2009/04/26

Дуртай

Дуртаааай, дуртай... Гадаадын зөндөө лак лак хамтлагт нугасгүйгээс гадна Монголынхоо хоёр бой группын шинэ гарсан дуу болгонд дурлаж, тоглолт хийвэл хүнээр даалгаад үзчих юмсан, цомог гаргавал нэгнээс нь хусчих юмсан гэж өрвөлзөж, өлөв долов хийж явдаг болай.

Нэг нь “Guys-666”. Нэгдүгээр курсын оюутан, ид хальж халтирдаг үе дээрээ байхад гарч ирсэн болохоор ихэнх дууг нь цээжээр дуулна дөө. Дуучин гэхээсээ жүжигчний сургууль төгссөн мань таван гар кинонд өөрсдөө тоглож, дууг нь өөрсдөө амилуулдаг нь аягүй таалагддаг. Тоглолт, клипүүд нь зохиол сайтай, мэргэжлийн түвшинд хийгдсэн байдаг. Анх “Тавилан” киног нь ангийхнаа уруу татаж үзээд л, “Би.. би хүлээнэ, бороон дуслуудад дурсаж хүлээнэ” гэдэг дуу хэсэгтээ л амнаас салаагүйм дэг. Бүтэлгүй дурлал, хайр сэтгэлийн нарийн ээдрээтэй ертөнц, нэг охиноос болж эвдрэлцэж байгаа хөвгүүдийн нөхөрлөл зэргээр ид амьсгалдаг цаг байсныг хэлэх үү хэхэ.

“Сэтгэлийн тэнхээ”, “Бидний найзын дурлал” кинонууд нь ч бас тасархай. Харин тэр “Цагаан сүүний домог”, “Ариусал” гээд сүүлд гарсан кинонуудыг үзээгүй. Ямар ч гэсэн сонгодог, хип хоп, R&b гээд есөн шидийн стиль шингээж дуулдаг, рок попоос гадна кино урлаг, мюзикл, тайз дэлгэцийн бүтээлд хүч сорьдог нь энэ хамтлагийн бусдаас ялгарах универсиаль тал байх.

Хамтлагийн гишүүдийн гадаад төрх ч өвөрмөц хэлбэртэй, тал хэсэг нь нэгийн тоо шиг галбиртай байхад үлдсэн тавин хувь нь “тэг” хэлбэрийн биетэй, нийлэхээрээ сайхан арвын тоонууд болдын... гээл далийхгүй юу. Мийгаагийн хоолой, Лхагваагийн имиж илүүтэй даж шүү. Дуун дундуур үглэдэг хэсэгт Төгсөө нь илүү юм шиг. За тэгээд “Нууцыг тайл”, “Далдын хүч”, “Е витамин” цомгуудаас уйдаагүй л байгаа. Жүжгийн хувьд ганцыг л үзсэн “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг”. Харин нөгөө айхтар сая гаруй төгрөгийн үнэтэй мюзикл тавьж огцом тэнэгтэхэд нь дургүй хүрсий шүү. Өөрсдийг нь заавал саятнууд үзэх ёстой юмуу хаашаа ийн гээл хэрэндээ бухимдаастай явсан шд. Нэг хэсэг “Мартагдсан аялгуу” болтлоо таг болсон бас. Үе үе фен шоу хийдэг л юм шиг байна лээ, даанч тиймэрхүү юм хэсдэг нас ч өнгөрч, найзууд ч цөөрч дээ.

Ямартаа ч Гайз-ыг сонсохоор хорин нас, хонгор үе, оюутны байр, анхны дурлал, ухаангүй тэнэглэл, увайгүй тунирхал... гээд амьдралын нандин агшнууд буцаж ирэх шиг болдог. Нэг тийм ухааралтай, нэг тийм гэгээн... юү ноү.

