2010/05/23

Бантан

Ичиж үхэхнээ би... Болдогсон бол тарваганы ичээг хэд хоног түрээслэж байгаад хүмүүс мартангуут шовгос гээд гараад ирэхийнсэн. Юу ч болоогүйм шиг, гар мараа хаялцан хэнэггүй алхаж энтэр. Хүнүүс сонин хараад байвал өөдөөс нь “яасоо” гэчээл. Ялангуяа тэр танхимд байсан оюутнуудын бүгдийнх нь ой санамжийг арччуул тэ...

Хүмүүст лекц унших нь битгий хэл худалдагчид авах юмаа эвтэйхэн ойлгуулж чадахгүй ээрч муурч, эрүүгээрээ нэг, хуруугаараа нэг заан, ухнатдаг юм байж “уучлаарай урилгыг чинь хүлээж авч чадахгүй нь ээ” гээд хэлчихгүй миний энэ нэрэлхүү зан уу?

Тэгээд яахуу дээ, "таван сарын хорин боллоо, тамтай өдөр ирлээ дээ" гэдэг дуу аялаад ногоон дүүфлээ углаад, номгүй толгойгоо хаялаад л яваад орцон.

Цин цирра-ра рин. /Нүдээ ань, тэгээд Хачатуряны “Сэлэмт” бүжгийн аяыг төсөөл/

Өөрийгөө ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм танхимын индэрт, онигор, бүлтгэр, давхраатай, давхраагүй, ууртай ширүүн, урин тачаангүй олон нүднүүдийн өмнө овын одиноораа зогсжийно гээд бод доо. Шээс ч хүрэх шиг, шилэн тирько ч хөврөх шиг, хоолой ч зурагдах шиг, хормой ч чичрэх шиг.

“Энэ жил наадмаар нүцгэлэх үү?” гэдэг шиг нээх бадриун хоолойгоор “Зиа сайн байцгаана уу оюутнууд аа” гэх гэсэн чинь...байдгүй. Шүдээр хатгуулаад, шүлс зууралдангуутаа нээх сонин наалинхай дуугаар наль наль хийдийм даа. Өөрийнхөө хоолойноос өөрөө бондгос хийтэл цочиж энтэр. Сандраал стакантай уснаас том балгаад авсан залгихын зуургүй цацаж тургиад бөөн юм болсоо. Салфетка гаргах санаатай сандал руу ухасхийхдээ цүнхээ оосроос нь гуд татаад унагачихаж байгаан. Гайтай юм шиг дотроос нь нэг алим өнхөрч энтэр, авах гэж тонгойгоод араас нь өшиглөчүүл яахуу.

Чинэрч бадайраал, чихээ улайстал бантах ч бас сонирхолтой юм байна лээ шүү, одоо бодохнээ. Цаашид ясны дургүй хүргэсэн хүнээ ярайсан олны нүдэн дээр бадайртлаа ичиж, балайртлаа бант гэж хараамаар юм гэсэн асар ажил хэрэгч бодол тэрхэн зуур толгойд орж ирэхтэйгээ бас. Тэгээд л ярьсан, яриад л байсан. Хүмүүсийн дүнгэнээн нэг холдоол, нэг ойртоол. Тэгсэн тээр хойно суусан нэг хүн гараа гозогнуулаад л, амаа ангалзуулаад л байхын, за... л гэсэн, юм асууж болох уу л гэнэ, тэгээ л гэлээ, нэг юм асуугаад би хариулаад л байх шиг байсан.... хачирхалтай нь одоо юу ч санадаггүй. Нэг иймэрхүү л юм болсын.

Ямар ч гэсэн багш хүнүүсийн зовлонг аягүй ойлгосон. Хөөрхий муу Гомбоо, Артгаа эднүүст яасан хэцүү байдаг бол. Хэл амаа хуурайдсан хэдэн шавь нарын оюуны мэлмийг нээж гэж. Оюуны мэлмий нээнэ гэснээс оюутнуудын мэлмий нь хаанаа байдын бүү мэд, би лав нээчих санаатай хайгаад олоогүй ээ. Цитрус, Юки хоёртоо захихад олны өмнө битий оготор банзалтай гарчугаарай л гэхээс. Өөр юу хэлэхэв.

