2008/07/03

Уулзалт хойшиллоо!!!

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж уулзалтын арга хэмжээ хойшилсныг мэдэгдэж байна.

Элдэв тайлбар сэлт хэрэггүй байх, энэ долоо хоногт л лав цугларах тухай бодоод хэрэггүй болж байна. Дараагийн долоо хоногийн эцсээр наадам болно. Эвдэрхий хамхархий, сэмэрхий, сэтэрхий ч Монгол төрийн баяр болохоор ёслоод өнгөрөх болов уу.

Тэгэхээр блогчдын чуулган /аймаар том нэр өгөв/ наадмын дараа зохиогдох төлөвтэй байна. Миний бие зохион байгуулалтын багт орсон хэсэг нөхөдтэй зөвлөлдөж, бас та нарын саналыг харгалзаж тов тогтоох ёстой тул яг төдийд өдийд гэж хэлж төвдсөнгүй.

Юутай ч санал сэтгэгдлээ үлдээсэн, оролцохоо мэдэгдсэн та бүгдэдээ их талархаж байгаа шүү. Бас үймээн самуунд өртөж амь насаа алдсан, хэлмэгдсэн, хөлд нь чирэгдсэн, гэмтсэн, сэтгэл санааны болон эд материалын хохирол амссан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье.

Би бээр мэргэжлийн дагуу хувийн талбар дээр ямар нэг санал дүгнэлт, үзэл бодол илэрхийлэхгүй байхаар шийдсэн. Иймд зөвхөн харамсаж буйгаа мэдэгдээд, бүх блоггерууддаа эв эеийг эрхэмлэн дээдлэж, эрүүл бие, саруул ухаанаар “зэвсэглэж” явахыг уриалъя.

17 Сэтгэгдэл:

Anonymous said...

uulzaltand chine yamar humuus ochihiin ene talaar medeelel uguuch

3apaa said...

Бид уулзаж амжихгүй ч үйл ажиллагаагаа эхэлчихсэн байгаа шүү таминээ.

http://3apaa.blog.gogo.mn/entry/ff8080811ad84162011ae709166a02b7/

Anonymous said...

Ene zaraa 2 gazar yanz yanziin ym bicheed yavahiin. Ter handiv tuslamjiin talaar Ideagiinh deer yu ch alga. 2 oor arga hemjee ymuu, 1 ymuu tailbarlaj uguuch.

Anonymous said...

Zaraa ooriinhoo ner deer dans neelgej mongo tsugluulaad olnii anhaaral tatah geedaigaambailgui.

Anonymous said...

XacBankniy niit hamt olniy zugees ami nasaa aldsan irgediyn ger buld gun emgenel ilerhiilehiin satsuu ed material, setgel sanaaniy hohirol amssan MAXH-iin tuv bair, Soyoliyn tuv urguuniy bairand bairlan biznesiyn uil ajillagaa yavuulj baisan 100 garui tom, jijig aj ahuin negj bolon irgeded handiv demjleg uzuulehiyg urialj baina.

XacBank hohirogch baiguullaga huvi humuust zoriulj 10,000,000 tug gargaj handiviyn dansand bairshuullaa. Bugdeeree tuslamjiyn garaa sungatsgaay.

Handiviin dans:

22000489 USD
20002539 MNT

Friska said...

За ойлголоо.

Anonymous said...

Та нар ямар сонин юм бэ.Миний ойлгож байгаагаар Айдеа Гангаа эгчийн санаачлагыг дэмжиж Монголд байгаа блогчдыг цуглуулж сүлжээ байгуулах гэж байгаа юм байна. Тэрийгээ Нана, Оогийноо, Мика 3-тай хамтарч зохион байгуулах гэж байгаа юм байна. Харин Зараа ноёнтон наанаа нэг адил юм хийх гээд байгаа юм шиг хэрнээ цаанаа өөрийнхөө нэр дээр данс нээлгэж, өөрийнхөө нэрээр хандив цуглуулж байна. Юу юуны туханд хүрэлгүй мөнгө төгрөг хураадаг нь ч юув. Бас блогспот гэхээсээ өөрийнхөө од болсон гоүгоү блогчдыг цуглуулж дарга нь болох гээд байх шиг байна. Тэгээд нэг юм болж таарч байна уу, тусдаа юм уу. Хэлээд өгөх хүн байна уу? Эсвэл өөрсдөө ч учраа ойлгохгүй байгаа юм уу? Баахан хуваагдаж байгаа юмны хажууд та нар ч одоо юув дээ. Та нарын байгууллагаар дутав гэж...за мэдэхгүй мэдэхгүй. Учир нь олдохгүй юм их л бололтой.

Anonymous said...

энэ нэр усгүй нэр ч авчих тэнхэлгүй дээр нь эсүүл блоггүй болхоор нэр аваагүй байх. Энэ дээд хүмүүст хэлхэд энэ чинь блогчидын уулзалт болхоос та нарт хамаагүй.

Anonymous said...

