2008/02/02

Үгийн уурхай

Idea гэгч эрэг духалж, эргүү толгойлсон нөхөр энэ яваа насандаа их олон багшийн укаасагны амт үзжээ. Укаасаг гэж яагаав, ууртай багш нарын ганц зэвсэг, амсахад гашуун ч амин дэмтэй эд байгаагүй юу. Уул нь хичээл заахдаа заагуур мод болгож ашиглах ёстой эд шиг байгаа юм. Даанч мань мэтийн данхар толгой тэрхүү “шидэт саваа”-наас хэчнээнийг ч толгойгоороо мөргөж хугалсан юм бүү мэд. Тэрний хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй яваа ч юм билүү.

Нээрээ хүн яслийн, цэцэрлэгийн, анх “а” үсэг заасан, арван жилд анги даасан гээд яасан ч олон багшийн гар дамждаг юм. “Муу хүний заяа завагт” гэгчээр Idea-д хичээл орж байсан хүмүүсийн ихэнх нь эрдэмд бүрэн боловсорч, эрх хүүхдийн эвийг олох аргад суралцсан эрдэнэ мэт улс байж. “Багшийн эрдэм шавьд” гэдэг үг үнэн байсан бол энэ янзаараа аль хэдийн ерөнхийлөгч болчихгүй юу. Даанч ард түмэн буруу хүнээ аваачиж сонгочихоод л араас нь бухимдаад явахын./кккк/. Гэхдээ амандаа орсон эрдэм номыг хэлээрээ түлхэж гаргасан хэсэг бүлэг нөхдийн нэг нь гэдгээ мэддэг маань сайн хэрэг л дээ. Олон жил заасан мөртлөө огт дурсагддаггүй нэгэн байхад хэдхэн цаг хичээл орчихоод дурсамжийн тасархайд үлдсэн нэг нь байх юм.

Оршлын оронд өгүүлэх ину-г түр зогсоогоод олноо дурсагдах, онцгой ачит нэгэн багшийнхаа тухай хэдэн өгүүлбэр татлая. Үг хэмээгчийн үнэ цэнэ, үүрэг ролийг магадгүй энэ багшаасаа ч ойлгосон байж болох юм. Овилгогүй оюутнуудад орчин цагийн монгол хэл заасан багшийн маань алдар Цагаантуг овогт Мягмарын Саруул-Эрдэнэ. Мань эр “Монголын нууц товчоо”-г анх англи хэлнээ орчуулсан, хэл шинжлэл, судалгааны үй олон ном хэвлүүлж, үе үе өдөр тутмын сонингуудаар өвөрмөц өнгө аястай өгүүлэл нийтлүүлдэг, хэл шинжлэлийн хамгийн залуу доктор гээд үг сүггүй магтах үйлс бүтээл арвинтай хүн л дээ.

Цахим ертөнцийнхөн андахгүй байх. Интернэт гээч нь энгийн хэрэглээ болоогүй үед багш маань анх “Цахим улаач” веб хуудас ажиллуулж, бүтээл туурвилаа бусдад түгээж явлаа. http://tsahimulaach.tsahimurtuu.mn/ Одоо ч АНУ-ын Индианагийн их сургуульд зочин-судлаачаар ажиллаж, зохиол бүтээл, судалгааны ажлаа үргэлжлүүлсээр, цахим сүлжээгээ хөтөлсөөр л яваа. Гэхдээ жирийн шавь намайг бараг санахгүй байх.

90-ээд оны сүүлээр Саруул багш монгол телевизэд “Үгийн уурхай” нэвтрүүлэг бэлтгэн нэлээд хэдэн жил хөтөлсөн юм. Зарим нь санаж байж ч магадгүй. Хотын гудамжаар алхаж, алдаатай үг үсэг, хаяг реклам тайлбарлахаас эхлээд угийн бичиг хөтлөх, үг хэл соёлоо эрхэмлэн дээдлэхийн утга учрыг сурталчилдаг байлаа. Бас сонирхлоороо англи шүлэг, дуу орчуулж, товхимол хэвлүүлдэг байв. Toni Braxton-ы “Unbreak my heart” дууг “Элэг зүрхийг минь бүү эмтэл” хэмээн гайхалтай орчуулсныг “Уруулын будаг” хамтлаг ая хийн дуулж байсан удаатай. Гэхдээ оюуны өмч ашиглахдаа багшаас зөвшөөрөл энэ тэр аваагүй гэсэн.

