2008/05/24

13 ааш

Цаанаасаа цухал төрөөд, гэдэн хөдлөөд байх юм, чухам юунаас болоод байгааг цохож хэлж мэдэшгүй нь. Муу, муухай дээрээ улцан гэгчээр арзгар нүүртэй, атигар биетэй дээрээ ааш муутай, адайр зантай болоод байгаагаа мэдрээд байна. Сэмэрч сэтэрч, сэг шиг сэрмийж явахаар сэтгэцийн эмнэлэг рүү сайн дураараа очмоор байна. Яахваа байз...

Хүн нэг юм хэлэв үү үгүй юу шууд сөрөг мэдрэмж ажиллаж эхэлнэ. “За даа энэний юм хийх ч юу л бол, цаана нь хэн байгаа бол” гэх юмуу эсвэл “энэ одоо өөрөө тийм юм байж намайг ингээд байхдаа яадгийн” гэх мэтийн тэрслүү бодол юун түрүүн толгойд зурсхийнэ. Хүмүүс бүгд л зэвүүн харагдаж, хэлж ярьж байгаа нь шал худлаа санагдана. Амьтдын арьсаа хамгаалах тэмцэл, ар хударгаар нь өрнөх алалцааныг харахаар бүр амь тэмцмээр, амаа үдүүлчихсэн юм шиг явах ёстойгоо санахаар амьсгал хураачихмаар, мэдэхгүй ээ мэдэхгүй. Хувь, хувьсгалын олон л юм таалагдахгүй байна, тэглээ гээд үхэж онигоонд оролтойм биш.

Ганцаардаад л байх юм, хальт харвал наян найзтай мэт, гэтэл доторхоо бүрмөсөн уудалчих итгэлт нөхөр алга. Байлаа ч цаанаа баахан салбар мөчир нахиатай, ер нь миний юм минийх л байх ёстой мэт өмчирхмөөр. Дарвиж наргих нэгэн байлаа гэхэд дагуулаад дэлгүүр хэсчих билгийн хараа дутна. Эдийн сонголттой нэгэнд нь эрдмийн мэдрэмж үгүйлэгдэнэ. Номын буянтай нэгнийх нь ноомой занд нь дургүйлхэнэ. Төгс төгөлдөрийг хаанаас ч олохгүйг мэдэх хэрнээ түүнийг хайж түмэн бээр бэдэрсээр.

Ажилдаа үе үе дургүй хүрээд л, арай сайхныг хайя гэхээр ачаалал үүрэхээс айна. Амьдралдаа гүйцэтгэх үүрэг ролио бодохоор аглаг хөвчид арьс нөмрөөд суучихмаар. Бичих ёстойгоо харахаар биеэр юм туурах шиг, өмнөө өрсөн ажлаа бодохоор өттэй шалбаагт үүрд живмээр.

Хорхойсч авсан эдээсээ хоёр хоноод л уйдна, хоосон оргих сэтгэлээсээ хорон санаа олзолно. Орчин тойрхноосоо оргож зугатмаар, олдохгүй газар хургаж нуугдмаар. Хэдхэн хоног алсад одсон нэгнийг хэнхдэгээ урагдтал санаж бэтгэрэх хэрнээ ирэх өдөр нь ойртох тусам инээд татарч, эзгүйг нь илүүд үзнэ.

Хийж бүтээх хүсэл байлаа ч тэнхэл арга, тэмцэж хичээж тэнхэлтэй болоход сэтгэл алга. Тунгааж бодоод сэтгэл гаргая гэхээр тууштай зүтгэх зорилго алга. Амбицлаж алдар нэр хөөцөлдөх нэгэнд аазгай хөдлөнө, дагаад намиръя гэхээр даанч сонирхол байхгүй, хуурамч долигнолоор хуулга наасан заримд нь худал үнэний хуйханд нь хумсаа шигтгэж мэдрүүлмээр.

Уурласан хүмүүсийн дунд арзайтлаа инээмээр, урдуур өнгөрсний хөлд сэмхэн дэгээ тавьмаар, Галсансүхийн шүлгүүдийг уншиж ганцаар гансармаар, гадаа ч биш гэрт ч биш хатавчинд хавчуулагдсаар хачин өдрүүдийг яанам бэ...

