2009/09/24

Битмийнжив

/Банжигийн баймгай блогч Битминжүүлэлттэй ямар ч хамаагүй болно/

Түргэн хэллэг хэлж чадах уу таануус, “Чавганцын хүү Чацарганатын голоор чармайж чардайн чацарганачилбал чацарганачил, эс чацарганчилбал эс чацарганачил”... гэж. Үүнийг “ нэг амьсгаагаар 3-5 удаа хэлбэл бие эрхтний хүч сайжирч, билэг оюун хурц болдог гэж төгсбуянтын зурхайд бичсэн байна лээ. Дургүй хүргэсэн хүн рүүгээ ялимгүй ярвайлт хослуулсхийж хэлээд суган доогуураа нулимж энтэр тээ, бас л сүртэй шд.

За тэр яахуу, чацаргана гэснээс би сая жаал чацарганачиллаа шд. Чингис хааны морьтой хөшөөнөөс цааш ганц хоёрхон км яваал, шууд зүүнтэй ший харангуут Туулын хөвөөг дагасан “Хаан жимс” жуулчны бааз бий. Өвөрмөц шийдэл бүхий чацаргана хэлбэрийн оранж гэрүүд, гурван давхар том буудал шууд нүдэнд тусна. Шавраар бариад эсгийгээр доторлоод монгол маягаар тохижуулсан хоёр гэрийн дунд хоёр талаас нь ордог боловсон нойл, душь байх жишээний. Эргэн тойронд нь гурван горхины бэлчир, өндөр хадан цохиотой үзэмж төгс “хүслийн” уул байхын зэрэгцээ гаднаа ... гээл явуул рекламны сценари болчих байхдаа.

Онцлог нь эднийх дөрвөн га талбайд өөрсдөө жимс тарьдаг юм байна лээ. Очсон хүмүүсийг чацарганаар хийсэн бялуу, компот, бараашиг, чанамал, жүүс, айргаар дайлна. Мөн амрагчдад жимсний талбайгаас улаан гараараа чацаргана түүж, амталгаат худалдаанд оролцох боломж олгодог нь бас л хөөрхөн менежмэнт санагдсан. Даанч мөчрөө хугартал бөөн бөөнөөрөө бөнжийж ургадаг тэр чацарганууд чинь түүхэд нэлээн төвөгтэй, мод нь өргөстэй юм билээ. Бидний хэдэн гар хоосон, гахай нүцгэн нөхдүүд талбай руу дайрч ороод уралдаан зохиов. Би ч түүгээл вайлаа, түүгээл вайлаа, түүж түүж хиллүүлсэн чинь литр хүрээгүй, “жижиг савтай Жигмид” нэр авчугам чинь. Уур хүрээл дахиж түүгээл.

Эднийх Увс, Завхан, Сэлэнгээс гурван өөр сорт ацарч тарьсан гэсэн. Ухаандаа талбайнхаа нэг хэсэгт эрлийзүүлж шинэ сорт гаргаж авч байгаамуудаа. Агрономичийнх нь яриагаар бол энэ жимс үрээр биш суулгацаар ургадаг, эхний гурван жилдээ жимсээ өгдөггүй, заавал эр эмээр нь хослуулж тарьж байж тоос хүртдэг, нэг ёсондоо чацарганы “секс”-ийг зохицуулна гэдэг чинь ихээ ярвигтай, явдалтай ажил юм байх.

Хаа очиж үр жимсээ нэг өгөөд эхэлчихвэл ёстой шууруулдаг гэжуга, дөрван га-гаас 20 тн... гэсэн байхаа сайн санахгүй нь. Намар хурааж амжаагүйг нь өвөл хөлдөөж байгаад цохиж авч ч болдог гэсэн. Хамгийн гол нь чацарганаар хийсэн бүтээгдэхүүн нь ашгаа нуга нуга хийх боломжтой, цэвэр тос нь л гэхэд аймар үнэтэй, Япон руу 100 граммыг нь 50 доллараар гаргадаг гэсэн. Ходоодны шарх, элдэв сорви түлэнхийд сайн болохоор манайхан ч их авдаг гэсэн. Найрлагандаа 90 хувийн олон төрөлт витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг гэдгийг ч надаар юу эс хэлүүлэхэв.

Ер нь ургуулж чадвал урамтай, нэг их хөрөнгө шаардахгүй, ашигтай бизнес байгааз. Надаас олигтой амьтан байсан бол ингээл блог бичээд солиороод суухгүй гүйж гараал гялс жоохон газар олоол, суулгац аваал, агронимич хөлслөөл, эсвэл өөрөө шавь ороол... ярихад ч амархан байна даа.

