2009/02/13

Гэгээн хайрын богино түүхүүд

Хаа сайгүй Валентинаар амьсгалаад гоё ч юм шиг. Хайр мөнхийнх ч гэлээ хааяа идэвхжүүлэлт хэрэгтэй бололтой. Би ч бас юугаараа дутахав, хайрын сэдэвтэй хэдэн богино түүх англи монголоор орууллаа. Уншаад сэтгэл хөдөлж байгааг бодоход зүрх сэтгэл минь хайраас уйдах болоогүй байх шиг. Юутай ч, дурлаж байна гэдэг амьд байгаагийн шинж. Амьдарсаар, амьсгалсаар яваадаа баярлахаас өөр яалтай.

Сэтгэлд минь сэмхэн догдлол авчирдаг Монголын сайхан эрчүүддээ Валентины баярын мэнд хүргэе. /кккк/ Хэчнээн ч хүнд дурлаж явав, одоо хэдэд нь ч дурлачихаад байгаа юм, цаашид ч хэдэд дурлах юм, хэлж таашгүй ээ. Атгахан зүрх минь шүүрэн шанага болсон ч хамаагүй, амьдрал өөрөө дурлалгүй бол утгагүй.

Зөвхөн эрчүүдэд мэнд хүргэлээ гээд охид нь гомдчих юм болов уу. За яахав, “Зүснийхээ сайхнаар орчлонг уярааж, зүрхэн шоколаданд бялуурч яваарай” гэсхийчихье дээ. Бунданчууд мандтугай.



/Эхлэн суралцагчийн орчуулга молхи аваас бүү шоологтун. Бурууг засч залруулбал ихэд баярлана./

Short Romantic Love Stories

A girl asked a boy if she was pretty, he said "No". She asked him if he wanted to be with her forever, he said "No". Then she asked him if he would cry if she walked away, he said "No". She had heard enough; she needed to leave.

As she walked away he grabbed her arm and told her to stay. He said "You're not pretty, you're beautiful. I don’t want to be with you forever, I need to be with you forever. And I wouldn't cry if you walked away, I would die."

“Би хөөрхөн үү” гэж бүсгүй залуугаас асуухад тэр “Үгүй” гэлээ. “Чи надтай үүрд хамт байхыг хүсч байна уу” гэж асуугаад мөн л “Үгүй” гэсэн хариу авлаа. “Намайг явчихвал чи уйлах уу” гэж арай ядан асуутал дахиад л “Үгүй” гэв. Хангалттай хатуу үг сонссон бүсгүй явахыг завдтал залуу гараас нь шүүрэн авч “Чи хөөрхөн биш үзэсгэлэнтэй. Би чамтай хамт байхыг биш үүрд хамт үлдэхийг хүсдэг. Чамайг явчихвал би уйлахгүй, үхнэ.

* * *
A man bought 12 flowers. 11 real and 1 fake. He said, "I will love you until the last flower dies."

Залуу 12 ширхэг цэцэг худалдан авчээ. Нэг нь хиймэл бусад нь амьд. Тэгээд “Сүүлчийн цэцэг хатах хүртэл чамайгаа би хайрлах болно” гэж бүсгүйдээ хэлэв.

* * *
One night a guy and a girl were driving home from the movies. The boy sensed there was something wrong because of the painful silence they shared between them that night. The girl then asked the boy to pull over because she wanted to talk. She told him that her feelings had changed & that it was time to move on. A silent tear slid down his cheek as he slowly reached into his pocket & passed her a folded note.

At that moment, a drunk driver was speeding down that very same street. He swerved right into the drivers seat, killing the boy. Miraculously, the girl survived. Remembering the note, she pulled it out & read it. "Without your love, I would die."

Нэг шөнө охин хүү хоёр киноноос буцаж явлаа. Тэдний хооронд болсон бяцхан маргаанаас болоод хүүд нэг л таагүй мэдрэмж төрөөд байв. Охин түүнээс машинаа зогсоож, замаас гарахыг хүслээ. Учир нь тэр түүнтэй ярилцахыг хүсч байлаа. Тэгээд түүнийг хайрлахаа больсноо хэлээд явахаар завдав. Хүүгийн хацар дээр нулимс чимээгүйхэн бөмбөрч, нэгэн эвхээстэй цаас охины халаасанд шургууллаа. Яг энэ үед гудамжны нөгөө талаас согтуу жолооч хар хурдаараа давхин ирж хүүгийн талаас хүчтэй мөргөснөөс тэр амиа алдлаа. Золоор амьд үлдсэн охин, нугалаастай цаасыг санаж задалж үзтэл “Чиний хайр үгүй болоход би үхэх болно”.