Хачин эл хуль оргиод, хаанаас ч юм салхи үлээж би жиндээд байна. Ханьсаж хэн нэгнийг үгүйлээд ч байгаа юм шиг, харанхуйн дунд буг чөтгөртэй учирмаар, хайрлаж явсан эрхмийг хатуу үгээр чулуудмаар, халуун төмрөөр хайрч ханшлах хиншүүг үнэртмээр.

Лонх лонхоор нь архи юүлмээр, ёоз ёозоор нь бусадтай явалдмаар, ёолоон үглээнийг сүлд дуугаа болгомоор ёрын мэдрэмж төрөөд, үхлийн үнэр ханхийгаад байна. Сэтгэлээ нээе гэвчиг дотносох нэгэн алга, сэнгэнэтэл исгэсмээр байвчиг сэрүүн салхи алга, сэтгэлд хургасан жавраа чөтгөрийн найранд үлдээмээр, сэм хударгаар нь тэгээд түүний сэнтийд залалмаар.

Магтаалд бялуурах нэгний малгайг нь бариад дагах махлаг бүдүүн эрхмийн малигар нүүр рүү нулиммаар, хоосон өнгөө гайхуулаад хөөсөн бялуунд хууртах хөөрхөн гэнэн хүүхнүүдтэй хүүхдийн үлгэр хүүрнэмээр. Намайг таньдаг болгоны нармайг нээмээр, эсвэл наалинхайтаж эрхэлмээр, мэдэхээс цаашгүй танилтай нуугдаж тогломоор, мэндийн зөрүүтэй өнгөрдөг мэлгэр эхнэрийг нь шогломоор.

Гаж хүсэл биеэр тархаад байна, ганцаархнаа зураг зурмаар байна. Үзүүргүй харандаагаар үхдэл дүрслээд үнсэн саарал будаг нялмаар байна. Бөөн зорилготонд бөглөө болмоор байна, бөглөрөх амьсгалд нь бөөлжис нэммээр байна. Сүржин яриатай даржин явдалтай нөхдийн сүрд дарагдаж сүүдэрт жиндэж явамгүй байна. Мөнгө, талх хоёрын төлөө мөнхөд тэмцэж мөрөө халцалмааргүй байна. Бусдыг бусармагыг мэдсэн хэрнээ будлианд хутгалдаж явамгүй байна, буруу ч хамаагүй дэлгэж орхиод буцаж ирэхгүй одмоор байна.

Өөрийнхөө тэнэгийг мэдээд байгаа хэрнээ өрөөлийн тэнэгт өөрийн эрхгүй бухимдана. Ховын хорвоод ходоод хонхолзож явснаас хогийн тантанд хоолоор дутахгүй оршмоор. Чаддаг юмгүй бас эрх мэдэлгүйгээ чамлалаа гээд чанаржих хууль үгүй. Өдөр хоногийг өнгөрөөн сажилж байгаагаадаа уур хүрлээ ч өд жигүүр ургаж тэнгэрт нисэхгүй нь яалтай. Тэвчиж чадахгүй юм бүхэнд тэнхээ дутахаа мэддэг хойно тэлчилж тарчилж ориллоо ч тэндээ үлдэхээс өөр ямар ч сонголт алга, тэнэг юмаа орчлон...

Яах гээд байгаагаа өөрөө ч үл ойлгоод, ямар ч байсан болохгүй байгаагаа л мэдэрч байна. Янз янзын бодол толгойд эргэлдээд яг юу хүсээ байгаагаа тайлбарлаж үл чадна. Занганаас зад тавих замбараагүй бодол ээрээд байна, жалганаас мулт үсрэх жагсаалтгүй хүсэл гаараад байна. 13 аашаа би нуумааргүй байна, амьдармааргүй бас үхмээргүй байна...


25 Сэтгэгдэл:

Мөнхбаатар said...

