2008/06/23

Бороотой өдрүүдийн цоохор зураг


Өчигдөр нь: "Амралтын өдөр
"
Ойрын хэд хоног Улаанбаатар бороошоод сайхан байнаа. Зоргоороо орсон уу, зориудаар буудсан уу юуны хамаа. Юутай ч үргэлжлэн шиврэх хуранд мал хүнгүй дэвтэж, уугиад унтардаггүй түймэр, улайсаад намддаггүй шороо бага ч атугай дарагдсан нь лавтай.

Бороогоор далимдуулж бүтэн сайнд бүтэн гэртээ өнжлөө. Бүлээн цай залгилж бүрхэг тэнгэрийг ажсан шигээ хэвтэхүй дор бүүр түүрхэн бодол эргэлдэж, бүгээн дурсамж ээрнэ..

Зурагтаар ч үзэж харчих юмгүй, сонгуулийн буухианд солиортлоо давхилдаж, солгой зөвгүй нэгнээ дайрсан л амьтад байна. Болдог юм болдогоороо болж, борооны дараа нар гарч, сонгуулийн дараа засаг бүрэлдэж, сонины нийтлэлүүд хэвэндээ орох нь зайлшгүй. Харин тэр үед яаж бие биенийхээ царайг харах улс байгаа юм, мэдэхгүй ээ, миний хэрээс хэтэрсэн зүйл бололтой.

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна
Бороо яахав дээ ямар ордоггүй эд биш
Босьё доо хөнжилдөө гал ноцтол
Бодлоо гээд дэргэд чи ирэх биш...

Ай, Аюур ахын шүлгэнд ямар дуртай гэж санана аа. Уншаад л, ухаараад л, гуниглаад л өвчтэй ч юм шиг.

Гэснээс сүүлийн хэд хоног сүрхий бодлогоширч байгаа. Өөрийгөө хаана байх ёстойг бодоод л, бодын шийрэн дунд дөрөв төөрсөн амьтан л байна. Юутай ч улаан хэрүүл, увайгүй зусараар дүүрэн улс төр надад яагаад ч тохирохгүй бололтой. Хэн ч намайг улстөрч бол гээгүй л дээ, гэхдээ л холхон байсан нь дээр юм гэдгийг хоног өдөр алслах тусам мэдрээд байгаа. Ядаж мэргэжлээ түрээ бариад хаяа хатавчаар нь эргэлдье гэхнээ хавирч хайруулах магадлал өндөртэй, тэгээд ч тэгж олсон булууны ясанд тээглэж үхэх нигууртай тул яавчиг надад тун зохилгүй бололтой.

Нэгэн эрхмийн хүсэлтээр, хүсэлтээр ч гэж бараг шахалтаар нэг хүний сонгуулийн штаб дээр хэд хоног ажиллалаа. Сурталчилгааны сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлгийн текст юу эсийг бэлдэхэв. Цаг наргүй, чухам нэргүй энэ ажлыг хийх гэж нервээ бараад, сүүлдээ болье гээд орхичихсон. Ном шиг зузаан материалаас өрсөлдөгчийнх нь байг олох, нэр дэвшигчийн сайн талыг олон талаас нь дөвийлгөх, байчихаад бүр өдөр тутмын тогоо шанагатай нь холилдож, өөд уруугүй далласан газар нь очиж... Биш юмаа биш юм. Би тэнд яавч байх ёсгүй. Тэр хүн сонгогдоно уу, үгүй юу, намайг хүчээр дайчилсан менежер нь мандана уу мартагдана уу надад ердөө ч сонин биш юм.

Цөөхөн хоног үлдлээ ш дээ гэж гэрийнхэн минь хүртэл зоригжуулсан. Эхэлчихээд эцсийг нь үзээч ээ, хэтдээ хэрэг болох юун гэж найзууд хатуужуулсан. Гэвч би хаячихсан. Хатан болд шиг хатаагдаагүй, халирч халтирдаг туйлбаргүй, за ер нь би ямар ч байж болно. Гэхдээ шөнө хагасалж гэртээ орж, үүр цүүрээр гарч явж, халуун дулаан уур амьсгал ч үгүй, хань бүлдээ зориулах цаг ч үгүй байх тэнэг юм. Энэ миний байх газар биш...