З-р курсэд байхдаа Саруул багшаар курсын ажил удирдуулж байлаа. Телевизийн спортын сэтгүүлчдийн нэвтрүүлгийн текстийг хурааж, хэл найруулга, нэр томьёо, алдаа оноон дээр нь анализ, ажиглалт хийхийг багш маань санал болгосон хэрэг л дээ. Бидэнд өөр сургуулиас ирж хичээл заадаг байсан болохоор багштан тэр бүр олдохгүй. Курсын ажлын сэдэв сонирхолтой байсан уу сургуулийнхаа илтгэлийн тэмцээнд бие дааж ороод түрүүллээ. Дараа нь улсын хэмжээний оюутны илтгэлийн уралдаанд оролцох болоод ангийн анд Заяа бид хоёр багшийг дуудлаа. Багшийгаа ирчихвэл сандрахаа больчих юм шиг санагдаж билээ. Даанч мань хүн байдаггүй, бид хоёр ч бөөн гомдол. Яг тайзан дээр гарахын өмнөхөн багш жижигхэн хайрцаг барьчихсан яарсаар ирэв. Хайрцагаар яах нь вэ гэтэл “Энэ илтгэл тавих индэр нь хэтэрхий өндөр юм. Заяа ч яахав нуруулаг юм чинь гайгүй байх. Idea-г цухуйхгүй байх гэж бодоод” гэж билээ. Сонирхолтой хүн шүү.

Төгсөх жил курсын ажлаа үргэлжлүүлээд дипломын ажил болгов. Үндсэн сургуулийнх нь оюутнууд биш болохоор бид хоёр хэнэггүйтээд алга болчихно. Хамгаалах хугацаа ойртсон үед багш нэг оюутнаар захиа явуулжээ. Уншаад бүр толгой эргэчихэв. Шүлэг гэхэд шүлэг биш, тэгсэн мөртлөө доош нь мөрлөсөн, учир битүүлэг үгс байх юм. Дахин дахин уншаад, эргүүлж тойруулж хараад юу ч ойлгодоггүй.

Бичиж хийж байгаа болгонтой чинь
Бийрээр туурвисан бүтээл мэт
Биечлэн танилцах шаардлага байна.
Цаглашгүй эрдмийн аянд мордох
Цаг хугацаа тулсан гэдгийг
Тааварлаж хэлэх хэцүү үед
Та хоёр маань ойлгож байна уу
Яг үгчлэн санадаггүй ээ sorry, нэг иймэрхүү л юм байсан санагдана. Дараа нь харин нэг мөр алгасаад уншихад жинхэнэ утга нь гарах байсан юм байна лээ. Дайны үед олзлогдсон хүмүүс бие биедээ захиа дамжуулахдаа иймэрхүү мөр алгасуулж уншигдахаар бичиж гол санаагаа нууцалдаг байсан гэсэн.

Бас нэг хичээл нь санаанаас гардаггүй юм. Ардын дуунд “хө” ямар чухал болох тухай. “Хө” хэмээх хүч нэмсэн түрлэгийг хэрэглэж байж ардын дууны ая үг хоёр зохицолддог. Харин сүүлийн үеийн дуунууд үгээ аялгуундаа зөв хуваарилаагүйгээс аяндаа түрэгдээд утга нь шилжээд байгааг жишээгээр тайлбарлаж билээ. Та нар ч гэсэн аялаад үзээрэй.

"Замбуулин хорвоогийн нааран доор
Захгүй их хөвөрсөн" гэж дуулагддаг.
Ямар нэг юм наар буюу модон орны доор биш дээр л байдаг баймаар юм. /кккк/
"Ээ хүслэн татсан амраг чи минь эээ
Ээ хүүрэн зүрхний уяа юмаа хө"
Хүүрэн зүрх гэдэг чинь цогцост л хэрэглэгддэг үг баймаар.
"Бадамланхуяа усан мандал гандашгүй еэ
Баахдаа чи минь ухаан бодлоос салшгүй еэ" гээд эдгээрээс гадна бүр орчин үеийн хит болсон олон дуунаас жишээ авч билээ. Даанч Idea-гийн memory дахь багтаамж хүрэлцсэнгүй, ачаалж байгаад гацсан бололтой санадаггүй ээ.

