2008/05/07

Алаг үзэл

За уул нь иймэрхүү юм бичдэггүй, хол ойрын хор шар, хоёр чихний хов живнээс ангид эрхэмсэг блог юмсан. Одоо яая гэхэв, бухимдлаа гээд ямар бууранд очиж гонгинолтойм биш. Байгаа ганц талбартаа бар шиг хүрхэрч, батгана шиг дүнгэнэхгүй бол блогтой байхын хэрэг юун. Таалахгүй нэг нь алгасаад уншчихаарай, тархинд чинь цус харваж магад.

Ажлын өдөр яаж эхэлж байна уу гэхээр, ааш хөдлөснөөр эхэлж байна. Ааш нь хөдөлсөн хүнээс аятайхан харьцаа гарах уу? Гарахгүй. Сайхан харьцаагүй ажилтан сайн юм хийх үү? Хийхгүй. Уурандаа улаан галзуу юм чихээд байхаар улс орон хөгжих үү? Хөгжихгүй. Энийг ойлгохгүй хүн гэж бас байх юмаа.

Өглөө ирэнгүүтээ өвгөн даргын нүдийг ажиж өдрийн өнгийг шинжиж тодорхойлно. За тэгээд над шиг заяа муутай амьтанд нар гийж, наймаалж зулзагалах өдөр бараг л байхгүй. Ихэнхдээ удирдах ажилтнаас зэмлэл хүртэх буюу урдах чулуундаа бүдэрч унана гэж од гариг эрхшээх юм.

Уул нь манай дарга тийм ч муу хүн биш л дээ, мэдлэгтэй бол мэдлэгтэй, мэдрэлдээ юмтай гэвэл юмтай. Хэл ус сайтай, хэг ёг хийхдээ мэргэжлийн. Даанч, харсаар байхад ав адилхан хоёр хүн байхад чинь нэгийг нь илүүд үзээд нөгөөг нь доош хийгээд байхаар цээж хага дэлбэрч цэр мулт үсрэх шахаж байна.

Дарга ингэдгийн, нөгөөх рүү хараад “Гүй чи чинь хааччихваа, утас мутсаа ч авахгүй юм. Бие хаа чинь зүгээр үү. Болж бүтэхгүй юу байна? За за одоо тийшээ яваад тэрэнтэй уулзаад тийм юм хийгээрэй” гээд л яаж хичээж гаргасийн гэмээр ялдам хоолойгоор донжтой нь аргагүй донхолзоно..

Гэтэл над руу дурамжхан хяламхийх зуураа “За чи юу хийж байна? Юу хийх гэж байна? Тэрнийгээ хий. Өчигдөр яагаад тийм тийм юм тэгж тэгж хийгээгүй юм” гүйцээ. Өөр юу ч хэлэхгүй, би одоо хаашаа юм, сайн дураараа салбайж гүйгээ дадлагын оюутан юмуу, даргын фен юмуу аль эсвэл ажил цалгардуулагч, амаа билүүдэгч, арваалжин өт юмуу. Үгүй бол яршиг жаргах замын садаа минь ээ жаал зугаа юмаа аваад зайлаад өгвөл яасийн бэ гээд хэлчүүл явна шд. Ямар түмэнд нүүрээ барж, олонд омгоо үзүүлсэн амьтан байгаа биш. Яахаараа хүнийг ингэж царай зүс, цалин мөнгө, чадвар боломж, чалх чадамжаар нь ялгадаг байнаа.

Гэдэг гэдэг алхаад гэдийж ирээл үглэхээр нь гэзэг үсээ зулгааж, гилгэр хөмсөгөө хусмаар болохын. Аль юм болгон арзайж уурлахав гээд аргаа барахдаа даргадаа зориулж хоёр бадаг шүлэг зохиолоо шд.

Миний даргын хөл /гарчиг нь/

Миний даргын хөл
Шилбэ нарийн зураастай
Шивэр анхилам үнэртэй
Шивтэр арвин оймстой
Ширэн зузаан эвэртэй

Миний даргын хөл
Майраг сайраг алхаатай
Манийг үргээх нүргээтэй
Мярайж гэтээд дөхөхөөр нь
Мянган шоргоолж бултмаар аа

гэжугам чинь. Өө тийм, бас багачууддаа зориулж дуу зохиосийн байна.

