2011/02/17

Шарталт

Шаналах нь даанч хэцүү болохоор шартахаас би айж байна.

Сэтгэлд хоосон оргиж, сэмхэн үгүйлж, зорилгогүй гөлөрч, утгагүй санаашрах зовлонт тэр мэдрэмжийг үргэлжлүүлмээргүй байна. Эхлэл нь инээд, эцэс нь нулимс байх вий гэхээс энд хүрээд тоормоз авмаар байна.

Амсаад саламгүй тэр дарсны шарталт архины маргаашаас тэс ондоо. Цаг хугацаанаас өөр юунд ч үл тайлагдах, цайлган инээдээс нь өөр юуг ч үл хүсэмжлэх.

Гэвч... шарталтын дараа тархи биш зүрх илүү тарчилж, шархны халуунаа даахгүй байж мэдэх учир гэгээхэн тэр дарсыг хундаганд нь үлдээе, гэнэхэн гуниг нь харин сэтгэлд минь хоцрог.

Дурлалын дарсыг дуустал нь уухгүй би... дуртай ч гэсэн дундуурхан орхиё.




7 Сэтгэгдэл:

etvgen said...

Мундаг юм аа олон удаа давтаж уншлаа миний т1 тархи сайн тунгааж өгдөггүй шүү ^^

http://webstats.motigo.com/s?id=4633454=-Энэ Pop-up цонх гаргаад байна бараг аваад хаяцан дээр байхаа хүмүүс жоохон дургүй байдаг зарим нь бүр вирус ч гэж боддог

puuj said...

Би бол шартахаас айдаггүй.Харин тэр дарсны амтанд нь шунаад салж чадахгүй боловуу гэж эмээдэг.

A.Амарсайхан said...

Ай даа шарталт ч гэцүү шүү. Харин дурлалын шарталт бол зүгээр. Олон жилийн дараа эргээд дурсахад сайхан байдаг юм

uka said...

Валентинаар дарсаа хэтрүүлчихсэн бололтой. Тэгээд шартах вий гэж айгаад татгалзаж байгаа байх нь.
Зөв шүү, шартаж зовж байхаар эрхтэн кардаан татаад, тэгээд тэр дарсаа хааяахан шимж уугаад, хөнгөн халамцаад явсан нь дээр.

Anonymous said...

Bolichihvol hecuu gej muu sanaalaad durlalaas aij zugtaj yavna gesen ug uu? Tegvel hun bolsni hereg gej yu baih ve dee. Durlalin tolooh shanalal chini harin ch jargal bish uu? Gehdee ene shuleg durlaldaa tarchilsan, hashirsan hunii ug yum baih aa daa, sonin l setgemj bna. Ganga aa, ene henii shuleg yum be? Shuleg yum bol badaglaad morlood bichchijeech.

Anonymous said...

aa za za. Idea-giin shuleg baina. Bichleg ni ch mon doo. Sorry.

Anonymous said...

Arai l amia bodood bga ym bish u Idea? Chi ingej bodoj bolno, nuguu hun chini bas l ursah nulimstai, shanalah zurhtei l baigaa shde...