Миний түүсэн чацарганыг харав уу таануус, гадуур зардгуудаас арай л том, бас илүү улбар ө өнгөтэй байгааз, аа тий түүсэн хүндээ байгаамшдээ хихи. Амт нь араанд уусаад салахгүй, дараа нь гэртээ 500 граммыг гурван удаа чанаж уухад лавдаг амтагдаад л байсан.

Гэснээс яагаад чацарганыг хаан жимс гэсийн бээ гэхээр эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглаж байсан учир ийн өргөмжилжээ.
Би урьд нь нэр ойролцоо болохоор нь ханборгоцойг жимсний хаан гэж бодож явлаа. Дараахан нь киви гэдэг үстэй бор жимсийг хаан гэж сонсоод, кивигийн охидуудыг хатан нь гэж ойлгож явсан минь эндүүрэл байж.

Хамгийн гол нь хол явж чаддаггүй мань мэтэд хотын ойролцоо “Хаан жимс” рүү очоод хааяадаа нэг битмийнжчээд байвал тээ. Би л гэхэд хоолой сэрвэгнээд ханиад хүрэх гээд байсан цэвэр шүүс халааж уугаал нам дарагдсан шд. Гадны түнш мүншээ дагуулаад очсон ч нүүр улайхааргүй, чацаргана түүлгэж дэглэсэн ч кайфтай газар байна лээ.

Ёоох, байгаа ганц талбартаа байдаг чадлаараа бахирлаа шүү Дархаа! Дараа нь таарчаад чи нэг их идэж уугаагүй юу гээд байвдаа. Өө нээрээ үйлчилгээ сайтай энэ газрын өдрийн тариф нь жаахан үнэтэй, бас цаад эзэн нь тэргүүн шадар сайд Алтанхуяг юм гэнэ лээ гэх мэт “онцын ач холбогдолгүй” мэдээллийг цааш нь манай Дэжимбээ ярина...ккк

12 Сэтгэгдэл:

Soronzon said...

Зоотехникч /бишээ агрономч/ болвол ирээдүй байна шүү, хө.
Гэхдээ үзгээ орхиод хэрэггүй байх өө.

uka said...

Монголдооо очоод нэг юм нээхээрээ Идеяаг урьж аваачин уулгаж идүүлээд зад рекламдуулнаа хэхэ

Хэрэгтэй мэдээлэл байна, талархав.

amor said...

сайн витаминжээд авч хө.
цацаргана их идэхээр хэл тагнай хорсоод байдаг билүү юу билээ дээ.
Монголдоо очихоор сайхан газруудаар хэсч гарий, боломж цаг зав нь таарвал наад газар луугаа намайг чирээд яваарай гэж хүсэх байна.

Гамп said...

Чацга харваж явхаар чацаргана хүртэж явбал чамд хэрэгтэй дээ

Idea said...

Соронзон: Үзэгтэй агрономич байж болохгүй юу хэхэ.
Ука: урьсан болгонд ууж идээд уулгамч юм шиг зад рекламдана гэж бодоо юу хэхэ, жойк..
Амор: Сайн болоогүй үедээ тэгж хорсгодог гэсэн. Хэхэ чирээд биш чихдээд явбал кайфтай шд.
Гамп: Чацга харваж яваад чамтай таарснаа санахгүй байх чинь. Хүн ч тэгээд өөрийнхөөрөө сэтгэх юм даа.

A.Амарсайхан said...

Чацарганын дарс ч ёо ёо гоё шүү. Дархаад мэнд хүргээрэй.

Dreamer said...

Хооо яассс аятайхан газрав. Жоохон байхад чацаргана түүж идээд байдаг байсын. Хаанаас юу түүдэг байсын болоо. Эсүүл тэр үед хаа сайгүй ургадаг байсан билүү. Жоохны юмнаас юу ч санаку шүү хог гэж.

Amgaa said...

Амсаж ч үзээгүй ш дэ

huhtolbot said...

chatsarganiin airag gej bas baih uu tee?

сайхан санаа said...

хаан жиимс амралт гэж нилээдгйүз өндөр үнэтэй гэж байсан билүү дээ.. тээндээ бас чацаргана энэ тариад болж байна ш дээ тэ.. ууг нь манайхан нэг иймэрхүү маягаар бүгд л юм хийгээл байвал тэ..

Anonymous said...

Unetei ni untei l yum bn lee. mneg ger or oroo honogiin 150 bdn bhaa. Bi bas ochchood yaagaad haan jims gesiin, ter jims ni haanabgadbgain gej bodson iim uchirtai bj l dee.
gehdee manager ni ih ontsgui huuhen bsn shuu geed dashramdchii

Anonymous said...

Good evening from turkey

I am seking for the tee or etc product this plan coul you help me please

thanks