2008/03/27

Өөрийгөө зурсан нь















Өмнө нь намайг таньдгуудад таалагдахгүй байж болох ч, өнөөдөр би өөрийгөө зурмаар санагдлаа
.

Өнгийн харандаагаа шовхоос шовх үзүүрлэж, өргөн цагаан цаас өмнөө дэлгэн суулаа. Өөрийгөө бүү хэл өрөөлийг зурж яваагүй ч өрөөсгөл энэ хүсэлдээ өөрийн эрхгүй дийлдэв.

Царайлаг биш ч цаанаа бардам төрх минь цааснаа хялбар буусан ч харцанд минь хаяахан харвадаг харуусал хийгээд уйтгараа харин яаж зурахаа мэдэхгүй нь.

Сүнсгүй итгэж явсан эрхэм тэвчээрийн галаар наадахад сүг шиг доройтсон хийморио хар өнгөөр будлаа. Нялхаасаа элгэмссэн түүнээ уучлъя гэж хичээхдээ насандаа баймгүй ухаарал амталснаа цагаан өнгөөр сүүллээ.

Хоромхон ирээд харвасан нэгэн бяцхан одыг хортой харандаагаар бүдэгхээн дугуйлж үлдээлээ. Хожмын нэгэн өдөр дахин заяагаасай гэсэндээ хоолойд торох уйгаа зөөллөн байж өнгөллөө.

Хэдэн хананы дунд олон өдрийг үдсэнээ хэр тааруу өнгөөр холилдуулан дүрсэллээ. Өнгөрсөн хийгээд ирээдүйг нэгэн цэгт огтлолцуулж өнгө болгоны дээжээс цэг хатгаж эрээлэв.

Сулхан цохилох зүрхээ аргаданхан байж сул асгарах завсрын өнгөөр судалтуулан будлаа. Бундан зүрх хэдий гал улаан өнгөтэй ч буруугаа мэдрэн лугшихдаа зэвхийрч хөхөрдөг болов уу.

Эргэж буцсан шийдвэрээсээ сайныг мэдрээгүй болохоор эцэс төгсгөлгүй эргэлзээгээ хүрэн өнгөөр дүрсэллээ. Энэ мөчөөс хойш шийдвэртээ эзэн болно гэж амлаад эцсийн удаа дургүй өнгөөрөө заналтайхан давхарлалаа.

Гадаад дүр минь ганган хээнцэр биш болохоор гял цял өнгөөр будах зүйл олдсонгүй. Дотоод сэтгэл рүүгээ өнгийн бодлоо чагнан байж дан саарал өнгөөр тасралтгүй зураглалаа. Хормын дотор дүрсхийдэг уур, хорсол хилэнгээ номхотгох гэж хоёр өөр өнгөөр холилдуулан зурлаа. Бор ногоон хоёр өнгө нэгнээ үгүйсгэх мэт болох болохгүйг төлөөлөн хоорондоо ууссан харагдана.

Бурам мэт үгээр урам нэмсэн дүүмэд бүсгүйг будган дотроосоо шилэн байж дан ягаанаар зураглалаа. Сайхан сэтгэл, гэгээн бодлыг нь үнэлж сарнайн өнгийн харандаагаа талд нь ортол элээлээ.

Биелэх нь үгүй нь мэдэгдэхгүй ойрын нэгэн мөрөөдлийг билэг бодож цэнхэр өнгөөр дүрсэллээ. Дээд тэнгэр, дэлгэсэн хадагны өнгө болохоор дэргэдэх хүнээсээ нууцлан биелтэл нь хадгалах болноо.

Өөртөө тохирсон галбираа өнгөөр чимэх гэж хичээсэнгүй, хар цагаан дүрс харин үүнд зохицно. Өөртөө томдсон нүд, өргөндүү шанаа, өтгөндүү хөмсөг, өндөрдүү хамар, жигд бор царай, жирэвгэр уруул гээд байгаль намайг ганц хувь бүтээсэн болохоор байгаа бүхэндээ ханаж, өөртөө дурлах сайхан.

Зурсан зургаа эргэн харж, нарийн чанд нягтлахад ганцхан өнгөнөөс бусад нь гарцаагүй намайг бүрдүүлжээ. Намар хагдардаг навчны өнгө надаар дутсан байлаа, дутуу үлдсэн ганцхан зүйлээ дурдан шараар будлаа. Шарх шиг сэдэрдэг гуниг минь салахгүй ээрдэг болохоор шар харандаагаа би хойш нь тавьж хадгаллаа.