Бороо шивэрсээр л, бодол өтгөрсөөр л. Уяатай нохой шиг ажлаас салчихаад гэртээ гэгээтэйд ирэх ямар сайхан байсан гэж сананаа. Гоо сайханд нүүрээ илүүлж хэвтэх, гоё хувцасанд шунаж дэлгүүр хэсэх, дэмий чалчиж вино эргүүлэх, дэргэдэх хүнээсээ хэрүүл өдөх... Жаргал гэгч чухам энэ л мэт.

Гэвч, гэртээ хэд өнжөөд л, хоногшиж дассан ажлаа хоёр хоног хийгээд л дахиад уйдах талруугаа. Чухам юу хүсээд байгаагаа өөрөө ч мэдэх юм алга. Дассан ажил минь даавуу зөөлөнтэй ч, дандаа байгаад байх газар минь аанай л биш. Толгой салаавчлаад бодол болж хэвтэхэд тоймгүй олон санаа урсаж ирж, буцаж сарнина. Төлөвлөсөн юмаа ажил болгочих юмсан, хүссэн газартаа яаж ийгээд орчих юмсан. Харин яаж? Биелэлээ гэхэд би дахиад л залхвал яанам бэ, замын голоос буцаж няцаж шантарвал яах юм бэ? Мэдэхгүй ээ шийдвэр алга, мэдэж байгаагаас бороо л орж байна.

Хүсэл хяслын хязгаар дундаа төөрсөн миний хорин хэдэн нас
Хүлээстэй сэтгэлийг сад тавьж жалга даган үерлэнэ
Зүсрэх хүйтэн бороон дунд бодол ээрэн жиндүүлж
Зүрхээн эгшээж сэмэрлээ гээд тайтгарал юунд буй...

За бүр шүлэг бичих нь, больё. Юутай ч би гэрсэг нэгэн бололтой. Ажлаа тараад ирэхэд хүүхдүүд минь бүчин авч, амраг хань минь яарсаар араас оройхон ирнэ. Тойрч суугаад л инээлдэх ийм л зурганд би баясч, толинд өөрийгөө хараад хөнгөхөн санаа алдлаа. Амбиц, амьдрал хоёр нэгэн цэгт огтлолцжээ. Алийг нь чухам сонгохоо тэнгэрийн хурнаас асуух уу?


Маргааш нь “Ажлын өдөр”
Бүрхэг тэнгэрт хууртаад бөх гэгч нь нойрсчээ. Амгалан унтах ханийхаа өврөөс аяархан гулссаар босов. Аанай л бороо орсоор л. Цонх даган урсах нарийн судлыг ширтэж зогсоод цочин сэхээрч хоцорч байгаагаа саналаа. Би яарсангүй. Өчигдрийн уйт бодол өнөөдөр ч тархи гашилгаж, өөрийнхөө тааваар яаралгүйхэн гарлаа. Чийг үнэртсэн агаар намайг бүчин авч, чимээ ихт хотын хөдөлгөөн угтав. Зөрүүд зан хөдөлж такси ч барьсангүй, зүгээр л буудал зүглээд автобусанд суулаа.Бодлоо, автобусанд суугаагүй би хэр удсан юм бэ? Арай удаахан яваасай, яадаг юм.

Автобусны цонхоор ширтлээ. Амьдрал яг л урьдын хэвээрээ, будаатай шөл шиг буцлана. ...Буудлын хажуу дахь хогийн савыг нэг өвөө ухаж байна, юухан хээхэн олоод халтар хүүдийндээ чихэв. ... Охид хүүхнүүд гүйлдээд л, олон машин жирэлзээд л. ... Өнгө өнгийн шүхэр алаглуулсан хүмүүс өөр өөрийн мөрөө хөөн зөрөлдөнө. ... Нэг эмээ бидон барин аажуухан зам гарч явна, автобус тоормослоосой, гулгаж очоод мөргөчихвий дээ. Цайны сүүндээ л явж байгаа байлгүй хөөрхий, цаана нь хэдэн ч ам тосоостой билээ. ... Жаалхүү юуг ч юм шулганаж аавынхаа мөрөн дээр залраастай, жаргалтай хүн алгаа түүнээс илүү, би атаархаастай.