“Сайн уу амьдрал минь” киноны саунд тракыг чирээд ирлээ. Бас л даж санагдаад байгаам. Гитар дээр тоглосон хувилбар юүтүби дээр байна лээ. Тэрийг ацарсангүй. Гэснээс би гитаранд нугасгүй шд, гүүнд хайртай морь гэдэг шиг чадахгүй байж л балбаад явдагын. Банзан гитартай ах нар зохиомол дуу орцонд дуулахыг хулгайгаар сонсох ямар байдгийг одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ.



Удаах дуртай хамтлаг минь болбоос “The Lemons”. R&B урсгалыг цохиж гарч ирсэн альтирнатив инди чиглэлээр дуулдаг амьд хамтлагуудын нэг. Бас пост панк стиль тэднийх. Урьд нь сонсоол, уяраал, баясаал явж байсан ч хамтлагийнхныг төдий л мэддэггүй байсын. Харин эртүүд блог анд Уянгаагийн хуриман дээр нүүр тулаад, зургаа авахуулаад ёоо үүүүнэн азтай юм болсон. Тэр цагаас хойш үр хүүхэд, ач гуч нартайгаа зэрэгцээд үсчиж өгдөг болсон. Хөгжмийн найруулга дугаралт нь тас, дуу нь содон шийдэлтэй ёж үгтэй байдгийн дээр хамтлагынхны илүү дутуу юмгүй атлаа хэлбэрдээгүй донжтой стиль, гоцлол дуучин, ритм гитарчин Одноогийн өвөрмөц янаг хоолой.. яа яа яа. Эмээ нь залуудаа иймэрхүү аянд бишгүй л таазаа хөдөлгөж, таанц үсэрч явлаа /шүдгүй буйлаараа бувтнах/

Анхны “Red album” цомог нь сонсууштай гэж юүхэв. Эртний загварын жижиг улаан машиндаа эвтэйхэн багтаад хотын гудамжаар давхидаг болохоор цомгоо ингэж нэрлэсийн болуу жэхшиг… Энэ цомог 9 дуутай. Цомогт ороогүй бас зөндөө уран бүтээл бий.

Дуунынх нь нэрүүдээр өгүүлбэр зохио гэвэл “Тэр нэгэн Улаанбаатарын үдэш
зүүд нойрондоо хотын гудамжаар алхаж яваад цэнхэр нүдэн мэлхий гүнжинд хайртай гэж ш..сиймаа. Цаг агаар муудан шөнө дунд цас орж байхад алдагдсан аялгууны эрлийг өөр ертөнцөд үргэлжлүүлэхэд sex, rock мэт нь ядаргаа болтол тарчлааж…байсан” гэх мэтээр тэнэгтэж болох л юм ккк.

Хамгийн таалагдаад байгаа “83....86” дууг оруулчий. Энэ тоонууд нь хамтлагийнхны төрсөн он, бас өнгөрсөн зууны соц нийгмийн сүүлийн он жилүүд. Яджаахад мань мэтийн хүүхэд насны “алтан” үе шүү дээ. Амьдралын маань хамгийн жаргалтай мөчүүд байж. Мөөгний зурагтай гурвалжин алчуур толгойдоо зүүгээд эрээн палааж, орос бажийнхаар гангарсан охин дэлгүүр лүү төгрөг дөчин мөнгөний талх, “Нимбэг” ундаа, 90 мөнгөний соконд мөн ч их дэгддэг байлаа. “Миша”, “Новый товарь” сэтгүүлээс зураг хаачилж ханандаа наачихаад, улаан галстукаа шугам гаргаж индүүдэх гэж гүй мөн зовдог байлаа шд. Баяраар барьж жагсдаг Сүхбаатарын зургаа дүүгээс нүдний цөцгий мэт хямгадаж, сурагчийн амралтаар гардаг Чехсловакийн хүүхдийн киног тэсэн ядан хүлээдэг байсан тэртээх он жилүүддээ нэг оччихоод ирэхсэн.