Диплом хамгаалахын өмнөх өдөр бид хоёр багшийн гэрт очив. Хоёр тэрсхэн хүү нь шалаараа дүүрэн тоглоом тараагаад гэрээ цэцэрлэг болгочихсон, багш ханаараа дүүрэн ном өрөөд өрөөндөө төв номын сан байгуулчихсан, дулаан уур амьсгалтай сайхан айл байлаа. Эхнэр нь гэж хөөрхөн ааштай эгч бид хоёрыг дайлаад л. “Саруул оюутнууддаа их хатуу байдаг. Та хоёрыг өөр сургуулийнх болохоор овоо зөөлөн хандаж дээ” гэж байсан санагдана. Спорттой ямар нэг сэжмээр холбоотой байсан болохоор л бид хоёрыг тэгж эрхлүүлсэн хэрэг л дээ. Бөхийн цолыг гурван хэлээр орчуулснаа багш харьцуулж тайлбарлаад л. Наад хоёр нь ойлгож байгаа ч юм байхгүй. Би бүр “Чамин ганган өнгө нь солонгороод” гээд дуу аялчихсан зогсож байгаам чинь.

Дипломоо ч амжилттай хамгаалж багш бид гурав учиргүй тэмдэглэж билээ. “100 хувь найдвартай тураана” гэсэн телевизийн зарыг шоолж үхтлээ инээлдээд л. Хүнийг 100 хувь тураачихаар цаана нь юу үлдэхэв дээ. Үг гэгчийн үнэ цэнэ, үр дагавар тэгж л ой тойнд минь багшийн тухай сайхан дурсамжтай хамт үлдсэн юм. Гэвч би багшийнхаа захисанчлан телевизийн хүн болоогүй. Алдаа засдаг “Ангууч” программ шиг ч ажиллаагүй. Монгол хэлний яруу тансагийг илтгэсэн бүтээл тууриваагүй. Зүгээр л сулдаа ганхаж, суудалдаа шигдсэн амьтан. Өнгөц харахад болохгүй юмгүй ч өнгөр лүү нь шагайвал болж байгаа юмгүй. Хааяа үг гуйвуулж кайф авах буюу, хамар доорх хагархайнаас гарч байгаагаа учиргүй хянадаг хүн болно. Эсвэл хүний хэлснээс дотроо өө эрж хүслээ хангаж таашаал авна. Ийм л ичиж үхмээр шавь их багшийгаа нэхэн дурсаж сууна. Үүнийг хэрвээ уншвал багшид маань таалагдахгүй байх. Гэвч би тоохгүй, сайн багшийн муу шавь байж яагаад болохгүй билээ. Арвин баялаг уурхайд орчихоод алт мөнгөнөөс нь авч чадаагүй атга шороотой л гарч ирсэн хүн байгаа биз. Багтаамжийн минь хэмжээ тэр байсан юм байлгүй дээ.

Танд Монголын Багш нарын баярын мэнд хүргэе.

30 Сэтгэгдэл:

бж said...

M.Saruul-Erdene surhii bichdeg shuu. Mundag bagsh baih ni ee. Dayar Mongol deerees l uguulluudiig ni unshij baisan.
Ter duunii ugnuud bur savaagaad haychihlaa...

Mundag bagshiin sain shavi gyalalzaad l baihaas yahav...

Amjilt huseye.

Anonymous said...

neeren l ene huniig sain tanihgi ch tsahim urtuu-d bichdeg zuiluudiig n bainga unshdag ih hundelj yavdag. neeren l mundag bagshtai yum baina. bagshiin neriig undurt gargaj yavaarai da.

3apaa said...

ТЭНЭГ, ЗЭРЛЭГ, ТVГШVVРТЭЙ БАГА НАС МИНЬ гэж бичлэгээр нь сайн таних юм байна. Ер нь олон уншигчид уншиж байсан байх. Блогий нь нэгжиж л байлаа. Баярын мэнд хүргэе!

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

http://blogmn.net/sugaraa/2006/5/167/%D0%A2%D1%8D%D0%BD%D1%8D%D0%B3%20%D0%B7%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%B3%20%D0%A2%D2%AF%D0%B3%D1%88%D2%AF%D2%AF%D1%80%D1%82%D1%8D%D0%B9%20%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0%20%D0%BD%D0%B0%D1%81%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%8C.html

Anonymous said...

