2008/08/07

Үгийн өвөрмөц сонголт буюу “Үсэрч байгаа зээр”

Ажлынхаа ахын ярианы хэв маягийг бодохоор л инээд хүрээд байхын. Амарч байгаа хойгуур нь жаал дамшиглаад авъя, яадгийн үнэн юм чинь. Тэгээд ч миний блогыг олж уншиж, хэрэг зарга хийтэл хаа юм. Үгэнд дуртай, түүнийгээ түмэнд зарлаач чалчаа л хүн байгаа биз.

Мань хүн яадаг вэ гэхээр, бүдүүлэг үг хэллэг, хараал ерөөл ерөөс хэрэглэдэггүй, яахаа алдаж доош орсон юм яриад шан пан хийгээд байдаггүй ч ярианы хэлц, үгийн сонголт нь үнэн өвөрмөц. Ойролцоо утгатай үгсийн оновчтой бус хувилбарыг нь ёс юм шиг сонгож ярина. Би ч эхэндээ маяглаад байгаа юм болов уу гэж боддог байлаа, гэтэл хэд хэдэн удаагийн хувийн туршилт болоод санаандгүй баримт, судалгаагаар нотлогдсон гэжуга, ямартаа ч Төрийн хэлний зөвлөл юм уу, Хэл шинжлэлийн хүрээлэнд мэдэгдэл бичиж хүргүүлье гэж бодож байна. Чаддаг улс нь судалж шинжлэг л дээ, гайхалтай нээлт хийж, мань эрийн далд увидасыг илрүүлэх ч юм билүү. Гэснээс шинэ санаа хэлж өгвөл мөнгө өгдөг болов уу тэр газрууд ккк.

Бод доо, эмнэлгийн түргэн тусламж буюу бидний хэлж заншснаар түргэн дуудахыг “хурдан дуудаж үзүүлээд” гэж хээвнэг хэлж суугаа хүн бага боловч сонирхолтой биш гэж үү. Залруулаад хэлэхээр ялгаа юу байсийн гэж уурлана. “Idea өчигдөр нэг нүүрлэг охин ирчихсэн байсан танай найз юм уу” гээд нэг өдөр надаас асуухгүй юу. “Нүүрлэг гэдэг нь том малигар нүүртэй гэсэн үг үү” гэсэн биш гэнэ. Тэгвэл нүүрэмгий гэж байгаа юмуу гэсэн чинь “Царайлаг л байхгүй юу” гэж ундууцав. Шоолж инээтэл нөгөө л “Ялгаа юу байсийн” гэдгээрээ уцаарлаж байна. За энэ ч яахав, эрэгтэй хүн л хойно царайлаг охин хараа биз. Гэхдээ нүүр, царай гэдэг хоёр үг ойролцоо утгатай ч арай л тохиромжгүй санагдаад байгаам.

Манай нөгөө хэлтэст төрийн соёрхолт зохиолч Дарамын Батбаяр гуайн охин ажилладгийн. Тэрийг нэг удаа манай өрөөгөөр орж иртэл өнөөх гайхал “Хүүш Өөгий танай аав чинь “Үсэрч байгаа зээр”гэдэг номыг зохиосон хүн юм байна лээ тээ” гэж авсан. Номын нэр нь “Цахилж яваа гөрөөс” л дөө. Овоо ном уншдаг нь олзуурхууштай ч нэрийн тогтоолт бол сонин.

Буруу ярьдагаа мэдэхгүй үе үе ярианд оролцоноо өнөөх чинь. Бид нар нэг удаа Пушкерова, Вика энэ тэр гээд оросын савангийн дуурийн гол дүрүүдийг ярьж байсан чинь "Та нар нөгөө “Сайхан байх шаардлагагүй” гэдэг орос сериал үзээд байгаа юм уу” гэж асуугаад бид хэдийг хэсэгтээ панектуулсан. “Хөөрхөн төрөх албагүй”-г хөөрхөн орчуулчих боломж бас байжээ хаха.

