2008/10/10

Чингисийн ялгадас

Ажлын шаардлагаар ч гэх үү, амьдралын дуудлагаар ч гэх үү нэг япон өвөөг бүтэн өдөржин зугаацууллаа. Зугаацуулж ч сүйд болсон юм байхгүй л дээ, хотын ойролцоох хоёр гурван жуулчны баазаар дагуулж явсын. Тэрэлжийн хадтай уулсыг хараад дуу алдаж байна лээ хөөрхий, тэднийд ямар чөлөөтэй хүндэрчих ч сул газар байдаг биш гэсэншүү юм бодож яваад очих ёстой “Чингисийн өвөлжөө”-гөө олохгүй ониг болсон.

Үхрийн жим шиг олон салаа замыг эрээлж, хүний урманд нэг ширхэг тэмдэг тэмдэглэгээгүй дов толгод хооронд будилж бантахдаа “Газрын зургаа мартчихаж” ухааны юм бувтнаж явав. Юун яасан газрын зураг, байхгүй юм чинь. Хотоос холгүй газарт л ингэж хөгөө чирж байгаа юм чинь бүр хөдөө тийшээ бол зүглэлтгүй юм байна лээ. Гайд хийнэ гэдэг чинь гал түлэхээс ч хэцүү ажил байна лээ шүү нээрээ.

Хүнээс асуухаар нэг бол “Чингисийн хүрээ”-г зааж өгнө. Зарим нь “Чингисийн агуй” гэдэг газар очих гэж байгаа юм уу гээд асууна. Тэгсэн “Чингисийн хүр” гээд бас нэг солонгос эзэнтэй бааз байна. Яджухад ядарсан хүний толгойг эргүүлэх гэж байгаам шиг Чингисгүй юм алгаа.

Гэхдээ бидний очсон тэр “Чингисийн өвөлжөө” тун дажгүй газар байна лээ. Үнэ хөлс ч боломжийн, үйлчилгээ сайтай, хоол нь амттай, хорз нь хүчтэй. Хамгийн гол нь орчны байгаль үнэхээр тасархай, битүү хадаар хүрээлэгдсэн болохоор нөмөр нөөлөг ихтэй, нээрээ л өвөлжиж баймаар газар байна лээ. Тэнд хэсэг саатаад цаашаагаа Сонжинболдог явсан. Чингисийн аварга том морьтой хөшөө, бас л сүрдмээр эд босчээ. Даанч эмээлийн бүүргэн дээр нь зассан тавцан даац муутай. 10 хүн гаргаад л хаалгаа дараад зогсчихно, хугацаа заагаагүй болохоор тавцан дээр гарсан хүмүүсийг хурдал, буу гэж болдоггүй, хүлээгээд зогсоод байх хэцүү, бас л зохион байгуулалт нь болоогүй л байна лээ. Оочер дугаараас болоод нэг амьтантай ам зөрөөд авсан, би л болсон хойно яаж зүгээр явахав.

Мань өвөө өөрийгөө Чингисийн нутагт хөл тавьсан баатар лугаа төсөөлж буй болтой, их л додигор явна лээ. Нүүр улсхийж, нүд татавсхийсэн юм зөндөө, алийг нь тоочиж барахав яршиг. Хот орж ирээд талбай дээр Чингисийн цогцолборын өмнө зургийг нь авахуулаад Чингис паабанд жоохон суулгаад Чингис зочид буудалд нэг хонуулсан. Маргааш нь бас л баахан Чингисийн зургаар гоёсон ресторанд хоол идүүлээд “Чингисхаан” буудлаас үдэж мордуулах шив. Мэдээж цүнхэнд нь ганц шил хар Чингис хийхээ мартаагүй.

