2008/04/29

Тархиа форматлах сан...

/уншихгүй өнгөрсөн ч болно/

Хаврын саарал шороо үүлэнд цойлдон манарч, хавсарга салхи хавирга нэвт үлээж буй уйтай өдрүүд үргэлжилсээр. Хаа сайгүй хүмүүс хөдөлгөөнд орон бужигнаж улстөржих нь улстөржиж, уухайлан шуургалах нь урагшаа хойшоо хуйларч, улангассан нэг нь урдах чулуундаа бүдрэн байх ахуйд миний сэтгэл юунд ч юм тогтворгүйтнэ. Үүл буудаад ч бороо орохгүй байх, үлгэр яриад ч хүмүүс итгэхээ болих, үнийн өсөлт түймэр мэт авалцах, үмх талхыг минь булаалдаж хужаа нар үүрлэх.... үнэндээ надад юуны хамаа... би гунигтай байна... битүүхэндээ шаналантай байна...

Анзаарч буй байх, барагтай бол гунигийн юм бичдэггүй, дотор хургасан уйт бодлыг доголон нулимстай хөөж дор нь хөнгөн инээдээр сүүлдэг хөгжилтэй, хөөрүү, өөдрөг, өнгөлөг хүн болохыг минь. Бусдын адил би намрын навч унахад гунигладаггүй. Байгалийнхаа жамаар эргээд л сэргэнэ, бүр үүнээс ч залуу, шинэ болж ургана гэж итгэдэг. Сүүлчийн шувууны цуваа өмнийг зориход би түүчээ тогорууд атаархдаг . Бидэн шиг жаварт хайруулахын зовлон үзэхгүй, жаргалын орноосоо бүр олуулаа болоод ирнэ гэж бодохоор даль жигүүр ургуулж дагаад нисмээр.

Салхитай өдрийн хамхуулыг өрөвдөхдөө мэлмэрдэг сахиус зүүгээгүй гэлэнмаа дүр надад зохихгүй. Алгаа тосох бяцхан хүүг зүүдэлж амгалан нойрон дундаа босон харайдаггүй би. Шүүдэрт өвс хөл жиндүүлэхэд шүлэг бичих онгод надад төрдөггүй ээ, шөнө дунд Монголоо бодож зовинолоо гээд шүүрс алдах нөхрийг би ойлгодоггүй ээ. Тиймээ би хатуу, тэвчээр зуусан шазруун, баргийн юманд хөл алдан хөвсөлдөггүй, байгаагаараа л нэг ийм хүн.

Тал талхны булан дутаж би өлсөөгүй ээ, тав алдаж орон байраа алдаагүй, халаас хоосорч харуй бүрийгээр зутраагүй, хань нөхөр, анд найзаар дутаагүй ээ. Гэхдээ л.... ганцхан л юм сэтгэлийг минь зурж, гал мэт түлж мөс мэт царцаана.

Тархиа форматуулах сан. Вирустсэн диск шиг миний зүрх үе үе гацаж, ховдолд цутгах цусаа хоосон тасалгаа руу юүлнэ. Гунигийн сүүдэр дор жиндсэн гурван жил ард хоцорчээ. Мартъя гэхээр сэтгэлд бугласан тэр нэг өчүүхэн сэвийг би яах вэ? Өөрөө л өчүүхэн гэж байгаа болохоос надад бол өчнөөн том. Цагаатгах гэж гурван жил зутарч явааг нь би мэднээ, харалган биш болохоор харж л байгаа. Гэвч....Сүнсгүй итгэж явсан болохоор сүг болтлоо өөрийгөө ингэж сэмрэнэ чинээ санаагүй.

Бусдад хүртээлгүй хайрыг чинь мэднэ, будилж онох сэтгэлийг чинь ойлгоно, буруугаа хүлээх уучлалыг чинь би хүртсэн, буцааж болохгүй цаг хугацааг л харин яахаа мэдэхээ больчих юм.

