2008/09/28

МАХН-д хэлэх зөвлөлгөө

/Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөлгөө” постпанк
шүлгээс санаа авсан муулбар/

Чи өмнөх сонгуулиар гэрлэсэн хос бүрт 500 мянган төгрөг өгнө гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь 15-хан настай улаан цурам хүүхдүүд хурим хийж тоглоод эх захаа алдаж байна
Чи бас саяын сонгуулийн өмнө шоу хийж нефтийн үнэ буулгана гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь хүчээр барьж байсан үнэ нь огцом тэсэрч, тэнгэрт хадаад иргэд ихээр уйлж байна
Чи бас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө хэмээн орилж, ард түмнээ аягүй чанга хуурсан
Чиний энэ худлаа амлалтуудаас чинь болж, инфляци хэд дахин өслөө

Чи сонгуульд ялагдахаа мэдээд луйвар хий гэж чанга дуугаар тушаасан
Сонгуулийн дүнд бухимдсан иргэд бөөн бөөнөөрөө жагссан
Чи жагсагчдыг ямар ч хамаагүй аргаар зогсоо гэж чанга дуугаар үүрэгдсэн
Чиний тушаалыг биелүүлж, монгол монголыгоо буудан хороов

Чи олимпоос заавал алт авчир гэж чанга дуугаар зандарсан
Чиний үгийн сүүдэрт жиндэн байж тамирчид маань гурван алт авчирсан
Авчирсан алт болгон манай намын азтайнх гэж чи чанга дуугаар чичирсэн
Аварга болсон тамирчид хэдэн төмөр зүүгээд чимээгүйхэн хоцорсон

Чи буудсан хүмүүсийг нууж, бусдыг хэлмэгдүүл гэж чанга дуугаар тушаасан
Чиний сүрнээс айгаад төрийн цагдаа шоронгийн шал арчиж байна
Чи өөртөө долигноогүйн төлөө мөнгөтэй нэгнийг хорь гэж дүрэмдсэн
Чиний бөгсийг долоогоогүйдээ Буян Жагаа өнөөдөр буруутай ялтан боллоо

Болоогүй чи орон нутгийн сонгуульд дахин ялах ёстой гэж чанга дуугаар хашгичиж байна
МАХН гуай чамд хэлэх нэг зөвлөлгөө байна, Чи битгий давар...!!!

19 Сэтгэгдэл:

Anonymous said...

Хахахаха гоёо хэлсэн

Anonymous said...

Uneheer yu bolj baigaag medseer baij duugvi unuu margaashiinhaa talhnii mungiig bodood l yavaad baih yostoi yum boluu. Ene hunee baisan bertegchinguud baihgui boltoloo balai ih hugatsaa zartsuulna daa. yaanaaa.

Anonymous said...

МАХН гэж ханаж чаддаггүй, хахаж үхдэггүй даварсан нам байхын. Ардчилсан намынхан нь даанч дотроо өчнөөн хагарч бутарсан хэдэн тэнэг юмнууд. Тэрнээс биш гайгүй нам байсан бол хүчтэй өрсөлдөгч байж, Махны машин нам арчигдахгүй юу. Арчаагүй юмнууд.

ZAYA said...

Ард түмэн онц байдал гэж юу байдгийг мэдэхгүй байхад онц байдал зарласан ерөнхийлөгч гуай таг чиг.
Зарласан хүн хүний амийг хариуцах ёстой.
Дотроо бутраагүй нам ч алга. Үхрийн алга бөөр шиг... Хариуцлага хүлээх цөстэй хүү байхгүй ээ.

Javkhlan said...

haha yag unen. odoo bitgii davar hehe.

Anonymous said...

Well done.

Anonymous said...

Идеяа иймэрхүүү юмаа сонинд тавьж болохгүй юу. Даанч чамд болохгүй байх даа тэ. Тэгснээс нууц нэрээр юмуу нэргүйгүйгээр энд тэндхийн том сайтад сэтгэгдэл маягаар оруулж болохын. Харах нэг нь харж л байх тэ. Би ер нь копидоод баахан тавилаа шүү.