Сайн уу, адтай, авьяастай охин Айдиа минээ. Саруулийн тухай сайхан бичжээ. Энэ бичлэгийг чинь аваад сонин дээр тавьчихаж болох уу, АНУ-д гардаг.
Номин.Б

peakfinder said...

Bagshiinhaa tuhai saihan dursamj bichjee. Sain bagshtai taarah gedeg uneheer zavshaantai hereg gej boddog. Odiid yu hiij yaj yavj baigaad maan' yamar neg hemjeegeer noloolson baij taardag yum.

Arsun said...

Daan ch tiim baihaa chamaltai baisiin.

Arsun said...

O'o uuchlaarai "chadaltai" gej baigaam shuu.
Ter hairtsag barij irdeg ni ho'orhon yumaa.

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Саруул багшийн шавь АЙДАА
Санаа бодлын соронзон ЮУДАА
Сартай шөнийн нөмгөн УЙДАА
Сархад сөнгийн учрал УУДАА

ZAYA said...

Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан танд болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Idea said...

Ганаа бж: Харин үнэхээр цоглог, залуу сэтгэлгээтэй сүрхий багш шүү. Хэл бичгийн хүн болохоор бичлэгүүд нь өөр байдаг. Надаас сүрхий амьтан байсан бол тэр дууны үг бүр урт жагсаалт гарах байсын. Баярлалаа.
Тэлмэн: Баярлалаа. Сайн багшийн чихийг мялаахгүй юм гэхэд халууцуулахгүй явах юм сан гэж бодохын. Даанч заримдаа худлаа юмоо.
Зараа: Багшийнхаа өмнөөс баярлалаа гээд хэлчихье. Нээрээ тэр бичлэг нь их өвөрмөц байсан шүү. Блогыг нь харин мэдэхгүй байна, хэлж өгч туслаарай.
Номин.Б: Эрхэм ахаар ингэж үнэлүүлсэндээ ихэд баярлав. Сонинд тавьж болох байх, гэхдээ би арай нийтлэлийн хэлбэрт оруулаад өгч болох уу.
Пийкпиндэр: Үнэн шүү. Багшийн хэлж ярьж байсан зүйл ямар нэг байдлаар бидэн дээр биелдэг юм шиг санагддагын.
Арсун: Адтай ах бас үгээр тоглоод байна уу гүй юу. "Чадалтай" гэх гэснүү "чамлалттай" гэх гэсэн үү хэхэ. Харин тийм, баргийн багш тэгж хайрцаг барьж ирэхгүй дээ.
Амарсайхан: Авъяаслаг ах аргагүй л алмайруулж байх чинь. Сүүл холболтыг янзтай дарсан байна шүү. Сүрд нь дарагдчихлаа байна. Сурууштай л юм.Нээрээ та чинь бас багш шүү дээ. Хожимдсон ч гэсэн багш нарын баярын мэнд хүргэе!
Заяа: Баярлалаа. Сайхан шинэлээрэй.
Бүгдэд нь:
Богц дүүрэн баялагтай
Блог дүүрэн бичлэгтэй
Амжилт бүтээлээр арвин
Аз жаргалаар бялхахын ерөөл талбиж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Болорхон said...

Sar shinedee saihan shineleerei! Irj bui hulgana jild ug tani uran uzeg tani ulam hurts baig ee! Blog anddaa yu sanasan yesun tsagaan husel ni biyeleh boltugai elgeeree enh amgalan turluuruu tuwshin amgalan baigaarai gej yereeye!

3apaa said...

test

byambaa said...

saihan bichleg boljee.

sonirholtoi hel shinjlel gedeg nomiig ni avch unshina gej bodood l yavaad bgaa. uur tuurvisan nom zergees ni taniltsuulaarai.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Багшийгаа дурсаж явдаг сайн охин байна. САйн ч бичиж. Багшаараа бахархах сайхаан.
Амраа энүүгээр гүйгээд байгаа юм биш биз хэхэ

Idea said...

