2010/01/31

Тоормоз

Зогс хүүхэн гуай!!! Зоргоороо тэнүүчилж, дураараа чалчихаа азна.

Арван оны анхны сар ч улирчлаа. Амьдралын чинь алтан үеүүд үргэлжилж байна. Зогсолтгүй эргэх өдөр шөнийн тэнхлэг дээр золиг минь чи юу гийгүүлээд явна аа. Хайраар зугаа хийж, харцаар зэвсэг болгож, хамрын ханиадаар шалтаг тоочиж, хатуу үгээр бамбай барьж явна уу. Эсвэл залхуурлаар хооллож, “завгүй”-гээр халхавчилж, ажлын цаг амралт хоёрыг нэгэн зэрэг өнгөрүүлж, амлалт няцаалт хоёрыг нэгэн дор бөмбөрүүлж...

Одоо болноо хонгор минь. Амьдралын гол дүрийг хайж, алдааны гол буруутанг эрж, гунихдаа гунаж, гунхахдаа гунхаж явтал гучин насны босгонд тулаад тотгыг нь мөргөлөөшдээ, тоормоз! Жилийн дараа чи жарын талтай эмээ, жижигхэн энэ бие чинь түүнээс олон мутартай... /хээх хадуураад бна, хадуураад байна/

Өөрийгөө таних аялал чинь дуусах нь уу тэгээд, үр дүнгээ хэзээ тайлагнах хүн бэ? Шатахуунаа ч шалгачих сөхөөгүй тэнхээ мэдэн давхилаа гээд шандуурал бодмоглолоо салхинд үргээж чадав уу? Эс бөгөөс өнгөрсөнтэйгээ зууралдаж, элийрэл балайрлаа энэхэн биедээ тээж, муйхар ааш муухай сайхан дурсамжуудтайгаа муми болж хаданд хатаагдахыг хүсээ юу /ооё, болд ай.../

Орчлонгоос шинэ зүйл нэхэмжилж, одоо цагаас огт байхгүй руу тэмүүлж, олсон хийсэн юмгүй толгой хаялан шилбэлзлээ гээд орших оршихгүйн ертөнцөд ондоо юу бүтээв ээ. Хүсэвч үл биелэх зүйлд сөгдөж туйлдаад гуниа юу, сөхөвч үл арилах үйлд чадагдаж дийлдээд туниа юу. Нэг нэгэндээ ууссаар нэлэнхүйдээ хөхөрч харагдах нил ягаан цэцэгнээс нэгийг нь тасдсанаа мэдсэн үү... /бэлхүүс хая..лллан бүжиглье/

За хүүхээ, чимээгээ жаахан аяд даа. Жам ёсны өмнө өчүүхэн гэдгээ сана даа. Халааснаас хар аяндаа гээгдэх цаг хугацааны хаахна чухам явна гэдгээ бод доо. Толины хагархай эвлүүлж зүйж хийсэн мэт тоглоомын энэ ертөнцөөсөө хааяа ч болов хөндийрч бай. Өнгөрсөн хийгээд ирээдүйн огтлолцох торгон цэг дээр өөрийгөө ганц ч болов өнжөөж бай. Ухаан санаа чинь тэр чигээрээ шахмал түлш, уугиад асдаггүй үлээгээд унтардаггүй унгарган гал.. /агаарын бохирдолд ЗГ 47 тэрбумыг зарцуулна... тв мэдээнээс/

Өгөгдсөн хором мөчийг бутархай мөнгө шиг үрж, өөрийнхөө өнөөдрөөр өрөөлийн маргаашийг арилжиж, зорилгоо үргэлж тавин хувиар хямдруулж, зориглосныхоо тал дундуураар туучиж, тавган дээр тавьсан бусдын хоолноос сэрээдэж тамшаалж дуусахаараа буруу харж нулимж... Уураг тархинд бөөгнөрсөн учир замбараагүй эд юмсыг угтаа чи л ганцаараа эдэлж дуусгаад элээх /go go/