... Цагаан өмдтэй бүсгүй ууртай зогсоно, цацаад өнгөрөх машины жолоочийг амандаа занана. Гадсан өсгий, цагаан өмд даанч нэг зохицжээ бороонд, гангалах дуртай нөхөр бололтой над шиг, цагаа олдоггүй. ... Оюутан бололтой хүүхдүүд хавтас сугавчлаад л алхацгаана, олон ч бэрхшээл даваа байна даа, тэдний өмнө. ... Хижээл эрчүүд кабиндаа бухимдалтай чигнаалдаад, хэн хэндээ зам тавьж сураасай. Хэзээ үхнэ гэж нойтон замаар сүнгэнэдэг байнаа, хэд наслана гэж төмрийн цаанаас хэрэлддэг байна аа.

... Өө золиг, талбай дээр ирчихэж, өөр тийшээ золтой л өнгөрөөд явчихгүй. Буугаад алхахад буудал дүүрэн хүн, бужигнах олон дунд бухимдаагүй нэгэн цөөн. Баргар царайтай хөмсөг зангидаастай хүмүүс, баахан яаруу алхаад л, дунд нь би гэж тэнэг амьтан зорилгогүй мэт зугаацсан шигээ.

Талбайн цэцэрлэг дундуур тааваараа алхав. Тухалж суусан өвөө “Миний хүү мэргэллүүлэх үү?” Саваагүйтмээр санагдаад 1000 төгрөг сарвайгаад, сандал татаж чухал царайлж суулаа. “Чи гадаадад байж байгаад ирсэн үү? Удахгүй заяаны ханьтайгаа учрах юм байна” хахаха. Шампуний реклам шиг юм болох нь ээ, шавайгаа ханатал ганцаараа инээв. Халтайсан хоёр охин "Мэдээ авах уу эгч ээ?". "Эгч нь зурагт үздэггүй шд. За яахав нэгийг авъя"

... Хөшөөний дэргэд хүмүүс зогсоод зургаа авахуулж байна, хөдөөнөөс л ирсэн улс бололтой. ... Чанга яригчаар юу ч юм хашгирах нь чих дэлгэнэ, цагаасаа эрт эхэлсэн байна шүү, өнөөдрийн сонгуулийн сурталчилгаа. Талбайн баруун талд байх ажил дээрээ ирлээ, тайван алхсаар өрөөндөө орлоо.

- Цаг хэд болж байна Idea гуай?
- Өө мэдэхгүй ээ, өнөөдөр чинь хэдэн билээ...

13 Сэтгэгдэл:

Anonymous said...

Davgui bichleg bolson bna. Keep writing! yagtiim.blog.banjig.net

Anonymous said...

hehe minii naiz muruudluu bichee yu, huuhduudee toirch shavuulaad, nuhriinhuu uvruus bosood l ene ter geed.
Yuhan bhav de, tiim udur irne dee irne.

Anonymous said...

- minii huu mergeluuleh uu? /ehleed 1000 togrogii ni ach ovotlov/

- eviii evii, yamar oolkon ohin bee, chi chen ikh hol yavah sain ohin baishtee, chi sonin monin hevleliin gazar ajildgiimaadaa, tiim bna, haragdjeenn, chi teliiz uzedguumaadaa, dehdee naaldanpadiin irlaamiig l uzedgiim bna, odoo endees tsaashaa alhahad chen neg uuhed reliiziin medee ahuu egchee gehiiin bna, chi terii ni avhiim bna,hhe, ajlaa solii gej bododgiim bna, naa setgel sanaa chen segsiij megsiigeed bgaam bna, ter ni ch chamd ach tusaa oghiim bna, amidrald chen udqui neg tiim tom ergelt garhjiiinnn..chi bohir buzar gartnuudaas hol baih ariuhan ohin bna,,teel zuv zugeer..

ZAYA said...

Зөв л сонолт байна ш дээ.
Наана чинь Нана гэж сүрхий үзмэрч гарчээ.

3apaa said...