За тэгээд жишээ татаад байвал зөндөө. Ямар ч гэсэн хэлбэрдэж загвардаагүй цаанаасаа иймэрхүү яриатай гэдэг нь үе үе мэдэгддэг. Яаж орчуулагч болчихоогүй юм бол. Тэгсэн бол “Встреча на высшем уровне” гэх мэтийг “Өндөр уулан дээрх уулзалт” маягийн юм орчуулсан суугаа. Эсвэл “Толгодын цаана ингэ буйлна” гэхийг “Намхан уулын цаана охин тэмээ орилно” болгоод л өлхөн хөрвүүлээд тавьчихна. Гэхдээ мань хүн хойно төгссөн болохоор орос хэл мундаг байх, юун би биз. Угаасаа би ч драас дрийсээс цаашгүй амьтан. Тэрийгээ мэдэхгүй том том ярина.

Ийм л инээдтэй хүнтэй хамт ажилладаг юм даа. - Яахаараа дандаа чиний эргэн тойронд сонин хачин хүн байдгийн гэж үү яахав дээ би ажилдаа тааруу хүний зангаар ангалзаж марзганах юм эрэлхийлж явдаг, сэжүүр олдвол өлгөж авч давслах буюу өргөн олонд зарлах тал дээр өсч яваа хүн л дээ. Гэхдээ дээрхийг бол ёстой дэгсдүүлээгүй шүү.

Өө тийм, мань хүн энийг уншвал - яахаараа чи миний фактыг цуглуулж, байгаа ганц талбараараа дамжуулж баясан хүний муу үздэг юм гэж уурлавал хэлэх үгтэй. “Яах гэж та тэгвэл өөрөө шалихгүй ч үгэнд дурламтгай, өөлж гоочломтгой хүний өгөөш болохоор ярь гэсэн юм” гээд хэлчихнэ.

Өөр өвөрмөц ярьдаг хүн байвал хуваалцаарай нөхдөө, энэ чинь бас л чадвар шүү дээ. Эцэст нь тэмдэглэхэд хамт ажилладаг энэ ах маань ярихдаа ярвигтай ч бичихдээ билэг танхай хүн шүү хэмээн хальт долигнолдолт хавсаргав. /долигнолдолт гэж үг хэлзүйн хувьд хэр зөв юм бол, хүн шоолоод байсан чинь/

18 Сэтгэгдэл:

Anonymous said...

хахахаха үнэн сонин л ярьдаг юм байна

Anonymous said...

нүүрлэг охинтойгоо танилцуулчих.

Тийм хүмүүс байдымоо. Биднуус бол тэрийг хавьцаа ярих гэдийшд. Ойртуулаад л буудчихна тэхээр хүмүүс зөв болгоод хэлээд өгдийн гэж манай нэг хавьцаа ярьдаг гар тэгэж байсын.

Бас зураач Сангэрэлийн 2 охин хэн билээ? Мөнгөлдэй Унгалдай 2 уу гэж банжигийн нэг баатар авч л байсын.

Anonymous said...

Бүдүү гудамны икиа хүүхэн хүний андуу ярисныг бузгай өлгөж, нямбай шивжээ

sanakae said...

Миний бодлоор Долигонолт гэх юм болов уу хэл хачин болчлоо

Anonymous said...

xa xa xa jaal ineelee..daxiad iim jisheenees ni bichej xeden sekundiig mini baysgaval bayrlii shuu..

Anonymous said...

Байдийн тэ ийм хүмүүс... Манай нөхөр бол эмэгтэй хүний бэлхүүсийг блинтүүс гэж ярьдийн. Бас надтай зүйр үгээр хэрэлдэх гэснүү яасан Аяганы хариу агтандаа гэж хэлнэ. Татаад унагачмаар ярьдийн. Надаас өөр хүнтэй нихх битий ярьжийгаарай л гэж гуйхаас өөр аргагүй, засардаггүймлээ.

