2008/09/16

Намрын дунд сарын 17

За нөгөө айхтар балжинням должинсүрэн давхардсан хуримлагчдын өдөр болж байна шүү. Үүр цүүрээс эхлээд л өнгийн бөмбөлгөөр гоёсон хуримын машинууд өөд уруугүй сүнгэнэлдэж өгөх байхдаа. Залуу хосын жаргацан царайг харахаар дагаад мишээсэн саран авхай царайлмар болдогийн. Хүмүүс хурим таарахаар нулимдаг бол би малийтал маасайгаад л явжээдэг. Госууд голомтоо бадрааж байхад нулимна гэдэг атаархсан хүний араншин доо ер нь.


Хүн гэдэг төрснөөсөө эхлээд л өрөөсөн дугуйгаа хайж олж, таньж мэдэж, хайрлаж дурлаж, ханилж гэрлэж, хамтдаа жаргаж зовсоор нүд аньдаг ханьсаг амьтан юм аа. Насыг ганцаараа барна гэж томорч байгаа нэг нь цагаа тулахаар хосоор туулах тавилантай хорвоогийн жамд сөхөрдөг л байхгүй юу. Амьдралаас тасарсан зарим күмсийн арга ядсан философийг ойлгох ч үгүй юм айкү муутай болохоор.


Хунгийн даль шиг цагаан даашинз өмсчихээд хуримын бөгж солилцдог хотын хурим гоё ч надад гэр хагартал найрлаж, гэзэг задартал нанчилддаг хөдөөний хурим илүү тасархай санагдаад байдгийн. Яг л монгол ахуй үнэртдэг, гурван усаар авсан хорзыг нэг амьсгаагаар явуулчихаад гунигаа арилтал шуранхай хадаах ч бас л сайхан шүү. /даанч хурсан олон үргэж, хурим найр бутарчих гээд байдаг болохоос биш/


Залуу байхдаа нэг иймэрхүү шүлэг тэрэлж, хөрөг таталж явсан байсан юм. За бага залуу насанд болчимгүй аашилж, бүр бадаг холбож, зураг сараачиж тэнэглэж явсныг алийг тэр гэхэв.


Сархад цалгиж инээд халгисан их гэрийн хойморт

Санаа цагаан охин насны минь хайрын эзэн тэнгэр намбайна

Намайг энд хаанахын салхин хөтөлж авчрав гэж чи бүү гайх

Наран хүртэл саран хөршдөө хуримын чинь зарыг уламжилж байхад.


Яарсан нутгийн олон найрын чинь сургаар халамцаж эхэлсэн болохоор

Найз минь би чинийхээ бялхсан баярыг хуваалцахаар

Навчсын мэлмэрээтэй намрын хярууг гэрийн чинь босгоор давууллаа

Намайг чи нүд үзүүрлэн цоо ширтэх хэрэггүй ээ...

2003.08.30



Мөрөөдөөд л байдгийн, намрын айрагнаас чадлаа мэдэхгүй хүртчихээд, намайг тоогоогүй тэр эрхмийн найрыг очиж тараахсан гэж . Тэгээд л “Уул нь би танайд агсам тавъя гэж ирсийн, уртын дууныхаа шуранхайд уяраад чадсангүй ээ, ухаант өвгөдийнхөө харцнаас эмээгээд зүрхэлсэнгүй ээ” ухааны юм агсраад чирэгдэж гарч үзэхийнсан. “Idea миний хүү, зөөлхөн шогшуулж хариад унтчих аа” гээд л саахалт айлын эгч аргадасхийн моринд мордуулаад л. Унаж ирсэн хашин хээр минь уяанд хорогдоод урагш гишгэдэггүй, урагдаж сэмэрсэн зүрх сэтгэл минь уурандаа шатаад тайвширч өгдөггүй, харанхуй дунд ганцаараа уул нурж утаа савстал хашгирчихсан яаж явах болдоо. Бүсгүй хүний агсамнал бүрэнхий шөнөөр гэж.


Он жилийн уртад чамаар дутаж гансрахдаа

Олны салхинаас хуримын чинь зарыг сонслоо

Үгүй байлгүй гэсэн амгалан сэтгэлийг үргээж

Үнэнч хайрын орчлонгоос зүсээ чи буруулчихаж.


Итгэж ядсаар явтал хуримын өглөөтэй золгож

Эрийн сайхан цогцолсон чиний сүрэнд дарагдлаа

Ичимхий бүрэг зангаар бэргэдийн дунд суухдаа

Эхнэрийн гоо бүрдсэн бүсгүй заяад атаархлаа.


Өөрт чинь хадгалж бусдаас харамлаж цөхсөн

Өнгө цагаахан хайраа бусдад би өгөхгүй ээ.

Өвөл зуны наран доор чамайг үгүйлж гундахдаа

Өөртөө хайртай шувуудын үүрийг засч явъя даа.


