Дуулдаг бүхэн нь од болж, дуугардаг болгон нь түшээ болохыг мөрөөдөн байдгаа барж, баруун солгойгүй тэлчилж байх энэ үед хүн байхын, хүнлэг байхын, цаашлаад өөрийнхөөрөө байхын утга учир, үнэ цэнэ улам л улан доор унаж байна. Төрийн сэнтийд заларч түмэнд алдаршин түрийвчээ зузаалах хүсэл нь эрхмүүдэд эхнэр хүүхдээс нь илүү үнэтэй. Нэртэй, баян түшээ болчихвол нэг байтугай нэлээн хэдийг олоод авчих боломж байгаа болохоор. Түүнийг нь балиашиглаж, түмний манлай болгоод аялдан дагаж, араас нь намирах хэсэг нөхдийн сонирхол нь хүнийг морь, морийг илжиг, илжигийг ишиг, ишигийг элдүүр болтол нь зүтгүүлнэ.
Эзнээ хэзээ хоол шидэж өгөхийг горьдон, хаа явсан газар нь сүүлээ шарвалзан дагах гөлөг мэт мэдэлтэй нэгэнд нь бялдуучилж, дохиурынх нь аясаар ил гарч, далд орох долигногсод яасан олширч байна аа. Ажилтай нь ажлаасаа, хичээлтэй нь сургуулиасаа хээв нэг татгалзаж, хэн нэгний урдаа барих бамбай, улан доорх гишгүүр болно. Хөдөө гадаагуур явж, хүйтэн нойтонд зутрах, сайн муу хэлэгдэх, салж унатлаа балбуулах юу ч биш. Зүгээр л, зүтгүүлсэн хүн нь ялаасай гэсэн ганц эрхэм зорилттой. Үзэл бодол, ашиг сонирхол, нам эвсэл... эцсийн эцэст юу бэ ер нь. Хүмүүс бие биенээ хайрлах, хүндлэх, хийж бүтээснийг нь үнэлж урамшуулах, сэтгэл зүрхээ нээлцэж амьдрахын дэргэд эдгээр нь юу юм. Төрийн ажил бүхэлдээ түр зогсож, айсуй хэд хоногийн прогнозыг амьсгаа дарж хүлээнэ.
Ээ голомтоо самруулмар гэж хараамаар.
Үзэг цаас нийлүүлдэгүүд хүртэл үнэ цэнээ гээж, өнгөцхөн хялайлгах таван цаасны төлөө ташуур өгөн давхилдана. Өчигдөрхөн л үзэн ядаж, нэг нүдээр харж чадахгүй байсан хүнээ өнөөдөр орчин цагийн очирваань шүтээн мэт орой дээрээ зална. Хийсэн болгоныг нь хиймэл жүжиг болгон найруулж, чухам л баахдаа хүртэл байрлалаа зөв сонгож, ямархан үзэсгэлэнтэй ялгадас гаргадаг талаар цаас болгонд эрээчиж, хана бүрийг халтардуулна.
Овоо гайгүй юм сурсан мэдсэн, гадаад дотоодоор явж гайгүй боловсрол эзэмшсэн нэг нь дорхноо улстөрийн вирусээр халдварлаж, каръяараар өвчилж, сан, зөвлөл, холбоо байгуулж самбар гарган өөрийгөө дөвийлгөж, хавтас сугавчлан лекц хэснэ. Хавийн гайгүй гэсэн болгон нь хар цагаан пиараар хөөцөлдөж, ажил төрөл, амьдралаа хойш тавин улайрсаар. Тэдэнд авдаг хэдэн төгрөг нээх сонин биш, алс хэтийн албан тушаал, алдар нэр л чухал.
Дэмжиж байгаа хүнийхээ өрсөлдөгчийг дээрээс нь дэвслэх нь халаг, амин хувийн асуудал, авгай хүүхний явдлыг мөрдөн судалж, тагнан чагнаж, цаашлаад дунд сургуульд байхдаа охидыг дэгээдэж унагасан бол хүчирхийлэгч, манцуйтай байхдаа ээжийнхээ мөөмийг хазсан бол харгис хэрцгий болгож цуурна, гөрдөнө, гүтгэнэ. Дотроо бодолтой, дороо сууртай хүн алга уу энд, тархиа самруулмар гэж.