* * *
There was a girl named Becca and a boy named Joe. Becca was in a burning house. None of the firefighters could get in the house because the fire was too big. Joe dressed in one of the fire suits and got into the house. When he got up the stairs, the steps fell off behind him.

When he got into her room he sealed the door up behind him. He held her tight, kissed her, huged her, then said that he loved her. She asked what was wrong, and he said that he was going to die. Her eyes widened as she began to cry. He picked her up and jumped out of the four story house. He landed on his back with her on top of him. He died to save her life.

Бие биедээ хайр сэтгэлтэй охин, хүү хоёр байлаа. Тэднийг Бесса, Жой гэдэг байв. Нэг удаа Бесса охины байранд гал гарлаа. Улаан гал хормын төдийд дүрэлзсэн тул нэг ч гал сөнөөгч ойртож зүрхэлсэнгүй. Жой л харин гал сөнөөгчийн хувцас өмсөөд байшин руу орлоо. Түүнийг шатаар дээш өгсөхөд, гишгэсэн шат бүр нь нуран унаж байлаа. Хүү охины өрөөнд орж хаалгыг нь түгжээд найз охиноо чанга тэврэн үнсээд, ямар их хайртайгаа хэлж амжлаа. Охин яагаад ингэж байгааг асуутал хүү үхэхээс аргагүйд хүрснээ хэлэв. Охины нүд том болсноо уйлж эхлэв. Хүү найз охиноо ухасхийн тэврээд дөрвөн давхраас үсэрчихлээ. Унахдаа нуруугаараа газардаж, охиноо дээрээ гаргасан байсан юм. Ингэж хайрынхаа төлөө найз охиноо авраад өөрөө нас барчээ.

* * *
There was girl who loved a boy so much she said to the boy, "If I told you that I liked you, would you take it as a joke?"
The boy said, "Yes I would."
She asked, "Why?"
The boy replied, "Because I know you don't like me, I know you love me!"

Залууд ухаангүй дурласан бүсгүй асууж байна. “Хэрвээ чи надад таалагддаг гэвэл чамд тоглоом шиг санагдах уу”гэхэд залуу “Тиймээ” гэлээ. Бүсгүй “Яагаад” гэтэл “Би чамд таалагддаг биш чиний зүрх сэтгэлийг эзэмдсэн гэдгээ мэдэж байна” гэж хариулав.

* * *
Love Means... (a girl and guy were speeding over 100 mph on a motorcycle)
Girl: Slow down. I'm scared.
Guy: No this is fun.
Girl: No its not. Please, it's too scary!
Guy: Then tell me you love me.
Girl: Fine, I love you. Slow down! Guy: Now give me a big hug. (Girl hugs him)
Guy: Can you take my helmet off and put it on? It's bugging me.

In the paper the next day: A motorcycle had crashed into a building because of break failure. Two people were on the motorcycle, but only one survived. The truth was that halfway down the road, the guy realized that his breaks broke, but he didn't want to let the girl know. Instead, he had her say she loved him, felt her hug one last time, then had her wear his helmet so she would live even though it meant he would die.

Хайрын утга учир…
Бүсгүй залуу хоёр мотоциклтэй 100 км/цагийн хурдтай давхиж явав.

Бүсгүй: Аяархан яв л даа. Би айгаад байна.
Залуу: Яах юм бэ, хөгжилтэй л байна шүү дээ.
Бүсгүй: Хурдаа хас л даа, гуйж байна.
Залуу: Тэгвэл надад хайртай гэж хэл.
Бүсгүй: За яахав. Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа хасчих л даа.
Залуу: Одоо намайг чанга тэвэр. Бүсгүй түүнийг тэвэрлээ.
Залуу: Миний малгайг аваад өмсчих дөө, толгойг минь бариад байна.

… Маргаашийн сонин дээр тоормоз нь эвдэрснээс мотоцикл байшин мөргөж осолдсон тухай мэдээ гарсан байв. Хоёр хүн явж байснаас нэг нь л амьд үлджээ. Үнэн хэрэг дээрээ, замын голд мотоциклийнх нь тоормоз гэнэт барихаа больсныг залуу хайртдаа мэдэгдэхийг хүссэнгүй. Үхэх нь тодорхой болсон тул залуу бүсгүйгээсээ хайртай гэдгийг нь сонсч, эцсийн удаа чанга тэврүүлээд өөрийнхөө хамгаалалтын малгайг өмсгөсөн нь тэр аж.

20 Сэтгэгдэл:

soulmate said...

айяа
сэтгэл хөдөлж байна шүү
баярлалаа
би ч гэсэн амьд л байгаа юм байна

Unknown said...