Тэхдээ наад ах чэн бол бичгийн хүн гэхэд тэ? Юмыг анх сонсоол, хараал, уншаал шууд тархиндаа утгачлан буулгадаг хүмүүс байдаг даа. Тэр хүмүүс л ингэж яриад байх шиг байдийшт тэ.

gegeen said...

alia ahuu gui yu. endhiin mglchuudiin huuhduudiin yarianaas sonirhuulbal
- ailiin huuhed hurdan urgajee
- gutal evderchihlee
- ...

kkk.

www.gegeen.com

Anonymous said...

Хэ хэ хэ энэ чинь харин өөрөө яасан нүүрлэг агаа вэ, хамт байвал уйдахгүй л шинжтэй

Anonymous said...

ах бас гайгүй хө, гадаадад өсч сурч хүмүүжиж байгаа монгол жаалууд бол ярина гэж яйлна шүү дэ..
ээж аав нь л ойлгодог байх...

Bayasum said...

нэг ахы маань санагдуулчлаа, тэр дэхдээ их чамин үгнүүдээр донжий нь олж хэлнээ.. одоо санаанд байгаа нь:
оготно (PC- ний mouse)
үсээ тасдуулах (үс засуулах)
...
за санадаггүй ээ..

Anonymous said...

Bi bas bagahan tiimerhuu dohuu yariatai sevger l de. Nadad tolgoid neg tiimerhuu durslel togtchdiin tegeed yum yarihaar yag nariin ugeer ni bish zugeer utgaar ni yarichihdiin, bas tegeed zarimdaa bodoj baigaa yumniihaa taliig yarih ch yumuu taliig ni bichchdeg gem bas bii. Minii hutgasan yaria gej ulemj, manai naizuud yum l boluul yarial nurj unsiih de. Odoo yahuu de haaya ug buruu songodog ch gesen nadiin duunii torh goyo yumii chini.

Anonymous said...

Чи л нэг иймэрхүү хүн дээ...хэхэ

Unknown said...

hoo. ter zaluu bainga tegej yaridag bol hetsuu l yom baina. harin haaya bol nargia geed oilgoj boloh l yom baina. :)

Arsun said...

Миний нэг найз бүсгүй бий.
Бид муушиг тоглож байдаа эрчүүд л болсон хойно бөлдгөн тэгнээ хийнээ гээд хөзрөө хуваана. Түүнийг хальт сонсоод Замын-Үүд явахдаа зам нийлсэн улстайгаа хөзөр тоглохдоо "бөлдгөнд нь хийнээ" гээд модоо хуваасан гэсэн.
Бас "Нөгөө Пяхлуу гуай" гээд ярихад нь бид татаад уначихсан.
Бяхар гуайг хэлж байгаа байхгүй юу.

Болжмор said...

хахаха алаа хаячдаг гаруу айн...би ми бол ойлгох гэж тамаа цайхын байна ла даа...

Anonymous said...

Чамайг аймаар сайн шог зохиолч болох нь гэж бодож байнаа. Яагаад ч юм их сайн бодож байгаад зохиосон юм шиг санагдаад болдоггүй. Сайхан бичлэг болж. Уншихад урамтай байлаа.

Unknown said...

Энэ надад үнэхээр таалагдлаа, та энэ блогоо улам баяжуулаарай.

Амжилт хүсье.

Энзо ба Эрх чөлөө said...

huh! Би нэг тийм хүн мэдийшд хэлэхээр суран бүсээр ороолгуулах байх гээд айгаад байнаа. үгийн өргөлтийг эсрэгээр нь хэлдийн. Бид ч яахав аав одоо яахаараа ингэж ярьдаг байнаа гээд байдийн. Хэн гэдэг нь ойлгогдож байгааздээ би ховлоогүй шүү хэхэ.