Жижигхэн гацуурхан дууны аяаар дуулаарай

Өндөрхөн, үглээхэн
Өвгөн дарга байдаг даа
Ууртайяа хэрүүлтэй еэ
Угтацгаадаг шинэ өдрөө

Ажлаа би хийдэг дээ
Аман дотроо үглэдэг дээ
Даргаа муулаад хэлээ гаргаад
Дандаа сайхан баясдаг даа

гээл. Энэ Идеа эргүү өвчин тусчихаж гэж битгий бодоорой. Яахав хүн ядрахаараа янз янз болдог юм байна, яахаа ч мэдэхгүй янцагладаг юм байна. Хүнтэй муудаж өрөө өрөөгөөр нэг өндөглөх гэж байгаа тахиа шиг гуагчиж гүйснээс мөрөөрөө мөөмөө савчуулаад, боломжоороо блогоо бичээд сууж байсан нь хамаагүй дээр байх юм.

Яанаа миний энийг хүн харчихвал ажил ч үгүй, амьдрал ч үгүй, ааштай дарга ч үгүй, арзгар толгой ч үгүй болохоо мэдэхгүй л сайхан ангалзаж байна даа, энэ хүүхэн. "Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар наадна" гэгчээр өнхөрөх дөхсөн Идеа өвгөн даргаараа дайжигнав. Битгий л мэдчихээсэй билээ, базар вааний хумпад, барианы шилтэй компод...

32 Сэтгэгдэл:

Anonymous said...

hehehehe marzan hog. Ene bichlegee "Minii dargiin hol" gej garchiglaval goe boloh bj dee.

Anonymous said...

явж матдаг хэргээ.......

Anonymous said...

shulgend munhursun dargad chini bayar hurgedeg hereg ee.

Anonymous said...

gantsaaraa tuuj orood garyg n atgaj byalduuchlahaar hamt olnoor n hurguuldeg ch yum biluu?

peakfinder said...

Ugui tegeed ov tegsh darga gej baidaggui yum bolov uu daa. Oort n' uuniig unshuulchihval oilgoh ch yum biluu yaj medlee.

Anonymous said...

Ай энэ Айдаа-гын өвгөн дарга юунд тийм юм болоо.энэ Айдааг уг нь нээх хайр хүргэсэн хөөрхөн бүсгүй л ингэж бодоодийгаашдэ.
Өвгөн дарга гуа сайхан болоод,авьяас чадварыг мэддэггүйгээс зайлахгүй нь.

Tsoomii said...

dargadaa umshaad, duulad ugchihuu, he he

Anonymous said...

Хөөрхий тэр дарга. Ийм хэл амтай амьтадын дарга бол гэж хараамаар юм байна. Би ч дандааа хүчтэйгийн талд байдын даргын тал шүү би

Anonymous said...

Sain uu Addidea egchee...
keke... taniig mundag bolohoor tanaas oshoo iluu sain zuil garna geel aashlaal shahaal bdg yum blgui dee...

Hogshin hunii holig ta arai hetruuljee... hoorhii hogshin shdee.

Gehdee yahuu dee...taniig alban tushaalaaraa ailgaad bgaa bol ta arai zaluuhnaaraa muruu sarii holii ni shoglool keke

Anonymous said...

Адъяа миний дүү, авьяас чадвартай, мэргэжилдээ өсч яваа хүн байж иймэрхүү юм дэмий бичиж үзэгнийхээ ирийг мохоохоо болимоор юм.
Чамд чин сэтгэлийн зөвлөлгөө өгөхөд залуу сэтгүүлчийн нүдээр хараад өөлөх, шүүмжлэх, сэтгүүлзүйн хурц өгүүлэмж дутаж буй орон зай их байхад чи мэргэжлийн чадвар, хайран цагаа арай л ашиггүй зарцуулж байгаа юм биш үү.
Хууль бус юм, хуудуугүй үйлдэл газар авч буй одоо үед нийгмээ эрүүлжүүлэхийн тулд нойр хоолгүй, бүр сэтгэлээ чилээж зүрхээ зүсэн байж зүтгэх ёстой байтал хөгшин даргаа шоолсон шигээ өөрийгөө баясгаж, биеийн амрыг харж суух ёсзүй, ёс суртахуун чамаас яаж гарч байнаа.
Энэ хэдийгээр чиний хувийн талбар, юу хүссэнээ бичиж болох газар боловч мэргэжлээ хүндэлдэг, мэргэжилдээ хайртай хүний хувьд арай өөр газар дуу хоолойг чинь сонсмоор байна.
Зохиолч, сэтгүүлч Д.Энхболдбаатар

3apaa said...