Болоод өнгөрсөн явдлыг би мартах гэж хичээсэн, бүр ногоортлоо ууж, нозоортлоо унтаж, норкоз хийлгэж хүртэл үзсэн. Чадаагүй... хариугаа авч байна гэж гэнэн тэнэг алхам хийж, хаа хамаагүй нэгэнтэй хатуу тоглоомоор тоглосон. Тэгээд ч би тайвшираагүй. Баллуур бариад гүйх чамайг харахаас өрөвддөг, гэвч толбо минь улам тодордог. Баярлуулах гэж хичээдэг чиний үйлдэлд мишээдэг, гэвч цаанаа гонсгор үлддэг. Намайг гэх болгоныг чинь хором тутамд мэдэрдэг мөртлөө насандаа ганц л удаа гомдсон минь хэзээ ч цайрдаггүй. Харин үүнд чи бухимддаг. “Бурхан биш болохоор би алдаж болно биз дээ “гэж уурсддаг. Болноо, чи алдаж болно... би ч алддаг... Нандигнаж явдаг ваарыг минь чи алдаад хагалчихвал би инээнэ, гэхдээ гонсойно, намайг гэдэг нөхдийг минь загнаад хөөчихвөл би уурлана, гэхдээ гомдохгүй. Тоглож хэлсэн үгийг минь чи өөлж, томоогүй гэнэн хайрыг минь чи өшигчиж, тоймгүй олон хүүхэнтэй нүдэн дээр минь зугаацаж, толгой руу минь цохиж, бүр алгадаж, товчхондоо чи юу ч хийсэн болно.... Харин...

Огт гэнэгүй явсан намайг хуурах хэрэггүй байсан юм, оновчгүй үгээр цагаатгаж маллах гэсний шаардлагагүй байсан юм, үнгэгдсэн алчуурнаас дорд үзэж өнгөнд тэмүүлэх хэрэггүй байсан юм, үр дүнд нь би одоо ч дотроо шатаж байна. Эсвэл чи гишгэсэн мөр болгоноо эргэн харж, эрсдэл аюул болгоноо урьдчилан тооцож, намайг малласан чигтээ маллаж, насаар минь хүүхэд шиг гэнэдүүлж, хөнгөн инээдэнд минь илбүүлсээр хорвоог барж болох байсан. Харин чи чадаагүй, цайлгандаа чи гэнэ алдсан гэж би зөөлрүүлж боддог ч, цаанаасаа төрөх гомдлоо яагаад ч дийлдэггүй...

“Аль хэдийнэ өнгөрчихсөн юмыг ахиж битгий сөхөөч ээ” гэж чи үргэлж гуйдаг. Арга чинь барагдахаараа уурлаж, амь тэнцэн дэвхэцдэг. Дотроо үхтлээ шаналж... биеэ өвдтөл хямарч.... ууж чаддаггүй хэрнээ балгаж... ухаан мэдрэлээ алдаж... уйлан алдаж агсарч... болохгүй болохоор нь үхэхээрээ айлгаж...боломжтой болгоныг чи хийсэн.

Гэхдээ, гурван зуун жаран таван хоногийг гурваар үрж дээ, гарсан хариу болгоны тоогоор шаналал минь өсч байна. Эсийн хуваагдлаар тэлэх энэ шаналалаас би зугтахдаа, эгээ л солонгос кино шиг юм мөргөөд нэрээ мартахсан гэж хүсч байна.

Чи сайн хүн... бүр сайхан ч хүн. Мянгад байтугай түмд ховор тохиох миний л мэдэх хэрэндээ мундаг хүн. Би мэднээ, дутагдалгүй хүн гэж үгүй. Хуурай өвсний түймэр мэт дүрэлзсэн уур хилэнтэй, худал үнэнийг дэнслэх хэрсүү чанга бодолтой, цоргитол ширтэх харцнаас чинь хааяа би дальдрахдаа “Чонын санаатай, чонын хилэнтэй бас чонын хийморьтой залуу” гэж сүрдэн шивнэдэг. Бахим савраас чинь би хэзээ ч гарахгүй мэт, байж ядтлаа хорсон буцалдаг заримдаа. Хааяа... ханхар нөмрийн чинь дэргэд хад хүртэл жижигдмээр... хаашаа ч юм дээ энэ орчлон....