Ээгий

sanakae said...

сайхан болжээ

Оогий said...

XM

Pearle Deppsu said...

өө лаг лаг

гэхдээ эвгүй сэдэв гэжугаа :D

MuggleMan said...

Энэ Idea нээрээ алт шиг хүн шүү

Anonymous said...

чанга чанга...
эрх чөлөөт оронд ингэж хэлнэ гэдэг эрх ч зориг ч байх ёстой..
дарга чинь аль нам бэ? гэж анд найз нар ч чимээгүйхэн асуугаад авсныг анзаарлаа..
ажилгүй болсон ч чи чадна доо...
лут лут...

Idea said...

Үлэмж: Балиашигласанд баярлав.
Үлмэдэх: Асуудал аль ч нийгэмд байдаг, зохицох бас тэмцэх л гол байх.
Ука: Намын дотоод зөрчил гадаад дархлааг сулруулдаг гэж үнэн шүү. АН-ын тухайд анхнаасаа зүүн, баруун төвийн үзэлтэй намууд нэгдсэнтэй нь холбоотой санагддаг.
Заяа: Онц байдлыг оройтуулж зарласан. Зарласан хүн нь одоо үүрэгдээд суух биш хариуцлагаас үүрэлцэх ёстой л байх.
Жавхлан: Хязгаар хэрэгтэй.
Үлмэдэх: Tnx
Ээгий: Хэрэв хэвлэлд нийтлэх бол ганц миний биш бүхэл бүтэн байгууллагын байр суурийг илэрхийлдэг болохоор ёсзүйд харшилдаг. Байгууллага даяараа над шиг бодолтой байна гэж байхгүй шүү дээ, алба ч үгүй. Харин блог маань бол Idea гэж хүний ганц өөрийнх нь дуу хоолой болохоор мэлхий шиг гуаглаж, хөхөө шиг донгодсон ч дурын асуудал шүү дээ.
Санаахай: Гялаав.
Оогий: Хоолойгоо дургүйцэж засав уу, дөгөөж засав уу.
Пийрль: Чи улс төр сонирхохгүй бол улс төр чамайг оролдоно гэжуга.
Ууганбилэг: Хэтрүүлжээ. Хэрхэвч оноогүй зүйрлэл байна, гэхдээ талархав.
Амор: Санаагаа илэрхийлэх л миний үүрэг болохоос гүйцэтгэх эрх мэдэл үгүй. Манай дарга нар улстөрждөггүй юмаа, ажил үүргийн хувьд тэгэх ч эрхгүй улс. Бас ажилтнаа хувийн блогтоо юм бичлээ гээд хэзээ ч халахгүй, халах эрх ч үгүй болохоор би ажилладаг юмаа.

Anonymous said...

идяа сайхан бичиж эннээс сайхайн бичнэ гэж юу байхав хэмээн би чанга дуугаар хэллээ

Idea said...

Элдээд базаад хаячмаар эгдүүтэй хүүр шүү энэ Гамп гэж би хөөрсөндөө чанга дуугаар өхөөрдсөн
Энэ муу тэгсэн намайг худлаа магтаж хошгируулж онгироож байсан байгаам даа гэж.

D.Sainbayar said...

:) well, said!

xvv said...

Алдаг амьтан шүү :D Яг голыг нь олоод, олоод бүүр нэг...

Anonymous said...

Bidend heleh erh bii gedgiig haruuljee. Chuluutui setgej shuluuhan helsen baina. saihaan saihaan. Dotor saya l ongoij baih shig hehe. Buhimdaad helj chadaagui ugiig helj baigaa hun baigaad bayarlaj baina. Tegeh l heregtei.

Anonymous said...

Bi ene Idea gegchiin ulaan fan boloh ni ee.Gaihaltai baina gej helehees oor ug sanaand ordoggui ee.Tsul aviyas baina.