Би ч тэр Барбагшийн сургуулиас тэтгэвэртээ гараад нэг бодлын сайхан байна өө. Угаасаа цалин бага хэрнээ ажлын байран дахь бэлгийн дарамт ихтэй сонин газар байсын. Үйлдвэрчний Гамбаагийн жагсаалд хэд хэд очоод “Багш нарын цалинг нэм” гээд орилоодохсон чинь шууд халцыншд. Анхнаасаа жийх гээл аруун оны анхны бичлэгээ надтай ярилцлага хийж мийж эхлээд байсын байна лээ. Гэснээс гуруун сарын дараа миний блогын гуруун жилийн ой болох нь байна шд.

За за энэ ч яахав. Өдий наслахдаа ярьж сурахгүй ямриймаа хийгээд, хаагуур хэнтэй яагаад, юу гийгүүлээд явсын бүү мэд. Хойшид амбицтай хэдэн бацаан нарын илтгэх урлагийн хичээлд сууж афоризм цээжлэх үү эсвэл арын уулнаас билүү олж ирээд амаа точийлдох уу, аль нэгийг нь авч хэрэгжүүлнэ дээ. Бас блогын ойгоороо асар том лээкц зохионо. УБ паласын задгай асарт “Гурвын тооны давхцал хийгээд Блоглог нийгэмд хамтдаа” сэдвийн дор. Билетийг дуурийн театрын кассаар худалдаалах ба анги хамт олны захиалга авна... гээл тэгвэл мөн алав аа хихи.

Бантах сайхан, бантан идэх бүүүр ч сайхаан гэж.

11 Сэтгэгдэл:

Umi said...

Яанаа. Бибас удахгүй олны өмнө гарч илтгэл тавина. Хүмүүсийн өмнө гарахаар л уруул чичрээд, нүд бүрэлзээд, гэдэс базлаадээдийшд. Ерөөсөө ярьж чадахгүй. Дундаас нь эхэлж яриад л, төгсгөлийг нь эхэнд авчраад, эхлэлийг нь төгсгөлд нь хийгээл дуусгаа хаядышд. Яанаа.

Миний ганц дургүй хийгээд чаддаггүй юм гэвэл энэ. Хүн тэгээд давахгүй гэсэн даваагаар ная давахымаа. Чоорт

uka said...

haha teneg hog. Alim ushigluud bhdaa yahav dee.

Anonymous said...

Та арай хэтрүүлээд биччихсэн юм шиг байнаа. Хэрвээ үнэхээр тэгсэн бол бичлэг хийгээд youtube дээр тавьсан бол маш их орлого олох байсан даа. ккк

Anonymous said...

за худлаа байлгүй дээ, догь л ярьдаг донжтой хүүхэн байналээшд

Гаамп said...

Битгий бие биендээ бэлэг өгөөд бай гэж би их хэлсэндээ

А said...

Алим идий... үүедий алим идяьаааа хахахаха, алим идяьаааа алим идяьаааа алим идяьаааа алим идяьаааа алим идяьаааа гээд олон хэлээдийсан чэн Алим Адъя болчдог байшт... Алим Айдаа

Bayarhuu said...

goyo
bolj
burhaniigaa zalilahaar tegdiim :P
kkk
Ideag bantsan gej bodson chin neeh goyo taashaal avchihlaa baina :P

artgaa said...

haha za yu bn

Unknown said...

Сайхан бантаж дээ Гэхдээ өөрийнхөө урдуур хөшиг татчихсан байна гээд л төсөөлөөд давхиад орохгүй дээ

Galavsai said...

Emegtei hoyr bagshiigaa odoonoos ehleed hairlaa yavchinaa...Tegeel bagsh shaviin hair ntr ged mangalaad baivaa... oor hair shuu

Anonymous said...

Ойрд инээгээгүйгээрээ инээлээ гэж. Чи нээрээ адтай охин шүү.