Зүүд шиг хүсэл, хүсэл шиг зүүд... Зүгээр л алхаагаа зугуухан сааруул. Эс тэгвээс эсгэж оёсон хормойндоо тээглэж, эрдэж орхисон бардамналдаа төөрч, ёстой л өөдөө шидсэн бананы хальс өөрийн урд унаад, харалгүй гишгээд хальтирч ойчин хамраа авах... Солгой хоолойгоор дуулж, согтуу ухаанаар эргэцүүлж, согогтой тархиар сэтгэж солиотой мэт явахаа зогсоо.../stop!/

18 Сэтгэгдэл:

melkadies said...

стоп стоп стоп (viagra)

Oogiinoo said...

Goyo

uka said...

хэхэ энэ хүмүүс яахаараа заримдаа ингэж зад тавьдаг байнаа. Би л ингэхгүйийн ерөөсөө

amor said...

гэв гэнэт тормос, арын улсаа бодооч ээ!!
гэхдээ л, үгэн сүлжээг үнэхээр чадамгай урлана шүү.
бахархмаар...

Anonymous said...

ovoo doo huuhen guai. Haaya ch gsn ingeed kardaanaa tataad yum aa bich l dee. chi bichij bhdaa uzesgelentei haragddag.,

Arsun said...

Зогсоож яяхнав.

MW said...

zuv zuv

Bayasgalan said...

Зогсох хэрэггүй ээ...... Улам урагшаа............

Anonymous said...

saihan shulgeljee

Galavsai

saihansanaa said...

yoo neg amisgalaar unshij duuslaa....

gesnees stop gesnee tag alga boloh gej bgaam bish biz.... bicheereii....

Ганзо said...

хэхэ, зүйтэй зүйтэй

Amgaa said...

Ука ерөөсөө тавихгүй байна гэнээ :p

Nyamdorj said...

Hehe goy bichjee

Idea said...

Мэлка: Хөөх энэ залуу амьд байсын байжээ, виаграгаа хэтрүүлээд явчив уу л гэж бодлоо.

Оогийноо: Үнэлсэнд талархав.

Ука: Миний найз секслогич болоо юу. Хүнүүсийн чадварыг судалж шагшаад... Гүй тэгээд өөрөө хэрэгжүүлж чадахгүй нь харамсалтай яа.

Амор: "Зай барь" гэсэн бичиг наачноо зүгэр. Үгэн сүлжээ нэхэх аргачлалыг үнэ тохирч зарна шүү.

Үлмэдэх: Калаапаа хаагдтал кардаанаа нэг мөсөн татчуул яанаа /хихи/, юун үзэсгэлэнтэй харагдах...

Арсун: Бинзенээ гамнъя, түлш үнэд ороод байхад чинь.

МБИ:Вишд вишд...

Баясгалан: Аваар хийчүүл чам дээр шүү.

Галавсай: Хөөх би шүлэг биччээ юү, лагиймөө.

Сайхансанаа: Уушигны багтаамж сайтай бүсгүй шүү, улаанбаатарт амьдардаггүйм шиг. Алга болохгүй ээ, арзайгаал байж л бна.

Ганзо: дахиал шүгэлдэхээс, үүү вийшд, вийшд...

Амгаа: Чи тэгээд туслаад дэмжээд өгчөөч.

Нямдорж: би хэзээ муухай бичжээсий.. хэхэ тоглосийшүү, зочилсонд бас үнэлсэнд баярлалаа.

Anonymous said...

naiz goy bichjee. vg vseg tolgoi tseej bogs boor geed olon holboog zereg vzvvlsen bh shiv.kkk

Anonymous said...

neree martchij. mongolxatan bnaa. manaihaar orood garaarai

dick said...

taalagdlaa, ovoo yum oilgodog boloo yu daa

xvv said...

Би дутчих гээд болдоггүй ээ :p
Цаг хугацаа гэж нээрээ сонин юм аа, урсаад л, уугиад л байх шиг байсан чинь асгараад, асаад явцан ч юм шиг... Амжилт шүү!!!