Чаддаггүй, сонирхдоггүй юм чамд зөндөө. Зоргоор тэнүүчлэх эрх чөлөө чамд зохидоггүй, золоор ирсэн бяцхан нахианд чи дийлддэг. Хазгай гишгэж алдах чинь цөөнгүй, хамаагүй аашилж халтирах чинь багагүй. Ганцхан... хөнгөндөө гаргасан алдаа чинь хүн чоно хоёрын ялгааг надад нотолсон. Бардам ухаалаг залуу гарах гарцгүй болохоороо байгалийн тэр амьтнаас ч дор арчаагаа алддаг юм байна. Хэрэв чи чоно байсан бол хэзээ ч, юуг ч надад хар авахуулахгүй байх байсан гэх ганцхан бодол чамайг өмгөөлдөг...

Удаан бодоод уучлах хэрэгтэйгээ би ойлгосон, харин яаж... урьд хожид болсныг мартах ёстойгоо би мэдсэн, харин яаж... хэнэггүй, хээгүй хоёр чинь дэндээд чи өөрчлөгдөхгүй ээ, хэндхэг цээжин доторхоо уудаллаа гэхэд чи сонсохгүй ээ, хэнгэтэл санаа алдлаа гээд нэмэргүй, хэзээ ч үүнийг бичлээ гэж би харуулахгүй, харуулаад ч чи тоохгүй. Ахуйн сэтгэлгээ чинь чамайг хамгаалж амьдрал чинь болоод байгаа мэт санагдана. Тэлэх орон зай чинь мөд хумигдахгүй, тэнэг би л харин байсан байгаагүй адилхан... Чамд амархан болгон надад хэцүү байдаг, чадахгүй, мэдэхгүй болгон чиний хувьд тоглоом. Зүгээр л хэлье, би ганц л зүйлийг мэднэ, зүйрлэх юм олддоггүй юмаа чиний тэр хайрыг...

Би мартмаар байна, харин яаж?

28 Сэтгэгдэл:

Anonymous said...

Za unshchihsan shu, durtaim bolohoor toirch garch chadsangui.
Uul ni mun tsoglog hunsen dee, dandaa gerel gegee unertuulsen ym bichdeg sen. Ontsgui ym bichlee ch tugsuhduu zaaval garah gartsiig ni olchihson, ineed nargiagaar chimdeg, uuriinh ni dugnesneer ungulug, uudrug busgui shu de.

Erunhuuduu zuvluh ch haashaa ym, zugeer helehed urgursniig martaj unuudruuruu amidrah shig saihan ym bhgui l gej heleh gesiin.

Anonymous said...

sain ch bysgyi..saihan ch bysgyi mini..aldaag ni uuchlahdaa bish ahiad davtah chanartaid ni l emzegleed bgaa yumuudaa......

chuham tyynii dalan davhar chanariin zarimd ni durlaj shataad zarimiig ni hyleen zovshoorch diilky yavaa yum shig...za hen medehev...

bi mulguu ni dendsen itgemtgii hysemtgii hyleemtgii hairiin guilgachin negen bodgali...daanch hyssenee haanaas ch olkyg, hynii yr ni hyleesen hongor shig mini hezeeee ch bhky gedgiiig zyyn baruun 2 tarhi dald medremj zyyd myyd ntr ni zereg zereg medeeeleed bh bolson ....setgeldeee byteesen shig mini byten yum ene horwoood bdiimuu....

iga said...

"Алдааг чинь уучилъя, гэхдээ хэзээ ч марахгүй" гэж нэг алдарт эмэгтэйн үг байна...

Оогий said...

Яаасийн болооо ...

Anonymous said...