Сэтгэл чинь дотроо урагдчихсан бололтой. Нөхөх хэрэгтэй байх аа даа. Нийгмийн дарамтанд туйлдсан бололтой. Ганцаараа байх хэрэгтэй байх. Сайн дураараа ганцаардаарай. Сайхан байдаг юм.

amor said...

шуурна даа дотоод сэтгэл, хүнд битгий хэл өөртөө таалагдахаа байсан цаг үе, хорвоо ертөнц юмуу даа..
галзуу дурлалтай учирвал хэсэгхэн тайтгарах байх даа......

arsun said...

Bagtaj yadaad l bainaa daa, Ideal mini. Medremtgii hun mendlej amjaagui baihad bugdiig medeed baidag shig.

Anonymous said...

Idea, asuuh ym bna. Chi bichihdee boddog uu, esvel ene uran tsetsen ugnuud zugeer l ursaad garaad baidag u? Bi sanaagaa tsegtstei, tsetsen ilerhiilj surah gsn ym l daa, bagaasaa oros surguulid sursan bolohoor nadaas goe ug durslel gardaggui ym. Zugeer l bgaag bgagaar ni l bichdeg ym, harin ene blogiig unshihaar mongol hel goe ymaa gej bodogddog bolood bga. Turshlagaa bicheerei, bas email bichvel bur bayrlana.
lastochka86@yahoo.co.ru

gump said...

нааад үзэн ядаад байгаа юмнууд чинь бүгд алга болчуул би лав амиа хорлож чиний хэлдэгээр онигоонд орно.

Үргэлж зөөлнөөр бороо шивэрвэл цав цагаан цасын би хүснэ гээл дуу байдагшдээ.

Зараа хоосон чанар яриал байсан тэр их лут юм шүү.

Хөхтолбот said...

Би явлоо
Битгий намайг дуудаарай...
Дуудаж онигоонд оров оо

Богинохон said...

Аашаа 14 богочих тэгээд л гүйцээ

Бум said...

Миний дүү жаахан юм уучих цус!!!

ganga said...

Хүнд инээд хайрлаж явдаг найзтайгаа уулзаад сэтгэлээ сэргэтэл сайхан инээчих. Сүүлд эргээд бодохоор бүх юм өчүүхэн байдаг.

peakfinder said...

Haaya tegdeg yumaa. Cag hugacaa bugdiig emchilne gedeg baihaa...

Yuki said...

Шинэ долоо хоногт шинэ эрч хүчээр эхлээрэй. Тэгээл бүх юм ок. ;)

Friska said...

өө ингэж л байдын...тоохоо ч больсон шдээ...насны доройтол, 30 орчим насны ганц бие эмэгтэйчүүдийн хямрал гэх мэт олон нэртэй наад ааш чинь...бүх юм зүүүв зүгээр болчнооо...хааяа ингэж янз бүр болжаахгүй бол амьдрал өөрөө...заза солиорох яахав.

itsme said...

фриска ёстой үнэн хэлсээн. хаха. мань мэтийн гарууд бол тэгээл сулиараал, хааяа хааяа гажигтаал. тэгжийгаал гэнэт зүгээр болоол. солиорч өгийшдээ нээрээ. тэхдээ чиний хэлдгээр ёстой үхэж онигоонд орно ч гэж байхгүй ээ зүгээр. а гэхдээ л....

Болжмор said...

малигар шар айлын эхнэрт аашаа гаргамаар байвал мань нь байжил байя за....
тэгдиймоо...наадах чинь бүгдэд нь байдаг шиг билээ..тэгээд нэг л өдөр тэнгэр цэлмэнэ...хаяадаа бүрхэг баЙХ сайхоон гэж...

