2008/07/28

Энэ би гэж үү?

Огтоос зүс харалцаагүй нэгэн онцолж намайг зуржээ. Түүнийгээ имэйлээр илгээсэн байх юм. Зүгээр л зугаа наргиа болгож зурсныг нь мэдэж байна л даа, гэхдээ хараад байхад надтай төстэй ч юм шиг, уншаад байхад тайлбар нь уран цэцэн сэтгэмжтэй, басхүү сонирхол татам болохоор нь тэр хэвээр нь оруулж орхилоо. Миний мэйлээр ирсэн миний тухай төсөөлөл миний л өмч юм гэж санаад жинхэнэ дураараа дургичихлаа, уучлаарай.
Udeesxen MC:

Ямар ч гэсэн зурсан хүнд талархав. Төлөөлж намайг түүнд ярьсанд хүнд ч талархав. Сахилгүйтэж 90:60:90 гэх мэт илүүдсэн хэмжээс хэлснийг эс тооцвол саваагүй энэ сараачлагад би хачин дурлав. Өмнө нь нэг удаа өөрийгөө үгээр зурахыг оролдож байснаас өрөөлийн зургийн бийрт өртөж явсан удаагүй билээ.


"Сайн уу? Танд нэг зураг өгөх гэсэн юм. Таныг зурах гэж оролдсон юм. Таныг хараагүй байж зурах гэж оролдсон юм.

Өөрийнхөөр чинь зурж чадаагүй л байх. Өөр хүний үгээр зурлаа. Янз янзын ямар ч зохицолгүй хэмжээс, зохицолуудыг тэр хүний амнаас сонслоо. Тэр баримт найдваргүй гэж бодлоо. Тэгээд өөрийнхөөрөө өөрийг тань зурлаа. Хэтэрхий дураараа загналаа.


Яг ингэж айлгүйтэж алхдаг ба
йх гээд зурлаа. Яг ийм өнгө л тохирно байх гээд будлаа. Гүйцэд мэдэхгүй тул гүйцэд будсангүй. Зүгээр л цацчихлаа.

Толгой дээр чинь ядаж малгай тавьчихъя гэж бодсон ч ямар стил фейшн сонирхдогийг тань мэдэхгүй болохоор хоосон орхилоо. Үсээ яаж хаяалдаг бол гэж удаан бодлоо. Яаж хаялдаг байтугай ямар үстэйг тань ч мэдэхгүй тул худлаагаас хоосон нь дээр гээд үсийг тань зурсангүй. Ингээд өл халзан толгойтой зурагдлаа.


Нүүрийг чинь хоосон байлгаад яах юм ядаж хэдэн зураас, цэг үлдээе гэж бодсон ч нүүрний тань хэсэгт харандаа хүргэнэ гэхээс жинх
энээсээ нүүрэнд тань мэс хүргэж байгаа юм санагдаад чадсангүй. Чаддаг нь би биш бололтой. Тэгээд таны энэ зурган дээр нүүр тань дутуу зурагдлаа... Ядаж харцыг тань мэддэг бол яаж ийж байгаад хоёр цэг хатгах л байсан байх...

Хувцасыг тань яаж зурах вэ гэж бодлоо. Ямар хувцас яаж өмсөж явсныг тань хараагүй болохоор хувцас нөмөргөж чадсангүй. Нүцгэн үлдээлээ. Нүгэл гэж бодохвий. Өөр арга байгаагүй юм шүү. Уучлаарай.


Хээнцэрлэж чармайж зуръюу гэж бодлоо. Гэвч эрэгтэй хүн хээнцэрлэж чармайвал хэрэг дээрээ уг зүйлээ гутаадаг жамтай юм шиг тул тэгсэнгүй. Тэгээд энгийн мохоо зураг үйлдлээ. Зурчихаад дахиад харахаар таныг биш таны тухай өөрийнхөө төсөөллийг зурчихсан ч юм шиг. Үгүй ч юм шиг.