Сүүлийх шоол тэнэгийн.
Хаазлахаа болиход л тэр чинь энээрцээрээ жоохон яваал зогсчийшд.
Бүүр мотцийкл бол масс багатай бүүр хрдан зогсоно.

Мика /美香/ said...

Тэр 12 сарнай нээх гоё ийн тэ..

Найздаа валентиний баярын мэнд хүргэе

Чепак said...

Уянгын халилтай юм даа гэхдээ даж орчуулгууд байна

Anonymous said...

Uyangin (yaj bichdeg um bol o) haliltai ch gesen huurhun umaa.

ЗОРИГТ8 said...

Чадварлаг юмаа. Сайхан санагдлаа.

Sansar Choinyambuu said...

Neg n zaaval uhdeg n yu ve

Unknown said...

Ямар гое бичлэг вэ! Сэтгэл нээх сонин болчлоо. Баярлав

Amgaa said...

Би ч хөлдүүс болцийн байндооо.

Idea said...

Soulmate: Амьд хүний тоо нэгээр нэмэгджээ хэхэ.

Битмийн: Яг сайхан мелодрамдаж суухад урсгал сөрөөд ороод ирэх юм аа, армаанчиглаж мэдэхгүй юмнууд зүгэр

Мика: Тэхх мөнгөгүй залуучуудад бас гоё арга байгаа биз. Ганц ширхэг хиймэл цэцэг авангуутаа хаттал нь хамт байна гээл... хэхэ өөрөө ёстой урсгал сөрөөд байвал яахуу.

Чепак: Халил хийгээд хальтрил чинь тааруухан орчуулагчийн таакчиг байхгүй юу да хэхэ.

ТsТsТ: /Тест гээд орчуулчих уу нэрийг чинь. Орчуулах онгод орчлоо хэхэ/ Баярлалаа, халилын талаар дээр тайлбарласан.

Зоригт: Ишш, энүүхнийг юухан байх уу /онгиров/

Санни: Тэгж байж л армаанчиг болно шүү дээ хонгор оо. Арзайтлаа амьд үлдээд байвал уйтгартай шд.

Гоогоо: Хайн, сэтгэлээ сонин болгохоор чинь хүн болгон дэлгэж уншина даа, ядаж захидал болгоод дугтуйлчихгүй хэхэ.
Үнэлсэнд бас зочилсонд талархав.

Амгаа: Гэсээч ээ, хавар болжухад.

undrah said...

amid gedgee mederch saihan hairiin tvvh unshlaa. mongold 1h gesen gerel gegeetei zvil bdg yum bn shv bayrlalaa. chinii bichsen zvilvvddig unshaad horomhon zuur h gesen horboogoos tasarlaa shvv kkkkkkkkk

Anonymous said...

ø¿¿ðýí øàíãà øèã ç¿ðõ...ç¿ðõýý õàéðëàà õîíãîð îî

Anonymous said...

atgahan zurhee shuuren shana bolgodg chi mun aihtar huuhnee, he he

Anonymous said...

Romantic yumaa. Saihan hair saihan shuu

Idea said...

Ундрах: дандаа гэгээтэй бичдэггүймөө, заримдаа пад хар царайлаад л суудгийн. Амьдрал өөрөө хар цагааны туйл шүү дээ... гээл цэцэрхээд унуул яанаа. Зочилж, бас сээгий үлдээсэнд талархав.

Үлмэдэх: "Зүрхээ хайрла хонгор оо" гэж буржийлган бичсэнийг эмийн сайнаар тайлж уншлаа.
Цаг нь болвол таг зогсохоос цааш цохилох зүрхээ нөөж яанам бэ... гэж.

Үлмэдэх: Буудуулаад, бундангаар шүршүүлээд байхад л ажиллаад байхыг бодоход миний зүрх пластик ч байж болох юм... гээл хадуурссс.

Уучлаарай, нэр чинь буржийгаад: Сайхан хайр сайхөөн сайхан. Олчуул алдалгүй барьж байх ёстой гсн. Болохгүй бол уртхан шиг оосор олж аваад л торгоогоод тогтоогоод, тотгоноосоо оосорлоод... /за болно болно энэ ингээд хадуурчдийн/

Anonymous said...

dandaa erchuud ni uheed baihiin, emegtei ni eregtei hamgaalj uhsen tohioldol bna uu aan? Adiyaa guai

Anonymous said...

dandaa erchuud ni uheed baihiin, emegtei ni eregteigee hamgaalj uhsen tohioldol bna uu aan? Adiyaa guai

Anonymous said...

Sonirholtoi bailaa. zurgaas sanaa awmaar sanagdaw.

Anonymous said...

tired of comments like "No way! " or buy antibiotics online. Then write to me at icq 75949683256...

Anonymous said...

May I …