За тэгээд дээрх хоёрын араас Mohanik, A Sound хоёр аягүй хөөрхөн явж байгаа. Бас Madness, Fire, Pips, Шөнийн галт тэрэг эднүүсийг хааяа сонсох зүгээр л байдын. Гэснээс Лемонуудын сүүлд гаргасан “Залуу Ленины ойролцоох гурван давхарт” цомгийг надад түрррррррр зээлчих хүнтэй төстэй амьтан байхгүйм байх даа, гялс голруулчаал буцаагаад өгөх гэсийн. Нэт мэтээс татаж сонсохоор аягүй кайфгүй, бас зарим нь олдохгүймаа.

22 Сэтгэгдэл:

ArToo said...

Нимбэгнүүдийн шинэ цомог гаргасан гэж дуулдсанаас хүн амитанд харагдсан нь цөөхөн шд...
олдоосой олдуул надад өгөөсээ лалала

Anonymous said...

Гэснээс Лемонуудын сүүлд гаргасан “Залуу Ленины ойролцоох гурван давхарт” цомгийг надад түрррррррр зээлчих хүнтэй төстэй амьтан байхгүйм байх даа, гялс голруулчаал буцаагаад өгөх гэсийн.


hahahaha tenegtnee ene.

Гамп said...

Тэр гайс ч мэдкүү эээ юу дуулаад байдын. Ярьж байгаам шиг тэгээд бас ая хөгжим муутай. Би ч нээх сонсож үзээгүй хааяя автуус унаанд явжаахаар явдын бөөлжис зутгадаг гээд яахав

Надаа пайлаар байшд. Уууг нь аваад хамтлагаа дэмжээ хаячуул тээ. лимонууд чинь харин тасшд. Энэ дууны гитарнаас виктор цой сонсогдоод байгаам шиг санагддаг миний хөгжим мэдэх ч гэж юу байхав.

Sansar Choinyambuu said...

Жоохон хууль бус юм хийчихье

http://share.gogo.mn/49492081240602364

Password: www.mongoltamga.com

amor said...

аливаа юманд зүрх сэтгэлээсээ дурлана гэдэг их сайхан чанар байх шүү..
цомог дуу, дууны үг энэ тэрийг цээжээр мэдэж өгүүлбэр зохиож энэ тэр лагиймоооо..
ямартаа ч оруулсан 2 дууг сонслоо, таалаагдаагүй гэж хэлэхгүй хэхэ..
тааралдсанаа таалагдсанаа сонсчихдог хөгжмийн мэдлэггүй мэдрэмжгүй хүн дээ, би..
гэснээс гитар гоё шүү, чи балбадаг юмуу? би чадахгүй байж нүдэхсэн гэж бодоод л..
голруулах цомогтой хүн энэ хүнд буян болж түр зээлдүүлээсэй! гэж бодогдов, надад даанч байхгүй, үнэн шүү.

Jenni said...

:) bid 2 blogiinhoo hayagiig solison shuuu. PLEASE UPDATE
http://beckjenni.blogspot.com

artag said...

бас миний ч дуртай хамтлагууд...

Idea said...

Мирус: Чи бид хоёр нээрээ хүний бөгөөд үнэгүй юманд нугасгүйтжийнаа. Уул шугамдаа дуртайм бол аваад сонсож болох л байх тэ. Гэхдээ л хүнээс голруулвал илүү амттай байдын ккк.
Үлмэдэх: Тэнэгтэнэ.. тэгээ юу гэж /хэлээ гаргав/
Гамп: Юу гээдийнаа чи муу, миний дуртай хамтлагийг. За яахуу пайлаар байгаан бол өршөөчий. Эсвэл чи дэмжээд авчих, мань сайхан дэмжээд хуулаад авчий.
Санни: Хөө баярлалаа, за хууль зөрчсөн гэж хэнд ч битий хэлээрэй. Мань бас чамайг хүнд хэлэхгүй ээ... LOL
Амор: Тааралдсанаа, таалагдсанаа сонсдог бол харин ч хөгжмийн мэдлэгтэй, мэдрэмжтэйм биш үү. Гитарын аялгуунд нь дуртай болохоос өөрөө чаддаггүймөө. Яахуу тэхдээ эмээ, өвөө, бясаа гуравтайгаа хихи. Заалгуул заалгаарай.
Женни: Аан за, шинэчилнээ.
Артаг: Чухмаа чухам, манийхаа төрсөн өдрөөр юу бэлэглэхээ мэдэж авсан биз дээ.