Огтоос хамаагүй маньд хүртэл лай болж, олсон хийснээ ордог газар нь тавиулж чадахаа болив. Зүгээр л нэгнээс ярилцлага авсаны төлөө элдвээр хардаглаж, эсвэл мөнгө нэхүүлнэ. Хөдөлмөр хийснийхээ хариуд хүний аманд багтана. Эзгүй нэгнийг нь түр орлохдоо эзэрхэж онгирч байсан хуванцар нүүрт, хурган дарганцарыг харахаас дургүй хүрч байна. Муу эр дайнд хөөрнө гэгчээр сонгуулийн дуулианд тэр хөөрцөглөх илүү шд. Хойноос ирээд хот манайх гэгчээр хоёрын хооронд юман дээр томорч пээдий гээд зүгэр. Хийгээгүй юмыг нэхэж хэнхдэгээ дэлдэх хэрнээ хийсэн юмыг гоочилж сүрийн хүчийг үзүүлнэ. Тааллаар нь байж үг дуугүй аялдахгүй бол тарвага мөндөл шиг тогдгонож нүд үзүүрлэх шинжтэй. Өнөөдөр хаана байгаагаа мэдрэхгүй хэвтэж өмнө нь байсан газартайгаа харьцуулж муйхарлана. Сайн муу материал тэртэй тэргүй чихдэг газар сайрхаж ихэрхэж талбайгаа харамлах хэрэг юун. Ажиллагсдынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй байж амбиц хөөж, алдрын оргилд хүртэл ёстой лөөлөө л байна, харъя. Нүдээ самруулмар гэж.
Би ч гэж , өчүүхэн юманд өвдөг сөгдөж, өөдгүй царайтнуудад өгөөш болдог хөгийн амьтан. Хийж бүтээснээ хамгаалж чадахгүй химлүүлж, хүний өөдөөс нь олигтой ч хэдэн үг хэлчихэж чадахгүй, хий л дотроо дүрэлзэж хийлсэн гүзээ шиг хага үсрэх шалчгар амьтан. Хийж байгаадаа улам л дургүй хүрч, хаяад явчихаж чадахгүйдээ үхтэл бухимдан салгалсаар. Буруу ч байлаа гэсэн зөв болтол хамгаалах чадвар надад алга, бусдын бөгсийг долоож бялдуучлах “хэл” надад алга, уран үгээр тархийг нь угаах авьяас бас алга, унтарч өгөхгүй уугиж новшрох хоосон сэтгэл л байна. Зүрхээ самруулмар гэж...
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
22 Сэтгэгдэл:
Амруулмар болж дээ айдаа минь
Самруулмар гэж муухай үгшт Айдаа...
yostoi xaluu duugtel xelleedee
Хэлээд ч ойхоо больж,ойсон ч сонсоогүй,хараагүй,мэдээгүй юм шиг авахаа л бодон явдаг алтан сонгуулийн үеээ гэж....
yamar aimaar heldeg yum be idea mini, haraal "samryylmar" gedeg chini haraal bish uu
oroo samraad hayachihmaar l bna shuu
ай да маньтай адилхан самруулмар байна өө. Сайхан бичиж. Хэрэгтэй хэдэн хүмүүсийнх нь тархинд хийгээд самарчихмаар санагдлаа шүү.
Айдаа яасан үнэг үгнүүд вээ, Адъяа минь.
Сарын дараа гэхэд юу болоод өнгөрвөө, самруулчлаа гэж үүү гээл явж байх байх даа.
Тэгээд дахиад 4 жил..
Дасан зохиц. Чи алх хадуурнаас өөр алдах юмгүй партизан биш. Зулын гол болдог улсыг дараа нь бүгд мартдышд
Хөхтолбот: Хэлээд юухэв Гөөхий минь. Чи л ирж арвайгаар үр өгч амраа кккк
Юки: За яахав дэ хө, заримдаа гоё үг хэлэх гэхээр хоолой хатаад, ходоод хатгаад, хошного ... за за болно энэ ингээд хадуураад явчдагийн.
Бадка: Халуун дүүгэж, хацар нь улайсан хүмүүс хаа сайгүй байноо.
Болжмор: Алтан сонгуулийн ардчилсан иргэд шүү дээ бид чинь хэхэ.
Онки: Хараал нь ч хараал л даа, хамгийн "хөөрхөн" хараал байгаан хэхэ.
Мэлка: Тэг тэг,миний найз самраад хая яадгийн. Дараах бүтээн босголтын ажлыг би хариуцъя хэхэ
Үлмэдэх: Баярлалаа. Саналаараа самруулдаг хүн байвал ч сайхан л байна тэ.
Билгээ: хэхэ үнэн үг үү? "үнэг" үг үү? Харин яг л тэгнэ дээ, Юу болоод өнгөрвөө энэ чинь самралт байна гээд л.