Ардын дуу найр хэсээд согтчихож

Агсам морь уяа хэсээд улдчихаж

Айлын залуу сайхан харагдаад би дурлачихаж

Арван долооны хяруут өглөө чамайгаа алдчихаж. Алдчихжээ...

1999.09.17



Мелодрамдаж мэлэнхойлогтож суухаар ерөөсөө маргаашжингаа хурим хэсч хундага тулгадаг хэрэг ээ. Тэгээд л, хэнийх нь тал нь мэдэгдэхгүй нэг их цулгар хүн цулцгар хацар, хулгар чих гаргачихаад гаатай бохь жалир жалир зажилж ирээл “Хоёр дүүдээ хот дүүрэн хонин сүрэг, Оюутолгойтой дүйцэхүйц орд газар бэлэглье ээ” гээд л бөглөөний жийрэг шиг бүл бүлт үсрэнгээ зай завсаргүй идэж, зав гарвал ууна. Урдуур хойгуур өнгөрсөн хөвгүүд банди нарыг "Алий эгч нь үнсье, яасан хөөрхөн хүүв" гэчихсэн далимдуулж шүлсдээл, нас намбаа мэдэхгүй сэмбэгнэж өгье байз. Оройхон хэрд ой санамжаа алдчихсан, орсон гарснаа мартчихсан Тамжидын найр тараасан хэрэгтэй нэг хүүхэн замын голд тасарцан хэвтэж байх вий. Таарсан нэг нь гэртээ хонуулчаарай хөөрхийг, зай эзэлж шалихгүй авсаархан амьтан байгаан ккк.

15 Сэтгэгдэл:

MuggleMan said...
This comment has been removed by the author.
MuggleMan said...

Буруу юм биччиж кэкэ.
Тэгүүл маргааш Идэа аниатай ханьсанаа хө. Дагуулах юм бгаздээ

Unknown said...

i like......

Anonymous said...

yeah! its much better,

Anonymous said...

its good to know about it? where did you get that information?

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Тэгж ч гэрээ тараалгахгүй шүү

Anonymous said...

хэхэхэхэ, чи юун гоё юм мөрөөддийн... хахахаха, Айдаа миний хүү зөөлхөн шогшуулж хариад унтчих за... хөөрхийшүүдээээ...

Bayasum said...

таних тэмдгээ хэл..

peakfinder said...

surhii helemgii zolig shuu. bi bas mongolchuud hurimtai taarahdaa durgui baidag uchriig sain oilgodoggui yumaa. ug n' goyo yum shuu dee gej sanaad baidag.

Өнөржаргал said...

Ямар гоё шүлэгнүүд вэ! Яаж ингэж бэлэн цэцэн бичиж чаддаг байна аа..Надаас бол яаж ч хичээгээд гарахааргүй үг, өгүүлбэрүүд энэ хүний аманд бэв бэлэн байж байх юм хэхэ

sanakae said...

:P Тасарсан хүнтэй таараагүй ээ. Уул нь хонуулая гээд хайгаад :P

byambaa said...

hurim haraad nulimah chin deer ued manjuud manid zaaj ugsun gedeg, uchir ni mglchuud hurim hiiheer hun am ni usuud mani manj bolon hyataduudad muu biz dee. tegeed orchuulga harahaar bayarladag gesen, mglchuud too ni tsoorch bna geed.
zarimdaa bodood bhad unench yum shig. bi bol hurim haraad bayarladagoo. mgliin urs mash olon boltugai.

Idea said...

Ууганаа: Ханьсахыг чинь хүлээсээр байгаад хамаг хуримаа алдцан.
Good girl: Баярлалаа.
Спамуудыг илгасав.
Бумаа ах: Гэтэж байгаад гэрийг чинь тараана даа :-)
Юки: Тэгж ч найраанд орохгүй ээ, хуримлагч этгээдийг хуга шанаадана гээл дайрчина.
Баясум: Тасарцан хүүхэн гээд байхад даа...
Пийки: Аз жаргалыг авч явдаг л гэдгийн байлээ. Худлаа санагдаад байдгийн.
Өнөрөө: Өөрөө амны хөндийн эмч үү гүй юу ккк. Маазрав, үнэлсэнд талархжийна.
Санаахай: Эрүүлжэхээс хайхгүй яасийн.
Бямбаа: Наад чинь ортой байх шүү. Үрс олон болог ээ.

Anonymous said...

erthen unshsan bol tsugtaa yavdag baij. danch 17 ungursun baina. gehdee dahiad sain udur baigaa l bailgui tsugtaa yavna. hanindaa nair taraanaa. bi bas bododgiin danch gantsaardaa baidgiin. 2 laa bol urtiin duu, Uvugdiin hartsiig algaschihaj chadah yum shig ee. uur gants neg hun nemegdej magadgui l yum shig baina. erthen udchilaad sanuulchihaarai hu.

Чимгээ said...

Чи шүү үнэндээ гоё шүлэглэх юмаа тэ би бүр бүгдийг нь бичиж авсан уурлахгүй юм байгаагааздээ тэ