Соёл урлагийг хvндэлдэг, Монголын ард тvмний соёл урлагийн єв, тvvхийг хайрладаг Монголын нийт аж ахуйн нэгжvvд, ард иргэдэд зэрлэг, балмад явдлын улмаас vлэмж хохирсон Монгол Улсын Филармони






Уран зургийн галерей, Соёлын тєв єргєє, Монголын Хєгжмийн Зохиолчдын Холбоо, Улаанбаатар чуулга зэрэг байгууллагуудад туслахыг уриалж байна. МVХАVТанхим 7 дугаар сарын 1-2-нд шилжих шєнє адал балмад явдлын золиос болж vнэлж баршгvй хохирол амссан Монгол Улсын Филармони vvн дотор Баян Монгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг, Морин хуурын чуулга, Уран зургийн галерей, Соёлын тєв єргєє, Монголын Хєгжмийн Зохиолчдын Холбоо, Улаанбаатар чуулга зэрэг байгууллагуудад тусламжийн гараа сунган хандив єргєж дээрх байгууллагуудыг хэвийн vйл ажиллагаандаа орох нєхцєл бололцоог нь хангахад туслалцаа, дэмжлэг vзvvлэхийг соёл урлагт хайртай, урлагийг хvндэлдэг Монголын нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, ард иргэдэд хандан уриалж байна
Хандивыг МVХАVТанхимын дансаар болон МVХАVТанхим дээр хvлээн авч байна.
Дансны дугаар:Худалдаа Хєгжлийн Банк, 499 008 716, МVХАVТанхим

Anonymous said...

идаа

ийм уулзалт з/б-ж байгаад баяр хүргий, сайн охин шүү, илэнгуяа буурьтай сэтгүүлчийн ёсоор амаа хамхисан нь бүүр сайн байна, амьтны олз болно дэмий, дэмий.

Anonymous said...

Ug n mgl-d bolj bui uil yavdlyg mergejlyn setguulchyn amnaas (blognoos) n sonsoyo gej bodson mini talaar bolloo. Gehdee oilgoj bnaa.Bas anonymous-n setgegdlyg still huleej avch baigaad chin ih talarhaj bainaa.

Anonymous said...

Иргэний сэтгүүл зүйг хөгжүүлж яваа хэд маань ер нь яваандаа нэг харьяалагддаг юмтай болсон нь дээр байхаа тэ. Идеа эгчээ мэйл бичсэн шүү

Anonymous said...

Ойлголоо Айдаа,

Дээд талын нэр усгүй хүмүүст: хүнийг хэн болохыг нь мэдэхгүй байж битгий өөрийнхөөрөө дүгнэ. Хүн хүнийг өөр шигээ л боддог юм. Бүгд та нар шиг биш шүү.

Anonymous said...

Ene neg gaigui bichdeg huuhen shal demii zohion bguulaltiin ajil yariad ym bichihee boliloo.

Anonymous said...

Сэтгэгдэл уншиж байгаад ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж үг санаанд орлоо

Idea said...

Мөнхбаяр: Уулзөлтанд блог бичдэг, блог ертөнцийг бодит амьдралд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэдэг, ойлгодог хэн бүхэн ирж болно.
Зараа: Тийм шүү. Дансны мэдээллээ дор нь оруулаа оруулаа явчаарай хө.
Үлмэдэх 1: Хэлбэр хоёр өөр мэт харагдаж байгаа ч үнэндээ нэг юмны хоёр тал л даа. Данстай холбоотой асуудлыг Зараа хариуцаж байгаа.

Үлмэдэх 2: Арай ч тийм биш ээ. Нэг хадганы хоёр үзүүрээс л атгаад байгаа хэрэг.

Үлмэдэх 3: Ойлголоо.
Фриска: Баярлалаа.

Үлмэдэх 4: Уулзалтын дараа илүү тодорхой болно. Одоохондоо бол хоёр өөр юм биш нэг л холбоо байгуулах гээд байна гэж л хэлэх байна.

Гаамп: Нэр усгүй хүмүүсийн асуудлыг чамд хариуцууллаа шүү. Хаяг нэр олгоно уу, хөөгөөд явуулна уу өөрөө мэдээрэй. ккк

Үлмэдэх 5: Ойлголоо. Оролцож байгаа.

Нана: Баярлалаа. Харин тиймээ. Гэснээс заавал ирнэ шүү.

Үлмэдэх 6: Харин тиймээ, болохгүй болоод л. Санасныг чинь талаар болгосон бол уучлаарай.

Сумъяа: Мэйл авсан, баярлалаа. Товоо тогтохоороо холбоо барина аа.

Юки: Тийм шүү хө. Мэдэхгүй юмандаа дүгнэлт өгөх дэмий байдгийн.

Үлмэдэх 7: Шүүмжийг хүлээн авлаа. Одоо бичлэг таслахгүй ээ.

ТТГ: Хэн нь ишиг, хэн нь эх, хэн нь эвэр болохыг нэг л сайн ойлгохгүй л байна даа.

Жич: Уулзалтын тов одоогоор тогтоогүй байгаа. Зохион байгуулах хүмүүс уулзаж байгаа. Ямар ч байсан наадмын дараа гэдэг нь ойлгомжтой. Товоо тогтохоор мэдээлнээ. Сайхан наадацгаагаарай.

3apaa said...

Замын ноход хуцаж л байг Жингийн цуваа хөвөрдгөөрөө хөврөх л болно. Идүүлсэн бут ургаж идсэн эрүү хувхайрна.