Тэгээд л онгоц буудлаас буцаж явах замдаа нэг мундаг бизнес санаа олсон нь “Чингисийн ялгадас” нэртэй ямар нэгэн юм даруй нээмээр санагдав. Ерөөсөө энэ байр суурин дээр хатуу тогтохоор шийдлээ. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр нэгэнт толгойтой бүхэн ашиглаж байхад би юундаа дутахав. Угаасаа овсгоо самбаатай бачканууд нь урьтаж юм хийсээр байгаад мань мэтийн ангайж явдаг анааш нарт ялгадаснаас өөр авчих нэр үлдээгээгүй болтой. Чухам санасан дээрээ мэргэн санаагаа хэрэгжүүлэхгүй бол хэн нэгэн өрсөж мэднэ. Хээр хэдэн гэр зоогоод бааз байгуулдаг ч юмуу, болохгүй бол сайхан хуушуурны гуанз нээчихнэ, үгүйдээ л ариун цэврийн цаас үйлдвэрлэе, миний энэ ухаан уу.

Манайд ямар алдартай түүхэн хүний нэр ашиглахад тусгай зөвшөөрөл лиценз авах хууль журам байх биш. Бараг л авгай нөхөр хоёрын хэрүүлийн харилцааг зохицуулах хууль гаргадаг мөртлөө иймэрхүү улс үндэстний эрх ашигтай холбоотой асуудлыг хуульчилж баталгаажуулсан юм ер алга, энэ нь дээр амжиж хөдөлдөг хэрэг ээ.

Айлууд гэтэл яаж байна? Хар л даа, хэдэн арван жилийн өмнө хэн ч танихгүй Макдональд өвөө талхны завсар мах хавчуулж зарсныхаа төлөө өнөөдөр үр ач нараа насаар нь тэжээж байна. Дэлхийн олон улс оронд зөвхөн энэ нэрийг авахын тулд өч төчнөөнөөр нь мөнгө хаяж байна. Гэтэл Монголд үүнээс ч илүү баялаг бүтээсэн, түүхийг бичилцсэн үндэсний бахархлууд байдаг атлаа нэр хүнд нь өнөөдөр сохор зоосны үнэгүй. Хамгийн ойрхон жишээ өвөрлөгчид хүртэл Чингисийн онгон байгуулчихсан, гадныхныг шавуулж мөнгө хүүдийлж байхад манайхан мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж явна. Гэтэл түүхэн сурвалж бичигт тэр онгон нь олдошгүй нууцлаг зүйл... Зүй нь нэр ашиглуулсан гээд нэлээд хэдэн юм цохиод, тэрүүгээрээ Монголдоо хүний нүүр тахалчих аятайхан юм байгуулчмаар. Олддоггүй онгоныг ядаж нутагт нь олдсон болгож зохиомоор доо.

За за, аялалаас төрсөн асар ажил хэрэгч санаа нэг иймэрхүү. Суусан газраасаа чулуу шүүрдэг сүүхэйтэй хүүхэн шүү бас л. Та нарт л гэж хэллээ шүү, битгий бизнес санааг минь хулгайлчаарай. “Чингисийн ялгадас”-ын нээлтэн дээр уулзъя.

17 Сэтгэгдэл:

Unknown said...

Үнэхээр ончтой сайхан бичлэг болжээ. Үнэхээр Чингисгүй юм алга. Гэвч үйлчилгээ зэргийн харвал даанч ичмээр зүйлс байх. Хэрвээ Чингис гуайн сүнс биднийг дээрээс хардаг бол нүүр байтугай юм нь улйаж байгаа.

Unknown said...

Нээрээ л тийм хууль дутаж байна шүү. УИХ МУИХ-ынхан бодмоор юм. Энэ асуудлыг миний мэдхээр нийлээд олон удаа хэвлэл мэдээлэл телевиз интернэтээр хүртэл зөндөө л ярьсан. Мэдээллийн технологийн хөгжлөөс хоцроогүй л бол тэдний хэн нэгэний чихэнд хүрсэн л байх ёстой. (ерөнхийлөгчийн ч юмуу) Даанч ард түмэнд нь энэ байхгүй хуулиудын хэрэгцээ асар их байх атал шал дэмий хууль батлаж цагаа үрж суудаг энэ нөхдүүдийг яаж ч чадкуум даа.

Anonymous said...

Heleed yah ve Chinggis Chinggis Chinggis bolchihood bna sh dee. Huuliig ni gargaad litsenziig ni zarah bish harin jileer ni tureeseldeg bolguul tee hamgiin shildeg gesen buteegdehuunded l Chinggis ner ugdug bol tee

Anonymous said...