Зохиолч, сэтгүүлч Д.Энхболдбаатар минь нийгмээ эрүүлжүүлэх нь сэтгүүлчдийн үүрэг боловч өөрийгээ 100% золиослох тухай яриад зааж сургаад байх хэрэггүй болов уу? Хүний хувийн орон зайд орж ирчихээд нэх цэцэрхээд байх ямар хэрэг байна? Энд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд ч падлийгүй. Таалагдахгүй байгаа бол бүү шагай. Тэгээл болооштээ тиймээ?

Anonymous said...

хэхэхэ, балай хог. тэр жижигхэн гацуурханы аянд оруулж дуулаад дэлбэрэнгээ алдлаашт.

Даргын хувьд Бүбээтэй санал нэг байна. Дарга чинь хал нь гаднаа хайр нь дотроо хүн байхаа. за гэхдээ сайн мэдкүй юмандаа дүгнэлт өгөх шиг дэмий юм байхгүй дуугай боллоо.

гэснээс Зараа ийм хөөрхөн сэтгэлтэйшт. хараач, ийм болохоор нь эгдүү хүрээд байдийм гсн.

sanakae said...
This comment has been removed by the author.
sanakae said...

Осолдохгүй Дарга болон даргын тагнуулууд уншихгүй гэж хийсэн бичлэг байлгүй дээ. Клаус ч матахаар шинжтэйтэгээ.
Ер нь бол хаа сайгй иймэрхүү юм харагдаад байдаг юм. Би л хувьдаа. Сараа эгчийн би юуч мэдэхгүй гэдэг дууг дуулчихаад вагоноор аялаж баймаар санагдах үе бий шүү

Anonymous said...

Сэтгэгдэл үлдээх, блог бичих хоёр ав адилхан эрх тэгшийн асуудал бус уу

Хэн хэн нь эгдүүцэх бус, нэг нэгнийгээ хүндэлж амьдарцгаая

Anonymous said...

Эрбятаа давайте жийт дружноо гэээлүү... гэснээс энэ дуугий чинь өнөөдөржингөө дууллааа

Idea said...

Ука: Гоё гарчиг байна шүү
Клаус: мат мат машин хахуульд нь авч унаарай, хэл хэл хэлэн дээрээ таван зуун төгрөг наагаарай, харахийнсан.
Сэгсгэр: Нэртэйгээр нь захирлын зөвлөлийн гишүүдэд хувилж тараагаад хурал дээр даргыг босгож, баяр хүргэж үг хэлэхгүй юу. Царай нь ямар болохыг төсөөчихлөө, цаашаа өөрийгөө яахаа ч таачихлаа ккк.
Пийки: Уул нь их сайн хүн байгаамаа, би л уурандаа хэтрүүлж байхгүй юу. Настай хүмүүс тоглоом ойлгохгүй насны юм болох байх даа, уншуулбал.
Эрхцас: Харин тэхх /нусаа татав/. Гэхдээ Цасаа надыг арай л давуулж бодоод байх шиг, яг харвал хайр хүрэх нь битгий хэл үзэн ядах сэтгэл өрвийтөл босмоор амьтан шүү дээ мань чинь.
Цоом: Өчигдөржин үгийг хэлж чадахгүй ч аяыг нь аялж гүйсийн. Өөрийнх нь тухай дуулж байна гэж анзаарах ч үгүй байна лээ.
Гамп: Долигнуур, долдой, эрх мэдэл албан тушаалтанд бялдуучилж явдаг иймэрхүү өөдгүй юмнуудаас болж лесби болчих вий гэж өөртөө их санаа зовохийн ккк.
Бубаа: Шахаад шавхаад шар тос битий хэл шавхаа гарахаасаа өнгөрсөн хүнийг яах гэж тэгдэг байнаа. Хэхэ хөлний тухайд хэтрүүлсэн л дээ. Яс юман дээрээ миний хөл даргынхаас нээх дээрдээд шалихгүй юм байгаан.
Зочилсонд талархаж байна шүү.
Энхболдбаатар: Нөхөрсөг шүүмжид талархлаа. Хойшид анхааръя.
Зараа: Миний талд орсонд баярлалаа.
гэхдээ бодууштай л юм. Чамайг бие хамгаалагчаараа хөлсөлдөг юмуу ккк.
Юки: Дуу дуулжаагаад дэлбэрсэн хүн байдаг л юм шиг байна лээ. Бубаагийн хэлсэн ортой ортой, мань хүн чадвартай, сурч авах юм ихтэй хүн байгаан.
Фриска: Сайхан хэлжээ, утга төгөлдөр үг байна.
Санаахай: Харин тиймээ, хаа сайгүй харагддаг л дүр зураг. Бүхнийг мэдэхгүй тоохгүй байх амар л даа, гэхдээ амьдрал галт тэрэгнээс арай өөр шүү дээ тэ.
Гөөхий: Дэмжиж байна /дээш нь гараа өргөв/ кккк
Юки: Утсаар залгаад манай даргад дуулж өгөхиймуу. Уярсандаа ухаарч, надад хайртай болж магадгүй Леополд муурхан минь.