Алтайн уулс.. said...

he he..tur zuuriinx bxoo..tegj bgaad zugeer bolchixno..;-) baij jadaad jaxaa medexgui buximdaad bval jooxon sport xiichix..xurimtlagdsan muu energee gargana gedeg bx..;-)

rockdj said...

iim asuudald orjil yavlaa. hetsuu shuu. Iim baidald ihenhdee gants bie, bas ih medremtgii humuus l ih urtuud baidiimshig sanagddiin. uuriinhuu durtai zuiliig hiildee. kino uzeh ch yumuu, sport ch yumu. hussenee hii. esvel saihan huluu uvdtuluu gaduur zugaalchih. tegeed hungui gazar ochij hamag baidgaaraa hashgirchih. aa esvel saihan tsonh hagalchaad zugataagaarai haha. tegvel ch bie hunguruud goy bolood irnedee hehe. yur ni gantsaardah gedeg chin minii bodloor zuvhun uuruus ni shaltgaaldag bolovu. zaaval yumiig hundruulj bodool uurtuu lai huraagaad uurlaad buhimdah chin tenegshde. uuriiguu hundlunguus neg haraad uzeerei. aytaihan haragdahgui l baih. ternii orond saihan uudrug goy zuil bodood yavahad buh yum evteihen sanagdana shude. teglee geed uulen deeguur niseed bai gesen ug bishldee . zugeer l goy yum bodoj, setgel uudrug tenuun yavahad alzahgui bailguide. good luck. you can do it!

Дeстини said...

Амралтаа цохуулж, шүлгийн номоо өвөртлөөд, дуртай үедээ хөдөлж суух, дураараа сайхан амрах газар очих хэрэгтэй. Блог өөртөө татав.

Idea said...

Мөнхбаатар: Харин тиймээ, уранхай зүрхийг нөхөж цойлдож үжирч муудсан өөдөс байна уу ккк. Бусдаас тусгаарлагдана гэдэг чинь зөв санаа байнаа.
Амор: Шуураад л, цасан шамарга тавиад л байна. Энэ янзаараа дурлавал бүр шархалж, шархны халуун болж үхэх юм шигээ.
Арсун: Мэдрэмтгий, мэлэнхолик хоёр нь тэрсэлдээд, хийх ёстойгоо хийхгүй, хийх ёсгүй хийгээд л явна.
Үлмэдэх: Хэхэ би тийм мундаг биш болохоор юугаа өзвлөх билээ. гэхдээ багаасаа гадаад хэлээр явсан хүүхдүүдэд тиймэрхүү асуудал байдаг юм байна лээ. Чи юс бичээд байвал зүгшрэх байхаа, бичихдээ аль болох 1 үг ойрхон давтахгүйг хичээвэл монгол хэл баялаг гэдгийг аяндаа ойлгох байх аа. Над руу ч бас бичээрэй, жмайл хаяг байгаа.
Гамп: Энэ завхай Зараа, гажиг гамп хоёр бие биенээ их өөд нь татнаа. "Зараагийн тэр хоосон чанар мундаг эд шүү" гэх буюу "Гаамп нэгэнттээ хэлэхдээ" гэж ирээл нөгөөх нь ханзарна. Гэхдээ яахав, чиний хэлсэн дунд үнэний хувьтай юм бас байна шүү.
Гөөхий: Чи юунд иймийн, тунирхаад тундрт очиж амьдраарай за.
Богинохон: 14 дэх аашийг чамаас зээлдэг юм билүү ккк.
Зочилсонд талархав.
Бум: Яаж цус уух юм бэ, янгир идсэн ямаа одоо олдох уу, хэхэ. Уугоол, тасроол, эрүүлжүүлэх ороол явжийна, нэмэр алгоо гээлүү.
Ганга: Харин тантай л уулзмаар байна хэхэ. Дээрээс нь бас урдахаа барьж авч, барж дийлэхгүй болохоороо худлаа нерв зохиодог байж болох талтай.
Пийки: Цаг хугацааны вакцин дуусаад эмнэж чадахаа больсон бололтой.
Юки: Хонгор оо, долоо хоног дууслаа, гэтэл би барзайгаал, арзайгаал, батганы баас шиг бүрзийгээл байж байна. гэхдээ бас ч гайгүй ээ.
Фриска: вахахаха насны доройтол, ясны сийрэгжилт гэх гээд байна уу. гэснээс цэвэрших арай болоогүй байгааз дээ гсн. Нээрээ манийгаа яагаад single гэж бодсийн, double шд ккк.
Итсми: тэх, үхэж хүүхэд нохойн доог болсноос мөрөөрөө ингээл сулиараал, сулдаа ганхам жороолж байсан нь дээрийм байна.
Алтайн уулс: Трамплийнээс үсрээд үздийн билүү, сэлж чадахгүй болохоор тэр чигээрээ явчихийн болуу хэхэ.
Рок дижи: Толгой дохитол бичжээ, нээрээ л бүгд үнэн. Өөрийгөө хөндлөнгөөс харсан чинь үзлийн муухай юм байжийн шд. Гэснээс танайх хэдэн давхарт байдаг билээ гээлүү ккк
Зочилсонд талархаж байна шүү.
Дэстини: Харин маргааш хөдөө явлаа, даанч ганц л хоногийн визтэй. Өвөртлөөд байх шүлгийн ном байхгүй ээ, өөрөө ч ичдэг гар бичмэл л бий. Гэхдээ та нарын зөвлөгөөг уншаад бүүр сайхан болчихлоо.

