2008/04/04

Түрүүлсэн бичлэг ба төгсөөгүй үлгэр

Аая аймар гарчиг өгөөдөхлөө. Ер нь худалчийн тэмцээнд түрүүлснээс хойш хүнээ байлаа гэж олон хүн намайг муулж, оровч гаравч шүүмжилж байна. Их зантай болсон ч гэж юухэв, энд тэнд сагсалзаад шагнал л яриад явахын, шунал нь шуурга болсон амьтан бэ гэж Гаамп эгдүүцжээ. Гэхдээ би хэлээд байгаа. Хүн сонсоход жоохон эвгүй нэртэй ч уралдаан л юм хойно хэсэгтээ хараа дээгүүр, харц ширүүн, яриа бүлт, явдал пээдгэр, хамар сөхөлттэй, хальт ярвайлтын байдалтай явнаа гэж.

Бас Болорхон нээх лаг юманд түрүүлсийм шиг нисэхнээ энэ чинь гэж ирээд хандыг хага дарах гэж үзснээс гадна наад шагнал чинь насны юм болох вий гэж муу амалсан байх юм. Тэгж ч ярихгүй ээ хө, тэмцээний гол зорилго нь бие биенээ хөгжөөх болохоор нэг отко /открыт/ ч байсан нэхэж байгаад авна даа гээд шүдээ зууж, шөрмөсөө гүрийлгээд сууж байгаа.

Сайхансанаа бүсгүй шагналаа авбал Гаампад жоохон хялаалгаарай, цаадах чинь горьдоод л энэ тэрүүгээр шүлсээ үсчүүлээд шүгэл царайлаад явна гэж сануулжээ.

Бас Арсун, Заяа нарын хүмүүс банжиг руу орох гэхээр болохгүй байсан, зарим нь хаана ийм тэмцээн, хэзээ болсныг нь мэдсэнгүй гээд л хэл ам хийж байна лээ. Тэр зохион байгуулалтын чанартай асуудлыг Галавсаа, Хөхөө, Е.Битмийн, Гажиг гэсэн шар нохойтой шалчгар дөрвөн танкчинтай ярина биз. Би яахав ганц нэг хүний хүсэлтийн хариу болгож уясан бичлэгээ энд орууллаа. Угаасаа мундаг юм болоогүй гэдгийг уралдаан эхэлсэн цагаас хойш хэлээд байгаа.

Тэрнээс гадна, чин үнэнийг хэлэхэд би биш хүмүүс л шагналаа хэзээ угаах гэж байна гээд өдөр шөнөгүй дарамтлаад, өглөө оройгүй өдөөд байгаам чинь. Алаагүй баавгайн арьсыг арав хувааж тараалтай нь биш аргаа ядаад аймшгийн үлгэр ярьж өгч саатуулж байна.

"... Туул голыг шалбааг байхад Туна загасыг жараахай байхад, Баянзүрх хайрхныг дов байхад, Баяр сайдыг бацаан байхад Банжиг хааны дөрвөн түшмэл барлаг ардын дунд тэмцээн зохиожээ. Уралдаанд оролцож худлаа ярихаар зэргэлдээх улсын жижигхэн хүүхэн уул хадыг уруудан, ус мөрнийг гатлан сандаалаа салж, сарпаанаа урагдтал газрын холыг туулан, гартаа таяг тулан явсаар хаантны өргөөнд иртэл Хасар басар нохой нь хавьтуулдаггүй гэнэ, хажиг гажиг түшмэд нь оруулдаггүй гэнэ.

Арга ядахдаа өнөөх хүүхэн ардын дуу дуулж, аялгуут мэндчилгээ явуулж байж Банжиг хааны сэтгэлийг уяраагаад баахан гирэвшингүй орж явчиж гэнэ. Яаруухан бэлдсэн бичлэгээ дуустал нь уншив гэнэ, ярайсан олон харин түүнийг нь үнэлэв гэнэ.

Ингээд амласан ёсоор хаан шагналаа өгөх гэтэл илбэ шидийн юм шиг хоосон хүүдий баригдав гэнэ. Хаантан уурлаад түшмэдээ зандрав гэнэ, харин тэд хямгадаад далд нууснаа тайлбарлав гэнэ.

Түрүүлсэн хүнд өгөхөөр түшмэд нэг хагардаг юм бэлджээ. Түүнийгээ Гаампын гэр доторх төмөр авдарт нуужээ. Хэлхээтэй түлхүүрийг шар нохойнхоо хүзүүвчинд зүүсэн гэнэ. Хэзээ ч юм хорон санаатан шөнө дөлөөр шар нохойг нь хулгайлжээ.