Anonymous said...

Mundag shuu Idea. Haaya үзэгнийхээ ирийг мохооn tengerees buuj irj bidniigee bayasgaj baigaarai. Chamguigeer uidna shuu.

Anonymous said...

Yapond ali neg kompanii uruunii dargiin uruunii gadna ter dargiin durstei chihmel bg gesen. Dargad zagnuulj zagnuulj garch irsen ajiltan chihmeliig hed hed sain tsohij uuraa gargadag gesen. Er ni uuraa dotor hadgalah demii tsaashdiin ajliin buteemjid nuluulnu. Tiim bolohoor dotor baigaa uuraa gadagsh gargasan deer.


Herev ter uruuniihuu gadna uuriinhuu chihmeltei ypon darga ene niitleliig unhssan bol aan ene hun uuraa gargaj ashtai yu gej bodoh baih. Harin nastai hun ter tusmaa emzeg bol uuniig unshaad hevtert ortloo setgeleer unah yum ba.

Slogan

ganga said...

Gadaadad darga, said, eronhiilogch geed tom jijig buh darga nar urgelj shuumjlel, shogloliin bai l baidag sh dee. Iim yum bicheed ir ni mohood baih ch hun bish naad Idea chini (neeh urt togtoosongui, zohiolch geluu erhemd agsamnav).
Oyutan baihad bagsh nar chadvar tarhi gaigui huuhduuded iluu hatuu hangaad baih shig baisan. Shahval yum garmaar sanagddag yum bolov uu.

Anonymous said...

дарга байжийж хөл нээрээ хэцүү бна ш дэ..
үнэрт бол Идеа хийх бүтээх эрч суларна даа.
ширээн дээр нь хөлөө угаачихаад хүн загна гээд бичээд тавьбал ажлаасаа хусагдах болов уу , яаах болооооо......

Anonymous said...

Гөөхий мөөхий гэж мэгцэн юу вэ чи
Сэтгэгдэл үлдээгчийгээ ингэж доромжилдог хаанахын ёс вэ?

Би заргалдана за, хөлөө ер нь бүх л эрхтэнээ хүрэх газраа хүртэл заргалдана

Anonymous said...

ha ha ha

Anonymous said...