Жижигхэн бүсгүйн хүсэл зурсан зургандаа ханав, жирийн биш хөрөг түүнийг дүрслэн үлдэв. Сэтгэлд ассан түймэр хуурай өвсөнд авалцах мэт шинэхэн бүтээл харин хормын төдийд дүрэлзлээ...

22 Сэтгэгдэл:

Anonymous said...

Manii zuragtai neeh adilhan bdiin

Anonymous said...

Hairan ym, zurchihaad shataachihsan yumuu. Dotood setgelee budgaar goe gargajee. Aviyastai ymoo.

3apaa said...

Өө их догь. Гоё бичсэн байна.

hundaga said...

нннн...яг одоогийн өөрийгөө зурвал ямар өнгөөр будах вэ гэж бодсон чинь.. өнгөний үгсийн сан хүрдэггүй ээ гэжжжж

чи гоё өнгөтэйм!!!

Оогий said...

Saixan bichjeee

Муур said...

Өөрийгөө нэг зураад үзэх юмсан.. Ямар өнгө их хэрэглэгдэх бол?? Нэг тийм тунгалаг байвал л..

Idea said...

Хөхтолбот: Чамд хаа нэг газар чинь хөх толбо байдаг бол миний бүх биеэр бүр нүүрэн дээр хүртэл байгаа гээд боддоо.
Ука: Өчнөөн юм болж зухчихаад гал руу шидчихэж байгаа гажиг хүүхэн байгааз дээ.
Зараа: Баярлалаа
Хундага: Их л олон өнгө гарах нь дээ. Солонгын долоогоос даваад үгээр нэрлэж мэдэхгүй өнгө хүртэл оролцоно гэж бодохоор. Нээрээ хааяа хүн ингэж өөрийгөө зурж баймаар юм байна шүү.
Оогий: Баярлалаа. Тэр сарнайн өнгө 1 юм хэлж байгаа шүү.
Муур: Зураад үз л дээ хө. Сэтгэлээ тунгалаг өнгөөр будаад, бусдыг нь ямраар будах нь уу, харахгүй юу.

Tsoomii said...

Idea uuriiguu ungiin harandaagaar zursan yumuu, hetrsuu baigaa biz dee, bi deehen ued horvoog unguun harandaagaar budaj uzej baisan yum , uneheer hetsuu baisaan, Uneheer dogi boljee, amjilt huu

ganga said...

Yamar goyo bichee ve. Bie ni gaigui yu. Amjilt

A.Амарсайхан said...

Секси зурсан байна шүү. Авьяаслаг зураач юм.

ZAYA said...

Гоё, бичсэн байна.

Болорхон said...

1. Энэ зурганд цэнхэрээс өөр өнгө харагдахгүй л байх юм миний нүдэнд байх шиг байна.
2. Бор, ногоон хоёр өнгөөр гоё юм дүрсэлж шүү. Больж тээ тэр хоёрыг...
3. Харин сэтгэлээ би л чиний оронд байсан бол сааралаар биш ягаанаар зурна. Минийх угаасаа л тийм, гундах өдөр байсан ч ягаан өнгө бага зэрэг гундахаараа ямар гоё харагддаг гээч яг миний гуниг шиг... Саарал сэтгэл дотор саарал бодол тээгээд явахаар амьдрал минь саарал л харагдана, сааралаар харахаас айж байна.
4. Ганц үлдсэн шар өнгийг зөв ашиглажээ, ирээдүйтэй зураач ...
5. Зөвлөгөөг чинь даган бясалгал эхлүүлсэн хө. Харин чамд хариу зөвлөгөө өгнөө: Нойрноос морио хутганаас юу билээ мартчиж ккк

melkadies said...

bi zurval har ongoor l zurah baisan baih. haranhui shono yu ch haragdahgui baihad har ongoor ooriigoo zuraad. tegeed negdej niileed pad har dorvoljin yum boloh baisan biz. songuuliar guigeed bna uu huuhee. ali moligo unhuulegchiig dagaj guigeed bna?

Arsun said...