Надад таны тухай хангалттай баримт байгаагүй шүү. Тэгээд л иймэрхүү зур
аг зурлаа. Нөгөө айхтар 90:60:90-г тань гаргаж зурж дүрсэлж чадсангүй бол уучлаарай. Угаасаа уучлах юм олон л байгаа байх :P

Эцэст нь өөр хэн нэгэн хүнээс ишилж өгүүлэх нь:
"Хамгийн чухал нь чи өөрөө л зурагаа таних хэрэгтэй байна..." -- M...


29 Сэтгэгдэл:

Oogii said...

Сонирхолтой юмаа хэхэ

ulemj said...

Сонин зураг байна

Skull said...

Unen galzuu setgej bichij zursan bna. uneheer taalagdlaa

Vitaminjuulalt said...

Ницше гээд нэг баагий хэлсэн байдгийн билээ.
Мань яг тэр мундаг үгээр нь санахгүй байна. утгаар нь хусчий
Хүн тухайн хүнийг ямар ч төрлийн харьцаанд |сексийн ч бас энд орно| орсон байна. тухайн хүний тухай төсөөлөл үлддэг.
Хайртай дуртай байх нь хүртэл өөрийн сэтгэлдээ тухайн хүний төсөөллөөр бүтээсэн хийсвэр дүрд л хайртай болдог гэж хэ.
Энд хайр майр нь хамаагүй шүү хэ хэ.
Хүн юуг ч эхлээд дотроо төсөөлөөд тэр төсөөлөлдөө хариу үйлдэл өгдөг тухай л бичлээ.
Хэтэрхий лаг пилсооп бичичвүүдээ
өөрөө ч ойлгодгүүмдөө хэ хэ

amor said...

миний ойлгосоноор гоё өгүүлэмж гоё зураг...
чөлөөт сэтгэхүй биш гэж үү.....

gump said...

Хүмүүс гоёор төсөөлж тэгэж ханддаг юм байна. Хүн юу гэж төсөөлөх нь чухал биш төсөөлж байгаа нь өөрөө чухал. хэн ч төсөөлөхөө байчихвал уйтгартай

Тоонто said...

Их гоёоор дүрсэлжээ.

Nisu said...

бичнэ зурна сэтгэнэ гэж амилуулдаг хүн байна доо

2onki said...

Gojo zyrag, gojo setgemj bna.. haaja haaja ingej hun dagaj halih dajgui yum.

Yag yaj bgaad zyrsan bol, gertee syygaad bichgiin shireenii ard chiidengiin gereld uu? esvel yag odoo nad shig ajilaasaa garah zavgui, udriin hooloo ajiliin shireen deeree idej bgaad genet zaas harandaa avaad l...zyrchihsan yum bol yy?

Idea shuu, heniigee yjuraal zyryylaal yavdagiin;)

xvv said...

Ингээд idea-ын шалдан зургийг үзчдийм байжээ :P Дажгүй биетэй дамшиг вэ :D))

Altai.. said...

cool

sanakae said...

ХИХИ нүцгэн зураг.

arsun said...

haha, Idea nutsgen yawjiina.

Энхмаа said...

Яахав зурганы хувьд хэн ч зурчих зураг байна л даа.
Хамгийн гол нь хэдэн өгүүлбэрээр энэ зургаа амилуулсан нь гайхалтай байлаа.
Задгай сэтгэдэг "зураач" байна...

http://undugdu.blogspot.com

uka said...

Gui e mun adilhan bolj. Chi ooroo Titanikiin busgui shig hevtej bgaad zuruulsan ym bish uu, haha joke shu. Tailbar ni tasarhai sanagdjiina.

Anonymous said...

Nutsgen bieiig aldarshuuliy kkk.

Idea said...