ха ха, энэ өглөө энэ блогийг уншсанаар сайхан инээдээр эхлэв.Бас өөр хэдэн бичлэг ч уншлаа. Ингээд л миний хомсхон хумсхан фри цагийг миний хороох нэг юм нэмэгдлээ дээ. Тэгэхдээ сэтгэл хангалуун болохоор цагаа үрсэндаа харамсахгүй гэжугаа.
Сайхан бичдэг хөгжилтэй бүсгүй байна.
Алаг үзэл гэснээс манай босс бас намайг ялгаад, би ч шинэков дөрвөн сар , нөгөөх нь дөрвөн жил болсон л доо. Тэгэхдээ надад ч бас давуу чанарууд байхад дандаа ялгаад уур хүргээд арай л утсаа шүүрээд өөр ажил хайсангүй. Шинэ ажилд орохоор дасах сурах гэж хугацаа хэрэгтэй тул залхуураад больчихлоо. Харин даргадаа дуу зохиогоод дуулдаг чинь сайхан арга байна, тэр тусмаа монгол хэл мэдэхгүйм чинь дэргэд нь дуулсан ч яадгийн..

Anonymous said...

Зохиолч, сэтгүүлч Энхболдбаатарын шүүмжлэлд бодитой хандах нь буруу биш боловуу?
Идеагийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн, хурц тод, цэцэн цэлмэг үгтэй блогийг уншдаг, таалагддаг боловч яг юу хийдэг түүний сэтгүүл зүй дэхь орон зайн цар хүрээг сайн мэдэхгүй. Энэ талаар үзэж харах боломж байвал сонирхуулахыг хүсэж байна. Нэртэй сэтгүүлч санаа тавьж илүү ихийг хүсэж, магтаал шүүмжлэл хослуулан хэлсэн үг хоосон хийрхэл биш, харин ч нэр төрийн хэрэг гэлтэй.

gegeen said...

aldag gar shuu

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Манай Айдия охин даргынхаа хөлний явдалаас авхуулаад үнэр, бүр эврийг нь хүртэл мэдэх юм даа. хэ хэ

sanakae said...

Би багадаа гээд нэг бичлэг уншаад буцаад сэтгэгдэл хийх гэтэл илбэ шидийн юм болж эрэл сурал болсонч олдсонгүй. Нохой хамартаа хүрэхээр усч гэж олдохгүй бол олдсонд нь бичие гэж бодлоо.
Тэр хүүхдүүдийг над дээр аваад ир сургаад суран бүсээр ороолгоод өгөе. Үг хэл гэж миний мэдэх үг ганц ч алга.Үгүй мөн Харамсалтайяаа.
Гүйдэг маадаг гүйдэг харайдаг гэснээс тэр Баавгайн чих гэдгийг мэдэхгүй тоглоом байна шд.

Idea said...

Арсун: Нам дор газрын намагт шигдсэн навтгар idea гэж мэднэ биз дээ. Зэврээд байх иртэй үзэггүй, зээлээд байх илүү мөнгөгүй, ийм л нэг амьтан шүү дээ, дүү нь.

Слоган: Харин тиймээ, наадах чинь хэрэгжүүлж баймаар их зүгээр арга байна. Дарга нарын дүрстэй чихмэлээс нөхдүүд өөрсдийнхөө хэр ажиллаж байгаа, ажилчдынхаа дунд ямархуу рейтингтэй яваагаа мэдаж дүгнэлт хийдэг байх тээ. Айлын хүүхдүүд айхтар байхымоо.

Ганга: Хүн хүний юм хүлээж авах чадвар өөр байх юм даа. Даргадаа зэмлүүлдэггүй цэрэг ч гэж юу байхав, гэхдээ заримдаа уур хүрээд байх юмаа. Би дарга болвол бүр долоон дор юм болох байх даа хэхэ.

Амор: За би бичээд тавчихья, чи дараа нь намайг ажилд аваарай хэхэхэ.

Гөөхий: Ямммммммммар урт эрхтэнтэй залуу вэ. Урт хэл хүзүү ороож, урт эрхтэн хормой орооно гэж нэг үг бий шүү хүүхээ.

Алтайн уулс: хэ хэ хэ
Орж ирчээд зүгээр гаралгүй инээгээд гардаг чинь болж дээ.

Алтаргана: Нэг хүнд ч гэсэн гэм хоргүй инээд, гэрэл гэгээ бэлэглэж байвал сарвайтлаа тоншдог сайртай хуруунуудын минь гавьяа нь тэр. Сайхан үгэнд үнэхээр урамшив.
Юм болгоны эхлэл хэцүү л байгаа, хаяаад зугатахын оронд даваад гарвал эргээд харахад сайхан шүү. Ганц хүний үзэл бодлоос болж яаран ажил төрлөө голж шилэх дэмий юм байна лээ. Тэгснээс ингэсгээд дуу муу зохиож дуулсан шигээ явбал нээх хүн хохироохгүй хэрнээ өөрөө тайвширчих болтой юм байна. Чиний хувьд бүр сайхан, хэл мэдэхгүй юм чинь даргынхаа сул тал, онцлогийг нь дөвийлгөж байгаад дуулбал үнэн хөгжилтэй байхаа хиххи.