Biye sain uu ho'o.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хорвоогийн аяс айзам, сэтгэлийн хөгийг өнгөөр гаргана гэдэг дээр нь түүнийгээ дүрслэн бичнэ гэдэг ямар сайхан байдаг юм. Яг л сэтгэлээс чинь намууханаар урсан гаравуу гэмээр. өөрийгөө хэр их сайн таньж чаднав бусдаас сайн сайхныг олж харах мэлмсий нээгдэх болов уу гэж бодогдном. Надад тэр хойш нь таьвсан өнгө их юм хэлэх шиг санагдлаа. Чамд амжилт хүсье.

melkadies said...

bum erdene guain setgeliin ugt ongiig medreh aguu medremj nuugdjee.

melkadies said...

bi ch har ongo l mederdeg hun dee. oor ongo mederch ch chadahgui hun dee

Anonymous said...

good work

Pearle Deppsu

Anonymous said...

Би өөрийгөө зурсанаас шулуухан боргионы шил зурчмаар юм байна.

Гэснээс ямар харандаагаар зуруул сайн байдын

Anonymous said...

..."Сүнсгүй итгэж явсан эрхэм тэвчээрийн галаар наадахад сүг шиг доройтсон хийморио хар өнгөөр будлаа"...
Ene yamar aimaar uguulbur ve? Ideag ih l gomdooson bololtoi.

Idea said...

Цолмон: Баярлалаа. Нээрээ амаргүй юм байна лээ. Өөрийгөө зурах гэж ингэж зовсон юм чинь хорвоог зурах мэдээж ямар байхыг төсөөлж байна. Чиний зураглалыг уншиж байсан. Өвөрмөц гоё болсон байна лээ.
Ганга: Баярлалаа. Бие гайгүй ээ. Хэд хоног хэвтлээ. Ээжтэйгээ зэрэгцээд өвчин хэлэх нь л жаахан тиймхэн байлаа.
Амарсайхан: Зурах тухайд танд шавь оръё гэж бодож байгаа.
Заяа: Баярлалаа.
Болорхон: - Энэ цэнхэр зураг миний зурсан зураг бишээ. Зүгээр л таалагдаад оруулчихсан юм. Би өөрийгөө үгэн харандаагаар зурсан хэхэ.
- Бор ногоон хоёрыг ерөөсөө холилдуулж үзээгүй. Болдог л юм байна лээ.
- Сайн муу ээлжилдэг болохоор саарлаар зурсан юмаа. Гэхдээ харах нүд минь хар цагаан өнгөтэй шүү дээ.
- Баярлалаа. Шар өнгөний хувьд нээрээ үнэн шүү.
- Хэхэ сайхан зөвлөгөө байна. Хутганаас хуруугаа гэдэг юм болов уу, бас сайн мэддэгүй ээ. Нойроо багасгах гээд хичээж байгаа. Зөвлөгөөг минь дагасанд баярлалаа.
Мэлка: Хар өнгө сонгодог ч ганцаараа бүхэл бүтэн хүнийг төлөөлж чадахгүй шүү дээ.
Сонгуулиар гүйгээгүй ээ, эмнэлэг эргүүлсэн юмаа.
Арсун: Бие гайгүй ээ, бүх юм дажгүй байгаа.
Бумаа: Баярлалаа. Ийм хүнээс ийм үг сонсоно гэж. Нээрээ гуниг шарх хоёр яагаад тэгж үе үе сэдэрдэг юм болдоо гэж боддог шүү.
Мэлка: Хүн хэрвээ хүсвэл харж байгаагаасаа олон өнгө мэдэрч чаддаг гэжуга. Бумаа ахын мэдрэмжийн тухайд үнэн хэлжээ. Зохиолч хүний мэдрэмж илүү торгон байдаг байх.
Дээпсүү: Баярлалаа.
Гаамп: За даа тэр нь бараг шулуун байхдоо. Боргионы шилэнд бор харандаа таарна. Хатуухан балтай, үзүүрлэнэ гэж айлтгүй тосон харандаа байхад л чамд болоод явчихна.
Үлмэдэх: Сэмэрч бичсэн өгүүлбэрийг минь сугалаад гаргаад иржээ. Хэдэн жилийн өмнө болсон юмыг мартахгүй юмаа, ерөөсөө. Ой санамжаа алдахсан гээлүү.

Anonymous said...

goe bichij goe durselj zursan bna