Нэг л залууд дурламаар болоод байгаамуудаа? Тэгээд тэрийгээ ч хэлкүй юм. Ер нь тэгээд биднуус чинь хүүхдүүдийнхээ сэтгэлийг ойлгодоггүйм байштээ.

xvv said...

Яадын дуустал нь гүйчкүй дээ. хэдхэн хоног байхад чинь

xvv said...

Бороо нээрээ гоё байнаа :D

Anonymous said...

23 Jun 08, 16:38
nana: idaa neeree haa ch yavsan zasarkuunee, yer ni bol neeh go go setgegdel bichkeel orood iorjaagaa baihgui yu, teel idaagiin komment ongrohod l mart-tsan bgaam, Бичлэгнээс хамаагүй илүү сэтгэгдэл бичээд
23 Jun 08, 16:39
nana: kommet martuulaad лай болоод байдийн...niilj tsuglaad neg yum hiihgeed bgaa shtee, bugdeeree hamgiin anhnii hiih ajlaa ene idaag yah talaar avch heletsej neg shiideld hurtsgeeye, tequi bol gump bitere
23 Jun 08, 16:39
nana: tequi bol gump biterees ogsuuleed zondoo zondoo humuus heleh gsen yumaa martaad martaad yavchjiisht..
23 Jun 08, 16:42
nana: saya zaraagiind aegui goyo komment bichih geel orson, idea-n kommentiig unshaal bichih gesn kommentoo martaal garaal irleesht, neg yum bodotsgooyooo
23 Jun 08, 17:06
xvv: Бөгсий нь гаргажийгаад зоды :-p
23 Jun 08, 17:29
гүүмп: бичлэгнээс илүү сэтгэгдэл байж болкуу тухай заалт байгаашд
23 Jun 08, 17:29
гүүмп: тэрийгэээ баримтлааад явчмаар байгаан. Итали мөн муухай мултарваа
23 Jun 08, 17:49
3apaa: бөгсшүү юм ч байхгүйдээ цаадахад чинь

Anonymous said...

Zurchihsan yum shig l baihiin.

Anonymous said...

нүдэнд харагдаад явчлаа..
ойрд хараагүй амьдралын өнгө..

A.Амарсайхан said...

Сүүлийн 4 жилийн ган тайлагдаж байгаа юм уу?
2004 оны сонгуулиас хойш бороо ороогүй санагдана. Хи хи. /Буудсан болж таарах нь уу?/

Idea said...

Үлмэдэх: Баярлалаа. Зочилсонд талархав.
Ука: Мөрөөдөл биш бодит амьдрал гэвэл яажийнэ хэхэ.
Зөн билгийн тулааны баян ходоод: Күй уу яг хэллээ шүү: Яаж мэдээд байнаа.
Заяа: Тмй байх гэж бодож байгаа. Харин тиймээ наад Нана-гийн чинь барааг нь ядаж харчих юмсан.
Зараа: Хэн хүүхэд болж таарч байна? Наад ишлэл чинь "Би чамд хайртай" киноных уу?
Хүү: Нэг талаас нь харахад тийм л ээ, гэхдээ хэцүү юм оо. Борооноос одоо залхах тийшээ хандаад байнаа.
Алтанхошуут: Байтлаасаа хүний бөгс бөөрний талаар ам дамжин ярьж, хил дамжин наймаалцдаг болоо юу, гайгүй байлгүй.
Арсун: Үгээр зурсан юмаа. Үзэг бороонд нороод жоохон халтардчихлаа.
Амор: Харин зориуд анзаарсан чинь сонин юм билээ.
Амраа ах: За даа бараг л үнэн шүү. Энэ хэдэн мундаг нэр дэвшигчид чинь сонгуулийн сурталчилгаагаа бүр хангай дэлхийтэй нийлж хийдэг болсон юм шиг байна.

Болорхон said...

Nytagtaa ochood bus-nii tsonhoor hotoo harchihaad irlee... gehdee chinii nudeer bish shyy yag l uuriinhoo nudeer harchihlaa kkkkk. Sanaad bsiim oirdoo, saihan bolloo, minii yawsan hewree l bgaa yum ba tiim uu Idea?
Bichleguuded chin bayarlaj ba shyy.