Үлмэдэх: Би Энхболдбаатар сэтгүүлчийн үгэнд эмзэглэхгүй байгаа. Гэхдээ сонинд бичиж болдоггүй юм гэж байдаг. Тэрийг илэрхийлж байх хувийн чөлөөт талбар ямар ч мэргэжлийн хүнд илүүдэхгүй. Түүнд бичсэнийг ажил мэргэжилтэй холбож ойлгож, хольж хутгах нь тийм ч зохимжтой биш байх.
Би Монголын ганц төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Тэр ч утгаараа бичиж хийдэг юмандаа хувийн үзэл бодол оруулж, өөрийнхөөрөө үнэлж цэгнэх хориотой. Болсон юмыг болсноор нь, байгааг байгаагаар нь бичих цорын ганц цензурид захирагддаг болохоор мэдээ, нийтлэлүүд маань ерөнхийдөө албаны өнгө аястай. Гэхдээ хүнд хэрэгтэй болоод л төр надад түүнийг хийгээд явах орон зай олгодог байх гэж боддог шүү. Ажлын шугамаар бичсэн нийтлэлүүдээ блогтоо оруулж болно л доо, гэхдээ ажил амралтын талбараа ангид байлгахыг чухалчилдаг. Яваандаа блогтоо нэг булан нээх юмуу өөр блог нээж холбоос оруулъя гэж бодож байгаа.
Уул нь эрхэм та өөрөө нэрээрээ ороод ирсэн бол байгууллагынхаа цахим хаягийг өгч болох байлаа.

Гэгээн: Миний гар юу ч алаагүй ээ хэхэ.

Бумаа: Уянгын хэтрүүлэг, уран сайхны төсөөлөл оруулж байхад чинь хэхэ.

Санаахай: Харин засвар хийчихээд хадгалахдаа драфт руу өгчихсөн байснаа өөрөө мэдсэнгүй санаандгүй илбэ үзүүллээ хэхэ.
Зөвхөн тэд нар ч биш ер сүүлийн үеийн хүүхдүүд ийм болсон юм шигээ. Одооны энэ хүүхдүүд үү /эмээ шогшролтоор шогширов/
"Баавгайн чих" гэдэг чинь яагаав, газар чихтэй дөрвөлжин зураад талбай булаалддаг байхгүй юу.

Anonymous said...

ха ха алаг үзлийг уншаад сайхан кайф авла.
Би ч гэсэн
Ундуй сундуй өрөөтэй
Уранхай ноорхой хөшигтэй
Удаан компьютертай
Тасархай салбархай сонинтой
Таагүй уур амьсгалтай өрөөнд
Аальгүй хөрштэй
Адайр нягтлантай
Царай муутай
Цалин багатай
Унтаа нөхдүүдтэй
Ууртай үглээ
Адайр бас нэг даргатайгаа
Ажилламар аядаж суудгийм даа

Idea said...

Чимка: хаха бид хоёрын өрөө адилхан юм байна оо. Шинж тэмдгүүд бүнд таарч байна. Сайжруулмаар байвч ганцаардаад сачий хүрэхгүй юм хойно гоочлоод л сууж байхаас өөр яахав дээ.

ZAYA said...

Darga yahav dee, ajil chuhal shuu dee. Tanai darga tomilogddog baihaa. Esvel adair zan gargah bolson uchiriig ny oloh geed orold...
Salhildag darga
Savchdag darga
Suudag darga,
Uudag darga
Untaahai darga
Uglee darga
Ugui bolood baigaa ny medegdehgui darga
Buuritai darga
Budiluu darga olon yanzdaa. Etsest ny helehed amidral bayalag gegcheer aash arinshin olon yanz baigaad baih shig baidag yum ene darga nar chiny...