2012/01/25

Мээддрэмж...

Хөх Монголчуудаа ахан дүүсээ бидэнд
Хуурдаг хумсалдаг хэрүүлчид хэрэггүй
Харин хийдэг бүтээдэг энэрдэг
Хохирсон олноо өмөөрөх хүмүүс хэрэгтэй .... гээд л нээх танил хоолой FM-ээр дуулаад байхаар нь гайхаад тогтоод сонстол Жавхлан гавьяат сонгуулийн уриагаа дуу болгоцон нааж өгч байна.

Үг нь тэр чигээрээ Монголд тулгамдсан асуудлууд, үнэхээр сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гэвч "цөлжсөн нутаг, нам, мал, цадахаа мэдэхгүй мангас" гэх мэт үгсийг зохиолын дууны аяаар сонсох арай л биш юм. Уг нь улс төр, урлаг хоёрыг ялгаад сурчихвал, бас жаахан PR-ийн мэдрэмжтэй болчихвол мань хүнд өөрт нь л хэрэгтэй. Сурталчилгаа биш сонгодогийг дуулж явбал хүмүүс түүнийг ихээр сонсоно доо. Эсвэл зүгээр хип хоп үглэчихвэл чихэнд арай наалдацтай ч юм уу.

Хүн болгон чаддаг чаддагаараа зодоод байвал Батхүү жишээ нь архины шил болгон дээр зургаа наагаад, Сайхансамбуу захаар нэг өөрийн дүрст хүүхэлдэйг заруулаад, сумо Батбаярын зурагтай баахан маваши үйлдвэрлэгдээд, тэрийг нь Баясгалан гавьяат "Чалх сайтай монгол эрийн Чанар сайтай алтан маваши даа" гэх мэтээр дуулахнээ дээ...




8 Сэтгэгдэл:

free-liver said...

like daw.

bichlegt shuu hehe

erdee said...

хүн болгон байгаа зэвсэгээ ашиглаад байвал харин сонирхолтой биш үү, үзэж харах юмтай кк. Ялж л байвал тэр урлаг унгас болнуу, спорт шог болнуу хамаагүй шд

Anonymous said...

хөвийн хөөрхөн идиа энэ юм биздээ олсийййййшөө

3apaa said...

Нэг үгтэй онигоо "Жавхлан"

Оргил said...

Бат-Эрдэнэ аварга Баттулга сайд хоёр яахын байгаан.. бухан хүзүү гаргачаал.. сонгогчдоо очоод үүрч шидээд байлтайн биш ккк..

Amgaa said...

haha zaraa goy shaass

Idea said...

Фрий лийвр: Блогспотод лайк байдаг бол тээ

Эрдээ: Саяын шинэ сонгуулийн хуулиар ухуулгын сонин хэвлэл, захиалгат нэвтрүүлгийг хорьчихсон учир одоо улам далд хэлбэр рүү орж байгаа байх аа.

Үлмэдэх: Хаанаас олчив оо...

Зараа: Хоёр үгтэй онигоо-Улстөрч Жавхлан

Дао: Үгүй яалаа гэж... өөрсдөө унаж өгөөд цол өгийшд

Амгаа: Одоо чиний олон үгтэй онигоо зохиох ээлж.

гацан said...

Хэхэ, ёстой инээгээгүйгээрээ хэсэг инээлээ :) Ажиглаад л байгаарай :)