Болорхон: Баярлалаа. Ерөөлөөр болог. Чиний ч гэсэн ажил төрөл арын хаалгагүй бүтэж, хийе гэсэнд чинь хэн ч бүү нөлөөлөг. /хэ хэ орчин үеийн ерөөл/
Бямбаа: Баярлалаа. Тэр зүгээр ном байна лээ. Өөр хэд хэдэн ном байгаа. Би юмнаас харж хэлж өгөхгүй бол буруу зөрүү юм ярьж багшийг хилэгнүүлнэ биз.
Бумаа: Заримдаа нээх сайхан багш болчихоод "багшаа" энэ тэр гэж дуудуулах, бахархуулах юмсан гэж боддогийн шүү. Даанч мань мэтийг гэлэн гуай гэх нь бүү хэл гөлөөг гэх хүн ч алга хэхэ.
Амраа ах энүүгээр хааяа морилж мутраа үлдээдэг л юм. Өөр нээх ноцтой шалтгаан байхгүй ээ хэхэ.
Хардаж мардаад хэрэггүй /оое их юм санасан/
Зиак, бүгдэд нь амжилт!!!

Anonymous said...

Адьяа сайн уу? Багш нь байна аа. Манийгаа бас болгоож л явдаг юм байна даа. Гялайлаа. Чиний хийсэн ажилтай танилцаж байгаад Олимпын хорооны Жамц багш нэгэн ТВ-ийн спортын сэтгүүлчийг нэрлээд хэл яриа нь ямар байна гэснийг санаж байна уу? Адьяа тэгсэн чинь Тэр чинь Бат ЭрдэН, Мөнх ЭрдэН гэж хэлээд байдаг юм гэж байж билээ. Санаа нь бол диктор, хөтлөгчид утга зохиолын стандартаар ярих ёстой л гэсэн үг дээ. За тэгээд бичээд л байгаарай. Блог ер нь их зүгээр юм байна шүү. Надад блог одоогоор байхгүй, Даяар Монгол руу ороод зүүн талд нь миний өөрийн нэг булан бий. Тэрийг маань хүмүүс миний блог гэж ойлгодог юм.
Сайхан шавьдаа талархсан
Саруул багш нь (saruulerdene@yahoo.com)

Anonymous said...

("багшаа" энэ тэр гэж дуудуулах, бахархуулах юмсан гэж боддогийн шүү. Даанч мань мэтийг гэлэн гуай гэх нь бүү хэл гөлөөг гэх хүн ч алга хэхэ.) Haahaha, sain bagshtai hun bagsh boloh ni gartsaagui ee.
Arsun

Idea said...

Хөөх, багш өөрөө олоод ороод ирчихсэн барьц алдуулдаг байна шд, баларсаан.
Зарим нэг буруу зөрүү зүйлийг засч залруулж, тордож тормойлгон, ширээний бүтээлгээ сольж, шинэ халаадаа өмсье гээд амжихгүй явсны гор гарлаа даа хэхэ.

Нээрээ тийм, Жамц багш тэгсэн чинь тэр чинь хөдөөнийх юм чинь гээд инээж байсан шүү дээ. Тэр дипломын ажлаас би олон зүйл ойлгосон шүү. Тиймдээ ч багш таныг үргэлж санаж, хүндэлж явдаг байх. Бид нар бас Монгол телевизийн дэлдэн залууг их шоолдог байж билээ. Хэл найруулга, дуу хоолой нь сумын улаан булангийн хөтлөгч шиг гээд л.

Даяар Монгол руу орж, цахим ертөнцөд цадиггүй эзэлсэн орон зайгаар тань зочилох сайхан байдаг юм. Үйлс бүтээл тань үргэлж ундарч, санасан бүхэн тань саадгүй бүтэхийг ерөөе.

Idea said...

Арсун: Дүүд нь багш болох авьяас чадвар, зориг эрмэлзэл аль аль нь дутах байх даа. Гэснээс гарын дүй, ухааны ураар гайхагддаг ах танаар эвхэгддэг блог хийлгэх гэсэн юм, болох болуу хэхэ.

Anonymous said...

Хэ хэ ойрд орж ирээгүй сайхан байна шүү. саруул багш ч байх шиг. ямар гоё юм бэ. галзуу юм аа. хөгшин чинь эргээд бодохоор өнгөрсөн амьдралаа мартчихсан байдыш дээ. чиний блогоор орж ирэхээр дурсамж сэргээд сайхан байлаа. ер нь дурсахгүйгээр амьдрах мөрөөдөхгүйгээр амьдрахтай агаар нэг юм байна дөө. дэндүү реалист амьдардаг болсон зан минь хийж байгаа ажилтай минь холбоотой гэж гэнэт бодов.эртний анд нь ганц мөр шүлэг тэрлэх нь байтугай уншаагүй олон жил болжээ гэвэл айдий намайг шоолоод элэг нь эвхрэх байх даа

Idea said...