Залуу Маркетер said...

Би ч бас "The lemons" сонсох дуртай шд харин та тэр сүүлд гарсан цомгыг нь http://onlinebook.mn/music/index.php?target=products&product_id=1866 эндээс лав сонсож болох байх

БОРОО said...

Нимбэгнүүдийн сүүлийн цомог нь өмнөхөөсөө шаал өөр юм билээ. хэхэ. надаа лав өмнөх нь илүү таалагдаж байсан.

nana said...

nisvaanis bna, aidaa ugiig ni sudlaad neg blog bicheech hoo

ter zurhee gargaad zuseed hayamaar, setgelee tegeed sereedej gargamaar sereedej gargamaar gedeg duu ni baishtee, galsansukh ch amgaad ataarhdag baih shuu, tiim galzuu shuleg bichsen yaruu nairagch onoodor mongold hen bna geel bi bodood suujiina.

Жаагий said...

Guys-ийн "Хайрын бүжиг" гэдэг дууны аянд үүр цайтал бүжиглэж явснаа санав, санаа алдав.

Хайр дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Чамтайгаа хамт баймаар байна гэсэн үгнүүдтэй шиг санагдаж байна.

Amgaa said...

Тэс хөндлөн 2 юманд дурлацийм байшдэ.

Anonymous said...

Ach guchtai emee boloh gej yundaa yarsiin. Jijighen bietei ovor bagatai l huuhen bna le shd.

зэрэглээ said...

lemons-g n tiim sain medkuum magad minii uyes hetreez. guys-g n bol sanajiin. guys-n ondor n geel uhej yavlaashd geeluu. daj zaluu te. yag l cham shig guys-t durtai.

tagnai said...

Амьдийму үхциймүү. Чих рүү нь хатгаад үздиймүү

book said...

ulesson.blogspot.com Ороод үз хэрэгтэй хичээлүүд их байна.

Чепак said...

Залхуурахаа болии

uka said...

Сард нэг бичдэг саак блогчин болж байгаан байгааз.

Idea said...

Залуу Маркетер: Баярлалаа, гуснаа.
Бороо: Тиймүү, сүүлийнх нь бүтэн сонсоогүй. Эхний улаан ч тас цомог шүү. Миа гэх дуу байхгүй.
Нана: Нис ба нис ч бас күүл хамтлаг шүү. Үг бол яахвээ, стилийнх нь нэг л хэсэг. Амгаа угаасаа нуль авьяас шүү сонин сэтгэхүйтэй. Ялааны бодлоор дуу хийж мийгээл.
Жаагий: Тийншд ёстой, үг мүг нь хүртэл яг.
Амгаа: Тэхх, тэс хөндлөнгийн тэхий голд нь л байна даа.
Үлмэдэх: Угаасаа яараагүй байхад болчихсон шд. Жижиг биетэй жаажиг эмээ байгааз дээ.
Зэрэглээ: Лхагваа юу, тэхх гоё залуу шүү. Царайлаг, мэдрэмжтэй, дээрээс нь гоё биетэй хэхэ. Нимбэгүүд аль ч насныханд тохирноо.
Тагнай: Ёооё чих... Энэ аягүй тэнэг ээ. Тэгж шалгадиймуу.
Лессон: Орж байгаа шдээ, зарим нь ахдаад байгаа болохоос хэрэгтэй юм зөндөө байдаг. Үргэлжлүүлээрэй.
Чепак: За тэгий.
Ука: Угаасаа сак шд. хэхэ таануус нээрээ зүгээр амьдруулчихгүймаа.

xvv said...

:) Шууд рекламанд уруу татагдан эрэлд гарав аа :D

Erhtsas said...

Үүш явж явж, миний хайртай залууст чи бас хайртай bолж таарах шив. ( Хардав, харамлав )