Хаа сайгүй хаврын өвчинд нэрвэгдээ юү дээ, жаажгар унжгар над мэтийг нь битий хэл жавхаатай, сэргэлэн нэгнийг нь хүртэл нэрмээд авч.
Алдаагаа мэдээд шаналж байхад нь нэрмээд байвал улам л цаашаа явах байх даа. Хайр нь л хамгийн чухал шүү дээ. Ямар нийгэмд амьдарч байгаагаа бас бодох хэрэгтэй, чи ухаалаг, бас зоримог бүсгүй юм шигээ. Баргийн хүн хувийн асуудлаа ингэж зоригтой, бас уран илэрхийлж чадахгүй. Уншиж байхдаа уртыг нь ч анзаарсангүй.
Хүний зан чанарыг сайн муу талаас нь гоё гаргажээ. Чонотой зүйрлээд л. Зүрх сэтгэлээ л дага, дахиж давтах үгүйгээс бүх зүйл шалтгаалах байх. Амжилт хүсье хонгор бүсгүй минь.
Эчнээ танил үзэг нэгтээс нь

Friska said...

сайхан яруу бичжээ.

мартана даа нэг л мэдэхэд..юундаа яарахав, цаг хугацаа тэртэй тэргүй мартагдуулна.

Anonymous said...

unshchlaa tessengui... harin tarhi yaj formaataldgiig neechuul chi ch aimeer bayajnaa, uiulchluulegch tasraQui,kkke, bi lav zahialgaa ogloo #1 shuu.

melkadies said...

hi idea independence blogiin banneriig bairluulaad og tehuu blogtoo bayarlalaa.
chatad huulchiy codiig ni.

ganga said...

Oir dotno huleej avsan, itgesen hunii ochuuhen evgui yum emzegluuleed setgel zovoogood baidag. Toodoggui uls yaj ch muuhai zagnaj baisan toodoggui hun gej sonin shuu. Tarhia zurh setgelee sain muu yu ch oroh zavgui bailgahaar iimerhuu orgos cagiin erhend moliidog shig. Minii duu ch coglog uhaalag daa, davgui ee. Iim zuiliig ch ingej uran yaruu ilerhiileh gej, aviyasaa gej.

Anonymous said...

Кайратаа баннер өлгөчих л дөө

Anonymous said...

Unshchihlaa..er ni yu ch bsan chinii blogt bichigdsen zuiliig alhasdaggui um. Setgel zurhnees chni l garch bval saihan, muuhai ali ali ni l sain bichleg bolj chadah umaa.

Uneheheer tsag hugatsaa l bugdiig anagaah baihdaa.

Haaya bas ene taliin um bichij baigaarai

Keep going girl =)

Anonymous said...

Taiwan bai duu mini, tsag hugatsaa buhniig haman odno.

Anonymous said...

tarhiig formatlaj boldog tuhai Dorniin merged olontaa yaridag. Husvel chadahyn zorig bii yu? chadval hanahyn tsengel bii yu? Tegvel hurehiin tseg bii yu? Tengerleg yum buhen haana baina...?
...Hun bna gedeg hamgiin saihan songolt. Uilj duulj, gomdoj bayarlaj chadaj bgaa n gaihamshig bish gej uu. Amidral sahan, amidrah bur saihaan gej...

Amindural said...

Eternal Sunshine of the Spotless Mind гээд тархийг нь форматладаг тухай кино байдаг. Jim Carrey-гийн тоглосон инээдмийн биш цөөхөн кинонуудын нэг.
Хайртдаа гомдож, зүрх нь урагдаад мартъя гэсэн хүмүүс нэг тийм үйлчилгээ үзүүлдэг компанид ханддаг тухай гардаг. Олж үзээрэй. Үргэлжлэлийг нь яриад өгчихвөл үзэх гэж байгаа хүнд дэмий байх

3apaa said...

“Чонын санаатай, чонын хилэнтэй бас чонын хийморьтой залуу” Лайтай үг байна.

Anonymous said...

үнэхээр л уртыг нь анзааралгүй уншлаа. Мундаг бичжээ, юүхэв. Бүх юм өнгөрчээ тийм үү. Тэр хүн чамаас "бүх насаар нь" гэдэг ял авчээ, зайлуул.

Anonymous said...

баннер байрлуулсанд гилаагаад байгаа шөөө

Anonymous said...

мартагдахгүй ээ, хэзээ ч зүрхэнд бичээстэй Чонон залуу.
магадгүй хорвоог орхих үед чи бас харуусч юуны магад!

Жаагий said...

Цаг хугацаа л үл ялиг бүдэгрүүлдэг шиг санагдсан

Idea said...