Оогий: Харин тиймээ.
Үлэмж: Хэлээд юүхэв.
Скүлл: Тийм байна лээ. Надад ч бас сонин санагдсан. Зочилсонд баярлалаа.
Е.Битмийн: Ойлгоход хэцүү ч гоё философи байна. Нээрээ төсөөлөлд хязгаар үгүй, бас хэмжүүр үгүй байх даа.
Амор: Яг зөв ойлгожээ. Сэтгэхүйд цар хүрээ байхгүйн илрэл гэж бодож байгаа.
Гамп: Тийм шүү. Төсөөлнө гэдэг чухал, онох эсэх нь хамаагүй.
Тоонто: Тийм байна лээ.
Нисү: Харин тиймээ, нууц авьяас харагдаад байгаан. Зочилсонд талархлаа.
Онки: Яг яаж зурсныг ёстой өөрөө л мэдэх байх даа. Магадгүй жолоо барьж явахдаа урд шилнийхээ тоосон дээр хуруугаараа зураглаад дараа нь цаасанд буулгасан ч байж болох.
Хүү: Хаха би ч өнгөрлөө л дөө. Түмний дэргэд шалдлаад.
Алтай: Sure.
Санаахай, Арсун: Юундаа тэгтлээ шоолсийн. Нүцгэн хүн хараагүймуу.
Энхмаа: Тийм шүү. таталсандаа биш тайлбартаа учир нь байгааг мэдээд байгаа. Зочилсонд баярлалаа.
Ука: Тэгсиймаа, би өөрөө тайчиж байгаад захиалгаар зуруулсийн. Гол нь парикаа тавихаа мартсан байна лээ. Тэгээд халзан байгаан.
Үлмэдэх: Ингээд од болдог юм байжээ. "Нүцгэн од" хихи.

gegeen said...

hehe, marzaak yumaa. neeree ingedeg bol yahuu.

xocoo said...

Сайн зурсан байна шүү ):\

Idea said...

Гэгээн: Их адилхан болж гээд л байгаа хүмүүс хэхэ.
Хосоо: Тийм байна лээ.

Зуураач нь said...

idea: Тэнэг хүүхэн. Чам руу и-мейл бичих ямар ч сонирхолгүй болов. Чиний өмч болгонд бусдын итгэл эсвэл сэтгэл байдаг юм за. Өөрийнхөө өмчийг үргэлж ингэж олны өмнө ил гаргаж байгаарай. Олон ч хүнд таалагдсан бололтой. Олон олон хүнд ингэж таалагдаж яваарай.

Oogii: Тийм сонирхолтой байна уу? Сонирхолтой юм ховорджээ янз нь. Хөөрхийс.

Ulemj: Сонин байгаа биз. Шал сонин зураг. Ийм сонин лалрын зурагнуудыг "сонин" шиг гарчиглаад л хаяж байвал таарна.

Skull: Галзуу сэтгэж зурсан юм биш ээ. Галзуу хүн зураад, галзуу хүн бичээд галзуу хүн рүү илгээчихсэн юм аа. Арай л галзуу хүмүүс уншаагүй бололтой.

Vitaminjuulalt: Вита хамаа Ницше та хоёр янзтай хэлчихжээ. Гэхдээ чи болоод бусад хүмүүс ч гэсэн ойлгоогүй нь тоогүй.

Amor: Тийм шүү. "Чиний" ойлгосоноор л "гоё зураг", "гоё өгүүлэмж", "чөлөөт сэтгэхүй". Чи ч ойлгоно гэж хэрчдэг нөхөр байна шүү!

Gump: Жаал аа. Чи уг нь нэг юм хэлэх гээд хэлж чадалгүй залгичихсан юм шиг байна. Хахчихгүй бол залгиж байхад муу юм юу байхав. Залгигчид мандтугай.

Тоонто: Тийм гоё дүрсэлсэн байна уу? Гоё дүрсэлсэн гэж байгааг бол байгаагаас нь гоё дүрсэлсэн гэсэн үг үү? Байгаа нь тэгвэл юу болж таарах уу?

Nisu: Ха ха. Хаана хэн юу амилуулаад байна? Харагдахгүй л байна шүү хам аа. Чи арай нөгөө "Будаг амилав" гээд аль багадаа уншсан зохиолынхоо бодит баатруудыг амьдралаас хайгаад байгаа нөхөр биш бээз?

