоцорсон байна шдээ. Өөрөө ч бас зав зайнаас болоод мэндчилгээ хүргэхээ мартаа юу даа. Сайхан сонсогдож байна.

болжгоно said...

hooh ner neg busgui(EA) neeren yu hiij yavaa bol, tasarhai blog bichdeg hun baisan yumsan, ur huuhed gargaad virtual yurtuntsuus tasran odjee.

Anonymous said...

http://lice.blog.gogo.mn/ энэ нөгөө алдартай ЕА гэдэг чинь шүү дээ

болжгоно said...

woooow, neeren uu, yostoi ih faank yuu, or suraggui boltson baisan yumsan.

Idea said...

Болорхон: оройтсон ч гэсэн ороод ирдэг чинь сайн байнаа. Ирж буй инээдмийн баярын мэндийг эртнээс хүргэе.
Болжгоно: Тасархай бичдэг гэдэгтэй санал нийлж байнаа. Сураг тасраад удсан тэр бүсгүйн блог хаягийг Үлмэдэх надаас түрүүлээд үнэн зөвөөр тавьжээ. Аль алинд нь баярлалаа.