Бадка said...

Bichleguud chin aimshigtai ym.
Nuruu ruu xuit daav.

Idea said...

Бадка: Хүйтэн оргитол хөндий төмрөөр хайрсан бол уучлаарай. Дараа нь хөлс чийхартал халууцмаар бичлэг оруулнаа ккк.
Зочилсонд талархлаа.

Anonymous said...

åðºíõèé人 ñ¿¿ëèéí ¿åä ñýòãýë ñàíààíû áàéäàë ÿã ë èéì áàéíà äàà, ãîëûã íü îëæ àéõòàð áè÷æýý. áè çºâõºí ìèíèé äîòîð ë èéì áàéäàã ãýæ áîäñîí ÷èíü õàíü îëäîîä æààõàí ÷ ãýñýí óóæèðëàà.

Nana said...

олон л юм таалагдахгүй байна, тэглээ гээд үхэж онигоонд оролтойм биш.

genee hehehe, aldag huuhen shuu,
хөнжлөөрөө дүүрэн хүний хүүхэдтэй болоорой genuu, iim ug yamar amitnii amnaas unadag bnaa, ter ch oligtoi hun bishee, ain,hehe.

ene gvmp bas aliidaa gar shu, ter helsen ug ni taskeel, ain:
нааад үзэн ядаад байгаа юмнууд чинь бүгд алга болчуул би лав амиа хорлож чиний хэлдэгээр онигоонд орно.
saikhan taarsan garuud

Nana said...

oo tiii, aidoo, huuhdiin bayariin mend hurgii

gegeen said...

hehe, herendee hicheej bichjee, heterhii tuilshirsan bolohoos dajgui shuu.

dandaa aztai yavna gej burhan nadad amlaagui ch, dandaa muu yavna gej chotgor nadad shivneegui ee gej

Idea said...

Үлмэдэх: Сэтгэгдэл чинь буржийгаад харагддаггүй ээ. Воорд дээр тавьж байгаа уншлаа. Харин тийм ээ, хүнд нэг ингэж тогтворгүйтэх үе байдаг юм шиг байна. Тэр үеүүдийн давтамж миний хувьд улам ойртоод байх шиг. Юутай ч дуртай юмаа хийж, дурдатгал дурсамжаа сэргээрэй, хэрэгтэй юм байна лээ.
Нана: Харин тэх үхсэн хойноо онигоо болох шиг онцгүй хаа байхав. Хөнжлөөрөө дүүрэн хүүхдийн тухайн хүний өөрийн ялгаа юу байхав. Гажиг Гаампаас ямар олигтой үг гарах биш.
Баяр хүргэсэнд баярлалаа, чамд бас өнгөрсөн ч гэсэн баяр хүргэе.
Гэгээн: Тэгтлээ хичээгүй ээ, зүгээр л аяндаа урсан гарах алаг цоог үгсийг холбосон юм. Туйлширсан тал бий байх оо, төгс бичих гэж дандаа хичээнэ гэж юу байхав. Сүүлийн хоёр мөрт чинь гоё үгё байна.