2onki: Нэгдүгээрт миний яаж зурсан тийм сонин байна уу айн? Нойлд сууж байгаад чүдэнз хайрцагны арын дэвсгэр дээр чүдэнзний нүүрсээр зурсан гэвэл яах уу? Хоёрдугаарт наад хүүхэн чинь намайг уярааж зуруулсан гэж яаж бодоов?

Xvv: Хүүе ямар амархан барьц алдаж байна аа? Хүү минь шалдан зураг гэдэг чинь шал өмнөө юм байдаг юм. Иймэрхүү юмнаас дажгүй биенээс авдаг таашаал энэ тэр авах гэж байгаа бол #!@#$^% !!!

Altai: Cool => Сэрүүхэн байна шүү.

Sanakae: Алдарт Нацагдоржийн ХИХИ-г нүцгэн зурган дээр хэрэглэх зохихгүй байгааг онцлон тэмдэглэе. Нүцгэн зураг гэж зөв хэлсэнд tnx. Нүцгэн хүүхний зураг биш "нүцгэн" түүхий зураг л даа.

Arsun: Уг нь хүн бүр л нүцгэн явдаг...

Энхмаа: Зурагны хувьд ч хэн ч зурчих зураг л даа. Энхмаа ч зурчих зураг. "Зураач" гэж хашилтанд хийж егөөдсөнд tnx.

Uka: Хэнтэй адилхан гэж?

Anonymous: Хэнээс ишлэснээ хэлж баймаар юм...

Idea: ...

Gegeen: юу ч ойлгосонгүй.

Xocoo: "Сайн" зурна гэж юу байдгийг "сайн" мэддэг бололтой. Та!

Altai mountains... said...
This comment has been removed by the author.
Altai mountains... said...

jamar xeruul xaij teneg ug bichdeg xiix jumaa olj jadsan ..togloom nargia oilgodoggui...baagii ve ene zuuraach gegch guai...

xvv said...

зураач нь шаал сонин санагдчлаа...
Яасан бүх хүний бодсоноор байх албагүй биз дээ? Зарим малнуудыг шууд хараад таньж чаддаггүй хүмүүс биднийг бурхан бүтээхдээ хийсэн дутагдал юм л даа. Idea уг нь овоо өөд нь татсан чинь хэхэ өөрөө орж ирж жинкэн тэнэгтцэн байшд :D

uka said...

Эрхэм зураачид нь:
Яасан нээх уран цэцэн, авангард сэтгэлгээтэй амьтан болж Idea-д харагдах гээд нууцаар мэйл явуулсан чинь өнөөх нь шал тоохгүй блогтоо тавьчихсан чинь эгдүү нь хүрээ юү. Инээдтэй ч амьтан бол доо. Уул нь өөртөө мундаг ач холбогдол өгүүлж, таавар мэт сэтгэгдэл төрүүлье гэж бодсон бололтой. Би мэдэхгүй юмаа дүгнэдэггүй л дээ, гэхдээ дээр оруулсан тэнэглэлээс харахад тэгж ойлгогдож байна. Эндүүрсэн бол уучлаарай, эрхэм зураач гуай.

Өөрийнхөө талбарт алдарт урлагийн бүтээлээ туурвиад, амьтан хүнтэй арцалдалгүй амар жимэр бай за. Аягүй бол араас орж ирж хэрэлдэнэ дээ чи.
Наад бүсгүй чинь шал хэнэггүй нөхөр байгаан, блогоор нь ч хүн их ордогийн, гэдэн нь хөдөлж нэр усыг чинь нийтэд зарлачаагүйд баярла. Өөр юу гэхэв.

Logos said...

nice piece! bas zahia ni goyo yum...

Logos said...

zuuraach ni bas cool gar baina xaxa

Idea said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

busdad 'ugson' geh itgel setgeleee busdiin bish ooriin hysleer ynelj tsegnej chirj gyih gsn unooh gaihal bodgali 'zuuraach' ta busdiin bish uuriin bodol sanaag ahiuhan shyyvel deergyisen gejyyy...sonin iii

itgelthair