Иш Эртний анд минь. Ингээд хааяа тэр их ажлаасаа хөндийрч бай л даа. Нээрээ л бид нарын ажил нэгийг аваад нөгөөг орхиод л, шудраад л явдаг болохоор нэг юманд тогтож төвлөрнө гэж байхгүй болгодог байж магадгүй шүү.

Өнгөрснөө мартана гэж юу байхав дээ, ямар со кинон дээр гардаг ой санамжаа алдсан хүн байгаа биш. Дурсамж замхарч одтолоо л удна шүү дээ.

Саруул багшийн тухайд санаандгүй хэдэн үг сараачиж орхитол угийн сэргэлэн хүн болохоор дор нь мөрдөөд ороод ирсэн. Гэтэл би цахим ертөнцөд амьдарч байгаагаа мартчихсан л хаа хол Америкт байгаа хүн олж унштал өдий биз гэж бодож байлаа.

Шүлэг энэ тэр бичихгүй байгааг чинь шоолохоос илүү харамсмаар байна шүү. Чи үзгийг микрофоноор сольсон байж болно л доо, гэхдээ авьяасыг зүгээр тэгээд зэврээчмээргүй байна, үнэнийг хэлэхэд. Одоо од болж, орчлон хорвоог шүлгээр уяраана гэж юу байхав, гэхдээ хааяа хобби болгож бичиж бай л даа, мань сайхан блогтоо автороор чинь тавиад байя.

Anonymous said...

хэлээд яахав. дуулсан дуундаа би өөрөө уяраад гэдэг шиг хаяа өөрөө өөрийгөө баясгах сайхан шөө. мань нээх лаг бичдэг байсан юм шиг юу ярина вэ ичив шдээ. нээрээ нэг удаа бодож байсан чинь би өөрийнхөө тухай эргэцүүлэн бодохоосоо илүү өрөөл бусдын тухай бодоо л бичээ л яриа л явдым байлээ ш дээ. хэлсэн үгий нь хүн сонсдог ч юм уу үгүй ч юмуу. чааваас. за за энэ ч яахав.найз нь ажилдаа дургүй юм болуу гэсэн чинь бас ч гэж мангар дуртай юм байна лээ шдээ. хэ хэ эргүүтэж гүйцсэн эртний андаас чинь

Anonymous said...

Надад Саруул-эрдэнийн бичсэн болгон таалагддаг. Их сайхан цэгцтэй сонирхол татахаар бичдгийн. Гэр бүл үр хүүхдийнхээ талаар ч тэр уншаад баймаар. Чи ч ийм мундаг багштай юм чинь мундаг байхааас аргагүй юм аа

Idea said...

Алтаргана: Монгол хэл, уран зохиолын үндсэн анги нь биш болохоор багш бид нарт цөөхөн цаг орсон. Гэхдээ дараа нь би дипломоо удирдуулсан болохоор ангийхнаасаа илүү азтай гэх үү дээ. "Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ" гэгчээр хааяа сайн багшийн шавь гэж шалихгүйгээ мэдэхгүй онгирох сайхан байдаг юм хэхэ.

Anonymous said...

Алтаргана чиний блогийг зааж өгөөд. Өнөөдөр анх удаа орж ирж уншиж байна. Чи сайн бичдэг хүүхэд юм байна аа. Амжилт хүсье.
Блогийг чинь жаал ухна аа, хэхэхэ.Сонирхолтой байна. Таалагдлаа.

Idea said...

Үлмэдэх: Саатаж тухлаад сонирхон уншиж байгаад их баярлалаа. Манай Алтаргана өөрөө бас тасарцан байгаа биз дээ кк.

Anonymous said...

flash catcher crack
zone alarm security suite 5.5 keygen
alurias spyware eliminator crack
risk 2 crack serial
room viewer crack




snagit crack code
bluff titler dx9 crack
bookworm pocket pc keygen
vrs recording system 4.0 crack
cute ftp crack code
acronis privacy expert crack
stake lc4 crack
stylebuilder 2.02 keygen
world party crack
sun one studio 5 crack
moorhuhn wanted crack
vegas movie studio keygen
crick crack monkey summary
snag it 7 crack
scrabble serial crack
scenalyzerlive 4.0 crack
sims 2 crack building mode
protean ide crack
business internet keygen promoter serial
total club manager 2005 crack
mobi mb 2.3 crack
tots n togs crack palm
adobe ilustrator cs crack