2010/10/19

Далекооо лежит!

Ай хөөрхий life аа гэж. English сурах гэж ингэж үйлээ үзэхээ урд age-дээ төсөөлөө ч гүй явсан байх даа. Young байхдаа ямар юмаа ч хийж явсын, одоо brain баргийн юм хүлээж авахаасаа өнгөрчихөөд насны ass-т тамаа цайжийшд.

“Сурахад never late” гэж ямар human ice муутай animal нь хэлсийн, тэрэнд нь итгээд сургуульд орцон чинь саваагүй dog moon-д хуцна гэгчээр шаал дэмий юм болчихлоо. Яджухад яг хичээлийн үеэр head биш stomach ажиллаад, meal нэхэж хонхолзон, хоржигнон дугараад салахгүй. Заалгаад заалгаад майлдаг ай, огидог ой-гоос хэтрэхгүй хүн гэж байх юм.

Сүүлдээ зүүд хүртэл тэр чигээрээ horror болжийншд. Homework тэмдэглэсэн дэвтэр амилан snake хөдөлгөөнөөр мурчигнан ирж, хоолой боомилжийно ч гэнүү. Ямрынх нь зүүд нь хүртэл жаргааж сэрээдэг softly замбуулин юм, бүү мэд.

Аа гэхдээ, автомат хариулагч шиг ярьдаг, бичдэг, орчуулдаг улс байнаа. Тэрийг харахаар муугаа мэдэхгүй yellow хөдлөхийг яана. Даанч намайг гадаадаар ярихаар хүмүүс эвэртэй rabbit үзсийм шиг strange хараад байхын. “I am woman. I live in Rich-Heart district” гэхэд чинь болохгүй what байнаа?

Борви бохисхийх ч busy хүн уул нь body-гоо дайчлах гэж байдгаараа л хичээх юм. Гэвч давтаад тогтоохгүй chest-ийг яалтай, уншаад ойлгохгүй mind-ийг яахуу. Дээрээс нь багш нар гэж ямар ч negotiation мэдэхгүй нөхдүүд. Асуудлаа ярихаар ангайтал инээнэ, эсвэл юу юугүй хөмсөг зангидаад, борооны cloud шиг баргар царайлчихна. Хүн tongue-оороо, мал foot-ээрээ гэдэггүй билүү энэ чинь.

Гутрах юм өө заримдаа, ямар star-т төрсөн нь янз янзын language ядах юмгүй ярсхийтэл сурчихаад язганатал яриад явдаг юм, ямар нь neat толгойлж, giraffe хүзүүлчихээд амьтны доог болоод явдаг юм. Boss хичээвэл destiny хичээнэ гэж шал худлаа.

Гүй тэгэхдээ, би ч хэзээнээсээ book гэхээр ургаа stone шиг, beer гэхээр уургын horse шиг trash байсымдөө. Эхээс төрөхдөө л ичих face, эмээх heart-гүй байсан юм уу хаашаа юм. Одоо хэдий adult болсон ч сурсан habit-г сураар боож болдоггүй юм байна.

За за, хусмаа /you know, sediment after boiling milk/ чамласан child шиг баахан complain хийлээ. Болохгүй бол тэр л биз, больчихно гэж нэг nice exit бий. Гэхдээ нэг anecdote ярий. Миний өрөөсөн wheel шиг байгаа юм.

Манайхны нэг гар хойно сурахаар очиж л дээ. Шинэковыг оросууд дарамтлаад водка гаргахгүй бол убю тебя мебядаа хүрч. Тэгсэн мань эр “Ты меня убёшь? Далекооо лежит” гэсэн гэжуга. Түүн шиг миний хэл сурч, ном орчуулаад нобел авах ч далекооооооооооооооо лежит байх аа даа.

32 Сэтгэгдэл:

Өнөрбат.Х said...

Хаха. Элэг хөших нь. English -ийг бол сайн л сурч байгаан байна ш дээ.
Learn, learn бас дахин learn.

Anonymous said...

hahahaha
Rich-Heart district bhdaa yahav de, tenegtej uguhiin.

nana said...

үэхэхэ..
чиний зохиолыг ойглох гэж толь бичиг мичигтээ л хүрлээ шт, чи ч лагымөө, чамаас дор хүн байж байндаг наана чинь,хэхэ..

Enigma said...

