2010/10/31

Тайлбаргүй

Тосгондоо дүлийгээрээ дотносдог хоёр хүн байлаа. Нэг удаа байцаа тарьж байсан нэг дүлий дээрээ нөгөө дүлий найз нь хүрч ирэв.
-Сайн уу хө, чи чинь байцаа тарьж байгаа юм уу даа?
-Гүй, гүй. Би байцаа л тарьж байгаа ухаантай.
-Аан, би чамайг байцаа тарьж байгаа юм болов уу гэж саналаа.. гээд яваад өгөв.

* * * * *

МАХН-ын үзэл суртлын нэвтрүүлэг явж байна. “Манай нам бол зүүн төвийн нам байх болно” ... давтсаар улиг болов.
Экс дарга Н.Энхбаяр мэдэгдэл хийж байна “МАХН бол зүүн төвийн үзэлтэй нам байх ёстой”... хашгирсаар хоолой нь сөөв.
Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ярилцлага өгч байна “Манай нам зүүний төвийн үзэлтэй болох гэж байгаа”... гэнгээ Н.Энхбаярыг “Зүүний үзэлтэй болно гээд байвал чамд хариуцлага тооцно шүү” заналхийлсээр зангидсан гар нь чилэв.

Жич: Энэ хоёр өгөгдлийг хооронд нь холбоод, зөв дүгнэлт гаргасан хүнийг шалгаруулна. Шагналын санг Хүний хөгжлийн сангаас шууд гаргуулна ккк. Үнэмлэхүй зөв хариултыг уралдаант шалгаруулалтын комисс өөрөө мэдэхгүй байгаа бөгөөд уралдаан нь ямар нэг зорилго, ач холбогдолгүй, хэнд ч нээлттэй бөлгөө.

8 Сэтгэгдэл:

Anonymous said...

мэдэхгүйм байна өө, улс төрийн намын мэдрэмж, дэглэмийг хэлээд байна уу

Lke said...

Хүрэлсүх дүлий, Ху намын үзэл баримтлал байцаа гэсэн 2 хариутай. Байцааны гаднаас зүүн төвийн үзэл үнэртэх ч хальс болгоны доор юу ч байж болно. Муудаж ялзарсан үнэр ч гарах вий. Хүрэлсүхийг чих хамар хоолойн эмчид үзүүлвэл чих зүгээрээ, мэдээлэл боловсруулдаг хэсэгтээ но той байж магадгүй, мэдэрлийн эмчид үзүүл гэх байх. Энд Энхбаярыг ногоочин гэх аксиом байна аа, тэр юугаар ч байцаагаа борддог юм билээ?

uka said...

Нэг юмны хоёр үзүүрээс бариад байгаа хэрнээ нэг нэгнээ хүлээн зөвшөөрч чадахгүй, урд хойдхоо бодолцоод шүд зуугаад, албаар дүлий царайлаад байгаа эрчүүдийг л хэлээд байна даа.

Anonymous said...

ygad um bichihgui bgaan?? udur bolgon l orj ij shine bichleg unshih gej orj irj bgaa:(

pbolor said...

Зүүний тэгсэн хэрнээ төвийн гэхээр л бүүр дун эргэчихээд байгаа юм даа... Төв гэвэл зүүн ч биш баруун ч биш баймаар юм. Зүүн гэчихээд төвийг нь бас авчихвал баруун руу хэвийчихлээ гэсэн үг үү. Ёооё толгой эргэчихлээ. Баруун эргэв үү, зүүн эргэв үү, мэдэх юм алга.

Idea said...

Байцаа тарьж байгаа дүлий хүн бол АН-ын дарга Алтанхуяг, хүрч ирээд асууж байгаа нь Ардчилсан хүчний холбооны З.Энхболд, харин байцаа бол намын даргын суудал.

2 дахь өгөгдөл нь саяхан болсон намын их хурлын урьдчилсан сценари байсымаа.

Дундаас нь АН, МАН АНА МАНА үзэлцэж, ард түмэн МАН+АН-д төөрнө, тиймээс бүгдээрээ өөрийгөө АЧ ТАЧ хамгаалахын тулд манангийн шар шил зүүцгээе гэсэн гаргалгаа байх ёстой байсын.. хэхэ мангар уу.

Угаасаа тэнэг тааварт таарсан л хариулт олдоно, тэгж гэмээ нь хүмүүсийн тархийг эргүүлэх ажгуу.
Сэтгэгдэл бичсэн бүх хүнд баярлалаа. Ялангуяа Lke-д like дарлаа шүү. Чиний хариулт бол сүүпер нь байлаа. Шагналаа ирэх оноос сар болгон 21 мянган төгрөг болгож аваарай, ккк.

agai said...

инээмсэглэл олчихлоо, баярлалаа

Lke said...

Чи чинь харин шагналаа тааруулж өгөхөө мэддэг овоо гаруу үгүй юу, гурван долоо хорин нэгээ гэж. Шагналаа угаахад 2 нь, шараа тайлахад 1 нь, өмнөх сарын өрөнд 3 нь. Ганц юм авчих бинчинтэй хүн хэсэгтээ л догь амьдардгийн байгаа биз дээ. Ингээл Адъяа чамайг архины үйлдвэртэй гэж хардахгүй байхын арга алга даа, хөрөнгө оролгын мэдүүлэгээ зөв бөглөөрэй...