Гамп: Хэн ер нь зулын гол болох гэсийн. Хүний хөдөлмөр үнэлдэггүй, хийсэн юм оруулдаггүй дарганцарт уур хүрээд, тэрийгээ арай глобал маягаар илэрхийлж байхад.
Даргыг чинь самраад өгөх үү?
Heleed yu geh ve? Henii yanaagui l buhimdaj baina daa. Surhii onood helchihlee, olon hund hurgeh yumsan.
айе, идаа минь яадиймлээдээ /зовлонг нь ойлгов, шүүрс алдав/
зүгээр нэг амьдарч болохгүй хорвоо юу даа..
нэрвтсээр байтал нас богиносох байх шүү..
за тэгээд урт насалла гээд ч яах юм билээ..
Бухимдаж байгааг чинь ойлгож байна л даа гэхдээ ''Самруулмар'' гэдэг муухай үг байнаа,сэтгэлд нэг л тийм айдас төрүүлсэн жихүүцмээр ч гэх юм уу нэг л тийм муухай үг байна,уурлаж байсан ч ийм муухай үг битгий хэлээ Айдаа.
Бухимдаад яах вэ? Сайхан амгалан байх хэрэгтэй. Ингэлээ гээд тэдгээрийн зан ааш засагдахгүй эцэст нь өөрөө л хохирно. Би ийм бодолтой болоод байгаа. Feel Good гэж дотроо бодоод сайхан юм бодож явах нь дээр болчоод байнаа энэ нийгэмд. Тиймээс сонин уншдаггүй болсон. Интернетээр улс төрийн мэдээ уншдаггүй болсон.
Ooriig chini ajaad baihad setguulch hun shig bna! Setguulch hunii ajil hecuu! Estoi ooriin chini heldgeer dandaa l hel amand orj ybdag ajil! Medeej buhimdah ue zondoo l gardag baih! Hamgiin gol ni ooriinhoo uzel bodliig aihgui bichih l heregtei. Hen neg ni yiu gej helj bna ymar hamaa bna. Za uzeg chini buur hurc baih boltugai!!!!
Зараа: Аа чи амнаас цаашгүй юм байж.
Пийки: Харин хип хоп дуу болгоод үглэбэл овоо амьтаст хүрэх юм болуу гэж боджийно.
Нана: Тэххх /нусаа шорхийтэл татав/
Амор: Яаг үнэн хэт урт наслабал хүүхэд нохойн доог болно. Тэгж байснаас хааяа ингээд нэрвтээд нас сүүдрээ тэнцүүлж байсан нь дээр ккк.
Эрхцас: За за дахиж ийм муу үг хэлэхгүй ээ. Тэгснээс "тасдуулмар" нь дээр юм байна ккк.
Санаахай: Зөв өө зөв, мань наадхыг чинь мэдээд байгаа хэрнээ хэрэгжүүлж чадахгүй далийгаад байхын.
Бөхчулууны Эрдэнэжаргал: /Урт нэр байна шүү. Бөө Эрка гэчье/ккк. Харин тиймээ, үзэгний хошуу хэт хурцдаад заримдаа өөрөө өөрийгөө сүлбэнгээ алдахын Бөө Эрка минь.
Тайван байвал байж чадах л хүн байх гэж бодоод л байна.
Сайхан бичихийн тулд санаатай бухимддаг болов уу л гэж "сэтгэлзүй"-н таамаглал дэвшүүлэв :)
...Хийсэн болгоныг нь хиймэл жүжиг болгон найруулж, чухам л баахдаа хүртэл байрлалаа зөв сонгож, ямархан үзэсгэлэнтэй ялгадас гаргадаг талаар цаас болгонд эрээчиж, хана бүрийг халтардуулна... alnaa alna ene neeree
Яадийм бээ, харин ч сэтгэгдлээ ийм сайхнаар гаргаж бичих нь сайхан, заавал инээсэн дүр эсгэж суух юун, бухимдвал буглуулаад байлгүй энэ мэт гаргаж бай, зөв!
Мөнхбаатар: Сүрхий таамаг байна. Сайхан бичихийн тулд нервдэг юм болуу, нервтэхийн тулд бичдэг юмуу бүү мэд. Үгэн эргүүлэг гсн :D
Ука: Ялгадастай хэсгийг яагаад онцолсын болдоо ккк.
Үлмэдэх: Дэмжиж балиашигласанд аймаар баярлав. Дараагийн удаа дэвхцэж хашгирах болохоороо өөрийг чинь дууднаа гээлүү :D
Post a Comment