Ука: Яанаа уншчихсан уу, хэхэ. Зөвлөгөөг хүлээн авлаа, баярлалаа.
Үлмэдэх: Яг яагаад байгаагаа мэдэхгүй явсийн, харин чи голоор нь хэлчих шиг боллоо. Дахин давтах сэжүүр байгаа болохоор шаналаад байна гэж.
Чиний хувьд, хүсэл чинь хүрээлэн байгаа орчноос даваад байх шиг. Бодол доторх төгс төгөлдөр бодит амьдралд хэзээ ч биелдэггүй болохоор дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийн тулд эргэн тойрны бусармагтай эвлэрэхээс өөр ямар ч сонголтгүй, сохор орчлон юм даа...
Ига: Мартаж чадахгүй явахыг бодоход уучлаагүй байгаа юм шиг байна. Магад хэзээ ч уучлахгүй биз дээ, тэгснээс мартсан нь дээр.
Оогий: Шинэ юм бишээ, урьд улын цагт улирч одсон эд. Санаачлагатай хүн болохоороо сайн дураараа нэхэн санаж, шаналж байхгүй юу.
Үлмэдэх: Эчнээ танил элэг нэгтдээ баярлалаа. Хэвлэлийн эрх чөлөөний баярын мэнд хүргэе.
Фриска: Түүнд л найднам. Гагцхүү хүлээнэ гэдэг тарчлаан бололтой.
Нана: Ямар нэг арга заавал олж чамд зарна аа.
Мэлка: Хэмжээг нь яаж жоохон багасгаж болохыг хэлээд өгвөл сайн байна.
Ганга: Юунд ч мөлийдөггүй чулуу гэж байдаггүй бололтой, юутай ч эвлэрэх л хэрэгтэй юм шиг байна.
Хөхтолбот: Унинаасаа өлгөсөн чинь уртдаад уначих гээд байна, хөрөө байвал өгөөрэй.
Үлмэдэх: Сэтгэлээсээ бичсэн зүрхний бичээсийг минь таалан уншиж, тайлж ойлгосонд баярлалаа. Ийм төрлийн юмнаас ангид явдаг нэгэн гэж үгүй бололтой.
Арсун: Үерийн ус шиг хаман одох тэрхүү цаг хугацаа гэгчийг үнэндээ хүлээж цөхөөд байнаа. Магад намайг буй гэдгийг мартсан байж болох.
Сэгсгэр: Ямар аймаар үг вэ, өөрийн эрхгүй бодол боллоо. Нээрээ л цагаа тулахаар чадах эсэхийг, цаашид энэ нь цэнгэл мөн бишийг, төгс юм гэж юунд буйг, түүнд хүрэх цэг чухам хаана оршиж байгааг мэдэхгүй, ер нь мэдэх юм алга.
Ауянга: Олж үзнээ, сонирхолтой кино юм шиг байна. Болвол тэр үйлчилгээг чинь Монголд нэвтрүүлнэ кккк.
Зараа: Энэ үг таалагдаа юу, за яахав чамд зориулчъя.
Итсми: Бүх насаар нь хорих ял өгтөл давж заалдаад явдаг хүн бас байдаг юм байна. Нотлох баримт хангалттай байхад хүлээн зөвшөөрөхгүй, хөнгөрүүлж үзээч гэж гуйгаад, ерөнхийлөгчөөс өршөөл хүсээд, ер нь л боломжтой болгоныг хийж байх шиг байна.
Галавсай: Гилгар хиам ойрд яагаад харагдахгүй байгаан. Хальсаа урагдаж, хатаж муудталаа хаагуур яваад байна.
Амор: Би ч түрүүлээд орхиж магад. Тэгвэл бүх зүйл цагаадах ч байх. Үйл нь ирээд үхэхийн цагт үнэн худлын ялгаа юу билээ гэж Ноён хутагтын хэлдэг шиг.
Жаагий: Тийм л бололтой. Тэгэхдээ бүр тодордог зүйл бас байдаг юм шиг ээ.