хэхэ , ямар гоё бичдэг юм бэ . татаж унатлаа инээлээ . Амжилт хүсье. Ёстой гоё блог байна .

Eni said...

hi, сайхан блог бн. хэл сурах зовлон нэгтэй ангийн чинь анд бн ооо. нээрэ нэг иймэрхүү шүү тэa

Чепак said...

Hahaha lag l surch bgaam bna shdee

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

post-ийг бараг л understanding ш дээ хэхэ...даанч сүүлийн sentence-ийн Russian онигоог л не понимаю...

Unknown said...

хэхэ ямар гоё бидэг юм вэ зөндөө инээж баахан энерги авлаа :) даанч тэр Орос онигоог нь ойлгосонгүй :( гэхдээ зүгээрээ хэхэх танд амжилт хүсье ;)

uka said...

"Далекооо лежит" гэдгийг "холооо хэвтэнэ" гэж ойлоо, мөн үү?

Гүй тэгэхдээ, би ч хэзээнээсээ book гэхээр ургаа stone шиг, beer гэхээр уургын horse шиг trash байсымдөө.

энд харин ёстой үнэнээ биччиж, хэхэ

c said...

хахаха..Гомбоогын нэг бичлэг бас яг ингэж лайтай эхэлсийшд хахаха

Бум said...

Эрдмийн оройд гарнаа гэдэг чинь
Ээ, дээ мөн лут юм байдаг юм бна даа

Mikarito said...

I live in "Onion-mountain district" kkk

Болорхон said...

kkk харин энэ янзаар бол хэл сурахад "недалекоо лежит" байгаа юм биш үү... "близкий лежит" ч юм уу кккк

I live in "Prince-Mountain" district.

Anonymous said...

Zarim hari ulsad 50 garsan hoinoo 4 jil suraad mash sain dunteigeer bakalavr avsan humuusiin surag garaad baina tsaana chine!! Haana gedgiig ooroo oilgoson bolovuu. Ih tuuhiig buteesen humuusiin udam bas ih yum chaddag baij taarmoi!

Ганбат said...

нэг district-н two юм байшд

Arsun said...

Хаахаха, Гоё болж. Толь барьж уншиж дуусгалаа. Нэлээд хэдэн үг мэдэж авав.

Anonymous said...

ha ha goyo bichleg boljee baahan ineelee chi shvv

Anonymous said...

hahaha "nasnii ass-d" baidaa yahuuu dee kkkk manalztal avah um duu.

Amgaa said...

Хэнчгүй далекоооо лежит

Чалва Палва said...

hahah. yag adilhan shaajuugaam beeshd

SIERRA ONE said...

Yooy hahha eleg hoshihneee!

bebe said...

өөө лайтай англи хэл кккккк энэ онигооогэээ инэээд хүргэээд хаячлаааашдэээ

Anonymous said...

Chinii ner tuestdaysuren shu de

Anonymous said...

Yostoi goyo bichsen baina. Amjilt chi mundag bolj bgaa yum bnaa.
Enkhee

Unknown said...

Амжилт хүсье. Гоё блог байна шүү.

Anonymous said...

neg ih ineej suid boloh yum alga, gehdee sonin l yum sedsen bna. Mongol heleer harin zow bichij yarij surmaar yum. Ene Mongol saihan heliig msg-nii hel bolgood baigaa zaluus ireeduigee yaaj tosooldog bol...? ted oorsdoo tednii huuhduud ergen toirniihon ni yamar heleer yarij oilgoltsoh bol...?

ZAYA said...

Мань унших гэж толь бичиг мичиг болж, багагүй хугацаа зарж, эцэст нь түсхийсэн шигээ ккк

Anonymous said...

peeh, idea ch ainglisheer water snow boljee.

сайхан санаа said...

хахахаха.. ёстой нээрээ funny husband шүү хахахахаах

bonya said...

taalagldaaa :)
baingiin unshigch chini boljiih shig bn. bvh yumiig chini unshij duusgah geed terpenie gargasan chini ass banz boljiindoo :)

Anonymous said...

Bie jijig ch belcheer tomtoi busgui yumaa. Bichleguudiig ni shimten shimten unshsaar suutal nest's brightening. :)

Anonymous said...

Facebook дээр энэ бичлэгийг чинь Orgil Myagmarsuren гэгч хуулаад (магадгүй хулгайлаад) тавьчихсан like цуглуулаад явж байна