Хүзүүндээ түлхүүртэй хөөрхий нохой холын холд орших өндөр цайзад хоригдсон гэнэ. Цайз руу хүрэх зам нь царван халгайгаар дүүрэн, жигүүртний даль цуцаж, жийптэний дугуй хагарахаар бартаатай гэнэ.

Аварга цайзын үүдэнд асар том луу араа шүдээ арзайлган, арьс зогдороо сагсалзуулан зорьж ирсэн аавын хүүгээр зоог хийхээр анаж буй гэнэ. Шалгаруулсан түшмэд айгаад цайз руу зүглэж чаддаггүй гэнэ, шагналыг очиж авчрах шаанстай нэгнийг эрж байгаа гэнэ.

Ноорхой хүүхний төлөө нойр хоолоо хасаж, амь насаа дэнчин тавьж аварга луутай тулалдах хатан зоригтон одоогоор хараахан тодроогүй учир хагардаг шагнал авдартаа, харц хүүхэн блогтоо бие биенээ хүлээгээд л, битүүхэндээ тэмүүлээд л нэгэн жарныг үдэж гэнэ, нэхсэн хүмүүс мартаж гэнэ... " /дуусаагүй/

19 Сэтгэгдэл:

Юки said...

Их аварга минь шагнал өгнө гэжийлээ гсн. хэхэхэ, би бас чамайг өнөөдөр шагналаа угаахжаагаа гэжирээл бураа хаясийшүү яадээ тэ?

Түрүүлсэн нь үнэнлимчэн шагналаа авнал гээд үзчдиймшүү. Нохойтой дөрөв шагналаа өгнө гэсээн. Бүрр Галавсай албан ёсны шагналаас гадна бичлэгийн урамшуулал олгоно, юу авахаа Гамп, Витамин 2т хэлээд авжил байгаарай гэжээлээ.

хэхэхэ, асаарррр бэлгийн сонирхолтой иргэн Бүдүүн, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр оролдов.

tenemel said...

xe xe unen aguu bichjee..bichne ch gej avjastai bna shyy..naad temtseen exlexiig medeed javsan..xaanaas bichleguudiig unshix ve..idea? Bi zov oilgoson bol tyryylsend bayar xurgii..:-)

3apaa said...

Хэ хэ жижкэний бичгийн сүрэнд дарагдан тоосонд нь хөглийх Зараа атаархалын манандаа шатан сууна. Хагар ч хэмхэрдэг юм өгвөл тохойгий нь түншиж өөрөөр нь алдуулж хагалуулахаа мэдчихнээ гайгүй хэмээн хорон зараа хөмхийгээ зуув... Гэвч тархин дахийг нь яах учраа олохгүй хий дэмий эрүүгээ маажин эргэн тойрноос хор хайна. Үргэлжлүүлээрэй Айдаа!

Anonymous said...

нээх гоё шагнал байх даа тэр нь...аягүй л бол архи байгаа даа...өөр юу өгдөг бол...очиж хамт авалцах юм сан...шагнал олгох нь зунаас гэнэ үү

Mika said...

За юутай ч түрүүлээд авч. Баяр хүргэе. Түрүүлсэн л бол түрүүлсийштээ. хэхэ
Би ч энэ хавиараа хувь, хувьсгалын ажил гэж манарч яваад юм юмнаас хоцордог өвчтэй болж гүйцэж..

Найз нь блог дээр чинь нэг баннер тавиулмаар байна. Болох уу?
Холбогдох гэсэн чинь мснжрийг чинь мэддэггүйэ.
Болвол m.mikarito@gmail.com хаягруу айди-аа бичээд явуулчихаарай.

ganga said...

Banjigiinhan jalag doviin uzel gargalgui blogspotiin boldoggui bord shagnalii ni yosoor olgono baih gej naidnam. Idea maani unen goyo bichdeg gedgiig urgelj helseer irsen. Amjilt.

ganga said...

Bayar said uneheer Tuul goliin ereg deh Zuunbogini zusland zagas jaraahai barin naaddag bacaan baisan shuu.

Idea said...

Юки: Күй ээ, энэ олон бураачдыг яахвээ, надаас түрүүлээд л шагнал угаагаад явахын.
Бэлгийн сонирхол ихтэй бүдүүн найзынхаа зөвлөснөөр бичлэгийн шагналаа нэхээд л банжигын босгоны банзан дээрээс босохгүй гэж боджуга.