Сэтгэлээ хуваалцаж уншсан, зөвлөсөн та нартаа маш их баярлалаа. Амьдрана гэдэг үхэхээс арай л сонирхолтой юм шиг байна. Бүгдэд нь аз жаргал, амжилт хүсье.

bugsana said...

Ertnii bichleg bololtoi, odoo gaigui bolson gej naidaj bna :-.)

Idea said...

Бугсана: Цаг хугацаа бүгдийг хаман оддог гэж үнэн юм шиг. Гэхдээ голын урсгал их л зөөлөн, уйгагүй урсаж байж ёроол дахь чулууг мөлийлгөх байх.
Санаа тавьсанд баярлалаа.

Anonymous said...

Salah 100 shaltag bhad hamt bh 1000 shaltgaan bna, gomdol ch gsn hairiin neg heseg bh gj boddog yum

Anonymous said...

Bi ch gsen martaj chadahgui ee. Bas uuchilj chadahgui.
Humuus yaaaj uuchlaad, martsan yumshig, yuuch boloogui yumshig tsaraildag yum medehgui. Nadad lav uujuu uhaan zayaagaagui yumshig bnlee. Bayarlaa, bichleguud chin ih goy yum.

Idea said...

Үлмэдэх1: Санал нийлж байнаа, тиймдээ ч цаг хугацааны явцад шалгуур дааж үлддэг байх.

Үлмэдэх2: Надархуу хүн бас байдаг л юм байна хэхэ, уулзаж бурууг бусад руу хамтдаа чихэх юмсан ккк.

claassic said...

unuudur l anh udaa ene blogt orj uzeed unshij bn, unshsan chin yag l namaig bichsen yum shig sanagdlaa. yg l nadtai adilhan, ghdee bi uuchilj chadahgui bga ni bish uuchluulhiig husej bga ni yumm shig bnaa. yag uuniig unshaad minii hairtai zaluugiin dotor yag iim bodol bga met sanagdaj bn. aimshigtai sanagdlaa minii hairtai zaluu tsaashid bas olon jil dotroo iim gomdol teegeed yawah wii gehees aij bn. uuchlah heregtei gd uuchilsan ch setgel ni ewlerch uguhgui yawdgiig mednee.uuchilj chadku bdag humuusiin dotor hetsuu bdagch uuchlagdah gd uuchlagdaj chadahgui bgaga meddeg humuusiin dotor hsen aldaaniihaa tuluu gemshih setgel nuguu huniihee umnuus yamar hetsuu bga boloo gd shanalah setgel ungursniig chaddag bol butsaah yumsan gsn haramsal bas urgelj dagaj yawdag. ter buh aldaa shanalalaa nuguu hun ni yag chin setgeleesee martah ter ued l mun uuruu uuriiguu uuchlah bh. minii huwid bol iim l bn. yaltai hund hurtel etssiin bolomj ugdug shig hairtai hundee ch bolomjiig ugch chin setgeleesee uuchlah heretei bolow uu.

Idea said...

To dear Claassic:
Эртний бичлэг гэлгүй уншиж, сэтгэлийнхээ гүнд хүртэл хүлээж авч, ухаарал хайрласан сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа. Үнэхээр уучлал хүсэгчийн оронд өөрийгөө орлуулж бодож байгаагүй юм байна. Тэр өнцгөөс харвал бас л амаргүй бололтой. Өөрийгөө мэдрээд л байгаа, юмыг өнгөрөөж чаддаггүй, хүнд боломж олгох дургүй, "зөвхөн би" гэсэн атгаг үзэлтэй хүн гэдгээ. Гэхдээ ямар ч тохиолдолд өөрийгөө мэдэж байгаа болохоор ухамсраа удирдаж л явна даа.

claassic said...

kkk atgag sanaatai gj heleh geeguim shu, medeej huniig uuchlana gdg mash amargui bdag tegtlee ih gomdono gdg uuriiguu bodsondoo bish ter hund bas yamar ih hairtai we gsn setgeliig haruulj bga hereg bha.Amidral ghdee baylag bhoor uilah neg udur bhad ineeh neg udur bdag hetsuu buhen ard hotsrood setgel duuren amidrah az jargaltai much irne gdgt itgej bn.