Нэг иймэрхүү утгатай хуулийн төсөл хэзээ ч билээ яригдаад байсан батлагдаагүй юу тээ?
Энэ бичлэгт олон санаа байнаа, Чингисийн нэрээс гадна хөдөө зам тэмдэг тэмдэглэгээ байхгүй, гадныханд үзүүлж харуулчих юм хомс гээд л.
Блогспотын болдоггүй бор ийм нэртэй газар нээчүүл ч очих хүн олон байхаа хэхэ.

mglaus said...

hehe, chinggis haanii academy-nhan bas ner ashiglasnii tatvar avna gej guildeed baahan l haraalguulj avaad bolih shig bolson shoo

Батсүхийн Баасанжаргал said...

kk

Anonymous said...

Нээрээ тийм байна шїї. Чингис байтугай хїний нэр хэдэн сая доллараар хэмжигдэж байхад

Оогий said...

xaxaxaxa. sanal negdex goyo bichleg baina

Anonymous said...

мань очиж тэнд чинь пиав ууж болхуу. Нээлтнийх нь үнэгүй пиавнаас

Bolor toli said...

хүн уншихад жоохон сэжгийн л юм даа.
"ЯЛГАДАС"

ZAYA said...

Энэ тухай яриад байдаг мөртлөө хэвээрээ байхийтаа тээ.

Ганзо said...

сайхан бичжээ бас бизнес санааг бахадлаа

Idea said...

Түвшин: Хэлээд юүхэв. Тэр тэнгэрийн хаяа улайдаг ч нэг юм хэлээд байгаан бна шүү.
Мугуй дүрс: Уул нь тийм төсөл яригдаж байснаа батлагдаагүй санагджийна. Батлагдсан ч олигтой юм болоогүй болоод л ингэж газар авч байна.
Үлэмж: Тийм шүү. Нэр ашигласныхаа төлөө нэлээд мөнгө төлдөг бол хүнүүс хичээнэ шд.
Ука: Харин тэхх. Тэр тэмдэггүй зам ч чанга эд байна лээ. Намайг блогспотын болдоггүй бор гэхээ болиоч ээ.
Мглаус: Яг үнэндээ тэд нар ч гэсэн өөрсдөө нэр ашиглаж байгаа шд. Хэн тэднийг академи гэж хүлээн зөвшөөрсийн. Даваанямыг Чингис хааны алтан ургийн хүн гэж хэн нотлоод гаргаад ирсийн?
Баасанжаргал: Зочилсонд бас инээсэнд гялайв.
Үлмэдэх: Хэлээд юүхэв ээ.
Оогий: Ямар сайндаа ялгадас ч болов ашиглах санаатай суухав.
Гаамп: Нээлтэн дээр чи хүрэлцэн ирвээ!
Болор толь: Энэ байтугай сэжгийн юм цаагуур чинь зөндөө л байна даг. Уншихад битгий хэл ууж идэхэд хэцүү юмсыг алийг тэр гэхийн.
Заяа: Харин тэхх. Гэхдээ ярих нь хийхийн өмнөх алхам гээл горьдоод суужага.
Ганзо: Санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт байдаггүй ээ. Хөрөнгө оруулахгүй биз? кк

Unknown said...

Очиж уунаа.
Даруй нээтүгэй

Anonymous said...

horongo oruuliii... garaa orgoood demjijiiiiine.. :P

chinggisiiin yalgadas gedeg 00 tsaas bhad l guilgee bol yanztai sdhee,tsaashlaad gudamjnii 00 uud end tendguu bairluulj bas boljiishdee, huduu geltguu UB t hurtel 00 bdgguum chini hehe..

Anonymous said...

hey i bna aa ertunts unheer dajgui boljee hediigeer mergejliin tuvshind bish ch gesen zugeer neg sonirhogch gej bas helj bolmoorgui sain bolj chamaar baharhmaar sanagdaj bna hooson mongoloos hooson garch buhel buten evrop tiveer aylah chin jinhene zorigtoi hunii shinj ushuu sain blog bicheeree

Ganchimeg said...

Сайхан бичлэг болж. Санал нийлж байнаа.