Тэнэмэл: Баярлалаа, бичлэгүүдийг
http://hudalch-huuhduud.blog.banjig.net/ эндээс уншаарай.

Зараа: Хорон бодол хол явахгүй, хоёр гишгэхгүй шүү хүүхээ. Муу санаа биеэ отно, мухар олгой цөсөө отно гэдгийн.

Үлмэдэх: Өө бүр намраас гэсээн. Хоёулаа хамт очиж авахгүй бол ганцаараа алдаад хагалчихна гээд айгаад байнаа. Архи бол хамт уучихъя, аяга байвал аваад хадгалчихъя. Ямар ч гэсэн хагардаг л юм гэсэн.

Мика: Баярлалаа хө. Харин чи жоохон зав муутай байгаа юм шиг санагдаад байсиймаа. Өө тэр баннер эд нараа тавь тавь. Би хаяг руу чинь яахуу мессенжерээ явуулчъя.

Ганга: Ёоо магтаал сонсч сураагүй хүн чинь нүүр улайгаад, нүд бүлтийгээд гачин болж байна шүү. Гялайлаа. Хэхэ Баярын бацаан үеийг нь мэдэхгүй мөртлөө ойртуулж бүлтэрчээ, тэгвэл.

arsun said...

Chi mundag shuu /Buur bultiilgeh geed, hehe/.

ZAYA said...

Баяр сайдыг жараахай барьдаг бацаан байхад, Ганга эгч эрвээхэй хөөдөг охин байхад... минийх болж байна уу? ккк будаа идэх гэсийн.

Anonymous said...

Худалчаа худалчаа....
Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар юу гэдэг билээ хихихи.

Idea said...

Арсун: Бүлтгэр нүдийг минь бүлт үсэргэх гээ юү хэхэ.

Заяа: Болж байнаа, хөөрхөн эхлэл байна, цааш нь үргэлжлүүлээрэй.

Үлмэдэх: За тэр хэлээгүй юү. Инкээл нэрнийхээ өмнө худалч тодотголтой болжугам. Гэхдээ уул нь нэрээ бичээд шоолсон болж гоё байх байж.

peakfinder said...

Turuulsen l bol shagnalaa avaya gelgui yah ve.
Uraldaand orson bichlegiig chin' unshij zondoo ineelee. Surhii ohin shuu. Yamar shagnal avsanaa duulgaarai daa.

Болорхон said...

Ёо ёо ёо, чамайг бол нээрэн үгээр үнэн дийлэхгүй юм байна, эртхэн бууж өгч буу зэвсгээ хураалгамаар юм хөөе. Уурыг нь хүргэх гээд урдуур хойгуур нь гүйгээд ууц нурууг нь маажиж малтаад ч барахгүй юм байнөө. кккк За за тэр шагналаа ав ав, тэгж байгаад нөхөн олгох байлгүй. ккк

Idea said...

Пийки: Тэгнээ. Би ч өмнөөс минь хүн санаа зовтол нэхэж байнаа хэхэ. Баярлалаа.

Болорхон: хэхэ чи бас сүүл толгой холбоод сүрхий сэтгэгдэл үлдээжээ. Ер нь үгээр байлдвал үзүүр түрүү булаалдах шинжтэй. Нөхөн олговрыг авсан даруйдаа мэдээлэмз.

sanakae said...

Дараагийн post-ыг хүлээж байгаа.

vitaminjuulalt said...

Юуны өмнө түрүүлсэнд тань баяр хүргий гэчлүү яалаа
Хүргээгүй бол арых нь хэдэн үгийг битгий тоогоорой. хи хи

Шар нохойтой 4 нь шагналаа цэгцлэх санаатай 4-н талд суужийгаа хө.
Банжигт жалга байх биш асуудалгүй шийдэгдэм зээ.

Idea said...

Е.Битмийн: Хэхэ баяр хүргэсэнд баярлалаа гээд хариулсан санагдахын. За за хариулаагүй бол сүүлийн 3 үгийг битгий тоогоорой.
Банжиг хааны балмад түшмэдээс балжинням дашням давхацсан өдөр шагнал гардах юм байна гэж Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба айлдсан гэжуга. Тэр өдөр нь хэзээ тохиохыг тэгж байгаад тэргүүн хамбаас тодрууламз.

Idea said...

Санаахай: /хүмүүс ингэж монголчилсон харагдана лээ/ Дараагийн пост хэрхэн үргэлжилж, хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй л байна хэхэ. Мэдээллийг бол ямар ч байсан газар дээрээс нь түргэн шуурхай дамжуулна гэж бодож байгаа.